Monday, April 11, 2016

Хэл яриа хөгжүүлэх арга зүй - 3



Çàõèðëûí  2014 îíû 10-ð ñàðûí 24-íèé ºäðèéí
692 òóøààëûí  2-ð õàâñðàëò
Батлав............................................................................Тэнхмийн эрхлэгч  Î.̺íõáàÿð
Огноо:

ХҮМҮҮНЛЭГИЙН ИХ СУРГУУЛЬ
ÄÀÐÕÀÍ ÑÀËÁÀÐ

“Хэл ярианы хөгжил -3 /DBA 203/  хичээлийн хөтөлбөр
Хичээлийн индекс, нэр:
DBA 203 Хэл ярианы хөгжил-3 
Áàãö öàã – 2.0

Хичээлийн хэлбэр
7 хоногийн цаг


Лекц
2

Ñåì/äàä
2

Áèå äààëò
2

Хичээлийг судлах улирал: Хавар, Намар, Дурын
Хичээлийн залгамж холбоо:
Хичээлийн хөтөлбөр боловсруулсан багш: Э. Баяржаргал


2015 îíû 02-ð ñàðûí 03-íèé ºäºð
Õè÷ýýëèéí õºòºëáºðèéã  2015 îíû 02-ð ñàðûí 03-íèé ºäðèéí Ìýäýýëýë õàðèëöàà, Ìåíåæìåíò Áîëîâñðîë ñóäëàëûí òýíõèìèéí õóðëààð ø¿¿í õýëýëöýæ ñàéøààâ.




Хичээл заах багш нарын мэдээлэл

Ìýäýýëýë õàðèëöàà ìåíåæìåíò áîëîâñðîë ñóäëàëûí òýíõèì
Хичээл заах багш нaр
Багшийн  цахим хаяг
Багшийн ажлын өрөө, утас
Э. Баяржаргал
Bishrel_darkhan@yahoo.соm
99767877
ХИС-ийн алсын хараа:
Хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан, амьд орчин болон экологийн ухаан, бизнесийн ба мэдээлэл харилцааны салбарт Ази тивд нэр хүндтэй тэргүүлэх их сургууль болно.

ХИС-ийн эрхэм зорилго:
Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний байгууллага байж боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын тэргүүлэх, СУРГАЛТ – СУДАЛГААНЫ их сургууль байхад оршино.
Эрхэмлэх зүйл:
Сургалт, судалгаа, үйлчилгээний бүх түвшинд "Өндөр чанар - Тэргүүлэх байр суурь – Мэргэжилтнийхөрвөх чадвар- Нийгэмд хүлээх үүрэг хариуцлага" гэсэн дөрвөн зарчмыг эрхэмлэн ажиллана.

Хичээлийн зорилго:

СӨБ-ийн өмнөх боловсрол судлаж буй оюутан залуусын хэл яриаг хөгжүүлэх цэцэрлэгийн насны хүүхдүүдэд үлгэр ярьж сурах хэл яриаг хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө бэлтгэх чадварыг хөгжүүлэх çîðèëãî îðøèíî.
Хичээлийн зорилт:
СӨÁ-ийн ангийн оюутан залуус зөв бүтэн үгүүлбэрээр ярьж сурах, цаашид сургуулийн өмнөх боловсролын хэл ярианы талаар судлагаа хийх,илтгэн òàéëáàðëàæ ÷àäàõ, уран  ÷àäâàð ýçýìø¿¿ëýõ. Мөн ажил дээр гараад хүүхдийн хэл ярианы хөгжилд өдөр тутам сайнаар нөлөөлөх арга аргачлалд сургаж төлөвшүүлнэ.
Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
А. Лекцийн хичээл

Долоо хоног
Сэдэв
Агуулга / тухайн сэдэвт багтах судлагдахууныг жагсаан бичнэ./
Цаг
Хуваарь
1
Хүүхдийн хувийн онцлогийг сургалтад харгалзах нь
Хүүхэд бүр өсөлт хөгжлийн өвөрмөц онцлог, зан төрх, сурах арга барилтай, гэр бүлийн өөр өөр орчинд хүмүүжсэн байдаг

2

Нэгдүгээр долоо хоног
2
Хэл ярианы хөгжил
Сүүлийн гучаад жил хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар хийсэн судлагаанаас үзвэл багш нь хүүхдүүдтэй аль болох гэртээ сонсож сурсан үг хэллэгээр ярих хэрэгтэй ажиглагдсан


2

Хоёрдугаар долоо хоног
3
Хөгжлийн чиглэлүүдийн хоорондын харилцан хамаарал
Бага насны хүүхдийн нийгэм, сэтгэл санаа, бие бялдар, танин мэдэхүйн хөгжил нь тус тусдаа биш өөр хоорондоо салшгүй холбоотой байдаг


2

Гуравдагаар долоо хоног
4
Нийгмийн амьдрал байгалтай танилцуулж үг яриаг хөгжүүлэх хэлбэр
Нийгмийн амьдрал байгальтай танилцуулах нэг хэлбэр нь өдөр тутмын үйл ажиллагаа юм. Энэ хэлбэр нь зугаалга, ажил хөдөлмөр, наадмаар дамжин хэрэгжинэ


2

Дөрөвдүгээр долоо хоног
5
Үг яриаг хөгжүүлэхэд зурагт үзүүлэн ашиглах арга
Нийгмийн амьдрал, ургамал, амьтан, цаг уур, хүмүүжлийн хөдөлмөр, байгал дахь улирлын өөрчлөлтийг шууд үзүүлэхээс гадна тэдгээрийг янз бүрийн байдлаар дүрсэлэн зурагт үзүүлэнг өргөн ашиглах



2

Тавдугаар долоо хоног
6
Зурагт үзүүлэнг хэрэглэх заах хичээлийн явц
Багш зурагт үзүүлэнг нийтэд үзэгдэхүйц газар өлгөж, хүүхдэд эхний нэг хоёр минут зурагт үзүүлэнг чөлөөтэй ажиглах бололцоо олгоно


2
 Зургадугаар долоо хоног
7
Байгаль цаг уурын тэмдэглэл 
Энэ хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг идэвхижүүлж ажигч гярхай чанарыг хөгжүүлж, мэдлэгийн хүрээг өргөтгөж үг яриаг хөгжүүлнэ

2
Долдугаар
долоо хоног
8
Нийгмийн амьдралтай танилцуулж үг яриаг хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Сургуулийн өмнөх боловсролын багш нар бага бүлгийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх   бүрэн төлөвлөгөө боловсруулах

2

Наймдугаар долоо хоног
9
Ердийн хөсгийн тухай ойлголт өгөх
Манай ард түмэн морь, тэмээ, үхэр тэргийг ердийн хөсөг гэж нэрлэдэг.

2

Есдүгээр долоо хоног
10
Байгалтай танилцуулж үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Сургуулийн өмнөх боловсролын багш нар бага бүлгийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх   бүрэн төлөвлөгөө боловсруулахдаа  байгалтай танилцуулж үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө боловсруулна

2
Аравдугаар долоо хоног
11
Хавар цагийн тухай /8 хичээл/
Нарны элч нэмэгдэж, урин дулаан болж, цас мөс хайлж газар гэсдэг тухай

2
Арван
нэгдүгээр долоо хоног
12
Нийгмийн амьдрал байгалтай танилцуулж үг яриа хөгжүүлэх арга зүй
Бага бүлгийн хүүхдийг нийгмийн орчин ба байгалтай танилцуулахдаа хүүхдэд хамгийн ойр байгаа зүйлээс эхлэх бөгөөд хамгийн ойр байгаа байгаль, нийгмийн орчин бол бүлгийн тавилга төхөөрөмж, эд хогшил байгалийн булан юм
2
Арван хоёрдугаар долоо хоног
13
Амьтадтай танилцуулах арга зүй
Хүүхдийг цэцэрлэгт ирсэн эхний өдрөөс аквариумтай сайхан өнгөтэй загас, тортой шувууг харуулж бүх хүүхдийн өмнө багш тэжээл өгч, тор, сав, аквариумыг арчиж цэвэрлэхийг өдөр тутам үзүүлнэ

2
Арван гуравдугаар долоо хоног
14
Нийгмийн амьдралтай танилцуулах арга
Бага бүлгийн хүүхдийг нийгмийн үйл амьдралтай танилцуулах үндсэн арга шууд ажиглалт юм.

2
Арван дөрөвдүгээр долоо хоног
15
Байгальтай танилцуулж, үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Байгальтай танилцуулж, үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө бэлтгэх арга зүй хэлбэр


   2

Арван тавдугаар долоо хоног
Íèéò ä¿í
30

Á. Ñåìèíàðèéí õè÷ýýë
Долоо хоног
Сэдэв
Агуулга / тухайн сэдэвт багтах судлагдахууныг жагсаан бичнэ./
Цаг
Хуваарь
1
Монгол ардын үлгэр
Шаазгай хүү
Туурай, эвэр, сэрвээ, жартгай, жарвалзах, шарвалзах гэсэн үгийн утгыг тайлбарлана. Амхай хулчгар занг цээрлэн, зоригтой ухаалаг зан үйлийг эрхэмлэдэг болгоно.Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ

2

Нэгдүгээр долоо хоног
2
Монгол ардын үлгэр
 Галуу, мэлхий хоёр
Балчиг намаг, үүрд оршин, зэллэн нисэх, жигүүртэн, зуух, огторгуй гэсэн үгийн утгад тайлбар өгнө. Бардам сагсуу зан гаргаж нөхдийн ач тусыг үнэлэхгүй байхын хор нөлөөг ойлгуулна Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ



2

Хоёрдугаар долоо хоног
3
Монгол ардын үлгэр
Тэмээ, буга хоёр
Өтгөн салаа, годон шодон, мөлчгөр, мухар мулзан, хөөрөлддөг, сэгсэрдэг, Тэх гэсэн үгийн утгыг тайлбарлана. Бусад нөхдөө хуурч мэхлэхгүй үнэнч шударга байхыг эрхэмлэдэг болгоно Хамтарсан жүжигчилсэн тоглолтоор хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ



2

Гуравдугаар долоо хоног
4
Монгол ардын үлгэр
Ганц эмгэн
Тулам, үнхэлцэг, аянчин, тулга гэсэн үгийн утгыг тайлбарлана.Өгөөмөр энэрэнгүй, нинжин сэтгэлт хүний ажил үйлс нь санаснаар бүтдэгийг мэдүүлнэ.Жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ



2

Дөрөвдүгээр долоо хоног
5
Орос ардын үлгэр Өнхрүүш
Ёроол, атга, шанага гэсэн үгийн утгыг мэдүүлнэ.Үнэг, чоно, туулай, баавгайн биеийн онцлог амьдрах орчинтой танилцуулна. Болгоомжгүй байдлаас ямар нэг аюулд хүрч болзошгүйг ойлгуулна. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриа


2

Тавдугаар долоо хоног
6
Монгол ардын үлгэр Унага
Чогчиго, үргэж бусгах, урваж хөрвөөх, соотойх, солбих, урхирах гэсэн үгийг тайлбарлана. Ахмадын сургаалийг биелүүлдэг, нөхдийн ач тусыг үнэлж дүгнэдэг үзэл төлөвшүүлнэ. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ   


2

Зургадугаар долоо хоног
7
Ш.Перро
Улаан Малгайт
Тосгон, модчин, тээрэм, дөт, түлээчин гэсэн үгийн утгыг тайлбарлана. Зальт муу санаа өөрийг нь хорлон аюулд хүргэдгийг ойлгуулна Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ



2


Долдугаар
Долоо хоног
8
Д. Базаррагчаа Өрөм
Өрөм, тэвэр, тэврээр, хагалсан мод, зуухны дэргэдэх хайрцаг /дөрвөлж/ утгыг тайлбарлана.Ажил хөдөлмөр хийж ахмад хүмүүс эцэг эхдээ туслах хэрэгтэй гэдгийг хэлж өгнө.Зохиомжилон хамтарсан багаар жүжигчилэн тоглож хэл яриаг хөгжүүлнэ

2

Наймдугаар долоо хоног
9
П. Хорлоо
Туулайн бүжин
Бэлтрэг, зулзага, жигших, шилбэ, зурам гэсэн үгийг тайлбарлана.Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна зүйрлэл татаж буруу үйлийг жигшүүлэн, бусдын ач тусыг хүндлэн үзэж, эвсэг хамтач байх үзэл төлөвшүүлнэ. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлэх




2


Есдүгээр долоо хоног
10
Т. Галсан
Миний аав
Тон ч тоогүй, овоо доо гэсэн үгийг тайлбарлана.Дүү нар, үеийн нөхөд, ахмад хүмүүсээ хүндлэх, эвдчихсэн тоглоомоо засаж сэлбэхийг эрхэмлэсэн аав, ээжийн сургаалийг биелүүлж тэднийг баярлуулдаг эрмэлзлэл төлөвшүүлнэ.



2

Аравдугаар долоо хоног
11
Д. Маам
Хавар
Хундан цагаан, хув зусаг, хүрэгч гүү, ханагархан гэсэн үгийг тайлбарлана Мал хэдийд төллөдөггийг мэдүүлж эх ба төл малын тухай ойлголтыг бататгана


2
Арван нэгдүгээр долоо хоног
12
Г. Болормаа
Сэнж хад

Өтөлтлөө, залбирч, гал өрдөж, газрын өрхөнд, овгоо үгийн утгыг тайлбарлах Үлгэр домогт гардаг чөтгөр ад зэтгэрийг үйл шиг бусармаг мууг даран сөнөөх нь зөв гэдгийг ухааруулах   Жүжигчилсэн тоглолтоор  үзүүлэх

2

Арван хоёдугаар долоо хоног
13
Г. Болормаа Зарааны үс яагаад өргөстэй болсон бэ
Түнжин хагарах, өш хонзон,  бараалхах, үгийг тайлбарлаж ойлгуулах. Хоорондоо эв эвдрэлцэхэд бусдад бас хор уршиг тарьдагийг ухааруулах.Жүжигчилсэн тоглолтоор үгүүлэх

2
Арван гуравдугаар долоо хоног
14
Г. Болормаа
Ам цагаан хулгана 
Бэлгэдэл, савдаг, лус, элтэлж,   үгсийг утгыг тайлж ойлгуулах. Байгаль, амьтан, хүн гурвын шүтэлцээ холбоо /Монголчуудын овооны ёсыг ойлгуулах/  Жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлэх


2

Арван дөрөвдүгээр долоо хоног
15
Г. Болормаа
Шарга азаргын даваа
Азарга, нутаглуулсан, дөмөн явдал, дөжирсхийж, цулбуур, үүрсэх, дөрөөлөх гэсэн үгнүүдийг утгыг тайлбарлах Амьтан хүний хоорондын холбоо шүтэлцээ, хорон санаатай муу хүнээс дээр амьтад байдаг тухай ойлголт сэдэл төрүүлэх Жүжигчилсэн хэлбэрээр хэл яриаг хөгжүүлэх



