Tuesday, April 5, 2016

Теле сэтгүүл зүй -1 /1-15/



Лекц- 1                           Теле сэтгүүл зүйн тухай ойголт, түүх

            Тодорхойлолт: Телевиз бол мэдээллийг дуу, дүрс, үйл хөдлөл зэрэг олон сувгийн хамсал байдлаар дамжуулдаг олон нийтэд нөлөөлөх хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгсэл юм.
            Анх Португалийн эрдэмтэн, зохион бүтээгч А. Де-Пайв, оросын эрдэмтэн зохион бүтээгч П. И. Бахметьев нар радио электроникийн техникийн тусламжтайгаар биесийн хөдөлгөөний элементүүдийг болсон дарааллын дагуу орон зайд нэвтрүүлэн илгээх аргыг бага зэрэг нээж олсон байна. Гэвч энэ нээлт төдий л хэрэгжиж амжихгүй байсаар 20-р зууны 20-иод он хүрчээ.
            1910 онд Оросын эрдэмтэн Б. Н.Розинг Петербургийн техникийн  дээд сургуульд цахилгаан соронзон долгионы аппарат туршиж улмаар уг аппаратын тусламжтайгаар 1911 онд телевизийн анхны нэвтрүүлгийг үзүүлсэн түүхтэй. 
-Телевиз үүссэнийг 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеийн техникийн шинжлэх ухааны гарамгай ололтуудын нэг гэж зүй ёсоор үздэг.
            Үүний дараа Оросын инженер, зохион бүтээгч В. К. Зоворникин фото-электроны элементийг үржүүлэх цоргыг зохион бүтээж телевизийн дүрсийг орон зайд илгээх боловсронгуй аргыг нээсэн амжилтаараа телевизийн эцэг хэмээн тэмдэглэгдэх болжээ.
Мөн эрдэмтэн С. И. Китаев иконоскопыг бүтээсэн нь жинхэнэ телевизийг дэлгэрүүлхэд чухал алхам болсон юм. Тухайн үедээ шинжлэх ухаан урлагийн зүтгэлтнүүдийн анхааралыг татаж байсан телевизийг улам боловсронгуй болгох үйлсэд олон орны эрдэмтэн, зохион бүтээгчид хүч анхаарах тавьж байсны үрээр 1939 оны үеэс зарим нэг оронд телевизийн тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлснээр дэлхий дахин олон түмний мэдээллийн нэгэн шинэ, хүчирхэг хэрэгсэлтэй болсон билээ.
            Нийгэм эдийн засаг, соёл харьцангуй хурдацтай хөгжиж шийдвэрлэх асуудал олширсон улс орны гадаад харилцаа өргөжин, нэр хүнд өссөн, хүн ардыг дэлхийн шинжлэх ухаан соёлын ололтуудтай танилцуулах хэрэгцээ нэмэгдсэн зэрэг бодит шаардлага нь манай оронд телевиз үүсгэх хэрэгцээг төрүүлсэн байна. Монголд ТВ үүсэн байгуулах бэлтгэл ажил үндсэндээ 1960-аад оны дунд үеэс эхэлжээ. 1966 он гэхэд ТВ-ийн техникийн барилга дуусах шатандаа орж тоног төхөөрөмжийг угсрах ажил эхэлсэн байв. 1966-9-16 нд Монголын зурагт радиогийн захиргааг албан ёсоор байгуулж байнгын нэвтрүүлгийг бэлтгэх ажлыг хангуулах боловсон хүчнийг ЗХУ-д сургаж дадлагжуулах зэрэг үүрэгтэйгээр ажилд нь оруулсан байна.
            МАХН-ын төв хорооны шийдвэрийн дагуу 1967-9-27 нд зурагт радиог байнгын ашиглалтад хүлээн авснаар манай оронд теле сэтгүүл зүй үүссэн гэж үздэг.
            ТВ анх улс төр- эдийн засгийн, залуучууд- спортын, мэдээллийн, жүжиг-уран зохиолын, программын гэсэн 5 редакц хэлтэстэй, уран бүтээл, инженер техник, захирга үйлчилгээний 100 гаруй орон тоотойгоор байгуулагдаж байжээ. Монгол телевиз нь /Одоогийнхоор МҮОНТ/ 1967-9-27 ны орой “Манай анхны зочин” нэвтрүүлгээр нийтлэл уран бүтээлийнхээ түүхийг эхлэсэн байна. Энэ анхы түүхт нэвтрүүгийн нэвтрүүлэгчээр Батсүрэн, хөтлөгчөөр яруу найрагч Ш. Сүрэнжав, редактороор Т. Оюут, хариуцлагтай редактороор Жамбалжамц найруулагчаар Л. Шийтэр, дуны найруулагчаар Доржсүрэн, зураглаачаар Цэдэнноров, Баяраа нар ажиллаж, инженер Цэнд-очир, Энхжаргал, техникч Ичинхорлоо Дорж нарын бүрэлдэхүүнтэй инженер техникийн хэсэгт “ПТС-3 ” маркийн хар цагаан дүрсийн явуулын станцаар дамжуулсан түүхтэй.
            Эхний үед долоо хоногийн бямба ням гаригуудад тус бүр хоёр цагийн нэвтрүүлэг хийж нийслэл болон хотын эрэн тойронд цацдаг байв.
            Энэ үед Монгол Тв нь 100 ам метр талбай бүхий нэг студи, хар цагаан дүрс бичлэгийн “Кадр-1” хэмээх аппарат, нүүдлийн ганц станцтай байжээ.
Нэвтрүүлгийг урьдчилан бичээд засаж сайжруулах техник хэрэгсэл нэвтрээгүйгээс хүмүүс ээлж дараагаар студид орж нэвтрүүлэгт шууд оролцдог байв. 1967-10-14 нд “Уран үйлчлэгчдийн чуулган” нэвтрүүлгийг 2 цагийн турш үйлдвэрийн цехээс анх удаа шууд явуулсан.
             1970 оноос зурагт радиог “ Монгол телевиз” гэж нэрлэх болж үйл ажиллагаанд нь ахиц дөхөм үзүүлсэн олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь теле сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх бололцоог нэмэгдүүлсэн юм. 1970 онд сансрын холбооны “Орбит” станц ашиглалтад орсноор үндэсний нэвтрүүлгээс гадна Орбитын программыг 7 хоногын 5 өдөр нийтдээ 22-24 цаг үздэг болсон. 1973 оноос уг нэвтрүүлгийг дагнан үзүүлэх 2-р сувгийг нээсэн байна.                         
            1980-1-17 ноос эхлэн “Экран ЧМ” станцаар ТВ нэвтрүүлэг дамжуулж эхэлсэн нь хөдөөгийн хүн ард ТВ-ийн нэвтрүүлгийг үзэх бололцоог олгосон юм. /Өвөрхангай, Баян-өлгий, Ховд/
            1986-7-2 ноос эхлэн 7 хоногийн лхагва гарагт үндэсний нэвтрүүлэг үзүүлдэг болж, найруулагч Б. Бадарууганы удирдлагаар “Найрамдлын дуудлага” нэвтрүүлгийг Москва-Улаанбаатарын хооронд шуд дамжуулж эх орноо гадаадад сурталчилхад чиглэсэн “Знакомтесь, Монголия” нэвтрүүлгийн эхний дугаарыг үзүүлжээ.
1988-12-28 нд Радио, ТВ-н шинэ төв ашиглалтад орсноор Монгол телевизийн нэвтрүлгийн цаг нэмэгдсэн.
1990 оны ардчилсан хувьсгалын ялалт нийгмийн оюун санаанд огцом эргэлт гаргасны дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүр ч хүчтэй нөлөөлсөнюм. Ардчилсан хувьсгалын жилүүдэд ТВ-ийн нийтлэл нэвтрүүлэгт улс төрийн мэдээлэл, маргаан мэтгэлцээний хэлбэртэй шинжлэлт, шүүмжлэлт материал зонхилж үйлдвэр хөдөө аж ахуй, тэргүүн туршлага шинэ санаачлага гэх сэдэв үндсэндээ үгүй болсон юм.  
            Мөн энэ үеийн нийтлэл нэвтрүүлгийн хоёр дахь гол чиглэл нь уралдаант цэнгээнт нэвтрүүлэгүүд  байв.    Жишээ нь: “Агшин”, “Та та тунгаа”, “Дэвжээ”, “Би чадна” гэх мэт.
1990 ээд онд Монгол ТВ-ийн түүхэнд гадаад улс орнуудын оролцоотой олон чухал үйл явдал болжээ. Тухайлбал:
1991-1-1 нд Америкийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах  ёслолын үйл ажиллагаа болсон. Ази номхон далайн орнуудын ТВ-ийн байгууллагад Монгол ТВ элссэн. Сансрын холбооны Азиасат системийн хиймэл дагуулын тусламжтайгаар орон даяар ТВ нэвтрүүлэг үзэх болсон зэргийг дурьдаж болно.
             Анх 1990-11-26 нд Монгол ТВ-ийн уран бүтээлчидийн хүчийг “Цацал”, “Гал”, “Марал” гэсэн 3- нэгдэлд төвлөрүүлэн зохион байгуулсан. Мөн энэ үеэс “Витекам” хэмээх төхөөрөмжийг анх ашиглаж эхэлсэн юм.
            1992 оноос “Чөлөөт ТВ”, “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг”, “Жолоо”, “Улаанбаатар ТВ” зэрэг ТВ анхныхаа нэвтрүүлгийг хийж эхэлсэнээр манай оронд ТВ-ийн систем бүрэлдэн тогтох үндэс тавигдсан юм.
            1993 оноос ТВ-ийн бүтэц задарч бие даасан студи, хамтлаг, агентлаг болж эхэлсэн.
                 1996 онд Япон улсаас цаас харалгүй унших төхөөрөмжийг авч ашигласан.
                 1996 онд “ТВМ” ийг өргөтгөсөн “ММ” агентлаг болгосон.
            1970 аад оноос үндэсний нэвтрүүлэг 7 хоногийн 4 өдөр явдаг болж нэвтрүүлгийн төрөл, сэдэв олширсон.
            Жишээ нь: НЭЗР-аас “Өнөөгийн хөдөө”, “Соёлын аян” гэх мэт. ЗСР-аас “АСК” “Бүсгүйчүүд” гэх мэт нэвтрүүлгүүдийг бэлтгэн явуулдаг байв.
                 Анхны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг: “Бидний шинэ танил”
                 Яруу найргийн анны нэвтрүүлэг “Найрамдлаа дуулж байна”
                 Монголын телевизийн түүхэнд гарсан анхны жүжэг “Жаргалыг хүссэн Мөнхөө” байв
            1971-12-2 нд “Телекино” үйлдвэр ашиглалтад орсон нь Монгол телевизийн нийтлэл уран        бүтээлийн чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой болов. Үйлдвэр байгуулагдсанаар:
                 -ТВ хөтөлбөрт орсон кино болон бусад материалыг бэлтгэх
                 -ТВ-ийн урын санг бүрдүүлэх
                 -Гадаадын ТВ-ийн байгуулагуудтай кино материал солилцох
                 -Бүтээсэн киногоо гадаад дотоодын зах зээлд борлуулж орлого олох
                 -ОУ-ын кино наадам, уралдаан тэмцээнд оролцох
            -ТВ-ийн нэвтрүүлгийн уран сайхны түвшинг дээшлүлхэд уран бүтээлчдийн хүчийг        дайчлах туслах зэрэг чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
            “Телекино” үйлдвэрийнхэн зөвхөн кино хийхээр ажлаа хязгаарлаж байсангүй. Монгол ТВ-ийн нэвтрүүлгийг дүрсжүүлэх, мэдээллийн цаг үеийн редакцийн цаг үеийн шуурхай сурвалжлагчидтай хамт явж, үзэгч түмэндээ шинэ соргог мэдээлэл хүргэх зэргээр ажилладаг байжээ. Үйлдвэр байгуулагдсанаар Монгол телевиз нэвтрүүлгээ хадгалж чаддаг болсон. Д. Гармаагийн “Анхны яргуй” жүжгийг кино хальсанд буулгаснаар телевизийн урын санг бүрдүүлэх ажил эхэлсэн. Монгол ТВ-ийн нэвтрүүлгийг:
                 - 1972 онд Дархан,
                 -1973 онд Чойбалсан,
                 -1974 онд Сайншанд ,
                 -1976 онд Эрдэнэт хотуудад дүрс бичлэгээр үздэг болов.
                        -1976-6-13 нд “Намын 17-р их хурлын өмнөх Улаанбаатар” хэмээх нийтлэл уран сайхны нэвтрүүлгээр анхны өнгөт нэвтүүлгийн нээлтийг хийж байсан юм. 1981 оны эцсийн нэгдүгээр студид “АПТ-ЗЦТ” төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар өнгөт нэвтрүүлэг байнгын болсон.
                        -1997 онд Монгол ТВ-ийг бие даасан студын тогтолцоонд шилжүүлж 15 студитэйгээр үйл             ажиллагаа явуулах болжээ.
     Орчин үед ТВ-ийг мэдээллийн хэрэгслийн зэрэгцээ өөрөө бүхэл бүтэн урлаг юм гэж үзэх болжээ.
     Дүнэлт:

     Монгол телевизийн хөгжилийн түүхийг:
     1. Ур чадварын өсөлт төлөвшилт
     - Бэлтгэл туршилтын үе /1967-1970/
     -Уран бүтээлийн шинэ эрэл хайгуулын үе /1971-1976/
     -Теле сэтгүүл зүйн арга барил жигдэрч төлөвшсөн үе /1977-1985/
     -Нийтлэл нэвтрүүлэгт өөрчлөн байгуулалтын үзэл санаа нэвтэрсэн үе /1986-1989/
            -Ардчилсан хувьсгалын үзэл санаа, үйл явц нийтлэл нэвтүүлгийн гол сэдэв болсон үе /1990 оноос хойш/
     2. Техникийн дэвшил нэвтэрсэн үе
     -Гэрэл зураг ба дуугүй дүрс голлосон яриа итэй шууд нэвтрүүлгийн үе /1967-1970/
            -Дуутай дүрс зонхилсон том цуврал нэвтрүүлэг, бие даасан уран бүтээл туурвиж эхэлсэн үе/1976-1980/
            -Телевизийн нэвтрүүлгийг өнгөт дүрсэд бүрэн шилжүүлсэн үе /1981 оноос хойш/ гэж ангилах үндэслэлтэй юм.
          































     Лекц  -2                            Телевизийн бичлэгийн төрөл зүйл

            / Тeлевионные жанры.Jenres ot TY journalst / Телевизийн бичлэгийн төрлүүд нэг талаар утга зохиол, нийтлэл зүйн үндсэн дээр, нөгөө талаар театр кино зэрэг холимог урлагийн шинж чанарыг агуулах замаар үүсэж төлөвшсөн нэгдмэл үйл явц бөгөөд ТВ-ийн бичлэгийн төрлүүд тэдний өвөрмөц холимог хувилбар юм. / телекамер, нүүдлийн теле-станци, цахим техникийн өвөрмөц үйлдэл / ын_ тусламжтайгаар бодит байдлыг тусгах уран сайхны үйл явц мөн. Утга зохиол нийтлэл зүйн бичлэгийн төрлийн ялгааг илэрхийлдэг олон онцлог шинжийг телевизийн бичлэгийн төрлүүдийг өөртөө агуулсан байдаг. Энэ бол тусгах объект онцлог шинж зохиогчийн өмнөө тавьсан зорилго, түүний ертөнцийг үзэх үзэл бодлоо тодорхойлдог нийгмийн байр суурь, уран сайхны арга барил, дүгнэлтийн цар хэмжээ хамрах хүрээхэв шинжит чанарын боломж зэрэг юм.Харин телевизийн уг мөн чанартай холбоотой дэлгэцийн болон уран сайхны онцлогоос шалтгаалан дээрх онцлог шинж байнга баяжин төгөлдөржиж байдаг онцлогтой. ТВ-ийн аливаа бичлэгийн төрлийн онцлог нь тодорхой тохиолдол бүрд эвлүүлэг, план, хэмнэл, өнгө аяс зэрэг дэлгэцийн уран сайхны арга хэрэгслийн нийлбэрээс шууд шалтгаалдаг. Мөн уг дүрс хоёрын харилцан үйлдэл буюу дүрслэл-дуу чимээний онцлог ч ихээхэн нөлөөлөх болно. Мэдээллийн, нийтлэлийн, соён гэгээрүүлэх, гоо зүйн үүргийг нэгэн зэрэг биелүүлдэг телевизийн урлаг нь кино, театр, утга зохиол, уран зураг, радиогийн чанар, арга хэрэгслийн тодорхой хэмжээгээр агуулж байдаг бөгөөд энэхүү онцлогийг харгалзан телевизийн бичлэгийн төрлүүдийг гурван том хэсэгт хувааж үздэг.
     Нэгдүгээр хэсгийг-Мэдээллийн, нийтлэлийн бичлэгийн төрлүүд / Зохиомол бус теле нэвтрүүлгүүд / бүрдүүлдэг. Энэ хэсгийн бичлэгийн төрлүүд телевиз ба тогтмол хэьвлэлийн нийтлэнг шинжийг илэрхийлдэг бөгөөд үүнд- сэтгүүл зүйн уламжлалт бичлэгийн төрөл болох мэдээ, сурвалжлага, зураглал, тайлан, найруулал, шог найруулал, улс төрийн шог зэрэг төрөл багтдаг.
            Мэдээллийн бичлэгийн төрлийн дотор телевизийн бүх төрлийн нөөц боломж арга хэрэгсэл, онцлог шинжийыг өөртөө агуулсан амьд теле сурвалжлага онцгой байр эзэлдэг. Тиймээс түүнийг теле урлагийн нэрт мастер С.Эйзенштейн: “болж байгаа үйл явдлын дахин давтагдашгүй онцлог шинж, түүнтэй анх удаа хэмжээ хязгааргүй сэтгэл хөдөлж учрах тэр мөчийн тайлбар гэж тодорхойлсон байдаг.
 Теле нийтлэлийн хамгийн дээд хэлбэр бол нийтлэл зүйн болон киноны төрөл зүйлийг өндөр төвшинд хосолсон теле найруулал юм. Теле найруулал бол бодит байдал /Үнэн бодит үйл явдал, баатар гм / уран сайхрны арга / Эвлүүлэг, харьцуулах, адилтгах замаар дүр бүтээх гм / хоёрыг хослох замаар бүтдэг өвөрмөц төрөл зүйл юм.
            Энд телевизийн бүтээлийн утга зохиолын үндэс болох сценари хамтын бүтээлч хөдөлмөрийн / найруулагч, зураглаач, гм / бүх үйл явцыг тодорхойлох болно. Телевизийн бичлэгийн төрлийн хоёр дахь хэсгийн баримтат уран сайхны бичлэгийн төрлүүд бүрдүүлэг. Теле найруулал мэдээлэл-нийтлэлийн болон энэ хэсгийн бичлэгийн төрлүүдийн аль алины шинжийг өөртөө агуулж, тэдний зааг дээр оршдог онцлогтой юм.
             Энэ хэсгийн бичлэгийн төрлүүдэд зохиогч бодит үзэгдлийг нэвтрүүлгийн объект, зорилго болгох бус, харин уран сэтгэмж, ургуулан бодох шалтгаан, үндэслэл болгон сонгож авдаг. Өөрөөр хэлбэл, энд уран зөгнөл, уран сэтгэмж чухал байр эзлэх болно. Бодит үйл явдал нь, үзэгдэл тухайн нэвтрүүлгийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг боловч сурвалжлага шиг агуулгын үндэс суурь болж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй, хахрин нэвтрүүлгийн дэвсгэр болж, бүтэц, зохиомжийг өөрчлөхөд нөлөөдөг байна.
            Мөн энэ хэсэгт нийгмийн чухал асуудлыг хөндөж гоо зүй, ёс суртахууны сэдвийг голлон тусгасан богино хэмжээний сэтгэл зүйн баримтат туурь,/ новелла/, Дэвжээ АСК маягийн уран сэтгэмжийн нэвтрүүлгүүд, телевизийн баримтат драм зэрэг төрлүүд багтдаг. Телевизийн бичлэгийн төрлийн 3-дахь хэсгийг зохиомжит төрлүүд буюу цэвэр уран сайхны бичлэгийн төрлүүд бүрдүүлдэг. Энэ хэсэгт теле жүжиг, теле кино, зохиомжит нэвтрүүлэг, олон ангит теле фильм, теле фильм-роман зэрэг нэвтрүүлэг багтдаг.
            Сүүлийн жилүүдэд манай үзэгчдийг байлдан дагуулж байгаа Солонгос, Япон, Латин Америкийн олон ангит теле буюу биднийсавангийн дуурь гэж нэрлэдэг цувралууд телевизийн уран сайхны төрлийн тодорхой жишээ юм. Теле сэтгүүл зүйн бичлэгийн төрлүүд төлөвших үйл явц төлөвших шатандаа явж байгаа бөгөөд асар их ирээдүйтэй теле урлагийн практикт бичлэгийн олон шинэ төрөл, зүйл, хэлбэр бий болох хандлага ажиглагдаж байна
Лекц -3                                ТВ-ийн нэвтрүүлгийн ангилал