2

Арван тавдугаар долоо хоног
Íèéò
 30

Гүйцэтгэх даалгавар:
Òóñ õè÷ýýëèéí õ¿ðýýíä õî¸ð óäààãèéí áèå äààëòûí àæèë õèéõ áà áèå äààëò íü ñóäàëñàí ñýäâèéí õ¿ðýýíä áàòàòãàõ äàñãàë áîëîí äýëãýð¿¿ëýí óíøèõ áèå äààí ìýäýýëýë öóãëóóëàõ çýðýã áàãòàíà.
Суралцагчийн гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх арга хэлбэр:
Индикатор
Эзлэх жин
Èðö
20%
Èäýâõè
5%
ßâö 1
8%
ßâö 2
8%
ßâö 3
9%
Áèå äààëò 1
10%
Áèå äààëò 2
10%
Óëèðëûí øàëãàëò
30%
Нийт
100%
Холбогдох эх сурвалж:
1.      Орчин цагийн Монгол хэл УБ 2004
2.      Хэл дохионы тогтолцоо болох нь     Лувсанвандан
3.      Монгол хэл түүхэн хэл зүй Г. Төмөртогоо
4.      Ярих урлаг Ц. Сүхбаатар
5.      Үгийн нууц уурхай Л. Түдэв
6.      Монгол ардын аман зохиолын дээжис
7.      Монголын уран зохиолын тойм
8.      Ярианы найруулга Д. Отгонсүрэн
9.      Дүрийг үйл хөдлөлөөр сургах нь 1982
Хичээлд баримтлах журам
Ирц
Ëåêöèéí õè÷ýýë áîëîí ñåìèíàð ëàáîðàòîðèéí õè÷ýýë òóñ á¿ðä èðö á¿ðòãýõ áà èðöèéí íèéò îíîî 20. Õ¿íäýòãýõ øàëòãààíã¿éãýýð õè÷ýýëä ñóóãààã¿é òîõèîëäîëä 1 ïàðûí õè÷ýýë òóñ á¿ðä 2 îíîî. 30 õ¿ðòýëõ ìèíóòûí 2 óäààãèéí õîöðîëòûã ìºí äýýðõèéí àäèë òîîöíî.
Хичээлээс чөлөө авах хүндэтгэх шалтгаан
                      Ìýðãýæëèéí áàéãóóëëàãûí òîäîðõîéëñîí ºâ÷ºíèé àêòûã ¿íäýñëýõ
                      Àð ãýðèéí ãà÷èãäàë ãàðàõ
                      Ñóðãóóëüòàé õîëáîîòîé àðãà õýìæýýíä îðîëöîõ
Хичээл нөхөх
Õ¿íäýòãýõ øàëòãààíààð õè÷ýýëýýñ ÷ºëºº àâñàí îþóòàí íü õîöîðñîí õè÷ýýëèéí ëåêö áàîëîí äààëãàâðûã íºõºæ ã¿éöýòãýíý. Òóõàéí ñýäýâòýé õîëáîîòîé øàëãàëòûã 7 õîíîãèéí äîòîð íºõºæ ºãºí. Óëèðëûí áàòëàõ øàëãàëòûã òîãòñîí õóãàöààíä çààâàë ºãºõ ¿¿ðýãòýé
Чөлөө авах хүсэлт гаргах
Îþóòàí äýýðõ øàëòãààíû óëìààñ ÷ºëºº àâàõ õ¿ñýëò ãàðãàõ òîõèîëäîëä äàðààõ æóðìûã áàðèìòàëíà. ¯¿íä:
- Õ¿íäýýð ºâäñºí òîõèîëäîëä ººðèéí áèåýð áîëîí îéð äîòíû õ¿íýýð ìàãàäëàãààã äàìæóóëàõ áîëîìæã¿é áîë ýäãýðñíèé äàðàà õè÷ýýëä èðýõäýý ìàãàäëàãààã ¿ç¿¿ëýí õ¿ñýëò ãàðãàæ áîëíî.
- Ãà÷èãäàë ãàðñàí òîõèîëäîëä ñóðãàëòûí àëáàíä õàíäàí ÷ºëºº àâ÷ , ÷ºëººíèé õóóäñûã áàãøèä ¿ç¿¿ëýí ÷ºëºº àâíà.ÆÈ×:  ׺뺺 àâñàí òîõèîëäîëä îþóòàí òàñàëäñàí õè÷ýýëèéã çààâàë íºõºæ àâàõ ¿¿ðýãòýé
Ёс зүй
Ёс зүй:  Хичээлийн үеэр оюутан хоцрох, бохь зажлах, бусдад саад болохуйц үйлдэл гаргах, хичээлтэй холбогдолгүй асуулт асуух, бусдыг арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаврлан харьцахыг хориглоно
Багаар ажиллах
Хичээлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран багш оюутанд багаар ажиллах даалгавар болон үнэлэх журмыг тухай бүрт танилцуулна.
Явцын болон улирлын шалгалт
Оюутны багшаас авах 70 онооноос 40 с доош оноо авсан тохиолдолд улирлын шалгалтанд оруулахгүй болно. Явцын шалгалтыг хичээлийн онцлогоос хамааран хамгийн багадаа 3-аас доошгүй, улирлын шалгалтыг хичээл хаагдсанаас хойш сургуулиас товлосон хугацаанд тус тус авна. Шалгалтын журмыг зөрчсөн тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцно.
















Лекц - 1                                      Оролцооны арга зүй
            Хүн төрөлхтөн албан, албан бус боловсролын тогтолцооны сургалтын байгууллагуудаар мөн амьдрах орноороо дамжуулан шинэ мэдээ, мэдээлэл,мэдлэг, ур чадварыг тасралтгүй сурч, олж авдаг. Хүмүүсийг чадваржуулан гэдэг нь мэдлэг түгээх, ур чадварыг хөгжүүлэх, хандлага, үнэ цэнэ, зан байдлыг өөрчлөх, үйл ажиллагааг дэмжих зорилготой бүтэц зохион байгуулалт нь тодорхой, төлөвлөгдсөн үйл явц юм. Гэтэл төлөвлөгөө, зохион байгуулалттай үйл явцыг үр дүнтэй болох гол зүйл бол арга зүй буюу хүмүүст хүргэх арга барил юм.
            “орчин үеийн тулгамдсан асуудлуудын учир утгыг гүнзгий ойлгох, дахин тунгаахад сургалтын арга зүй чухал ач холбогдолтойг тодотгожээ.”
Хамтын тусгал, бүтээлч дүн шинжилгээ, нарийвчилсан асуулт, хамтран асудлыг шийдэх зэргийг дэмждэг сургалтын тогтолцоог оролцооны арга зүй гэнэ. Энэ нь оролцогчдын мэдлэгээ нэмэгдүүлж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг илүү ойлгож, санал боловсруулах болмжтой болгодог.
Түүнчлэн арга зүй нь “яаж зааж сургах вэ?” гэдгээс гадна “хэрхэн суралцах вэ?” гэдгийг бодолцох хэрэгцээг бий болгодог. Энэ нь суралцагчдад сургалтанд оролцох боломжийг олгохоос гадна чадамжийг эзэмшүүлэх гэсэн үг юм. Таны хичнээн сайан бэлдсэн хичээлийг сурагчид хүлээн авч оролцохгүй бол яахав, эсвэл эсрэгээр үнэхээр сайн оролцоотой сурагчид байхад боломжийг нь гаргаж өгөхгүй бол яахав.
Сургалтанд оролцох гэдэг нь сургалтын үйл ажиллагааг бүрдүүлж буй үндсэн ба туслах талуудын идэвхитэй дэмжлэг юм. Үндсэн талууд багш суралцагч орох бол туслах талуудад сургалтын менежер, бусад багш нар, номын зохиогч, эцэг эх зэрэг шуд бус байдлаар сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөгчид багтдаг.
Эдгээрээс үзэхэд сургалтыг бүрдүүлэгч талуудын идэвхитэй дэмжлэгт тулгуурлан онолын болон практик үйл ажиллагааны учир утгыг гүнзгий ойлгож, зохион байгуулах аргуудын цогц нь сургалтын идэвхитэй оролцооны арга зүй болох юм. Тодорхой нэг аргыг бус арга зүйг бүхэлд нь судлаххын ач холбогдол нь хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулах, олж авсан мэдлэгээ хэрэглээ болгох, өөрчлөн хувиргаж, ашиглах чадамжийг төлөвшүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл сургалтын хүрээнд асудлыг шийдвэрлэж, бэрхшээлийг даван туулахдаа бага гэлтгүй ашиглаж чаддаг мэдлэгтэй болгоход арга зүйн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Иймээс сургалтын явцыг үр дүнтэй болгох сургалтын стратегийг арай холоос, өргөн хүрээнд харахыг хичээе.
“эхний ээлжид бидний хэрэглэж заншсан арга зүйн сул тал нь юундаа байгаа тухай”
-Суралцагчдыг мэдээллийг бэлэн авах арга замыг эрэлхийлдэг болгодог. Багш урьдаас бэлтгэсэн мэдээлллийг тайлбарлан ярих замаар өгдөгөөс суралцагч бүтээлч эрэл хайгуул хийдэггүй өгсөн мэдээллийн хүрээнд сэтгэдэг болдог.
-Хичээлийн хэрэгцээг олж хардаггүйгээс, зорилго тодорхойлогддоггүй. Заавал судлах ёстой буюу шуд үзэж буй учраас өөр хэрэгтэй эсэхийг ялгаж салгадагүй. Амьдралд хэрхэн ашиглахаа тооцдоггүйгээс зорилго тавьж судаллдаггүй.
-Уялдаа холбоо муутай их мэдээлэл цуглуулснаар мэдлэг болж хувирдаггүй. Бэлтгэсэн мэдээллийг өгч буй явцад суралцагч бодож эргэцүүлэх, туршилт хийх боломж олгодоггүйгээс хоосон мэдээлэл чигээр нь хадгалдаг.
-Харилцан суралцах боломжийг үгүй хийдэг. Мэдээлэл ихэвчлэн нэг урсгалаар явдагаас сурагч сурагчаас, багш сурагчаас суралцах болмж хязгаарлагддаг. Түүнчлэн мэдээллийн агуулгаас шалтгаалан хичээлд ашиглах арга цөөн, хувиралт багатай.
-Нийт дунд нь стандарт үнэлгээ тогтоосноор тухайн цаг хугацааг аргацаах байдлыг үүсгэдэг. Хичээлийн хэрэгцээг олж хардаггүйтэй холбоотой тухайн үед тогтоож хариулах, ашиглах байдлаар дүнгийн төлөөх сургалт болдог. Хүүхэд стандарт үнэлгээг хангах гэж сурдагаас зарим нэгнийх нь хувьд дарамт болдог бол нөгөө нэгний хувьд хөнгөдөх байдал үүсдэг.
“дараагийн ээлжинд эдгээр сул талуудаас гадна арга зүйн шинэчлэл хийх  шаардлагыг авч үзье”
-Мэдээлэл авах олон суваг бий болсон. Багш хүн мэдээллийг хэзээ ч 100% өгнө гэж байхгүй, тэгээд ч таны ярих мэдээллийг суралцагчид аль хэдийн мэдэж байж ч болох юм. Сургалтанд ашиглаж болох технологийн дэвшлийн хүрээнд мэдээллийг өгөх, тайлбарлах хялбар арга ч бий болсон.
-Амьдралын хурдацыг дагаад мэдээллийн хурд ч нэмэгдэж байна. Тиймээс сургалтын гол зорилго нь мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр мэдээллийн эх сурвалжийг олоход туслах, хувирган ашигладаг болгох юм.
-Багш “Амьгүй албат” –ыг өөрчилснөөр өөрийгөө давхар хөгжүүлэх шаардлагатай болсон. Сургалтын оролцоог нэмэгдүүлж, суралцагчдыг идэвхижүүлсэнээр хичээлийг сонирхолтой болгож, цаашид ашиглахад сэдэлжүүлж үр дүнтэй нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр харилцан суралцаж мэдлэгээ ашиглаж чаддаг болно. Сургалтын үйл ажиллагаа сонирхолтой, ойлгогдохгүй зүйлгүй болж албадлагагүй хэн хэнийгээ залхаахгүй байж чадна.
-Сургалтын үр дүнд богино хугацаанд дүгнэлт хийх дахин сайжруулах шаардлага тулгарсан. Багш ирээдүйн хэрэгцээ зорилгод нийцсэн мэдлэгийг эзэмшүүлэх үүрэгтэй хэмээн үзэх нь хэдийгээр нэг талаараа зөв зүйтэй боловч нөгөө талаасаа учир дутагдалтай болж иржээ. Учир нь энэ утгаараа багшийн ажлын үр дүн хожуу мэдэгддэг гэж үздэг. Гэтэл суралцагч өрийн олж авсан мэдлэгийг өдөр тутамдаа ашиглаж үр дүнг нь мэдсэнээр цаашид суралцах сонирхол нэмэгдэнэ. Улмаар ирээдүйн зорилго, зорилтоо тодорхойлж түүнд шаардагдах мэдлэгээ олж авах шалгуур тавигдана.
-Зорилго тодорхойлох чадвар тулгуурлах, түүнийг хөгжүүлэх. Хичээлийн явцад олж авсан мэдлэгээ ашиглаж хэрэгцээг мэдсэнээр ойрын болон хэтийн зорилгыг тодорхойлох чадвар нэмэгдэнэ. Энэ суралцагчдыг хичээл зүтгэлтэйгээр ухамсарласан мэдлэг олж авч чадамжид суурилсан боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлнэ.














Лекц -2                Хичээлийг шинэ технологиор хөтлөн явуулах арга зүй

            Оролцооны арга  зүй нь суралцагчдыг өөрчлөлт авчрах чадалтай бүтээлч ухаантай хүн хэмээн үнэлж, идэвхитэй субьект хүн гэж ханддаг. Оролцооны арга зүй нь хувь хүний болон хамтын үйл ажиллагааг тасралтгүй өрнүүлэхийн тулд олон нийтийг татаж, дайчилж, урамшуулж чадваржуулдаг юм.
            Идэвхитэй оролцоо нь чанартай оролцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн санаатай нягт холбогдож байдаг. Үнэхээр багш- сурагч, мөн суралцагч- суралцагчийн хоорондын харилцаанаас хамаарч идэвхитэй оролцоонд эерэг болон сөрөг нөлөөлөл үүсдэг.
Багшийн хувьд нөлөөлөгч ара барилыг ашиглан сурагчдаар өөрсдөөр нь хэрэгтэй мэдээллийг олуулах, дадлага хийлгэх, идэвхитэй болгох буюу өөрийн гараар шинэ мэдлэгийг бүтээх дээр суурилдаг. Багш бол шинэ мэдлэг олж авахад хэрэгтэй бага зэрэг мэдээллээр хангах үүрэгтэй. Сурагчид өөрсдийн сониуч зан идэвхитэй байдлаа ашиглан асуудлыг шийдвэрлэнэ. Багш чиглүүлэх л оролцоотой. Энэ стратегидсурагч шинэ мэдлэгийг өөрсдөө эрж хайж, ажиглаж, туршиж, бүтээн бий болгох юм.
нөлөөлөл-шинэ мэдлэг- илүү идэвхитэй-ажиглах, турших, хийх
            Бид суралцагчдыг хоосон цээжлэхийг шаардаж, бэлэн мэдлэгийг дамжуулах биш харин мэдлэгийг өөрийнхөөрөө дахин нээж олох, зохион бүтээх тийм боломжийг бүрдүүлэх арга зүйг эрж хайх хэрэгтэй болж байна. Сургалтын идэвхитэй арга нь сурах, сургах талуудын идэхитэй оролцоонд тулгуурладаг бөгөөд энэхүү онолыг үнэсдлэгчдийн нэг В. Пиаже “нээлт хийх”, “зохион бүтээх” гэсэн хоёр ойлголт нь ялгаатайг тэмдэглээд нээлт хийхийн хамгийн сонгодог жишээ бол Колумби Америкийг нээсэн явдал гэсэн байдаг. Учир нь Колумбийг нээхээс өмнө Америк байж л байсан. Харин онгоц ч юм уу машин бол өөр. Түүнийг хүмүүс зохион бүтээхээс өмнө тэдгээр зүйлс байгаагүй гэж тайлбарлажээ.
Судлаачид аливаа зүйлийг хийхэд оролцсоноороо, хийснээрээ илүү суралцсан байдгийг баталсан байдаг. Суралцагчдын идэвхитэй оролцоо бол үүний түлхүүр. Мэдрэхүн эрхтнүүдээр дамжуулан танин мэдэ үйлийг гүйцэтгэхдээ мэдээллийг ямар хэмжээгээр тогтоож үлддэг вэ?
ü    Унших
Хүмүүс уншсан зүйлийнхээ ойролцоогоор ердөө 10%  тогтоодог. Уншихад зориулсан материал болон уран зохиол зэрэг нь мэдлэгийг түгээхэд чухал аргууд боловч тэднийг өөр  аргаар нэмэгдүүлж болно.
ü    Сонсох
Хүмүүс сонссон зүйлийнхээ ойролцоогоор 20% тогтоодог. Ихэнх багш нар хэтэрхий их ярьдаг. Юу болоод байгааг ярилцах тайлбарлах боломжийг тэдэнд олго.
ü    Харах
Хүмүүс харсан зүйлийнхээ ихэнхдээ 30% тогтоодог. Үзэсгэлэн, зурагт хуудас, дүрслэн үзүүлэх зэрэг нь том нөлөөг үзүүлдэг. Ялангуяа бэлтгэсэн материалыг хэрэглэж байх үед
ü    Хараад, сонсох

Хүмүүс хараад сонсож буй зүйлийнхээ ихэнхдээ 50% тогтоодог. Кино, дуу, дүрст үзүүлэн, бичлэг, бодит аялал зэрэг нь нийтийг хамарсан үед илүү үлдэцтэй болдог.

ü    Бусдад ярих
Хүмүүс бусдад ярьсан зүйлийнхээ 70% хувийг тогтоодог. Ийнхүү сургах үйл явц идэвхитэй болж ирэхэд үр дүн нь илэрхий өсдөг байна. Мэтгэлцээний арга эсвэл нэгнийгээ шүүмжлэх нь тэдний өөрсдийнхөө санааг бусдад түгээх чухал хэлбэр юм.
ü    Ярих болон хийх
Харин тэд сонсоод өөрсдөө тэрийгээ ярьж хэлэлцэж, хийснээрээ ойролцоогоор 90% тогтоодог. Энэ нь суралцагчдад өөрийгөө илэрхийлэх бэлтгэл болдог төдийгүй юуг сурсанаа мэдэх боломжийг олгож цаашид ашиглах итгэлийг төрүүлдэг.
Оролцооны арга зүй бол бүлгийн гишүүн бүрт ижил хариуцлага даалгаварыг өгч байдаг. Тэд өөрсдийнхөө төлөө аливаа зүйлсийг хийснээр илүү суралцдаг. Тэгвэл оролцооны арга зүйг үр дүнтэй болгоход дараах дөрвөн хүчин зүйл туслана.
1. Хаана байгааг тодруул:
Сурагчид үүнийг хийхэд бэлэн эсэхийг тодруул. Зарим энгийн ухагдахуунуудыг тайлбарлаж, сурагчдаа ижил ойлголт, байр сууртай болгохыг оролдоорой. Тэгээд тэр байр сууриас эхэл.Ойлголтгүй байгаа зүйлдээ хүн хойрго ханддаг нь ажиглагддаг.
Ø    тэд энэ хичээлийн талаар юу мэддэг вэ?
Ø    тэдэнд юу мэдэх таалагддаг вэ?
Ø    төлөвлөгөөний хувьд авч үзвэл тэдэнд юу хийх таалагдах вэ?
Ø    энэ байр суурин дээр авчрахын тулд та юу хийж чадах вэ?
Ø    судалгааны дагуу та эдгээр хичээлүүдийг хэрхэн чиглүүлэх вэ?
Ø    илүү сайн сургахын тулд илүү олон мэдрэхүйг /харах, мэдрэх, амтлах, сонсох, үнэрлэх / хэрхэн ашиглах вэ?
Бид мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан суралцдаг. Алийг нь их ашигладаг вэ?
Харах-нүдийг 83%
Сонсох –чих 11%
Хүрэх-хүрэлцэх 31%
Үнэрлэх –хамар 11/2%
Амтлах – ам 1%
2. Сурах нөхцөлийг бүрдүүл
  Сурагчдыг өөрийн зорилгодоо хүрэх, мэдлэг чадвар зэрийг олж авахад туслах нь багш танд байх чухал хариуцлагуудын нэг юм. Ингэж туслахад аль болох халуун дулаан, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг бүрдүүлэх нь сайн сурах боломжийг өгдөг. Сургалтын тухтай орчин сайн нөлөөтэй гэдэгтэй ямар ч багш маргахгүй гэхдээ түүнээс илүүтэйгээр таатай нөхцөл, найрсаг хамт олон, итгэж чадсан багш ямар ч хүүхдийг өөрчлөн сургаж чаддаг.
Ø    Суралцагсад тодорхой хувийн зорилготой байна уу? Хичээл бүрээс зорилгодоо хэрэг болох зүлийг олж авч чадаж байна уу?
Ø    Сурагч бүр өөр өөр чадвартай тиймээс бүх сурагчдад нэг арга барилаар хичээл заах хэтэрхий өрөөсгөл юм. Иймээс хүн бүрт тохирсон арга гэхээсээ бүлгийн гишүүн бүрт нийцсэн хариуцлага даалгаварыг өгч байна уу?
Ø    Хувь хүнийг үнэлэх бол чухал ач холбогдолтой үнэлгээ юм. Ялангуяа тухайн хүүхдийн ахиц дэвшлийг үнэлэх гэдэг чухал юм. Үнэлгээ тохирсон үр дүнгээ мэдэх боломжтой байна уу?
3. Бодох сэтгэх боломж олго:  
“Хүнд хамгийн хортой бөгөөд хэрэггүй зүйл бол мэдэхгүй байж мэддэг дүр эсгэх явдал. Хүний хамгийн хүнд өвчин бол бэлэн хэлбэрээр авсан мэдлэг, учирыг нь ойлгоогүй мөн чанар.” гэсэн үг байдаг. Энэ хортой зүйлээс сэргийлж, өвчин тусгахгүй байхад танин мэдэх хүсэл, эргэлзээ төрүүлэх “яагаад” гэсэн асуулт түүнийгээ бусадтай хуваалцх нөхцөл байдал тусладаг. Бид хйж байгаа зүйлийнхээ талаар бодох эсвэл бусадтай хуваалцах үедээ илүү бодож сэтгэж, түүнийг бсадтай хуваалцах цаг хугацаа, боломж олгоорой.
Ø    энэ хичээлийн яг юу нь чамд таалагдсан бэ? яагаад?
Ø    ангид байгаа бүх сурагчид ... хэрхэн хийх тал дээр санал нэг байна уу?
Ø    тухайн хичээлийн хамгийн хөгжилтэй хэсэг нь юу вэ?
Ø    ................ талаар мэдэх яагаад бидэнд чухал юм бэ?
Ø    хичээлийн аль хэсэг нь илүү чадвар шалгасан бэ?
4. Туршиж үзэх сонирхлыг төрүүл:
Хүн янз бүрийн туршлага хуримтлуулж, мэдээлэл цуглуулж аваад үлдсэн амьдралдаа түүнийгээ боловсруулдаг. Хүүхдүүдэд илүү нөлөөтэй багш болж үр дүнтэй сургалт явулахыг хүсвэл хичээл заах явцда сонирхолтой үйл явдлуудыг оруулж ирвэл сурагчид илүү идэвхитэй байж, илүү ихийг тогтоодог. Эдгээр идэвхитэй үйл ажиллагаануудыг нийтэд нь туршлага дээр суурилсан суралцахуй гэж нэрлэдэг.
Суралцагчид сурсан зүйлээ тухай бүрд нь туршиж үзэхээс гадна сургалтын үйл ажиллагаагаа дуусгаад өнөөдөр тэд юу сурсанаа ашиглах, бие даан хэрэглэх сонирхлыг төрүүл.
Ø    Хичээлийн цагт ямар хөгжилтэй шинэ зүйлсийг сурсан бэ?
Ø    Энэ хичээлээс өөр хүмүүстэй хамтран ажиллах талаар юу сурсан бэ?
Ø    Хэрвээ чамд ахиад үүнийг хийх боломж гарвалюуг арай өөрөөр хийх вэ?
Ø    Ирээдүйд чамд тусалж болох юуг чи сурсан бэ?
Ø    Дараагийн удаа чи шинээр хийхдээ юуг анхаарах вэ?

            Туршлага дээр суурилсан сурах загварыг та бүлгээр ажиллах гэж байгаа бол ашиглаарай. Энэ нь хүүхдүүдэд юу сурсанаа бодох мөн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар бусадтай хуваалцахад туслах болно. Сургалтын явцад багш та сурагчийнхаа хаанаас эхэлж буйг мэдэх, сурах нөхцөлийг бүрдүүлж, бодож сэтгэ боломж, турших сонирхлыг төрүүлж чадсанаараа мэдлэгийг эрдэм болгож өгч чадахаас гадна бие хүний төлөвшил, хүмүүжлийн хувьд:
o   дасан зохицох хамтран ажиллах чадвар
o   өөрийгөө илэрхийлэх, байр сууриа таниулах
o   үзэл бодлоо батлах нотлох, бие даасан байдал
o   өрсөлдөх чадвар,
o   асуудлыг тодорхойлох, шийдвэр гаргах чадварыг суулгах юм.











Лекц -3               Идэвхитэй оролцооны арга зүйгээр сургалт хийх нь
            Сургалт хаана, хэзээ, ямар нөхцөлд хийгдэж байгаагаас шалтгаалан та арга, дасгалаа сонгоно. Оролцооны арга зүйн үед хэрэглэх дасгал тоглоомын аргыг үндсэнд нь нүүр хагарах тоглоом, идэвхижүүлэх дасгал тоглоом, мэдлэг олгох тоглоом гэж ангилдаг. Эдгээрийн ерөнхий зорилго, хэлбэр, шаардлагыг нэгдсэн байдлаар гаргаж болох ч дотоо маш олон төрөл, янз байдаг. Дасгал тоглоомын аргуудыг ангилж хувааж байгаа ч эдгээр нь нэг нэгэндээ харилцан хамааралтай, сургалтын явцад холимог хэлбэрээр ашиглагддаг гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл: Сургалтыг та өөрийн сайн мэдэх нүүр хагарах /мөс хайлуулагч/ дасгалаар эхэлж, мэдлэгийн агуулгыг хүргэхдээ мэдлэг олгох тоглоомын аргыг ашиглана. Харин хичээл дундуур идэвхи буурсан болон багийн ажил дууссан үед завсарлагын арга буюу идэвхижүүлэх тоглоомыг хэрэглэнэ.
Нүүр хагарах тоглоом:    
Нүүр хагарах тоглоом бол аливаа нэг арга хэмжээний эхлэл эсвэл сургалтын эхэнд хэрэглэгддэг маш чухал дасгал, тоглоом юм. Багш нар ихэвчлэн шинэ хичээлийн жил эхэлж байгаа, шинэ ангид орж байхдаа хэрэглэдэг ч энэ аргыг идэхижүүлэх аргын үүргээр ашиглах, хичээлийн зарим сэдэвтэй холбогдуулан сурагчдын нэрэлхэх, биеэ барьсан байдлыг арилгах, уур амьсгалыг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэж болно. Эдгээр тоглоом нь:
·                     Маш их хөгжилтэй
·                     10-аас 15 минутын уртай
·                     Идэвхитэй
·                     Ангийн гишүүн бүрт хүртээмжтэй, урам өгсөн байх хэрэгтэй.
Яагаад ангид нүүр хагарах тоглоом байх ёстой вэ?
-Ангид байх энгийн зүйлсийг сурагчид олох болно. Сургалтанд ангийн дүрмийг эртхэн танилцуулах нь дээр. Та хүүхдүүдийг өөрсдөө ангийн дүрмээ зохиохыг хүсч болно. Нэгэнт гарсан дүрмийг зөвшөөрвөл энэ нь бүлгийн хамтын зөвшилцөл болж сахилга батын асуудал, төвөгтэй нөхцөл үүсэхэд хэрэг болно.    
-Багш, эсвэл ангийн дарга сурагчдаа илүү мэдэж авна. Жишээлбэл: Хэр туршлагатай, хобби, харилцаа, юу таалагддаг, юу таалагддаггүй гэх мэт. Энэ нь сургалтын туршид бие биетэйгээ харилцан хамтран ажиллахад дөхөм болж хамран суралцах боломж үүсгэдэг.
-Ангийг илүү эрч хүчтэй болгож, хөгжилтэй нээлттэй байдлыг үүсгэдэг. Хичээлийн эхнээс л биеэ барих, болгоомжлох байдлыг арилгаж харилцааны ойголцолд туслалдаг.
-Нийгмийн чадварыг өсгөж өгдөг. Сурагч ангийн, тухайн хичээлийн дүрмийг даган мөрдөх түүнээс гажилгүй өөрийгөө илэрхийлж сурах нь цаашид бие хүний төлөвшил, бүтцэд ихээхэн нөлөөтэй.









Лекц -4      Завсарлагааны цагийг ашиглах буюу идэвхижүүлэх дасгал
            Идэвхижүүлэх дасгалыг суралцагчдыг ядарсан, түүр зуур анхаарал нь сарнисан, сэтэлийн их хөдлөлтэй, хүч нь буурсан үед, нэг ажиллагааг дуусгаж, нөгөө ажиллагааг эхлэхийн өмнө хэрэглэвэл зохимжтой байдаг. Хэрэв та энэ цагийг ашиглан хөгжилтэй тоглоом, дуу, хошин шог, арга хэмжээ зэрэг аль болох хүүхдүүдийн сонирхолыг татахаар зүйлсийг анги танхимдаа явуулснаар анги нийтээр цагийг хөгжилтэй өнгөрөөж улмаар ангийн гишүүд нэгнийгээ илүү сайн ойлгодог болдог. Эдгээр тоглоом нь:
·                     маш их хөгжилтэй
·                     идэвхижүүлэн сэргээдэг
·                     ангийн гишүүн бүрт хүртээмжтэй, урам өгсөн байх хэрэгтэй.
Яагаад ангид завсарлагааны цаг байх ёстой вэ?
-Завсарлагааны цаг бол хамтын ажиллагааг бэхжүүлэх эрч хүчээ сэлбэх боломж юм.
-хөгжилтэй тоглоом тоглох эсвэл бусад идэвхитэй зүйлсийг хийснээр сурагчдад удирдах чадварыг нэмэгдүүлдэг
-сурагчид нэг нэгнийгээ таних мэдэх, ойлгох  илүү боломжийг олгох, мөн илүү олон нөхөрлөлийн харилцаа энэ үеэр тогтох боломж бий болдог.
-Хүн бүр оролцох боломжийг олгодог учир тэд нэг хамт олон болж чаддаг. Завсарлагааны цаг буюу идэвхижүүлэх дасгалыг хэзээ, хэрхэн ашиглах хэрэгтэй вэ?
таны хичээлийн цагийн аль ч үеэр та завсарлагааны цагийг гаргаж болно. Заавал хичээлийн цагаар ч бус хэн нэгнийгээ хүлээж байх үед, хичээл орохоос өмнө, шинэ сургач ирсэний дараа гээд аль болох цагийг зүгээр сууж биш хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй үедээ ашиглах нь зүйтэй. Танай анги өөрсдөө санаачлага гаргаад янз бүрийн арга хэмжээ зохиосон үе дээр ч байж болно. Жишээлбэл: Амралтын өдрөөр ангиараа гулгахар ирсэн үедээ, кино үзэхээр ирсэн үедээ гэх мэт. Заримлаа идэхижүүлэгч дасгалыг сурагчдын эрч хүч, нөхцөл байдлаас хамааран сургалтын үйл ажиллагааны нэг хэсэг болгон, урьдчилан төлөвлөж болно. Бүлгийн хэлоэлцүүлэг ид өрнөж байхад идэвхижүүлэгч дасгалыг хэрэглэх нь зохимжгүй. Учир нь оролцогчдын хүсэл сонирхолыг бууруулж, хэлэлцүүлэгт сөргөөр нөлөөлөх тул болгоомжилно уу.
Багш нь идэхижүүлэгч дасгалыг сургалтын үйл ажиллагааны сэдвийн агуулгатай холбохыг хичээх хэрэгтэй ба ийм үед энэ нь зөвхөн хөгжилтэй хором байх бус сургалтын үйл явцын нэг хэсэг болно.