Нэвтрүүлгийн ангилал
1.      Мэдээ мэдээллийн хөтөлбөр:
Улс орны, дэлхийн хэмжээний, үйл явдал, үзэгдэл, улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар бэлтгэсэн мэдээ мэдээний хөтөлбөрийг энд хамруулна.
2.      Мэдээний хөтөлбөр:
Эрүүл мэнд, бизнес, урлаг, спорт зэрэг тодорхой салбар чиглэлээр бэлтгэн дамжуулдаг теле сэтгүүл зэргийг багтаан ойлгож болно.
3.      Нийгмийн нэвтрүүлэг хөтөлбөр:
Олон нийт нийгмийн олон талт асуудлаар улс төрч олон нийтийн асуудалд төвлөрүүлдэг яриа мэтгэлцээн, ярилцлага ток шоу теле нийтлэл баримтат кино, теле гүүр, теле марафон зэрэг янз бүрийн төрөл зүйлээр бэлтгэсэн нэвтрүүлэг
4.      Шашны чиглэлийн нэвтрүүлэг хөтөлбөр:
Шашны номлол сургаал, мөн чанарыг сурталчилсан таниулсан янз бүрийн төрөл зүйлийн нэвтрүүлэг
5.      Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хөтөлбөр:
Хүүхдэд зориулсан бүх төрлийн нэвтрүүлэг, тавилттай тоглоомтой үзүүлбэр, жүжиг, уран сайхны кино, хүүхэлдэйн кино энд багтана.
6.      Спортын нэвтрүүлэг, шууд сурвалжлага.
Спортын уралдаан тэмцээн, нэрт тамирчдын хөрөг нэвтрүүлэг, зэрэг хамаарна.
7.      Зугаа цэнгэлийн нэвтрүүлэг хөтөлбөр:
Бүх төрлийн уралдаант нэвтрүүлэг, цэнгээнт, хөгжөөнт хошин хөтөлбөр багтана
8.      Хөгжмийн нэвтрүүлэг хөтөлбөр:
Энэ ангилалд концерт, клип, ардын, сонгодог, поп, рок, гээд хөгжмийн бүхий л төрлийн нэвтрүүлгүүд багтана.
9.      Боловсрол /сургалтын/ нэвтрүүлэг хөтөлбөр:
Улс төр, эдийн засаг, нийгмийн, иргэний боловсрол аж төрөх ухаан, хууль, эрх зүй, бусад шинжлэх ухааны хичээл төрөл бүрийн зөвлөгөө теле олимпиад багтана.
10.  Дэлгэцийн уран сайхны кино:
11.  ТВ-ийн уран сайхны кино:
ТВ-ийн уран сайхны киног хальсны, дүрс бичлэгийн гэж 2 ангилна.
12.  ТВ-ийн драм:
Энд ТВ-ийн богино драм, бүрэн хэмжээний драм, олон ангит, 4 ангит театрын жүжгийн хувилбар ТВ-ийн өөрийн бүтээл зэргийг хамруулж болно.
Мөн теле сэтгүүл: теле сэтгүүлийн сэдэв: эрүүл мэнд, мэдээ, эмчийн зөвлөгөө, анагаах ухааны нээлт, зүрх сэтгэл, утга уран зохиол гол төлөв байдаг.
