Лекц -5      Хүүхдийн үг яриаг хөгжүүлэх арга зүй       /ахлах бүлэг/
Нийгмийн амьдралтай танилцуулж үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө бэлтгэх:
1.    Аймаг, сум, орон нутгийн төвийн тухай, Яагаад ингэж нэрлэсэн бэ? өөрчлөглдөж хөгжиж байгааг танилцуулна. 1 хичээл
2. Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжилтөөс танилцуулна. Улаанбаатар хотод манай орны төр засгийн ордон, томоохон үйлдвэр соёлын байгууллагууд байдаг. 1 хичээл
3. Төрсөн нутагт түүх дурсгалын газар хаана, хаана байдаг, ямар онцлогтойг ярьж ойлгуулна.
4. Дархан цаазтай газар. Байгаль дэлхийг шүтэх ёсноос уламжлан байгалийг унаган төрхөөр нь байлгахын тулд “Дархан цаазтай” газар болгодог учрыг тайлбарлана.    1 хичээл
5. Төрсөн, нутагтаа байгаа ан амьтнаас: Төрсөн нутаг нь байгаль цаг уурын хувьд ямар байдаг. Энд ямар амьтан байдгийг нэрлүүлж аьдралаас нь тайлбарлана. 1 хичээл
6. Орон нутагт байгаа орд газар /ашигт малтмал/ ой мод байгалийн үзэсгэлэнт сайхныг үнэлж мэддэг болгоно. /1 хичээл/
7. Хөдөлмөрийн нэр цуутай хүмүүсийн амьдралаас:
Хөдөлмөр бол нийгэм ба хүмүүст ашигтай болох тухай мэдүүлнэ. Ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний хүмүүсийг төр засгаас одон мядалиар шагнадаг. Мөн хөдөлмөрийн баатар, гавъяат цол олгодог тухай. Ажил үйлсээрээ алдар цуутай нэг хүний үйл амьдралаас ярьж өгнө.  /2 хичээл/
8. Шинээр баригдаж буй барилга байгууламжийн тухай. Барилгачин төрөл бүрийн зориулалттай олон тооны барилга барьдаг. Барилга барихад эксковатор, өргөгч аран зэрэг төрөл бүрийн машин техник хэрэглэдэг. Барилгыг будагчин, өрлөгчин, мужаан, шаварчин, талбайн инженер гэхчлэн олон хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд барьдаг тухай ойлгот өгнө. /1 хичээл/ 
9. Үслэг эдлэлийн үйлдвэрийн тухай: Ангийн үс болон боловсруулсан арьсаар хийдэг бүтээгдэхүүний тухай ярьж өгнө. /1 хичээл/
10. Савхин эдлэлийн үйлдвэрийн тухай. Савхиар хийсэн бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь танилцуулна. /1 хичээл/
11. Хүнсний үйлдвэрийн тухай. Ямар бүтээгдэхүүн гаргаж хүмүүсийн хэрэглээнд өгдөгийг ойлгуулна. /1 хичээл/
12. Шуудангийн тухай ярилцана. Шууданг онгоц, машин, галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслээр зөөж, аймаг, хот, сум, бригад зэрэгт амьдран суугаа хүмүүст захиа, сонин, илгээмж хүргэж өгдөгийг мэдүүлнэ. /1 хичээл/
13. Холбооны тухай танилцуулна. Хүмүүс хоорондоо утсаар ярих, захиа, цахилгаан, ил захидал явуулах, зэргээр амар мэнд, аж амьдралын байдлаа мэдэлцэж байдаг. Захидлын дугтуй, марк зэргийг шуудангийн газраас худалдан авдаг. Захидлын дугтуй, ил захидал, цахилгаанд гэрийн буюу ажлын хаягийг тодорхой бичдэг тул шуудан зөөгч хаягаар нь эзэнд нь хүргэж өгдөг тухай.
14. Үслэг эдлэлийн үйлдвэрт ажилладаг хүмүүсийн хөдөлмөр мэргэжлийн тухай ерөнхий ойлголт, гаргасан бүтээгдэхүүнээс танилцуулна. /1 хичээл/
15. Хүнсний үйлдвэрт ажиллагчдын хөдөлмөр мэргэжлийн тухай ерөнхий ойлголт өгнө. Үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүн ард түмний хүнсний хэрэгцээг хангадаг тухай   /1 хичээл/
16. Малчид эргэх дөрвөн улиралд бэлчээр нутагаа сэлгэн малаа маллан ашиг шимийг авч ашигладаг. Хавартаа: Нүүдэл нь хангай, говь, хол, ойрын ердийн ба отрын гэсэн ялгаатай байдаг. Малын бэлчээр цаг агаарыг сайтар мэдэн тохируулан малладаг. /1 хичээл/
17. Зуслан. Зун голын зах уруу бууж сэрүүн нутгийг сонгодог. Малаа сааж сааль сүүгий нь ашиглан ааруул ээзгий хийдэг. /1 хичээл/
18. Өвөлжөө –нэг бууцанд олон  жил өвөлжсөнөөр нь өвөлжөө гэдэг. Өвөлжөөнд модон хашаа саравч, чулуун хүрээ, малын өвс тэжээл, малчдын өвлийн хөдөлмөрийн тухай /2 хичээл/
19. Эх болсон газар нутгаа хайрлан хамгаалах, байгалаас заяасан уул, ус, ургамал газар нутгаа хайрлан зөв ашиглах, газрын хөрсний үржил шим, газрын өндөр нам, цаг уур, хүн амын суурьшлаас шалтгаалан байгальд хандах хүмүүсийн үзэл бодол харилцан адилгүй байдаг. /1 хичээл/
20. Рашаан булаг, худаг, шандыг хамгаалж ирсэн уламжлал ус нь хүмүүсийн амьжиргаанд чухал үүрэгтэй. Рашаан булаг шанд нь байгалаас эхтэй, худгийг устай газрыг сонгон хүмүүс малтаж гаргадгийг мэдүүлнэ. Рашаан төрөл бүрийн өвчнийг анагаадаг. Цэвэр усыг хайрлаж хамгаалах хэрэгтэйг мэдүүлнэ. Булаг шанд голын усанд бохир зүйл хийхийг цээрлэдэг тухай /2 хичээл/




















Лекц - 6   Байгальтай танилцуулж, үг, яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө /бэлтгэх арга зүй/
Намар: 
1. Амьгүй байгалийн өөрчлөлт – аажмаар сэрүүн болж, бороо орж хүйтэрдэг, ус, хөрс хөрдөг тухай /1 хичээл/
2. Ургамалын өөрчлөлттэй танилцуулах эксурс – өвс ургамал гандаж мод бутны навч шарлан алаглаж, хатаж унадаг. Төрөл бүрийн ургамалын үр боловсорч ургалт нь гүйцдэг. /1 хичээл/
3. Юу өөрчлөгдөв, юунаас болов – шавьж, хорхой, ялаа шумуул ховордож, царцаа голио үзэгдэх болж, нүүдлийн шувуу буцдаг тухай ярилцаж дүгнэх
4. Хүмүүсийн хөдөлмөр- 2 хичээл
            а/ боловсорсон мөөг, самар, жимсийг түүж, хүнсэнд ашигладаг, тариа ногоо хураадаг,
            б/ марлд төрөл бүрийн тэжээл бэлтгэж тарга хүч авахуулдаг     
5. Бид юу хийсэн бэ? – өөрсдийн тарьсан хүнсний ногоо, зүлэг мод, бут, цэцгийг арчлан тордож ургуулсан тухай, ургалт боловсролтын явдлыг ажиглан түүсэн үр жимс, хураасан ногооны тухай /1 хичээл/
6. Ашигтай амьтан – Өөрийн нутаг дэвсгэрт тэжээж өсгөдөг гахай, галуу, цаа буга, зэрэг тэжээвэр аьтдын ашиг тус арчилгааны онцлогийг мэдүүлнэ. /1 хичээл/
7. Ургацын байр тэмдэглэх – Мандлаас шилжүүлж суулгасан цэцэг, хураасан ногоо, түүсэн мөөг, самар, жимс, цуглуулсан цэцгийн үрийн дээжээр үзэсгэлэн нээж ажилсаг хүүхдийг шалгаруулах зуны ажлыг дүгнэнэ.

Өвөл:
8. Амьгүй байгалийн өөрчлөлт – цаг агаар эрс хүйтэрч, ус, хөрс хөлддөг, цас нэмэгдэж шуурга тавьдаг, ес эхлэхэд хүйтнй эрч чангарч, цаг хатуурдаг. /1 хичээл/
9. Ургамалын өөрчлөлт- Байгалийн нөхцөлд байгаа мод бутны иш мөчир царцаж, хэвэргэшдэг, өвсний толгой цантаж хяруулдаг, ийм үед мод ургамлыг хүн малын хөлөөс хамгаалах хэрэгтэй байдаг тухай /1 хичээл/
10. Амьтдын амьдрал – Ан амьтан амьдралаа янз бүрээр зохицуулдагийг чоно, зээр гөрөөс, баавгайн өвлийн амьдралаар жишэж танилцуулна. /1 хичээл/
11. Шувууны амьдрал – хэрээ, бор шувуу, тоншуул, шар шувууны хоол тэжээл, амьдрал, хүний туслалцаа хэрэгтэй байдаг тухай /2 хичээл/
12. Малчдын хөдөлмөр – бог, бод малын арчилгааны онцлог, малын үс, зүс өөрчлөгддөг тухай /2 хичээл/
13. Баугалийн буланд ажиллах -2 хичээл
            а/ бүлгийн тасалгааны ургамалын өнгө цайрч, мөчир навчны бариул сунаж, гэрэл, дулаан дутагдаж даарсан байдал, ямар арчилгаа хэрэгтэй /хайтан, шимтгэлээ/ байгааг ярилцаж, тохирох арчилгааг хийх
            б/ сонгино, буудай, овъёосны ургалтыг ажиглаж тэмдэглэх, сонгинод тайралт хийж хоол хүнсэнд хэрэглэх шувуу амьтанд тэжээл өгөх, усалгаа арчилгаа хийх
14. Туршлагын талбайд ажиллах-2 хичээл
            а/ шувуу, мал тэжээвэр бусад амьтанд тэжээл тавьж хэвтрийг засах, амьдралыг ажиглаж ярилцах
            б/ өөрсдийн явдаг замын цсыг цэвэрлэх, үлэг модыг цасжуулж, мод зүлгийг хамгаалахад оролцох
15. “Мөнгөн өвөл” сэдвээр экскурс – Өвлийн байгалийн өнгө үзэмжтэй сайхан байдал, мод ургамал амьтдын өнгө зүс, амьдрал /1 хичээл/
16. Өвлийн зугаа наадам явуулах – Цасан дээр чарга, цанаар, мөсөн дээр хоккей тоглох, мөр зэрэг хөдөлгөөнт, сургах наадам явуулж шалгаруулах. /1 хичээл/
Хавар:
17. Юу өөрчлөгдөв сэдвээр экскурс -2 хичээл
            а/ өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа, нарны элч, салхи, цаг уур, цас, мөсний шинж чанарт гарч байгаа өөрчлөлтийг өвөлтэй жишэж үзэх, экскурс
            б/ хөрс, өвс, мод бутанд гарч байгаа өөрчлөлтийг өвөлтэй жишэж үзэх, экскурс
18. Хаврын цэцэг сэдвээр –Цахилдаг, таван салаа зэрэг хээрийн ургамалын онцлог шинж, ургах орчин, нөхцөл /1 хичээл/
19. “Юу амилав” сэдвээр – Шоргоолж, төрөл бүрийн шавьж, эрвээхий, ичсэн амьтад, бүх амьд бие амилан сэргэдэг тухай /1 хичээл/
20. “Шувууны баяр” сэдвээр –хараацай, тогоруу ирж, шувуудын хөдөлгөөн дуу нэмэгддэг /1 хичээл/
21. Газар тариалангийн хөдөлмөр- Хөрс боловсруулж, тариа ногоо тарьж, мод зүлгийг арчилж тарьдаг тухай /1 хичээл/
22. Малчдын хөдөлмөр- бог, бодмалын арчилгааны онцлог, төл хүлээн авах бэлтгэл ажил /1 хичээл/
23. Байгалийн буланд хийх ажил – 2 хичээл
            а/ бүлэгтээ хавар эрт өргөст хэмх, байцаа, чимэглэлийн цэцгийн үр тарьж, ургалтын явцыг ашиглах, арчилгаа хийх
            б/ тасалгааны ургамалыг бордох, гэрэлтэй газар тавих, усалгааг нэмэх зэргээр арчилгааг сайжруулж гарсан өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэх. Улиас бургасны мөчир авч түүнд гарсан өөрчлөлтийг эх ургамалтай нь харьцуулах
24. Туршлагын талбайд хийх ажил –хүрзээр газар гишгэх, хувингаар услах, тармах, бордох, даланг засах, мөр зураас, хонхор гаргаж, үр тариа, үрслүүр хийхэд оролцож, ажиглалт, тэмдэглэл хийж ярилцах /1 хичээл/
Зун:      
25. Юу өөрчлөгдөв сэдвээр экскурс – нарны хөөрөлт, өдрийн үргэлжлэх хугацаа, үүлний өнгө, хөдөлгөөн, хур тундас, ус хөрс, агаарын өөрчлөлтийг жавартай жиших /1 хичээл/
26. Юу хаана ургадаг вэ?-  таана, хөмүүл, мөөг, жимсний ургах орчин, амт үнэр, хүнсэнд хэрэглэх онцлог шинжийг бататгах /1 хичээл/
27. “Төлөөр мал өсдөг сэдвээр” /1 хичээл бэлтгэх
28. Амьтдын амьдралд гарах өөрчлөлт – ан амьтан, шувуу, мал сүргийн үр төл өсөж торнидог, үс зүс нь өөрчлөгддөг тухай /1 хичээл/
29. Ямар амьтан хаана амьдардаг вэ? сэдвээр –эмгэн хумс, загас, мэлхий, өгий, эрвээхийн амьдрах орчин, хөдөлгөөн биеийн онцлог /1 хичээл/
30. Трушлагын талбайн ажил – 2 хичээл
            а/ модны тогоо засах, зүлэг ногоо, тарьсан цэцгийг услах зэрлэг өвс түүж ургалтын явцыг ажиглах
            б/ мод бутыг зуны байдлаар таньдаг болгох, хийсэн ажил, ажиглалтаа ярилцах
31. Байгалийн булангийн хөдөлмөр – Тасалгааны ургамалыг тагтанд гаргаж тавих, усаар шүрших, усалгаа, цэвэрлэгээг сайжруулж ургалтын явцыг ажиглан тэмдэглэх /1 хичээл/
32. Орчны байгалтай танилцах экскурс –боловсорсон жимс, мөөг, таана, хөмүүл зэрэг ургамалыг түүж ашиглах журмыг мэдүүлэх. Мод, бутны ургалтыг өөрийн талбайн ургамалтай харьцуулах, өөрийн нутгийн өгөөмөр баян болохыг мэдрүүлэх /1 хичээл/
33. Ойролцоо гол, горхи, нуурын ус, эрэг орчмын элс, хайрга, усны амьтан, өвс ургамалыг үзүүлж төрсөн нутгийн сайхныг бахархан үзэх, загасанд амьд тэжээл бэлтгэнэ. /1 хичээл/






