            Лекц  – 4                            Телевизийн хөтөлбөр төлөвөлт

            Телевизийн хөтөлбөр бол бие даасан нэвтрүүлгийг шилж сонгон тодорхой цагт хуваарилан байршуулсан Тв –ийн урын сан юм.Тв-ийн хөтөлбөр нь Тв –ийн менежментийн өргөн хүрээтэй чухал хэсэг юм.Энэ бол маркетингийн үйл ажиллагааны гол зорилтын нэг билээ.Тв-ийн нэвтрүүлэг нь уран бүтээл, сэтгүүлзүйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байдаг бол, хөтөлбөр нь эфирийн үйл явц юм.Тв-ийн менежментийн дагуу хөтөлбөр төлөвлөлтөнд анхаарах 2 гол зүйл бий гэж үздэг. Үүнд:
-                      Хөтөлбөр- урын санг төлөвлөх арга зүй, ямар шалгуураар төлөвлөх вэ?
-                      Нэвтрүүлэг сонгож, олж авах арга зүй, ямар шалгуураар сонгох вэ?
Урын сангийн төлөвлөлтийг төлөвлөгч гүйцэтгэдэг. Маркетингийн зорилгоо биелүүлэх нь төлөвлөгчийн үүрэг, эцсийн зорилго юм.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгүүлзүй, Пи-Ар, зар сурталчилгааны гэсэн 3 төрлийн мэдээлэл түгдэг.Тв-ийн нэвтрүүлгийг өөрийн бэлтгэх, гаднаас худалдан авах нэвтрүүлэг гэж 2 хуваадаг.Сонголт хийхэд шаардлагатай гол шалгуур нь үр ашиг, чанар юм.Хөтөлбөр төлөвлөлтөнд ажлын, амралтын өдрийн гэсэн 2 загвар байдаг.Эдгээрийг хэрхэн ашиглахыг судалгааны дүн хэлж өгнө.Судалгаагүй тв-ийн хөтөлбөрөө зүгээр л урсгалаар төлөвлөх тул эцсийн үр дүн ч тодорхой бус байна.Арилжааны твийн хөтөлбөрт зар сурталчилгаа томоохон байр суурь эзэлдэг.Энэ хэдийгээр олонд ашигтай мэдээлэл мөн боловч хамгийн шулуун, илэн далангуй, ухуулга юм.
Маркетингийн стратегийн ерөнхий төлөвлөлт тухайн цагт үзэгчийн тухайн аль хэсэгт, тухайн ямар нэвтрүүлэг илүү зохистой тохиромжтойг тодорхойлоход чиглэгдэнэ.Өндөр өрсөлдөөн бүхий зах зээлд хөтөлбөр төлөвлөлтийн алдаа муу үр дагавартай байдаг.Хөтөлбөрийн бодлого сайн сүлжээгээр тодорхойлогдоно.Сүлжээнд байрлуулах өргөн нэвтрүүлгийг яриа, ярилцлага, мэдээ, сурвалжлага, хөрөг гэх мэт төрөл зүйлээр ангилах уу, эсвэл чиглэлээр нь тавих уу гэдэг нь тухайн твийн өөрийн хэрэг, гэхдээ нэвтрүүлгийг зөв ангилах нь бодлого цэгцтэй болоход нөлөөлдөг.Твийн хөтөлбөр нь шуурхай мэдээллэх, зугаацуулан цэнгээх, соён гэгээрүүлэхийн тулд бүтээсэн янз бүрийн үзүүлбэрийн цэсээс бүрддэг.Энэ цэсийг хамгийн өргөн хүрээнд баяжуулдаг үзүүлбэр бол твийн драмын бүтээл юм.Твийн драмын бүтээл нь зардал өндөр боловч ретинг нь хамгийн өндөр байдаг тул зар сурталчилгааны орлого ихээр төвлөрдөг.Хөтөлбөр төлөвлөлт хийж, сүлжээгээ боловсруулахад нэвтрүүлгээ аль болох зохистой ангилах нь чухал байдаг.
1.                  Мэдээ, мэдээний хөтөлбөр
Улс орны, дэлхийн хэмжээний үйл явдал, үзэгдэл, улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар бэлтгэсэн мэдээ, мэдээний хөтөлбөрийг энд хамруулна. 1975 оны 9 сард тухайн үед Монгол твийн програмын захиргааны дарга байсан зохиолч, сэтгүүлч Ц.Нацагдоржийн удирдлага дор “Цаг үе, үйл явдал” нэвтрүүлгийг анх бэлтгэж  дамжуулснаар ярилцлага, сурвалжлага, тайлбар, тойм зэргийг багтаасан мэдээний цогц хөтөлбөрийн үндэс суурийг тавьсан юм. Түүнийг санаачлагчид хөтөлбөрөө “Цагийн хүрд” хэмээн нэрлэснийг нь МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтэс батлаагүй гэдэг.Мэдээний хөтөлбөр эфирт шууд явж байжээ. Ялангуяа Ц.Мөнхтөр,  С.Мөнхцэрэн нарын твийн анхны тоймч, тайлбарлагч гэхэд хилсдэхгүй. /П.Банзрагч, С.Батмөнх, Д.Батболд, сэтгүүлч Даржаагийн Чулуунбаатар, Г.Басдолгор, С.Алтанцэцэг, Д.Сарангэрэл, Ц.Сүхбаатар/
Монгол тв анх өөрийн тоймчгүй байсан тул МОНЦАМЭ-ийн тоймчид Монголын болон гадаадын улс төр, нийгмийн асуудлаар ярьдаг байсан юм.Монгол твийн мэдээний редакци 1993 онд бие даасан агентлаги болж өргөжийн “Цагийн хүрд” мэдээний гол хөтөлбөр нь болсон юм.1969 онд “Показывает Улан-Батор” /редактор Д.Батсүх/ мэдээний нэвтрүүлгийг Орос хэл дээр бэлтгэж эхэлсэн нь гадаад хэлний анхны өргөн нэвтрүүлэг гэж хэлж болно.
2.                  Мэдээллийн хөтөлбөр
Эрүүл мэнд, бизнес, урлаг, спортын зэрэг тодорхой салбар, чиглэлээр бэлтгэн дамжуулдаг мэдээллийн хөтөлбөр, теле сэтгүүл зэргийг багтаан ойлгож болно.Мөн твийн өглөө, үд, үдшийн мэдээллийн хөтөлбөрийг хамруулж болно.Теле сэтгүүл твийн хөтөлбөрт өөрөө тогтвортой байр эзэлсэн төдийгүй хөгжмийн мэдээллийн нийтлэл- уран сайхны улс төр-мэдээллийн зэрэг холимог хийцийн олон сонирхолтой төрөл зүйлийг араасаа төрүүлсэн. Манай твийн түүхэнд хамгийн урт насласан теле сэтгүүл бол “Соёл- эрдэнэ” юм /38 жил тасралтгүй гарсан/ 1967 оны 12 сарын 19 нд анхны дугаар нь гарсан
3.                  Нийгмийн нэвтрүүлэг, хөтөлбөр
Олон нийтийн, нийгмийн олон талт асуудлыг улс төрч, олон нийтийн анхааралд төвлөрүүлдэг яриа, мэтгэлцээн, ярилцлага, ток шоу, теле нийтлэл, баримтат кино, теле гүүр, теле марафон зэрэг янз бүрийн төрөл зйүлээр бэлтгэсэн нэвтрүүлгийг энэ ангилалд хамруулж болох юм.
4.                  Шашны чиглэлийн нэвтрүүлэг, хөтөлбөр
Шашны номлол сургааль, мөн чанарыг сурталчилсан, таниулсан янз бүрийн төрөл зүйлийн нэвтрүүлгүүдийг хамруулан.Монгол тв 1990 оноос хойш “Буяны мөр” зэрэг гол төлөв танин мэдэхүйн чиглэлээр шашны нэвтрүүлэг бэлтгэж байжээ.
5.                  Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөтөлбөр
Хүүхдэд зориулсан бүх төрлийн нэвтрүүлэг, тавилттай, тоглолттой үзүүлбэр уран сайхны кино, жүжиг, хүүхэлдэйн кино энд багтана.
6.                  Спортын нэвтрүүлэг, шууд сурвалжлага
Спортын уралдаан, тэмцээн, нэрт тамирчдын тухай хөрөг нэвтрүүлэг зэрэг хамрагдана.Спортын мэдээллийн хөтөлбөрийг мэдээллийн тусгай хөтөлбөрийн ангилалд хамруулан авч үзэж болно. Хамгийн анх 1980 оны 7 сарын 19 нд Москвагийн зуны 22 дугаар наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүлсэн билээ./найруулагч асан С.Бадрах/
7.                  Зугаа цэнгэлийн нэвтрүүлэг, хөтөлбөр
Бүх төрлийн уралдаант нэвтрүүлэг, уран сайхны, цэнгээнт, хөгжөөнт хошин үзүүлбэр багтана.“12 давхар”, “Гашуун чинжүү” “WOW”.Мөн тухайн бүтээлийн илэрхийллийн арга нь уран сайхны дүр болсон зарим хөрөг найрууллыг энд хамруулж болно.
8.                  Хөгжмийн нэвтрүүлэг, хөтөлбөр
Энэ ангилалд концерт, клип, ардын , сонгодог, поп, рок гээд хөгжмийн бүхий л төрлийн мөн хөгжимтэй холбоотэй нэвтрүүлэг багтана.
9.                  Боловсрол /сургалт/-н нэвтрүүлэг, хөтөлбөр
Үүнд улс төр, эдийн засаг, нийгэм, иргэний боловсрол, аж төрөх ухаан, хууль эрхзүйн бусад тодорхой шинжлэх ухааны хичээл, төрөл бүрийн зөвлөгөө, теле олимпиад багтана.Тв-ээр шууд хичээл заах, лекц унших, тв-ийн аргыг ашиглан шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино, хүүхэлдэйн, уран сайхны кино туурвих зэрэг.
10.              Дэлгэцийн уран сайхны кино
“Ардын элч” бол хамгийн анх удаа Монгол твийн дэлгэцээр гарсан уран сайхны кино юм.Энэ киног 1967 оны 8 сарын 15 нд туршилтын журмаар үзүүлж, 9 сарын 27 нд Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн өдөр давтан дамжуулсан байна.
11.              Тв-ийн уран сайхны кино
Сүүлийн жилүүдэд манайд тусгайлан тв-д зориулсан уран сайхны кино алга байна.Твийн уран сайхны киног: Хальсны, Дүрс бичлэгийн гэж ангилж болно. 1971 онд зохиолч Ж.Жамьянгийн өгүүллээр твийн анхны богино хэмжээний “Хонгио” уран сайхны киног найруулагч Ц.Рагчаа бүтээсэн.Теле кино үйлдвэрт “Эзнийг нь оллоо” “Ойд” зэрэг богино хэмжээний, “Намрын халуун өдрүүд”/найруулагч Д.Долгор/ “Хувьсгалын төлөө” зэрэг уран сайхны кино бүтээжээ.
12.              Тв драм
Энд твийн богино драм /теле зохиож/, бүрэн хэмжээний драм /нэр төр, итгэл гэх мэт/ олон ангит /4ангит/, театрын жүжгийн твийн хувилбар, твийн өөрийн бүтээл зэргийг хамруулж болно.
Судлаачид цуврал драм/serials/ , савангийн дуурь /soap opera/ зэргийг тусад нь ангилдаг.Эдгээр нь манай твийн дэлгэцэнд багагүй цаг эзэлдэг болох үед тусад нь ангилж болно. Манай өөрийн бүтээсэн хамгийн анхны бүтээл “Эзэнгүй айл” 12 ангит бүтээл байсан.Түүнээс хойш “Санан санан дурсана” “Мөрөөдлийн хөлөг онгоц” бүтээл