Лекц -7            Нийгмийн амьдрал байгальтай танилцуулж үг, яриа хөгжүүлэх арга зүй

            Ахлах бүлэгт нийгмийн амьдрал, амьтай, амьгүй байгальд гарч буй улиралын онцлог өөрчлөлтүүдтэй танилцуулахдаа өдөр тумын үйл ажиллагаа болон экскурсын хэлбэрийг өргөн ашиглана.
            Танилцуулах үндсэн арга нь ажиглалтыг хөдөлмөрийн үйл ажиллагаатай хослуулна. Ажиглалтын явцад байгалийн өнгө үзэсгэлэнт байдлыг харж ойлгох таашаалыг хөгжүүлэхийн хамт түүнийг сонирхдог, хайрлан хамгаалдаг хүмүүжлийг төлөвшүүлнэ. Өдөр бүрийн зугаалгаар цаг уурын онцлог байдал, өглөөний нар мандаж гарах, хөөрөх, оройн нар шингэж од, сар гарахыг ажиглуулж, хүйтэн жавартайд одод хурц тод өнгөөр гялалздаг зэрэг байгаль цаг улиралын онцлог үзэгдлүүд дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж ажиглуулна. Өвлийн тогтуун өдөр цас орж байгааг ажиглуулж цасаар наадуулах явцад хүйтэн салхитай өдөр орж байгаа цас жижэг ширхэгтэй, үүлэн хэлбэртэй, бутрамтгай, сайхан, дулаан тогтуун өдөр орж байгаа цас том ширхэгтэй, янз бүрийн хэлбэртэй, нойтон наалдамтгай чанартай байдаг.
            Нойтон цасаар хүн, бөмбөлөг, уул зэргийг хэлбэр гарган барьж болдог. Энэ бүлгийн хүүхэд зүлэг модонд цас тогтоож хамгаалах явцад цасны олон шинжийг мэдэж авдаг. Агаарын дулаан хүйтний байдлаас шалтгаалан цасны шинж чанар өөрчлөгддөг гэсэн дүгнэлт хийлгэнэ.
            Өвлийн адаг сараас эхлэн нарны элч аажим нэмэгдэж наранд ээвэр нөмөртэй газрын цас хайлмагтаж сүүдэр газрын цас үлддэг, нар өндөрт хөөрч илч нь нэмэгдэн, өдөр урт болж байгаа дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ. Ямар учираас нарны элч нэмэгэн хаврын өдөр өвлийнхөс урт болдогийн учир юу вэ? гэсэн асуултаар хүүхдийн ойголт төсөөллийг хөгжүүлнэ.
            Хавар, зуны улиралд ойр орчим байгаа голын гүехэн устай хэсэгт өөрсдийн бэлтгэсэн модон завь, хөвдөг наадгайг тавьж усны хөдөлгөөнийг аль зүгт урсаж байгааг тодорхойлуулна. Үүлний хөдөлгөөн, өнгийг харуулж борооны ба сэмжин үүлийг ялгулна. Амьд байгалтай танилцуулахдаа хавар эрт тармилжуулсан модтой цэцэрлэгийн орчинд экскурс явуулж, модыг мөчирлөн тайрч байгааг ажиглуулна. Тайрсан мөчрөөс бүлэгтээ хэд хэдийг авчирч усанд хийж тавина. /эсвэл өөрийн талбайн мөчирөөс саявтар хугарч унасан мөчир авч болох ба зориуд мөчирлөн авч болно/ Бүлэгт авч ирсэн мөчрийн өөрчлөгдөн хувирч нахианаас навч үүсэж хөгжихийг ажиглуулна. Энэ ажиглалт нь байгальд явагдаж байгаа үзэгдлийг сонирхох хүүхдийн сонирхолыг нэмэгдүүлнэ. Мөчир дээр навч үүсэж гармагц түүнийг хүүхдээр зуруулна. Ажигласны дараа мөчрийг хичээлээр танилцуулна. Хичээл дээр хүүхдийн ажиглалтыг удирдах асуултын чиглэл
-Энэ мөчир ямар модны мөчир вэ?
-Бид үүнийг ямар модонд харцгаасан билээ?
- Мөчир дээр юу харагдаж байна вэ?
- Бид энэ мөчрийг бүлэгтээ хэзээ авч ирсэн билээ?
-Тэр үед мөчир дээр юу байсан билээ?
- Улиасны нахиа ямар байсан билээ?
- Навч юунаас үүсэж гарсан бэ? гэх мэт
            4 дүгээр сарын эхнээс туршлагийн талбай, байгалийн нөхцөлд зохиох өдөр тутмын зугаалгаар ногоо цухуйж ургаж байгааг тэмдэг тавьж ажиглуулан, ямар газар их ургасныг ярилцана.
Шавьж хорхой үзэгдэх болсныг мэдүүлж эрвээхий, толбот хүрэн цохыг ялгуулан хөл, далавч, явах, нисэх хөдөлгөөн ажиглуулж юугаар хооллодгийг танилцуулна. Толбот хүрэн цох эрвээхийг бүлэгтээ /хүүхдийн цэцэрлэгийн байгалийн булан 68-70 хуудас / самбаа давуун /марлан/ таглаатай шил саванд тавьж ажиглуулна.
Энэ явцад шавьж нь ургамал, ургамалын бөөсөөр хооллодог гэсэн дүгнэлт хийлгэж шавьж хорхойн ашигтай ба хортой талыг мэдүүлнэ. Зугаалгын явцад анхны цэцэг үзүүлж эрвээхий, цэцэгнээс цэцгэнд эргэлдэж нисэж байдгийг харуулна.
Хамгийн түрүүнд гарч ирдэг шавьжийн нэг нь шоргоолж юм. Шоргоолж харсан хүүхэд түүнийг шохоорхон барьж авах гэж хөөцөлддөг. Шоргоолфны биеийн онцлог, хөдөлгөөн, өнгө, үүр, мөрийг ажиглуулна. Шоргоолж хоргүй, өөрийгөө хамгаалах чадваргүй учраас алж хороохгүй байхыг сануулна.


























Лекц -8                                  Ургамалтай танилцуулах арга                          
            Тасалгааны ургамалтай танилцуулахдаа хөдөлмөрийн үйл ажиллагааг, ажиглалттай хослуулна. Ахлах бүлэгт ургамалыг арчилж ургуулах хөдөлмөрийг жижүүрийн хэлбэрээр зохион байгуулна. Ажлын энэ шинэ хэлбэрийг жилийн эхэнд хичээлээр ааж сургана. Эхний үед ургамал арчлах шинэ арга заасны хэрэггүй, аажмаар жижүүртэй дасаж эхэлнэ. Хүүхэд ажилдаа дасаад үүргээ гүйцэтгэдэг болсон үеэс олон янзын аргыг ашиглаж эхэлнэ.
Нэг хүүдэд ургамалыг зөв ашиглахыг сануулж ямар материал хэрэглэл сонгож авах, нөгөөднь үүргээ сайн биелүүлдэг найз нөхрөөсөө асууж ярилцахыг зөвлөхийн зэрэгцээ ургамалд гарсан өөрчлөлтийг мэдэрч байгаа хүүхдийг урамшуулж дэмжих хэрэгтэй.
Ургамалыг ажиглахад жижүүрийнхээ ихэнх цагийг зарцуулах шаардлагатай байдаг тул жижүүрийг 2-3 өдөр дараалан хийлгэнэ. Жижүүрийг үдийн өмнө хийлгээд зогсохгүй үдээс хойш ганцаарчилсан даалгавар өгч ажиллуулна. Бүлэгтээ олон ургамалтай болж жижүүрт тусална.
Хөдөлмөрийн даалгаврыг ургамал арчилж байгаа хэд хэдэн хүүхдэд өгч болох бөгөөд даалгавар нь богино ба нэлээд удаан хугацаанд биелэгдэхээр байж болно. Зарим үед багш хүүхдийг цуглуулж жижүүр хүүэд үүргээ хэрхэн биелүүлж байгаа, ургамалд ямар өрчлөлт гарсныг яриулна.
Хүүхэд жижүүр хийж сурсан үеэс ургамалыг арчлах шинэ хэлбэрийн арчилгааг заана. Үүнд: хөрсний өнгөн хэсгийг сиирэгжүүлж хатсан навчийг түүж, шүршиж цэвэрлэнэ. Эдгээр арчилгааг тасалгааны ургамалтай танилцуулах хичээлийн дараагаар хийх нь тохиромжтой. Арчилгааны хэлбэр тус бүрийг тайлбарлаж үзүүлнэ.
Ургамал арчлах багаж хэрэгслийг багш бэлтгэж өгнө.Ургамалын үндсийг хөндөхгүйн тулд, хөрсний өнгөн хэсгийг сийрэгжүүлэх савх модны үзүүрийг 1 см орчим будсан байна.
Ахлах бүэгт ургамалын арчилгааны хэлбэрүүд мэдэгдэхүйц хүндэрнэ. Намар өвлийн улиралд ургамал бараг ургадаггүй, олон ургамал цэцэглэдэг, усалгаа бага шаарддагийг мэдүүлнэ. Хавар эхэлмэгц ургамал ургаж шинэ навч үүсэж хөгждөгийг ажиглуулна. Ийм үед усалгаа ямар байвал зохих вэ? гэсэн асуултаар эргэцүүлэл хийлгэж түргэн ургаж байгаа бол сайн услах хэрэгтэй юм гэсэн дүгнэлт гаргуулна.
Тасалгааны ургамалыг гуравдугаар сараас, туршлагын талбайн хөрс, мод зүлгийг дөрөвдүгээр сарын 20 ны үед бордож эхэлнэ. Бордсон ургамалд ямар өөрчлөлт гарч байгааг бордоогүй ижил ургамалтай нь харьцуулж ажиглуулна. Ургамалыг бордоход бүх хүүхдийг оролцуулж хамтийн хөдөлмөрийн сайн талыг мэдүүлнэ. бүгдээрээ ажилласан учраас ургамал сайхан цэцэглэж бүлэг маань үзэмжтэй боллоо, бордсон бүх ургамал дахин цэцэглэж бүр их ургана гэх мэт.
Ургамалтай танилцуулах хичээлд сургах наадам ашиглахдаа хүүхдийг хэсэнчилсэн ба ганцаарчилсан байдлаар оролцуулах бөгөөд ийм хичээлийг жилд 4-5 удаа явуулна. Хичээлд бие биеэс ялгарах гоц тод шинжтэй юм уу, адил төстэй ургамалыг сонгож авна. Жишээ нь: Хайтан ба шимтгэлээ цэцгийн 2 зүйл, ишний ялгаатай байдлаар сүлжигнэнэ, халбаган кактус, шимтгэлээ цэцэг, навчны онцлогоор үст хайтан, эрээн халгай, өргөст кактус зэрэг ургамал байна.
Ургамалтай танилцуулах хэд хэдэн хичээл явуулсны дараагаар “Ургамалыг таа” гэсэн сургах наадам явуулна. Үүнд: Миний таалгах ургамал том, бөх бат, иш нь бараг харагддаггүй шахам, нэлээд зузаан, гөлгөр гадаргатай, бүтэн захтай, хар ногоон өнгийн нарийвтар навчтай, улаан шаргал, хонх хэлбэрийн том цэцэгтэй, цэцэг нь урт ургасан, цоорны үзүүрт байрладаг. Энэ ургамал ямар ургамал вэ? хэн таах вэ? /эрдэний ундраа/
Ургамалийн шинж онцлогийг тодорхойлохдоо хүүхдэд нь аль болох ойр дөхөм асуулт тавьж, хүүхдээс хариулт авахыг эрмэлзэх ёстой.
Ургамалыг таньж мэдэх ярилцлагын төгсгөлд тийм ургамалыг ингэж ярих байсан гэх зэргээр дүгнэнэ.Үүнээс гадна сургах наадмын аргаар хичээлийг явуулж ургамалыг тодорхойлоход сургана.
Хичээл хүмүүжлийн ажлын явцад танилцуулж байгаа ургамалын хамгийн онцлог шинж, үзэмжтэй сайхан байдалд хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ. Жишээ нь: Манай бүлгийн ургмалаас ямар нь хамгийн сайхан бэ? гэж асууж ярилцаад түүний анхаарал татах зүйл нь юу болохыг ярилцана. Дараагийн хичээл дээр уул ургамалыг зуруулж хүүхдүүд ургамалын онцлог, шинжийг хэрхэн яаж дүрсэлснийг дүгнэж ярилцана.             
    
               
























    
            Лекц -9                         Амьтантай танилцуулах арга

            Бага, дунд бүлэгт хүүхэд амьтан, ургамалтай зөв харьцдаг, тэднийг хайрлаж хамгаалах үзэл хүмүүжилтэй болсон байх ёстой. Байгалийн булан, туршлагын талбайн амьтдын тухай мэдлэг олгож арчлах дадал эзэмшүүлсэн байна.
            Харин ахлах бүлэгт байгаль ашиглах ажлыг нэлээд өргөн хүрээтэй болгож өгнө. Хүүхдийн хөдөлмөрийг шинэ маягаар зохион байгуулж жижүүрийг гурван хүүхдээр хийлгэх ба чадвар сайтай хүүхдийг чадвар султай хүүхэдтэй хамтуулж ажиллуулна. Байгалийн булан туршлагын талбайн жижүүр сэдвээр хоёр хичээл заана. Хүүхэд амьтдыг яаж арчлах, юу ажиглахыг хийж үзүүлнэ. Жижүүрийн явцад амьтдыг арчлахад хүүхдийг сургана. Энэ бүлэгт амьтдын зан авирыг удаан хугацаагаар ажиглах боломжтой. Амьтдыг ажиглах хичээлээр хүүхдийн мэдлэг өргөжин баяжина. Ийм хичээлийн эхэнд бага, дунд бүлгийнхэнтэй адил оньсого таалгана. Тэгэхдээ оньсого нь нэлээд эргэцүүллийг шаардсан, тайлалтай байвал зохино. Жишээ нь: Ухьд бүлгүүдэд шаазгайг ажиглуулахад: “Алаг морь алтан уургатай” гэсэн оньсого таалгаж байсан бол энэ бүлэгт:
байр байр цагаан
бас нэгэн цагаан
зүйр зүйр цагаан
зүс нэг цагаан        

гэж арай хүндрүүлсэн нэлээд эргэцүүлэн бодож тайлах оньсого сонгож авах юм. Амьтадтай танилцуулах явцад багш асуултыг байнга тавьж, хариулт авахдаа ямар учраас ингэж бодсон бэ? яаж таасын бэ гэх мэт эргэцүүлэн бодуулах асуултаар тэдний хэр хэмжээнд тохируулан дүгнэлт хийлгэж сэтгэхүйг хөгжүүлнэ. Эхний хичээл дээр аль болохоор амьтдыг үзүүлж харуулбал хүүхдийн сонирхол татаж, ажиглах арчлах ажил сонирхолтой төвөггүй явагдана. Хүүхдийн ажиглалтыг тодорхой чиглэл төлөвлөгөөтэй хийлгэж ажигласнаа дор бүр нь ярьж тайлбарладаг болгоно. Заримдаа ажиглах төлөвлөгөө өөрчлөгдөж болно. Учир нь амьтад ерийн байдлаас өөрчлөгддөг явдал бий. Жишээ нь: зараа эвшээж сухиах юм уу, бөөрөнхийлж хэвтдэг, туулай хярдаг гэх мэт.
Амьтдын тухай мэдлэг, арчлах дадал чадварыг хичээлээр олж авдаг боловч өдөр тутмын үйл ажиллагааны явцад ажиглуулж арчлах даалгавар өгч ажиллах нь зүйтэй. Амьтдыг ажиглуулах хичээлийн явцад аливаа амьд биеийг анзарч сонирхдог болгох, хүүхдээс амьтдыг хайрлан үзэж байгаа ялимгүй илрэлийг дэмжин сайшааж байх хэрэгтэй. Хичээлийн явцад амьтад өөрийнхөө төрөлхийн зан авираараа тэр бүр байдаггүй харин өдөр тутмын ажиглалтын явцад сонирхолтой олон зүйлийг олж мэддэг. Жижүүрийн хугацаанд юу хийж юу ажигласныг өөрсдөөр нь яриулах бөгөөд санаачлагатай ажиллаж гярхай ажиглаж байгаа хүүхдийг дэмжиж идэвхижүүлж байх хэрэгтэй. Энэ ажилд багшийн өөрийн нь амьтан сонирхох түүнд гярхай хандах хандлага нь нөлөөтэй. Амьтан ажиглах дараагийн хичээлийн зохион байгуулалт бага зэрэг өөрчлөгдөнө. Энэ хичээл дээр амьтдын биеийн онцлогийг нэг бүрчлэн ярих шаардлагагүй. 2-3 хүүхдээр амьтдын гадаад онцлог байдлыг яриулж амьтдын тухай өмнөх мэдлэг бататгаж, улмаар амьтдын зан авирын тухай хүүхдийн мэдлэг өргөтгөхөд чиглэгдэнэ. Ийм маягаар нэг амьтныг хэд хэдэн удаагийн хичээлээр танилцуулна. Хичээл бүрийн агуулга давтагдахгүйгээр өргөжин баяжиж гүнзгийрсэн байхаар төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь: өмнөх бүлгүүдэд шувуудын талаар танилцаж зохих мэдлэгтэй, арчилж тэжээх, чадвартай болсон учир энэ бүлэгт мэдлэгийг улам өргөжүүлэн баяжуулна. Ямар амьтдын нүд адил төсөөтэй байдаг вэ? Ямар амьтдын хоншоор адил вэ?, Ямар нь мэрдэг, ямар хайрдаг вэ? гэхчлэн харьцуулан жишиж ойлгуулах аргыг оновчтой хэрэглэх хэрэгтэй. Ахлах бүлэгт харьцуулалт хийхдээ хоорондоо тэс ондоо биш харин бага ялгаатай юм уу, ижил амьдыг ялгуулна. Жишээ нь: Биеэр ойролцоо боловч өөр зүйлийн хоёр шувуу /бор шувуу, болжмор шувуу/ ойр зүсмийн үхэр, малыг ялгуулж харьцуулснаар хүүхдийн логик сэтгэхүйг хөгжүүлнэ. Хүүхэд амьтдыг ялгахда тухайн амтанд байдаг өвөрмөц шинжийг тодруулах буюу нэгтгэх, харьцуулалт хийнэ. Гадаад байдал, зан төрх, амьдралын зохилдлогыг мэдүүлнэ. Амьтдыг харьцуулахад нэг нь сайн мэддэг амьтан, нөгөө нь шинээр үзэх амьтан байх, багш хүүхдээс энэ 2 шувуу юугаараа төсөөтэй, юугаараа ялгаатай байна вэ?, морь, гүү, атан тэмээ, ингэ, эр хонь, эм хонь хоёрын ялгааг хэл гэх мэтчилэнгээр харьцуулж хийлгэнэ. Үдээс хойш загасны хоёр дахь хоолыг өгөх, шувуунд тэжээл бэлтгэх, малын хэвтрийг цэвэрлэж янзлах ажлыг хамтын хөдөлмөрөөр зохион байгуулна. Багш жижүүр хүүхдийн хийсэн ажил ба ажиглалтыг сонсож хүүхдүүдтэй ярилцан зөвлөнө. Энэ ярилцлагын явцад амьтдын талаар хүүхэд юу олж мэдсэнийг тодруулна.
            Ярилцахдаа загас ямар тэжээлийг сайн идсэн, ямар үед хурдан сэлж байна. Усныхаа аль хэсэг нь голдуу хөвж байв. Мал тэжээвэр амьтан дээр ажигласан бол ямар үед унтаж хэвтэж яаж дуугарч байна гэх мэт. Үүний хамт найз нөхдийнхөө ажилд үнэлэлт өгнө.
            Амьтдыг шууд үзүүлж ажиглуулахаас гадна уран зохиол униж өгөх, кино, диафильм, өнгөт зураг үзүүлэх аргуудыг хэрэглэнэ. Жишээ нь: улирлын чанартай амьдардаг амьтад хаана амьдарч юу иддэг тухай.
            Багш байгалийн булангийн амьтдын амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлж өгнө. Тэдгээр нь ажиглалт явуулах үндсэн нөхцөл болно. Амьтдын тухай хүүхдийн мэдлэгийг зурах, барих, ярих наадах зэрэг хэлбэрүүдээр бэхжүүлнэ. Ахлах бүлэгт зэрлэг /зараа, туулай/ амьтдыг танилцуулахдаа байгалийн нөхцөлд ямар янзтай амьдарч байдгийг нүдээр үзүүлэх нь тэдний танин мэдэхүйн хөгжилд чухал нөлөөтэй.
            Зараа орчныхоо газар, өвс ургамалаас ялгагдахгүй шахам байдаг түүний хөдөлгөөн, явахад чимээ гарч байгаа эсэх, орчинд ямар төрлийн шавьж хорхой байгааг ажиглуулна. Тэр юу идэж амьдардагийг асууж ярилцана. Зараа хүний дуу, хөлийн чимээнээр зугтан бутан доор нуугдаж байгаа дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ.
            Энэ ажиглалтыг үргэлжүүлэхийн тулд зарааг болгомжтой барьж бүлэгтээ авч ирнэ. Энэ үед тэр юу ч идэхгүй юмны доор орж нуугддаг. 1-2 хоноход хүний чимээ гарахгүй бол сүү, ус ууж, жижиг шавьж тавьж өгөхөд иднэ. Өдөртөө унтаж орой харуй болоход босож гүйдэг. Тэжээл тавьхад иддэг. Цочоовол өргөс нь эгц босож бөмбөг шиг болдог. Нэлээд хэд хоног ажиглуулсны дараа түнийг эргүүлж байгальд нь тавьна. Тэжээл тохирвол үргэлжлүүлэн тэжээж ч болох юм. Баавгай, чоно, зээр, гөрөөс зэрэг том амьтдыг танилцуулахдаа орон нутгийг судлах музей, амьтдын хүрээлэнд экскурс хийж ажиглуулна.
            Ажиглалтыг амьтдын биеийн гадаад онцлог байдал, орчин нөхцөлд зохицсон байдалд төвлөрүүлнэ. Экскурсээр явж ирсэний дараа төлөвлөсөн асуултаар үзэж ажигласан амьтдын талаар ярилцана. Амьтдын тухай аман ба сургах наадам явуулж төрөлжсөн зураг, кино, диафильм үзүүлнэ.                           


     
  
    




Лекц- 10                          Нийгмийн амьдралтай танилцуулах арга
            Ахлах бүлэгт зочныг хүндэтгэх ёсыг танилцуулахдаа зочинг яаж угтан авах, мэндлэх, хүндлэх, зочлох ёс горимыг тайлбарлан ярихын зэрэгцээ наадмын аргыг ашиглана. Гэрийн эзэн зочноо угтан авах, үдэж мордуулах, олон хэлбэрүүдийг зааж сургана. Их хүндтэй, ахмад настай зочныг гэр буюу байрныхаа гадаа гарч угтах, үдэх, нас сүүдэр ойролцоо боловч хүндэтгэл үзүүлэх ёстой зочинг гэртээ орохын өмнө үүдэндээ гарч угтах, үдэх, зочин орж ирмэгц суудлаасаа босож мэндлэх, өөрөөсөө дүү хүмүүсийг суудлаасаа хүндэтгэл үзүүлж угтах, үдэх зэрэг зочин угтах, үдэх ёс горим зан заншлыг тайлбарлан үзүүлэх, үүнийг харуулсан диафильм, кино, телевиз ашиглах, энэ тухай өгүүлсэн номоос уншиж өгөх зэргээр төрөл бүрийн арга хэлбэрийг ашиглах хэрэгтэй.
            Зочинг угтан мэндлэхдээ хол, орйоос ямар уна хөсгөөр ирж байгаа байдалд нь тохируулан мэндчилнэ. Холоос ирж байгаа зочинтой мэндлэхдээ “Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж ирэв үү? гэх буюу явсан ажил үйлсийн тухай хөөрөлдөж, ажил төрөл бүтэмжтэй юу? ном эрдэм их сурав уу?, явдал хэрэг сайхан бүтэв үү?, үдэж мордуулахдаа аян замдаа амар сайн яваарай. Бүгдээрээ сайн сууж байгаарай гэхчлэн багш, багшийн туслахаар хоорондоо харилцан ярилцаж үзүүлнэ.
            Зочноо угтах, үдэх ёсыг сургах наадмаар наадуулж бататгана. Ингэснээр хүүхэд хүнийг хүндэтгэн үзэх, мэндлэх дайлах, үдэх ёс горимыг сурч эзэмшинэ. Цагаан сар сэдвийг танилцуулахдаа цагаан сар бол билгийн улиралын тооллоор шинэ хуучин он солигдож шинийн нэгний өдрийг тэмдэглэн ирсэн уламжлал юм гэдгийг ойлгуулж, анги бүлэгтээ сар шинийг тэмдэглэн үзүүлж, хүүүхэд нас нэмсэнд нь сэтгэлээсээ баярлаж хүндэтгэн, өрөөлийн үг хэлж, цагаан сар нь хахир өвлийг давж урин хавартай золгосон, нэг нас нэмсэний баяр юм гэсэн ойлголтыг өгнө. Цагаан сарын шинийн нэгний өглөө эрт босож цай, идээгээ бэлтгэн, шинэ хувцасаа өмсөж хамгийн ахмад настай хүнээсээ эхлэн, насны эрэмбээр золгож хүндэтгэдэг тухай эцэг, эх ахмад хүмүүсийг урьж яриулах буюу хүүхдэд ойлгомжтой болгохын тулд багш асууж үгийн тайлбар өгч ёс хүндэтгэлийг тодруулж ярилцана. Цагаан сарын идээ будааны онцлог, хүндэтгэл бүхий бууз банш, ул боовоор үзэмжтэй сайхан идээ засаж, үүнээс амсах, идэх журмыг мэдүүлэхэд сэдэвт ба сургах наадмаар наадуулж кино, телевизийн мэдээ зохион байгуулалттай үзүүлж, хүүхдээ чөлөөтэй яриулах, ёс гүйцэтгэж ямар болж байгааг хамт олноороо дүгнэн ярилцана.                       













Лекц -11     Нийгмийн амьдралтай танилцуулж, үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө  /бэлтгэл бүлэг/