Лекц -5              ТВ-ийн сэтгүүлчийн эзэмшвэл зохих мэдлэг ур чадвар
                                                                                                                           
            Орчин үеийн мэдээллийн салбарт ажиллах сэтгүүлч мэргэжлийн сэтгүүлзүйн шаардлагад нийцэхүйд өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх шаардлагтай.Чөлөөт хэвлэл , хэвлэлийн эрх чөлөөнд тулгарч байгаа бэрхшээл, нийгмийн зүгээр хүлээж  байгаа  шүүмжлэл, иргэдийн санал гомдлын ихээхэн хэсэг нь сэтгүүлчдийн мэдлэг, хариуцлага, мэргэжлийн ур чадварын алдаанаас үүдэн гардаг гэж судлаачид үзсэн байдаг. Сэтгүүлч нь зүгээр л бичих төдий бус сэтгүүлзүйн үйл ажиллагааны үе шат бүрт мэргэжлийн түвшинд ажил үүргээ  гүйцэтгэх онол аргазүйн мэдлэг, чадвар эзэмшсэн байх учиртай.
·         Сэтгүүлзүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, салбар доторх чиг хандлагын талаар эргэцүүлж ухамсарлах чадвар
·         Тухайн мэдээллийн байгууллагын зорилго, зорилтот бүлгээс хамаарч холбогдох сэдэв өнцгийг олж, сонгох чадвар
·         Сэтгүүлзүйн ажил үүргийн төлөвлөж зохион байгуулах чадвар
·         Мэдээлэл цуглуулах арга, техникийг ашиглан судалгааг түргэн гүйцэтгэх чадвар
·         Чухал мэдээллийг сонгох чадвар
·         Сэтгүүлзүйн арга , техникийн дагуу мэдээллийг ялгаж ашиглах чадвар
·         Хэл найруулга, бичлэгийн төрөл, зүйлийг зохистой ашиглаж  мэдээллийг олон нийтэд үр өгөөжтэй хүргэх чадвар
·         Сэтгүүлзүйн ажил, бүтээлийг үнэлж дүгнэх чадвар
·         Хэвлэл мэдээллийн байгууллагад болон чөлөөт сэтгүүлчээр ажиллах чадвар хэмээн томъёолсон нь өнөөгийн мэдээллийн салбарын эрэлт хэрэгцээ, ажиллагчдын эзэмших чадварыг оновчтой зөв тодорхойлж чадаж байгаа юм.
            Сэтгүүлч бол эртний мэргэжил. Харин телвизийн буюу дэлгэцийн сэтгүүлч гэдэг бол харьцангуй шинэөвөрмөц мэргэжил юм.Гагцхүү телвизид өөрийгөө илэрхийлэх нээх гайхамшигтай боломж бий хэмээн эстолци телевизийн хөтлөгч Урмус отт хэлсэн байдаг. Телвизийн сэтгүүлчийн онцлогийг 3 -н зүйлээр тодорхойлж болох юм.
1.      Телевизийн сэтгүүлчийн үг хүнд шууд бус харин мэдээллийг хүргэх тодорхой аргаар дамжин хүрдэг.
2.      Үзэгчдийн сэтгэл зүйн байдлын тооцох хэрэгтэй. Телевизийн сэтгүүл зүйн орон зай, цаг хугацааны саадыг багасгах, товчлох арга замыг ирэлхийлдэг.
3.      Телевизийн сэтгүүлч дамжуулж буй мэдээлэлийнхээ үнэн бодитойд өөрөө итгэсэн байх учиртай. Үүнийг сэтгүүлчийн ярианы өнгө, хэмнэл, эрч хүчээр ч орлуулах боломжгүй. Сэтгүүлч телевизэд зохиогч, редоктар сурвалжлагач, тайлбарлагч, тоймч, хөтлөгчөөр ажилдаг.
            ТВ-ийн сэтгүүлчийн тухайн ажил бүр өөрийн онцлогтой.ТВ-ийн сэтгүүлч дэлгэц дээр үзэгчидтэй нүүр тулан уулздагаараа бусад хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлэд ажилаж буй сэтгүүлчидээс ялгаатай.Саяхан хүртэл сэтгүүлч ТВ-ээр гарахыг “ер бусын, өөрийгөө суртчилах хэлбэр ” гэж үздэг байв.өнөөдөр энэ түүний мэргэжлийн үүрэг.Энэ бол мэргэжил юм гэдгийг хүлээн зөвшөөрчээ.Сэтгүүлч ТВ-ийн уран бүтээлийн гол хөдөлгөгч хүч, өдөөгч нь юм.ТВ-ийн сэтгүүлчидэд тодорхой хэд хэдэн шаардлага тавигдана.
1.      Сайн бичих. Өөрөөр хэлбэл сонины сэтгүүлчийн чадвар эзэмшсэн байх ёстой.
2.      Ярианы чадвар эзэмшсэн байх өөрөөр хэлбэл радиогийн сэтгүүлчийн чадвар эзэмшсэн байх.
3.      Дэлгэцэд биеэ авч явах чадвар эзэмшсэн байх.




2. ТV СЭТГҮҮЛЧИЙН ОНЦЛОГ :Нэг үгээр хэлхэд,ТВ-ийн сэтгүүлч “бичих –ярих-үг-дуу-дүрс”-ийн нийлмэл нэгдэл ТВ-н сэтгүүлчийн дэлгэц дээр хэрэгтэй хүн болгоно.ТВ -н сэтгүүлчийн гол онцлог бол дэлгэц дээрх “би” юм.
·         ТВ-н сэтгүүлчийн ажилладаг орчин нь өвөрмөц юм.
·         ТВ-н аливаа уран бүтээл нь мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн нийтлэг шинжийг агуулсан байдаг.
·         Уран бүтээлээ зориулан хийдэг үзэгчид нь өвөрмөц
·         ТВ-н сэтгүүлч уран бүтээлийн хамт олны гишүүн байдаг.
            ТВ - н сэтгүүлч бол хурц тод илрэх хүчтэй “бие хүн” юм.Нэг үгээр хэлэхэд ТВ чамд  бүрэн эрх чөлөө олгож байгаа юм










































     Лекц -6                             ТВ-д зориулан бичих буюу бичвэрийн техник арга барил

             Сэтгүүл зүйн буюу уран сайхны бус бичлэгийн хэв маяг, арга техник тэдгээрийн онцлогийг сурч эзэмших нь мэргэжлийн сэтгүүлчийн хувьд хамгийн чухал зүйл юм.Үнэндээ бичгийн чадвартай, бичдэг л бол сэтгүүлч байх тухай манайхны ойлголт нь төөрөгдөл бөгөөд сэтгүүлзүйн бичлэгийн тогтсон арга техникүүдийг эзэмшиж чадсан нөхцөлд л сая энэ салбарын мэргэжилтэн болж чадах юм.
1.      Бичих санаа, өнцөг:
            Эхлэхийнхээ өмнө энэ нь хэвлэлд бичих ёстой зүйл мөн үү? Бичих өнцөг, санаа маань үнэхээрийн жирийн бус, сонин байж чадах уу?.... гэх зэргээр асуултыг өөрөөсөө асуу. Сэтгүүлзүйн бичлэг бол аль нэг өнгөрсөн явдал, түүх биш бүхэлдээ “одоо”-гийн тухай тэр тусмаа шууд байх ёстой.Сэдэв санаагаа олсны дараа сэтгүүлчийн хийх бичвэрийн чанар, үр дүнд ихээхэн нөлөөтэй хүчин зүйл бичих өнцгөө сонгон тодорхойлох нь чухал.Өнцгөө зөв сонгон бичих нь сэтгүүлчийн мэдээллийг үнэлэх, түүнд хандах хандлага, ур чадвар мөн түүнчлэн мэргэжлийн ёс зүйн түвшнийг ч илэрхийлнэ.

2.      Найруулга:
            Сэтгүүлчийн найруулгын чадвар уйгагүй дасгал, дадлагын үр дүнд л хөгжиж өөрийн бичлэгийн стиль, хэв маягтай болох боломжтой юм.Үүний тулд аливаа бичлэгт түгээмэл хэрэглэгддэг хүүрнэх, тайлбарлах, дүрслэх зэрэг найруулгын үндсэн хэв маягууд мөн түүнчлэн логик, бүтээлч сэтгэлгээний арга барилд суралцаж, бичих ерөнхий чадвараа хөгжүүлэх нь чухал байдаг.
3.      Бүү хэтрүүл:
            Үргэлж цаг хугацаатай өрсөн байх нь амьдралынх нь нийтлэг хэв шинж болсон өнөөгийн уншигчдын сэтгүүлзүйд тавьж буй шаардлага нь товч, нягт, хурдтай байх явдал юм.Эхлэн бичигчдийн гаргадаг түгээмэл алдаа нь сунжруу урт бичих юм.Цэвэр сэтгүүлзүйн бичвэрүүдийг эссэ,ШУ-ы өгүүлэл эсвэл тайлан маягтай болохоос болгоомжил.
4.      Богино үг, өгүүлбэр, цогцолбор:
     Ижил төсөөтэй утга бүхий олон үгсээс аль болох огиныг нь бичвэрийнхээ өнгө аяст тохируулан сонгож хэрэглэ. Одоо үед- одоо, ойрын үед- удахгүй, ... г.м. Сэтгүүлзүйн тогтсон практикаар өгүүлбэр дээд тал нь 30-аас илүүгүй үгээс бүтэж байх нь тохиромжтой. Цогцолбор буюу догол мөр ч мөн богино байх хэрэгтэй агаад 2-3 өгүүлбэртэй байх, тэдгээрийг болж өгвөл тус бүрдээ санаа илэрхийлсэн шинэлэг байлгахыг хичээ.
5.      Ишлэл:
            Сэтгүүлзүйн бичлэгт тавигдах гол чухал шаардлагын нэг нь ишлэл байдаг. Хүмүүсийн сэтгэгдэл, үнэлэлт дүгнэлтийг шууд харуулах, эх сурвалжийг нотлох чухал баримт бол ишлэл юм. Ишлэл бол бичвэрт баримт болж, итгэл үнэмшил төрүүлж, уншигчийн сонирхлыг татаж байдаг чухал ач холбогдолтой үндсэн түүхий эд нь болдог. Эсрэг, тэсрэг ишлэлүүдийг эн тэнцүү хүргэх нь мэдээллийг тэнцвэржүүлж ,өгдөг. Харин хэн нэгэн алдартан, олны танил хүний үг, санаа бодлыг тусгасан ишлэл нь тухайн бичвэр борлогдох үндэс болдог.
6.      Үзэл бодол:
            Зөвхөн мэргэжилтнүүд, алтартай хүмүүс, тоймчидын л санал бодлыг эрхэмд үзэхээс бус хэн нэгэн жирийн сэтгүүлчийн үзэл бодол, дүгнэлтийг төдийлөн чухалчлан үзэж сонирхдоггүй. Тиймээс сэтгүүлч үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэй баримт, бодит мэдээллийг чухалчлах зарчмыг баримтална.