1. Ойролцоо байдаг сургуулийн барилга орчны тохижолт, дотоод дэглэм журмын тухай товч танилцуулна. /1 хичээл/
2. Цэцэрлэгийн анги танхим өрөө тасалгааны байрлал тэдгээрт хэн юу хийдэг зэргийг танилцуулна. Анги бүлэгт байгаа булан тэнд хийх хөдөлмөрийн талаар ярилцана. /1 хичээл/
3. Сургуулийн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурагчид уншиж бичиж тоо бодомж олон зүлийг сурч мэддэг, сурагч бичих үедээ зөв сууж дэвтрээ тавиад үзгээ зөв барих нь чухал, /ном дэвтэр, үүзэг харандаа зэргийг цэвэр гамтай/ эдэлж хэрэглэх, дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсөнө. Багшийг хичээл зааж байх үед анхааралтай сонсож хичээлдээ идэвхитэй оролцох үүрэгтэйг ярьж өгнө. /2 хичээл/
4. Монголчууд ном судраа эрхэмлэн ирсэн уламжлал, Монгол бичиг соёлоо хөгжүүлж ирсэн тухай. Судар нь манж, төвд, Монгол хэлээр бичигдсэн байна. Судар нь ном хэмжээгээрээ янз бүр байдаг бөгөөд баринтаглаж боосон байдаг. Монголчууд ном судраа үр хүүхэддээ уламжлуулан үлдээдэг. /2 хичээл/
5. Номын сангийн ерөнхий зохион байгуулалттай танилцуулна. Номын санд олон ном байдаг. Номоо сонгож аваад уншлагын танхимд сууж уншдаг. Номыг уншаад номын санд эргүүлэн өгч байх журмыг мэдүүлнэ. /1 хичээл/
6. Номын санчийн хөдөлмөр: Номын санч хүмүүсийг хэрэгцээтэй номоо сонгон авахад нь тусалдаг, шинэ номын үзэсгэлэн гаргаж уншигчиддаа сурталчилж тусалдаг, номын санд төрөл бүрийн сонин сэтгүүл байдаг. /1 хичээл/
7. Монгол Улсын далбаан дээрх соёмбо нь үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсоор ирсэн. Соёмбын дүрс бүхэн утгатай байдгийг тайлбарлаж ярина. /1 хичээл/
8. Төрийн сүлд бол төрийн мөн чанар, улсынхаа үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байдаг. Төрийн сүлдийг зураг дээр тайлбарлан ярих. /1 хичээл/
9. Төрийн дуулалын тухай ерөнхий ойлголт, төрийн дууны утгыг тайлбарлан ойлгуулж төрийн дууллыг хэрхэн хүндэтгэдэг. Радиогоор хэдийд төрийн дуулал эгшиглэдэг зэрэг олж авсан мэдлэгийг бататгана. /1 хичээл/
10. Улс тунхагласны баярыг яагаад тэмдэглэдэг болсон тухай /2 хичээл/
11. Халх, буриад, дөрвөд, үзэмчин, казак хувцасны онцлог ялгааг мэдүүлнэ. Жирийн, гоёлын хувцсыг ялган тайлбарлах. /3 хичээл/
12. Буриад, дөрвөд, үзэмчин, казак үндэсний зан заншил, манай орны олон ястан, үндэсний хэл, хувцас зан заншил дуу бүжигтэй байдаг тухай танилцуулна. хувцасыг улиралын байдалд тохируулан өмсдөг. Ажлын ба гоёлын хувцас гэж ангилдаг, хувцасыг төрөл бүрийн материалаар хийдэг, хүмүүс өөрийнхөө сонирхол биед тохируулан авч өмсдөг тухай. /4 хичээл/
13. Бөхийн барилдаан: Бөхийн барилдах журам нь бие өвдгийг газар хүрвэл хаясанд тооцдог. Бөх өмсгөл хувцастай байдаг. Бөх хүн биеэ байнга чийрэгжүүлдэг. Бөхийн засуулын тухай танилцуулна. /2 хичээл/
14.Хурдан морины уралдаан, морь уралдах газрыг сонгон авдаг, хурдан морь уяхад өвс усыг тохируулан уяж, үсэргэх, хөлөргөхийн зэрэгцээ хурдан морь унах хүүхдийн нас, биеийг тохируулдаг. Түрүүлсэн морийг наадамчин олны өмнө цоллодог. /2 хичээл/
15. Сурын харваа: Нум сумаар сур харван цэц мэргэнээ сорьдог. Нум сум харвах тэмцээн нь тусгай журамтай байдгийг ярьж тайлбарлана. Мэргэн харваач цол олгодог. /2 хичээл/
16. Гурилын үйлдвэрийн тухай ерөнхий ойлголт өгнө. Буудайг боловсруулж гурил хийдэг. Гурил дээд, 1-р, 2-р гэсэн зэрэгтэй байдаг. Гарсан бүтээгдэхүүнээ дэлгүүрт болоод хүнсний үйлдвэрт өгнө. /1 хичээл/
17. Оёдлын үйлдвэрт төрөл бүрийн хувцас үйлдвэрлэдэг торго, ноосон ба хөвөн даавуу, нийлэг эдлэлээр олон загварын хувцас хийдэг. Эсгүүрчин, оёдолчин, мастер зэрэг олон хүн ажилладаг, машины төрлөөс товч танилцуулна. /2 хичээл/
18. Хэвлэх үйлдвэрийн тухай: Хэвлэх үйлдвэрт ном, сонин, сэтгүүл зэргийг хэвлэн гаргадаг. Эдгээр нь хамтын бүтээл байдаг. /1 хичээл/
19. Хүүхдийн хэвлэлийн тухай –тодорхой нэг хоёр сонин сэтгүүл авч танилцуулна. Хэвлэлээс бид олон сонирхолтой шинэ зүйлийг мэдэж авдаг. /2 хичээл/
20. Хүмүүсийн амьдрал хоорондоо холбоотой байдаг, тэдний хөдөлмөр нийгмийн амьдрал, эх орноо хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой болохыг танилцуулна. Хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн багаж хэрэгсэл тодорхой нөлөө үзүүлдэг. Эх орондоо ямар нэг мэргэжлээр ажиллах нь хүн бүрийн үүрэг бөгөөд хүмүүсийн хөдөлмөр хоорондоо холбоотой байдгийг мэдүүлнэ. /2 хичээл/
21. Тариаланчдын хөдөлмөрөөр буй болсон будаа тариагаар хөдөө аж ахуйд хийх хөдөлмөрийн нэг салбар нь газар тариаланчдын ажил юм. Тариаланчид хавар газраа хагалан, үр цацаж арчилж ургуулаад намар ургацаа хураан авдаг. /2 хичээл/



















Лекц -12       Байгальтай танилцуулж үг яриа хөгжүүлэх хчээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

Намар:
1. Амьгүй байгалийн өөрчлөлт: Цаг уур сэрүүсэж, шөнө хүйтэн хонож, хяруу унадаг, намрын адаг сар эхлэхэд өдөр мэдэгдэхүйц богиносож, хүйтэн салхи салхилж, ус хөрс хөлдөж, цас шамарга ордог. /1 хичээл/
2. Алтан намар-Өвсний толгой гандаж, модны навч өнгө бүрээр алаглан, байгалийн үзэсгэлэнтэй сайхан байдал, бүх төрлийн ургамалын үр жимс боловсордог тухай /1 хичээл/
3. Юу олширч, юу цөөрөв сэдвээр ярилцах 1 хичээл хорхой шавьж, ялаа шумуул үхэж үгүй болдог. Шувууд хаа хаагүй сүрэглэдэг, зарим амьтад ичдэг. /1хичээл/
4. Өгөөмөр баян намар –Самар, жимс, мөөг, хүнсний ногоо, төрөл бүрийн ургамлын үр боловсорч мал сүрэг тарга хүч авч, үс ноос нь өтгөрч ургадаг. /1 хичээл/
5. Хэн түргэн таах вэ? –ичдэг амьтад, буцдаг шувуудын амьдралтай холбогдсон оньсого таалцах, утга санааүгийн тайлбар хийх.
оёдоггүй байж зүүтэй
өнхөрдөггүй байж бөөрөнхий /зараа/
гэдэн буга
гэзгээрээ урамдана /царцаа/
шар торгон элбэгчтэй
шавар нухах ажилтай /хараацай/
заан сэрвээтэй
жадан сүүлтэй
загасан хайрстай /гүрвэл/
6. Бид юу хийж сурсан бэ? сэдвээр -2 хичээл
            а/ цэцэг тарих, саванд хөрс хийж бэлтгэн цэцгийн мандлаас цэцгийг ангид шилжүүлэн суулгасан тухай
            б/ мандалд тарьсан цэцгийн үр, сөд өвс бусад олон наст өвсний үрийг түүж, талбайн ургацыг боловсролтын байдлаар хурааж, цэцэг, навчаар хатаадас хийж талбайг цэвэрлэсэн тухай
7. Ургацын баяр тэмдэглэх –Өөрсдийн тарьсан ногоо, цэцэг, зүлэг мод, бутны ургалтыг эцэг, эхдээ үзүүлэх, түүсэн цэцгийн үр, навч цэцгийн хатаадас, шилжүүлэн суулгасан цэцэг, боловсорсон ногоо, жимсийг хурааж үзэсгэлэн гаргаж, зуны ажлыг дүгнэх, цэцгийн дэлгүүр, хүнсний дэлгүүр сургах наадам явуулах.
8. Намар сэдэвт зургаар хичээллэх- Байгалийн өнгө үзэмжтэй, өгөөмөр баян, мал сүрэг, багшран идээшилж, арвин ургацаа хурааж байгааг хөдөлмөрийн олон хэлбэрийг харуулсан зураг дээр ярилцана. /1 хичээл/
Өвөл:
9. Юу өөрчлөгдөв, юунаас боловч –Нарны хөөрөлт өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, гол нуурын ус, цасны шинж чанарт ямар өөрчлөлт гарав, түүнд юу нөлөөлснийг бататган мэдэх
10. Ургамалыг тань сургах наадам –Урьд бүлгүүдэд үзэж танилцсан мод бутыг өвлийн байдлаар тань, мөчрийн байрлал, холтос, нахиа, шилмүүсний онцлогоор тодорхойлон ярих
11. Тасалгааны ургамалтай танлцах-Зуун наст, ойн цэцгийн аль нэгийн өвлийн арчилгаа, иш, навчны онцлогийг мэдүүлж, арчилгааг тохируулж хийлгэх /1 хичээл/
12. Өвлийн амьтад –Хангай, зээр, гөрөөс, хэрэм амьдралаа яаж зохицуулдаг тухай /1 хичээл/
13. Шувуудын амьдрал- Хэрээ, бор шувуу, суурин газар, айлын хот уруу, шар шувуу малын бэлчээрт, тоншуул ойн гүн уруу, шилжэн амьдардаг тухай. /1 хичээл/
14.Байгалийн буланд ажиллах-2 хичээл
            а/ бүлэгтээ вандуй, буудайг үрээр тарьж, бургас улиаснаас мөчир авч, сонгино суулгаж тус бүрийн ургалтыг ажиглан арчилгаа хийнэ
            б/ тасалгааны ургамлыг цэвэрлэж усалгааг тохируулж, загас тэжээж, аквариумд ус сэлбэж, цэвэрлэгээ хийж гэрэл дулааныг тохируулах.
15. Туршлагын талбайд ажиллах -2 хичээл
            а/ туулай, шувуу, малд тэжээл өгч амьдралд нь туслах, амьдралыг ажиглах
            б/ зүлэг модыг цасжуулж хамгаалах, цасан уул мөсөн гулгуур зохион байгуулна
16. Цасны баяр –Чарга цанаар гулгах, цасаар элдэв дүрс барьж, цасан бөмбөгөөр бай онож тоглох /1 хичээл/
17. Сайхан өвөл сэдвээр экскурс –Өвлийн цаг уур, байгалийн өнгө үзэсгэлэнг үзүүлэх, ургамал амьтны улиралдаа зохицсоныг харж бахархах урнаар унших, тоглож наадаж ярилцах
18. Хавар –Амьгүй байгалийн өөрчлөлт –Нар өндөр хөөрч, өдөр уртсаж, урин дулаан болдог. Цас мөсний шинж чанар өөрчлөгддөг, ханш нээхэд хүйтэн жавар арилж, гол нуурын мөс хайлж дуусдаг.
19. Юу өөрчлөгдсөн бэ? сэдвээр ярилцах -2 хичээл
            а /зүлэг, мод бут, хээрийн ба тасалгааны ургамалд дулаан болсонтой холбогдон гарч байгаа өөрчлөлтийг ажиглуулан ярилцана
            б/ шавж хорхой, ялаа шумуул, жигүүртэн шувуу зэрлэг амьтад, мал сүргийн үр төл бойждог тухай /экскурс/  
20. Байгалийн буланд ажиллах-2 хичээл
            а/хангай, хайтан, шимтгэлээ цэцгээр мөчир авч, чийгтэй элсэнд тавьж үндэслүүлэх, ургамалыг арчлах
            б/ үрслүүлэх мөчир суулгах, өргөст хэмх улаан лууван, байцааг үрээр тарих
21. Малтай төсөөтэй амьтад –Аргаль, Янгир, хавтгай, хулан зэрэг малтай төсөөтэй амьтад болон тэдгээрийн амьдрах орчин, хоол тэжээл хөдөлгөөн /1 хичээл/
22. Юу хаана амьдардаг вэ? сургах тоглоом- Хандгай, тарвага, сармагчин, загас зөгийн амьдрах орчин, хөдөлгөөн, биеийн онцлог шинж /1 хичээл/
Зун:
23. Юу өөрчлөгдсөн бэ?-3 хичээл
            а/ нарны хөөрөлт, элч, өдрийн үргэлжлэх хугацаа, цаг уур, ус, хөрс, агаар байгалийн өвөрмөц үзэгдлүүд
            б/ ургамлын ургалт, мод бутны навч, мөөг жимс
            в/ шавьж хорхой, шувуу бусад амьтдын амьдралд гарсан өвөрмөц онцлогуудыг хаврынхтай жиших
24. Зуны гоёл -2 хичээл
Бүх төрлийн ургамал, модны навч өтгөрч гүн ногоон өнгөтэй болж жимсний ургалт, өнгө өнгөөр цэцэглэдэг, дэгд хонгорзул, хонхон цэцгээр төлөөлүүлж ургах нөхцөл, юунд хэрэглэдгийг мэдүүлнэ.
25. Ямар амьттан хаана амьдардаг вэ? –Мэлхийн шанаганцар, мэлххий, гүрвэл, загас зарааг үзүүлж танилцуулна.
26. Байгалийн буланд ажиллах -2 хичээл
            а/ тасалгааны урамалыг тайрч танах, цэвэрлэгээ хийх
            б/ аквариумыг цэвэрлэх, шинээр цэцэглэх
27. Туршлагын талбайд ажиллах -2 хичээл
            а/ талбайд тарьсан ногоо, цэцгийг услах, хөрсийг сийрүүлж зэрлэг түүж, булалт хийх
            б/ бордоо найруулж тарьсан ургамалыг бордох



















Лекц -13     Нийгмийн амьдрал, байгальтай танилцуулж үг яриаг хөгжүүлэх арга зүй
            Бэлтгэл бүлгийн хүүхэд эргэх дөрвөн улиралд амьд ба амьүй байгаль тасралтгүй өөрчлөгддөг тухай, тэдгээрийн хоорондох холбоо хамаарал, учир шалтгааныг өдөр тутмын үйл ажиллагаа экскурсын хэлбэрээр таньж мэднэ.
            Энэ бүлгийн хүүхдийг улиралын өөрчлөлт үзэгдэлтэй танилцуулах үндсэн арга нь хөдөлмөрийн үйл ажиллагаа болон ажиглалт юм. Амьгүй байгалийн үзэгдлүүд тэдгээрийн хоорондын холбоо хамаарал учир шалтгааныг өдөр тутмын зугаалгаар сэдвийн төлөвлөгөөний дагуу явуулна. Үүлшилтын байдал салхины хүч, чиглэл, хур тунадас орох эсэхийг тодорхойлно. Ихэнх зугаалга асуултаар эхэлдэг өнөөдөр тэнгэр ямар байна вэ? /цэлмэг, бүрхэг, үүлтэй, салхигүй, салхитай/ гэх мэт.
            Хичээлийн жилийн эхнээс багш жижүүр хүүхэдтэй хамтран байгаль цаг уурын үзэгдлүүдийг зурж тэмдэглэнэ. Хүүхдүүд дарцагаар салхины чиглэлийг тодорхойлно. Дулаан хэмжигчийг сүдэр талын цонхны гадна талд тоог нь дотогш харуулан байрлулж дулаан, хүйтэн байгааг мэднэ. Цаг уурын ажиглалтын үндсэн дээр талбайн юу хийж, яаж ажиллах, зугаалга дээр байгалийн ямар материал /элс, ус, цас, мөс/ өөр надаж болохыг хүүхэд мэддэг болно. Өдөр тутмын ажиглалтын явцад өдөр уртсаж богиносож байгаагийн учрыг мэдүүлэхийн тулд жилийн аль ч улиралд нэг тодорхой байрнаас нарны хөдөлгөөнийг тэмдэглэн ажиллуулах хэрэгтэй. Ингэснээр өдрийн урт нь нарны хөдөлгөөн түүний хөөрөлтийн байдалтай холбоотой болохыг ойлгож авна.
            Ширүүн бороо орохын өмнөх тэнгэрийн байдал, үүлний хөдөлгөөн, өнгө, байрлал, цахилгаан цахих, тэнгэрийн дуу зэрэгт хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ. Гялбаа гялбах бүрийн дараа тэнгэр нижигнэн дуугарч аадар бороо асгаран ордгийг цонхоор ажиглуулна.
Эдгээр ажиглалтын явцад цахилгаан үзэгдлийг хүүхдэд тайбларлаж өгнө. Гялбаа бол асар их цахилгаан “оч” юм. Энэ нь үүлний хооронд юм уу, үүл газрын хооронд явагддаг. Цахилгаан очноос хүнгэнэсэн хүчтэй дуу чимээ гардаг. Үүнийг тэнгэрийн дуу гэх мэтээр тайлбар өгч ийм аянгатай борооны үед биеэ яаж авч явахыг хүүхдэд зааж зөвлөнө. Аадар борооны дараа тэнгэр цэлмэж жижигхэн горхиуд урсаж, солонго татахыг харуулж өнгийг нэрлүүлэх, өөрсдөө нарны туяанд ус цацруулан солонгийн өнгийг сэргээж үзүүлнэ. Дулааны улирал зугаалга хийж, хүүхдийг амруулж байх үедээ үүлний хөдөлгөөн хэлбэр, янз бүр болон өөрчлөгдөж байгааг ажиглуулна. Тэнгэр цэлмэг болсноо удалгүй үүлшиж байгаа, их үүл сарниж багассаар захран арилдагийг ажиглах, үүлний эдгээр байрлалуудыг хүүхдээр зуруулах дараа нь харж ажигласнаа ярилцах, оньсого таалцах, шүлэг унших, ойролцоох гол нуур очиж голын усанд тэнгэр, үүл тольдон харагдаж байгаад хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ. Тэнгэрийн байдлаас усны хөдөлгөөн ба өнгө өөрчлөгдөж байгааг харуулж амьгүй байгалийн өөрчлөлт үзэгдэл тэдгээрийн хоорондох холбоо хамаарал, учир шалтгааныг мэдүүлнэ.
                 