7.      Үйл үг:
            Бичлэгийг амьд, сонирхолтой байлгаж чадахуйц идэвхитэй хүчирхэг үйл үгс хэрэглэ. Уран сайхны бичлэг биш учраас тэмдэг нэр, чимэг үг аль болох бага хэрэглэ. Мохоо, энгийн үйл үгээс зайлсхий. Хэлзүйн хувьд идэвхитэй хэлбэрээр бич. Монгол найруулгын онцлог нь үйл үг сонгохдоо голдуу идэвхитэй хэвт үйл үгийг өргөн ашигладаг. Тухайлбал, үзэх- үзүүлэх- үзэгдэх, бичих- бичүүлэх- бичигдэх...... г.м.

8.      Үг бүрийн үүрэг:
            Хэрэглэж байгаа үг бүхэн чинь энд байх зайлшгүй шаардлагатай. Үг бүр өөрийн тов тодорхой үүрэгтэй байж гэмээжин найруулга нягт, чигт илүүц үгийг зоригтой хасах зарчим баримтал.

9.      Өгүүлбэр:
            Өгүүлбэрүүд нь нуршуу урт бус товчхон, ерөнхийдөө үйл, үйлийн эзэн, шууд тусагдахуун гэсэн бүрэлдэхүүнд шүтсэн байх. Өгүүлбэр нь 1 ижил бүтэцтэй, өгүүлэхүүнүүдийн хэлзүйн хэлбэр нь ижил байх нь уншихад уйтгартай, сонирхолгүй болоход ихээхэн нөлөөлдөг.
10.  Бүү бүрхэгдүүл:
            Сэтгүүлзүй янз бүрийн түвшний боловсролтой хүмүүст буюу  олон нийтэд зориулагддаг учраас бичвэрийн утга ил тов тодорхой хамгийн энгийн байх ёстой. Утга бүрхэг тодорхойгүй болохоос болгоомжилж тодорхой мэдээллийг шууд хүргэ.
11.  Утгыг нягтал:
            Үг, үсэг гээгдэх, илүүдэх, байрлал нь солигдох, орхигдох зэргээс шалтгаалан огт өөр утга илэрхийлж алдаанд хүргэх нь элбэг тохиолдох тул сайтар нягтлан шалга. ОНМХ-ийн үг үсэг, утгын алдаа ихээхэн хор хөнөөлд ч хүргэж болохыг ямагт санаж бай.
12.  Нуршиж болохгүй:
            Аливаа нэг тайлан шиг нуршуу бичлэг нь хэвлэлээс мэдээлэл авахыг л хүсдэг уншигчдыг уйдааж, залхаахад хүргэх учраас бүү нурш.Нуршилт бол залхалт юм.
13.  Улиглал:
            Сэтгүүлчийн хэрэглэсэн үг хэллэг өмнө нь сонсож байсан түүнийг давтан хэрэглэсэн л бол тэр улиглал юм.Жишээ нь: “борооны дараах мөөг”, “наадмын маргааш намар” гэх мэт.Улиг болсон үг хэллэгийг давтан хэрэглэх нь чиний хувийн найруулгын хөгжилт, чадвар төлөвшилд саад болно. Тэдгээр нь өөр хэн нэгний сэдсэн санаа, өөр хэн нэгний үг байдаг. Залхуу хүмүүс л цаг үргэлж амар хувилбарыг сонгож, хамгийн ойрын гар доорхи улиг болсон үг хэллэгийг хэрэглэдэг. Энэхүү улиглал хэвшмэл хэллэгийн зөвхөн дараах тохиолдолд л хэрэглэж болно: 1. Хэн нэгэн эх сурвалж тэдгээрийг хэрэглэсэн тохиолдолд л ишлэлд хэтрүүлэлгүйгээр оруулах. 2. Тодорхой тохиолдолд, тодорхой зорилгоор редактортой зөвшилцсөний үр дүнд хэрэглэх. Улиглалыг эхлэн бичигчид юмуу, улс төрчид л их хэрэглэдэг.
14.  Хэлзүй, зөв бичих зүй, үсэг зүйг нягтал:
            Бичвэрээ улам боловсронгуй болгохын тулд хэлний ба хэлний бус найруулгын алдаа мадгийг сайтар магадлан шалгаж, цэгцлэн бичих хэрэгтэй.