       
                           






Лекц -14                        Амьд байгалтай танилцуулах

            Өдөр тутмын зугаалгын явцад байгаль дахь улиралын өөрчлөлтийн талаас олж авсан төсөөллийг өргөтгөж, ургамал амьтны амьдрал, цаг уурын өөрчлөлтийн хоорондох  холбоо хамаарал дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлнэ. Үр жимс, ногоо боловсорч байгаа явцыг ажиглуулна. Онцлог өөрчлөлтийг зурж хүүхдийн бүтээлийн саванд тавина. Үзэгдлийн хоорондох холбо хамаарал хүүхдээр дүгнэлт хийлгэх нь онц чухал юм.
Салхи үлээж, навч бөөнөөр унав, сэрүүн хүйтэн болоход ногоон ургамал шарлан хагдарч, эрвээхий цох хорхой үгүй болж түүгээр хооллодог шувууд дулаан оронд буцдаг, намрын сүүлч өвлийн эхэн сараас туршлагныхаа талбайд шувууг тогтмол тэжээж тэдгээрийн зан авирыг ажиглана. Дараа нь шувууг онцлог шинжээр нь тодорхойлон ярьж зурж сурна. Эдгээр шувуудаас ямр нь хамгийн түрүүнд тэжээлийн тэвшинд иддэг, ямар тэжээлийг дуртай идэж байгааг тэмдэглэн ярилцана. Намрын үзэгдлүүдийг ажиглуулахын тулд орчныхоо байгальд хоёроос гурван удаа эскурс зохионо.
            Улиралын өөрчлөлтийг хүүхдэд хялбар мэдүүлэхийн тулд экскурсыг эргэх дөрвөн улиралд нэг орчинд явуулна. Эхний эскурсээс навч шарладаг ба унадаг, үүнийг навч уналт гэдэг юм. Намрын байгалийн өнгө үзэсгэлэнтэй сайхныг мэдрэн ойгодог хүмүжил төлөвлшүүлнэ. Навч шаржигнах, сэрчигнэх гэсэн үгийн утгыг мэдүүлэх, хүүхдийн анхаарлыг модны навчис, өвс ургамал, олон өнгөөр алаглан /зарим нь шар, улаан, шаргал, ногоон, цайвар, гэх мэт/ өнгө үзэмжтэй сайхан байдал дээр төвлөрүүлнэ. 
            Янз бүрийн модны навч харилцан адилгүй өнгөтэй байгааг тэмдэглэж, хүүхдийг хар мод, хус, хайлаас модны дэргэд очиж тэдгээрийн навчийг харуулж өнгө, хэлбэрээр нь харьцуулж ямар навч, мөчрөөс дүүжлэгдсэн байна вэ? тийм навч газар унаж байгааг ажиглахыг хүүхдэд зөвлөх, навч сэрчигнэн хийсдэг, унасан навч хөлд гишгэгдээд шаржигнадаг энэ хоёр үзэгдэл нэг зэрэг явагддаг, ойролцоо утгатай боловч ялгаатай үгс юм, үүнийг ялгуулан хэлүүлж сургана.
            Дөнгөж унасан чийгтэй навчаар нар, солонго, цэцэг, амьтны дүрс гаргаж наадуулах, өвлийн улирал бол навчит модны нүцгэлсэн үеэс тэдгээрийн зун, намрын гоёлд нуугдаж байсан шинжүүд дээр хүүхдүүдийн анхаарлыг чиглүүлэх хэрэгтэй.
            Модны ерөнхий хэлбэр, мөчрийн байрлал, холтосны гадна талын өнгө гэх мэт дурдсан шинжүүдээр нь ялгуулж сургах зорилоор очиж байсан газартаа очих нь чухал. Өвөл мод ажиглуулахдаа цас багатай бол модондоо ойртож очвол сайн. Модны мөчир нахиаг барьж хөлдүү байгааг мэдүүлнэ. Ийм үедээ мод их хэврэгшдэг тул хугарахаас хамгаалах хэрэгтэйг тайлбарлаж, өвлийн улирал модтой болгоомжтой ханддаг болгоно. Модыг ажиглуулсны дараа “Модыг ол” сургах наадам явуулна.
            Багш модны гадаад байдлыг тодорхойлж өгнө. Жишээ нь: бүдүүн иштэй хүрэн өнгийн олон холтостой, буржгар муруй мөчиртэй, түүний мөчир дээр хатсан навч дүүжлээстэй байгаа” энэ ямар мод вэ? түүнийг олоод зааж үзүүлэрэй гэх мэт.
Экскурсийн явцад хус, хайлаас, нэрс, хар модны онцлог шинжээр нь ялгаж танихад тусална. Янз бүрийн модыг онцлогуудаар нь харьцуулан тодорхойлж үзүүлнэ. Өвлийн модны тухай хүүхдийн төсөөллийг бэхжүүлэхийн тулд оньсого, шүлэг, үлгэр, домог /зун дээлтэй, өвөл нүцгэн тэр юу вэ? гэх мэтээр/ ашиглана.
            Амьтдын амьдралд гарч байгаа өөрчлөлтийг мэдүүлэхдээ хүүхэдтэйгээ шувуунд үүр засаж түүнийгээ хавар эрт ойролцоо модонд байрлуулж ямар шувуу ирж түүнд үүрээ засахыг түүнд өдөр бүр ажиглана. Хэрэв үүрэнд ямар нэг шувуу орж гарч байвал үүр зассан орчин нөхцөл өөр өөр байгаа дээр хүүхдийн анхааралыг төвлөрүүлнэ. Ажиглалтын дараа үзсэн үүрийг нь зуруулна. Үүр бүрийн онцлогийг ярилцана. Хэд хэдэн хүүхдэд модны нахиа хөөж, навч цэцэг үүсч хөгжих, ногоон ургамал, цэцгүүд ургаж байгаа үед шавьж хорхой гарч ирдэгийг ажиглах даалгавар өгнө.
            Хүүхдүүдтэйгэй цэцэрлэгийн туршлагын талбайд мод бутыг үзэж түүний иш, мөчрийг гэмтээж түүнд байршиж байгаа шавж хорхойн үр авгалдайнг үзэцгээх, мөчир дээрх шавжууд хаанаас гарч ирдэгийг талйбарлана.
            Ялаа шумуул, бусад шавж хорхой гарч байгааг ажиглаж дулаан болоход шавж хорхой гарч ирдэгийн учир холбогдолд хүүхдээр дүгнэлт хийлгэнэ. Мод ургамалыг хортон шавжаар хамгаалахад шувууд ямар үүрэгтэйг хүүхдүүдэд тайлбарлаж өгөх.                   




























Лекц -15                  Тасалгааны ургамалтай танилцуулах арга

            Бэлтгэл бүгийн хүүхэд тасалгааны ургамалын талаар зохих хэмжээний мэдлэгтэй, ургаалыг арчлах дадал чадвартай болсон учраас байгалийн булангийн амьтан, ургамалыг арчлах сонирхол нэмэгддэг байна. Энэ үндсэн дээр хүүхдийг хэд хэдэн өдрөөр зарим үед 7 хоногоор ч ургамал амьтан дээр ажиллуулдаг. Ургамалыг тарьж ургуулах, амьтды арчлах нэлээд нарийн арчилгааг хийлгэх ба энэ явцад удаан хугацааны ажиглалт хийлгэнэ. Хүүхдийг /3 ба 4-өөр/ нь хувиарлан хэд хэдэн ургамал, амьтан дээр ажиллуулна. Хүүхдийн ажиллах сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор түргэн ургадаг цэцэг ургамал, гэнэт дэлгэрдэг гуа хатан, кактус зэргийг сонгон авна.
            Хүүхдийн ажиглах соинрхолыг өрнүүлэхийн тулд тэдний ажилгааг тогтмол хянаж ургамал яаж ургаж байгаа, түүнд ямар өөрчлөлт гарсныг байх асууж байх хэрэгтэй. Түргэн ургаж цэцэглэдэг ургамал хүүхдийн соирхолыг хөгжүүлж тэднийг баярлуулдаг юм. Хүүхэд өөрсдийн хөдөлмөрөөр бахархаж ургамалыг сайн арчилснаас гоё сайхан цэцэг, навч ургалаа гэж үздэг. Багш бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд ургамал бүр  өөр өөр арчилгаа шаардан ургадагийг мэдүүлэх хэрэгтэй. Нэг ургамал дээр байнгын усалгааг шаардаж байхад нөгөө нь ус бага шаарддаг. Нэг нь гэрэлд дуртай байхад нөгөө нь гэрлийг төдийлөн их шаарддаггүй гэх мэт.
            Ургамал бүрийг арчлах арга өөр өөр байдгийг хүүхэд мэдүүлэх хэрэгтэй. Булцуут ургамал усыг бага шаардах бөгөөд савны хана уруу чиглэлээр усална. Зарим ургамал чийглэг агаар шаарддаг тул усаар үе үе шүршиж өгөх, зарим ургамалын навч арчиж цэвэрлэхэд тохиромжтой байхад зарим нь үслэг, өргөслөг навчтай учир сойздох, шүрших зэрэг өөр өөр аргаар цэвэрлэдгийг мэдүүлнэ.
            Бэлтгэл бүлгийн хүүхдэд ургамалын талаар мэдлэг өгч арчлах чадвар дадлага олгох зорилгоор байгалийн буланд нэлээд нарийн арчилгаа шаардаж ургадаг ургамлыг байрлуулна. Үүнд: хайтангийн зүйлийн цэцгүүдэд усалгаа цэвэрлэгээг болгоомжтой хийх шаардлагатаай байдаг. Олон хэлбэрийн цэвэрлэгээ шаарддаг ургамалууд болох үст хайтан, эрээн халгай, сүлжгэний зүйлүүдийг ихэвчлэн сойздож, шүршиж цэвэрлэдэг бол ундралт хайтан заавал арчиж цэвэрлэхийг шаарддаг учир нь усны жижиг дуслууд навчинд жижиг хүрэн толбо тогтоодгийг мэдүүлэх зорилгоор цэвэрлэгээний тохирох хэлбэрийг багш хийж үзүүлэх хэрэгтэй.
            Бэлтгэл бүлгийн хүүхдийн ургамалд санаа тавьж, зөв харьцдаг түүнд гарч байгаа өөрчлөлтийг анхааралтай ажиглуулж судлахад их анхаарах хэрэгтэй юм. Жишээ нь: Өвлийн улиралд шимтгэлээ навч гэрлийн зүг эргэчихсэн байдгийг зарим ургамалын залуу навч нахиа цайвар өнгөтэй, гулдайж сунасан байдгийг хэд хэдэн удаа харуулж, яагаад ийм болов гэсэн асуулт тавьж өөрсдөөр нь гэрэл дутсанаас шимтгэлгээний бүх навч гэрлийн зүг эргэдэг, ундралт хайтангийн навчны өнгө цайвар болж, навчин бариул сунадаг гэсэн дүгнэлт гаргуулна. Тэгвэл өвөл шимтгэлээ, дөл, ундралт хайтан, эрээн халгай цэцгүүдийг ямар байранд тарьж ургуулах вэ? гэсэн асуултаар бүлгийнхээ хамгийн их гэрэлтэй дулаан газар тавих хэрэгтэй юм гэсэн ойлголт өгнө. Дулаан гэрэлтэй газар байрлуулснаар уг ургамалд ямар өөрчлөлт гарч байгааг ажиглаж ярилцана.
            Багш хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор 7 настай хүүхдээр бие даалгаж бүлгийн ургамалуудыг тодорхойлуулж сургах зорилт тавина.
            Үүний тулд хүүхдэд ургамал оноон өгч, онцлог байдлыг тодорхойлсон хэлэхэд багш ургамлын шинж тэмдгийг зөв хэлж байгаад анхаарч хэрэв хүүхэд тодорхойлох явцдаа зарим нэг шинжийг дутуу хэлж орхигдуулбал асуулт тавьж туслах хэрэгтэй.
            Навч нь ямар хэлбэртэй вэ? Навч нь бариултай юу? Навчны иш урт уу, богино уу? гэх мэт асуулт тавьсанаар хүүхэд ургамалыг зөв тодорхойлж ярьдаг болно. Энэ үндсэн таавар тоглоом зохиож болно. Тоглоомын асуултын хариу нь тийм, үгүй гэсэн хоёр хариулт байна. Жишээ нь: Энэ ургамал модтой адил уу? гэхэд /үгүй/ тэгвэл өвстэй адил уу? /тийм/ түүний иш байна уу? үгүй, түүний навч гялгар уу /тийм/ дугуй навчтай юу /үгүй/ тэгвэл урт уу /тийм/. Тийм цэцэг байна уу /тийм/ цэцэг нь олон уу? /тийм/ улаан өнгөтэй юу /үгүй/ гэх мэт. Эхний үед хүүхэд шууд зөв хариулж чаддаггүй алдаа дутагдалтай хариулт өгдөг. Тийм хичээлийн хоёрдугаар хэсэгт сургах наадам явуулж ямар нэг ургамалын тухай сонирхолтой зүйл ярьж эсвэл шүлэг, үлгэр, өгүүллэг ярьж өгнө. Жишээ нь: тэр ургамал ханаас үүсэлтэй, яаж арчилдаг, юунд ашигладаг. Манай бүлэгт тавьснаар ямар ашиг тус өгөв. Энэ хүүхдийг ургамалд дур сонирхолтой болгохын тулд хичээл бүр дээр шинэ шинэ ургамал тавьж түүний тухай ярьж өгөх хэрэгтэй. Бэлтгэл бүлэгт тасалгааны ургамалтай танилцуулах хичээл нь ахлах бүлгийн ургамалтай танилцуулах хичээлтэй төтэй хэлбэрээр явагдаж ургамлын тухай хүүхдийн мэдлэгийг бататгаж тэдгээрийн гадаад шинж байдлаар ялгуулж ургамалыг тодорхойлох, харьцуулах дадалд сургана. Энэ үндсэн дээр бүх төрлийн ургамал юу юугаараа адил төсөөтэй байгаад дүгнэлт хийх боломжтой болно.