     Лекц- 7                      Телевизэд зориулан бичих нь хоёрдугаар хэсэг 
            Радио, ТВ болон электрон мэдээллийн хэлтэст ажилладаг сэтгүүлчид, үзэгчид сонсогчиддоо, орон нутагт болсон сүүлийн үеийн  мэдээ хүргэж улсын нийслэл, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ соргог мэдээллийг авч хүргэдэг.
            Тв-д зориулан мэдээ материалыг энгийн бөгөөд ойлгомжтой ярианы хэлээр бичдэг. Ярвигтай төвөгтэй үйл явдлыг ТВ-ийн сэтгүүлч олон нийт ойлгоход хялбар дөхөм болгож богино үг ашиглан хураангүй өгүүлбэрээр одоо цаг дээр илэрхийлдэг. Эх сурвалжийг дурьдах шаардлагатай үед үзэгч сонсогчдод шууд ойлгомжтой болгохын тулд эх сурвалжийг мэдээний эхэнд үгүүлдэг. Мэдээллийн агентлагаас ирсэн мэдээг боловсруулж дахин бичиж үйл явдал болсон газраас сурвалжлага хийдэг.
     Үйл явдал болсон газраас сурвалжлага хийхдээ: 
     Жишээ нь: “Туршилтын туулай” болсон хүмүүс
            Калифорнийн Крен тойрогт оршдог Делано хэмээх хөдөө аж ахуйн жижиг сууринд наймдугаар сарын нэгэн өглөө. Сан Францискогийн KRON-Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн даалгавараар Эмералд Ей, зураглаачийнхаа хамт 3 хоногийн томилолт аван замд гарчээ. Тэрээр Калифорнийн Сан Жаквин хөндийн зүүн өмнөд хязгаарт орших Портервилл хотод сурвалжлага хийх даалгавар аваад байгаа ажээ. Химийн нэгэн үйлдвэр хортон шавьж устгах Золон нэртэй бодис бүтээн туршсанаас болж өнгөрсөн жил фермийн 78-н ажилчин өвчилсөн сураг ажиг байдаг талаар Ей сонсчээ. “Хортон шавьж устгагч бодис нь хүний биед ямар ч хор нөлөөгүй гэдэгт тэр бодисыг бүтээгчид итгэлтэй байгаагаа харуулах гэж Золон бодис цацсан тариалангийн талбайд хүмүүсийг сайн дураар нь ажиллуулж байгаа юм байна” хэмээн Ей редактортоо танилцуулжээ. Түүний мэдээллийг сонсоод редактор нь химийн бодисыг хүн дээр туршиж байгаа тухай асуудлаас сурвалжлага хийлгэхээр Ей-г явуулсан нь энэ ажээ.
            Портивиллд тэрээр хүрэлцэн ирээд Золон бодисыг хийдэг фермийн албан тушаалтнуудтай уулзаж ярилцсаны зэрэгцээ хөдөө аж ахуйн асудал эрхэлсэн мужийн ажилтантай уулзжээ. “Хүмүүсийг туршилтын туулай болгож байгаа энэ асуудлыг яагаад байж болох зүйл гэж мужийн эрх баригчид үзэж байгаа, цааш цаашдаа иймэрхүү төрлийн туршилт сорилт хийгдсээр байх уу гэдгийг би мэдэхийг хүсч байна” гэсэн асуултыг Ей тавьжээ.
            Албаны хүмүүстэй ярилцсаны дараа тэрээр Золон цацсан талбайгаас усан үзэм хураах ажилд сайн дураараа оролцож буй фермийн ажилтнуудтай уулзхаар талбайг зорьсон байна. Сайн дураараа ажиллаж байгаа хүмүүс чухам хэн болох, хэдий хэмжээний төлбөр мөнгө авч байгаа болон туршилтад тэд яагаад оролцох болсон тухай болон эрүүл мэндийнхээ талаар санаа зовж байгаа эсэхийг тэр мэдхийг хүсчээ. Мөн тэдний гэрэл зургийг авах ёстой гэж сэтгүүлч үзсэн байна.
            Сурвалжлага эхлэхийн өмнөх өдөр Ей, Золоны туршилтын талаар хортон шавьж устгах бодис судлагч мэргэжилтэнтэй уулзжээ. Туршилтын тухай сонсоод “Тэр мэргэжилтэн эмэгтэй маш их бухимдсан” хэмээн Ей ярьж байна. Бүтээсэн бодис нь хүний эрүүл мэндэдогт аюулгүй хэмээн мэтгэж байгаа Портвиллийн компанийнханы мэдэгдлээс үндэслэн хийсэн сурвалжлагынхаа тэнцвэрийг хадгалахын тулд тэрээр мэргэжлийн хүний тайлбарыг оруулсан байна. Ингээд бичих зүйлийнхээ ерөнхий бүтцийг гаргажээ.
Ер нь теле мэдээ сурвалжлагыг хийхэд 2 гол дүрэм байдаг.
     1. Үзүүлэх мэдээ сурвалжлагаа хамгийн шилдэг зураг дүрсээрээ эхэл
     2. Дараа нь текстээ эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн дараалалтайгаар унш гэсэн дүрэм бий.
            Мэдээж онцгой тохиолдлууд байна. Гэхдээ дээрх хэлбэрээр мэдээ сурвалжлага хийж чадвал үзэгчдийн анхаарал сонирхолыг татаж тэдэнд эхнээс нь дуустал анхаарлаа сарниулахгүйгээр ойлгох боломжийг олгодог.
     Ингээд Ей бичих зүйлийнхээ дарааллыг дараах байдлаар гаргажээ.
            1. Талбайд сайн дураараа ажиллаж байгаа хүмүүсийн дүрсийг үзүүлэхийн хамт, тэр хүмүүс хэн болох яагаад тэнд ажиллаж байгаа талаар Ей тайлбар хийнэ.
     2. Туршилтын талаар компанийн хүмүүсээс хийсэн тайлбар
     3. Мэргэжилтны үг
            4. Фермийн ажилчид яагаад тэр талбайд сайн дураараа ажиллах болсон, эрүүл мэндийнхээ талаар санаа зовниж байгаа эсэх талаар нь оруулах
            5. Хүмүүсийг “Туршилтын туулай” болгож байгаа байдлыг мужийн засаг захиргаа хүлээн зөвшөөрч байгаа талаар, энэ нь иймэрхүү төрлийн туршилтын эхлэл болж байгаа юм биш биз гэсэн асуудлыг хөндөнө.
            6. Төгсгөлд нь Золоны туршилтын үр дүн, түүний цаашдын хэрэглээнд ямар нөлөөтэй байх талаар өгүүлнэ.
Текст: /Эмералд Ей-гийн бичсэн зүйлтэй танилцъя/
/Сурвалжлагчийн тайлбар/ Оюутнууд голдуу эдгээр 50 хүн эрүүл мэндээрээ дэнчин тавьж хортон шавьж устгагч Золон хэмээх хорт бодис цацсан усан үзмийн талбайд 6 өдөр сайн дураараа ажиллах юм. Золонгийн бүтээгчдийн зүгээс хийж буй сорил туршилтын хүрээнд тэд ийнхүү ажиллах болжээ. Өнгөрсөн жил Золон цацсан фермийн 78 ажилтан өвчилцгөөсөн юм. Гэвч хортон шавьж устгах Золон бодис нь өвчин үүсгэх ямар нэг аюулгүй хэмээн түүнийг бүтээсэн Роун Поленк гэдэг компанийхан мэтгэж байгаа бөгөөд, үүнийгээ батлахын тулд сайн дурын ажилтнуудыг усан үзмийн талбайд ажиллуулхаар явуулжээ.
            /Роун Поленк компаний хэвлэлийн төлөөлөгчийн яриа/  Золоныг цацсаны улмаас хүн өвчилж, эрүүл мэндээрээ хохирсныг батлах эд мөрийн баримт нотолгоо байхгүй.
            /Сурвалжлагч/ Золоны улмаас ажилчид өвчилсөн гэдэг, уг туршилтыг явуулах зөвшөөрөл олгосон, Хүнс Хөдөө Аж Ахуйн улсын албаныхан итгэж байгаа хэдий ч аюулгүй байдлыг харгалзан бага тунгаар хэрэглэж болно гэж үзэж байгаа ажээ. Гэтэл туршилтын зорилго яг үүнд чиглэгдэж байгаа билээ. Гэвч ийм туршилт хийгдэж байгаад анагаахын эмч мэргэжилтнүүд цочирдон бухимдаж байна.
     /Доктор Мариан Моусэсийн яриа/ Түүнийг хүн дээр туршиж болохгүй. Ердөө ч болохгүй, орхи.
            /Сурвалжлагчын яриа/ Сайн дураараа ажиллаж байгаа тэдгээр хүмүүст мөнгө хэрэгтэй гэнэ. Талбайд ажилсны хөлсөнд өдөрт 60-100 доллар авна. Тэд зөвшөөрлийн бичигт гарын үсэг зуржээ...гээд
Сайн дурын нэг ажилтантай уулзхад: “Усан үзэм хурааж буй хүмүүсээс нэг нь ч үхээгүй байна. Тийм байгаа биз дээ?” гэжээ. Дараа нь Эмралд Ей албаны нэг хүнтэй уулзхад, хүнийг ашигладаг туршилт сорилтын тоо цаашдаа нэмэгдэж магадгүй гэж ярьсан байна.
/Албаны хүний яриа/ Хүмүүсийг ажиглаж судласны үндсэн дээр л тухайн бодис хүнд яаж үйлжилж байгаа талаар баттай мэдээлэл олж авах цорын ганц зам юм. Усан үзмийн талбайд ажиллуулж тухайн бодис хүнд ямар нөлөөтэйг харж таамаглах боломж олгох амьтны загвар гэж байхгүй.
Ингээд Ей сурвалжлагаа дараах байдлаар өндөрлөжээ:
/сурвалжлагчын дуу/ Энэ туршилтыг явуулахад Золонийг бүтээсэн компани хагас сая төгрөг зориулж байгаа боловч, туршилтын үр дүн ямар ч байсан хамаагүй Золонийг ахин хэрэглэхгүй юм байна. Централ хөндийн Портвиллээс Эмералд Ей мэдээллээ.
            Түүний энэ сурвалжлага товч бөгөөд тодорхой болсон. ТВ мэдээ нь хүнд ойлгомжтой, чихэнд сонсголонтой байхын зэрэгцээ тодорхой, бодитой, тэнцвэртэй, үнэн зөв байх гээд сонинныхонд тавьдаг шаардлага ч нэгэн адил үйлчилдэг. Гэхдээ сонин болон ТВ, Радиогийн мэдээ сурвалжлагад тавьдаг зарчимын ялгаануудыг Ей-гийн хийсэн сурвалжлага болон текстнээс харж болохоор байна.                
   ТВ-ийн мэдээ сурвалжлагыг редакцид суугаад хийсэн ч, үйл явдал болсон газраас нь мэдээлсэн нь ч утас нь харагдахгүйгээр урласан зүйл шиг байх ёстой гэж Руиц болон Ей нар ойлгодог байна.
            Мэдээний тойм, дүрс зургаас эхлээд сурвалжлагчийн тайлбар, ярилцлага гээд сурвалжлагыг бүрдүүлж буй бүх хэсгүүд хоорондоо уялдаа холбоотой, дэс дараатай байх нь чухал. Төгсгөлд нь тодорхой бодитой дүгнэлт агуулсан байх ёстой.
            Хагас цагийн турш үргэлжилдэг мэдээллийн нэг хөтөлбөрөөр үгүүлсэн мэдээнүүд нь хэмжээний хувьд сонины ганц нүүрийг ч дүүргэхгүй. Иймд ТВ-ийн сурвалжлагч мэдээний амин сүнс, голыг нь олж авч тодорхой илэрхийлэх чадвартай байх ёстой.
Тодорхой байх:
Хэл найруулга- ТВ-ийн сурвалжлагчид өдөр тутмын буюу ярианы энгийн үг хэллэгийг ашиглан мэдээ материалаа бичдэг. Ярианы үг болон үгийн хураангуйлж хялбаршуулсан хэлбэрийг ашиглахыг зөвшөөрдөг. Хэлбэрийн хувьд албан бус шинжтэй байна.
Санаа- ТВ-ийн сэтгүүлчид болсон үйл явдалын гол санаа учир холбогдолыг олж, 2 догч, давхар утга санаа агуулахаас зайлсхийх замаар ярвигтай үйл явдлыг ойлгомжтой энгийн болгодог.
Бүтэц хэлбэр- Урт сунжирсан өгүүлбэрийг нэвтрүүлэгч уншихад ч, үзэгч сонсогч ойлгоход ч төвөгтэй байдаг. Тиймээс урт нийлмэл өгүүлбэрийг задалж 2 өгүүлбэр болгодог. Тайлбарлаж таниулсан утгатай үг хэллэг болон гишүүн өгүүлбэрийг ТВ-ийн мэдээнд хэрэглэдэггүй. Өгүүлэгдэхүүн –Өгүүлэхүүн-Тусагдахуун гэсэн бүтэцтэй өгүүлбэр ТВ мэдээний бичлэгийн тулгуур болдог.
Жишээ болгож: Хотын худалдааны татварыг 3-4 хувь нэмэгдүүлэх асуудлаархи саналын талаар хотын дарга, хотын зөвлөл ахин санал зөрөлцсөн тухай нэгэн мэдээтэй танилцъя.
Товч танилцуулга нь: Хотын дарга,хотын зөвлөл ахин санал зөржээ. Энэ удаа тэд хотын худалдааны татварын асуудлаар тийнхүү зөрчилдсөн байна.
Дэлгэрэнгүй тайлбар: Худалдааны татварыг 3-4 хувь нэмэх тухай саналыг хотын зөвлөл урьд шөнө буцаасан байна. Харин хотын дарга Жорж Гроган тус зөвлөлийн гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ татварын орлого нэмэхгүй бол хотод ноцтой асуудал тулгарах болно гэжээ. Татварын орлого нэмэгдүүлэх цорын ганц арга зам нь худалдааны татварыг нэмэх явдал гэж хотын дарга үзэж байна. гэвч хотын зөвлөлийнхөн 6:1 гэсэн харьцаатайгаар татвар нэмэхийг эсэрүүцсэн санал өгсөн байна. 
Эх сурвалж дурдах, лид: Сонины мэдээний нэгэн адил ТВ-ийн мэдээнд эх сурвалжийг тов тодорхой дурдах ёстой. Гэхдээ албан тушаал цолыг нь аль болох энгийн хэлбэрээр илэрхийлдэг. ТВ мэдээнд эх сурвалжийг ярианы хэлбэрээр өгүүлбэрийн эхэнд дурдах нь зохимжтой. Шаардлагатай үед өрнөлд байж болно.
ж/нь: Харьцуулалт
            Сонины мэдээ: Нью Йорк хотоос гаднах тууш замд халтиргаа гулгаатай байснаас болж гарсан автобусны осолын улмаас 7 хүн амь үрэгдэж, 35 хүн гэмтэж бэртсэн тухай Хотын тээврийн газрын ажилтан мэдээлсэн байна.
            ТВ мэдээ: Нью Йорк хотын гаднах замд автобус осолджээ. Тээврийн газрын ажилтны ярьж байгаагаар 7 хүн амь үрэгдэж 35 хүн гэмтэж бэртсэн байна.

Мэдээг хэн нэгэн үл таних хүний нэрээр бүү эхэл. Хэлэх шаардлагатай бол тэр хүнийг хэн болохыг тодорхойлсон нэр, цол, албан тушаал бусад тодорхойлох зүйлсийг нэрнийх нь өмнө бич.

Радио, телевизийн сэтгүүлч мэдээний багш зааварлагч Мервин Блок хэлэхдээ:
Тухайн эх сурвалж чинь “Оддын зэрэглэлийн” хүн бол тухайн мэдээ материалыг тэр хүний нэрээр шууд эхэлж болно. Энэ зэрэглэлд олонд нэртэй, олны танил болсон хүмүүс тухайлбал ерөнхийлөгч, хамба лам, хотын дарга, парламентын гишүүн зэрэг хүмүүсийг багтааж болох юм гэжээ.
ТВ сэтгүүлчид урт лид бичихээс зайлсхийж лийдэндээ элдэв үл мэдэгдэх нэр, үг хэллэг оруулж, ишлэл татахгүй байхыг хичээх хэрэгтэй. Лид нь богино товч тусмаа сайн.
 Шуурхай байдал: ТВ, Радиогийн сэтгүүлчид мэдээг голдуу одоо цаг дээр бичдэг. Учир нь үйл үгийн одоо цаг дээр бичих нь энгийн ойлгомжтой байдаг. ТВ ийн мэдээ нь үзэгчдэд ямагт шинэ, шуурхай байдлыг мэдрүүлэхээр байх ёстой. Зарим тохиолдолд дан одоо цаг дээр бичих нь утгагүй санагддаг тул өнгөрсөн цаг дээр бичдэг.
ж/нь: Хотын дарга Жорж Гроган сонгуульд ахин өрсөлдөхгүй хэмээн ярьж байна. Тэрээр энэ тухайгаа үдээс өмнө болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Гэр бүлийнхээ бизнесийг үргэлжллүүлэхийг хүсч байна гэж тэр ярив.
Онолын тойм ойлголт: Тв мэдээ нь энгийн ярианы хэлээр бичигдсэн байдагтай бид танилцсан. Өгүүлэгдэхүүн-Өгүүлэхүүн-Тусагдахуун гэсэн бүтэцтэй үгүүлбэрээр бичигдсэн байдаг. Үг бүр зорилготой байдаг. ТВ мэдээний үг цаг хугацаагаар хэмжигддэг. Урт сунжирсан нийлмэл өгүүлбэрээр ТВ мэдээг эхэлдэггүй. Эх сурвалжийг дурдах бол эхэнд нь бичдэг.    

ж/нь: онц шаардлагагүй тайлбар үгүүлбэр:
Сул- Оюутны хотхонд авто машины тоо өсч байгаад онцгой анхаарал хандуулан оюутны байрнуудын орчим машины зогсоолуудыг нэмж байгуулах хүсэлтийг Оюутаны зөвлөлөөс тавьсан байна.
Сайжруулсан хувилбар- Оюутны байрны орчимд авто машины зогсоол нэмж байгуулахыг оюутны зөвлөлийнхөн хүссэн байна.
Эх сурвлжийг оновчгүй байрлуулсан жишээ:
Сул- Нэг машины зогсоолд хоёр машин ноогдож байна гэж ОЮУТНЫ зөвлөлийн ерөнхийлөгч Том Жаррет мэдэгдэж байна.
Сайжруулсан хувилбар- Оюутны зөвлөлийн ерөнхийлөгч Том Жаррет хэлэхдээ нэг машины зогсоолд хоёр машин ноогдож байна гэлээ.
Идэвхитэй үйл үг дутжээ:
Сул-Зөвлөлийн саналын хувьд санал нэгтэй байлаа.
Сайжруулсан хувилбар- Тухайн саналыг зөвлөл санал нэгтэй дэмжлээ.
Илүүц тэмдэг нэр:
Сул- Санал хураалтыг Алберт Левайн ширүүн шүүмжиллээ.
Сайжруулсан хувилбар- Эрхлэгч Алберт Левайн санал хураалтыг шүүмжлэв.















































     Лекц – 8                                                      Телевизийн мэдээ

            Мэдээ бол сонин сэтгүүлийн бичлэгийн хамгийн эртний үлэмж дэлгэрсэн үндсэн зүйлийг нэг мөн.Мэдээний зонхилох хэсэг нь олон нийтэд нөлөөлхүйц үйл явдлын тухай, эсвэл онцгой хэрэг явдал, мөн алдар цуутай буюу олны танил хүмүүсийн тухай байдаг.Мэдээний үнэ цэнэ ач холбогдолыг өргөж өгдөг 4 н хүчин зүйл нь зөрчилт байдал, сэтгэл дотно байх чанар шуурхай байдал, цаг үеэ тусгасан байх явдал юм.
            Мэдээ нь хэзээ ч нийгэм олон нийтийн үзэгдэлд байдаг.Энэ утгаараа нийгмийн анги, нам тохиолдолын зүйл биш, харин цуглуулсан баримтын тодорхой дүр зураг, сонины ухуулга суртал нэвтрүүлгийн ажилгааны баримтуудын систем мөн.Энэ чанараараа мэдээ нь юуны өмнө улс төрийн биш, бас тодорхой үзлийн чиглэсэн зорилготой сурталчилгаа хүмүүс саналаа солилцох хэрэгсэл мөн.Мэдээ бол сонины бичлэгийн мэдээллийн төрлийн хамгийн дайчин зүйл юм.
Мэдээний үндсэн шаардлага: 1. Товч байх 2. Тодорхой 3. Түргэн шуурхай байх 4. Үнэн зөв байх 
1. Товч байх шаардлага бол: мэдээнд тавигдах эн тэргүүний шаардлага бөгөөд бичлэгийн бусад зүйлээс ялгарах гол шинж юм.Мэдээ гэдэг ойлголт бол “түргэн шуурхай” гэсэн зүйн утгатай.Товч мэдээ ганц өгүүлбэртэй ч байж болдог.
2. Тодорхой байх шаардлага нь: ач холбогдолоороо товч байх шаардлагаас дутуугүй чухал байдаг.Тодорхой байх шаардлагад хэзээ хаана юу болов?Гэсэн асуултанд хангалттай боловч цаашид нарийвчлан шалгах хэрэгтэй.
3. Түргэн шуурхай байх: мэдээний төрөлх шинжийг илэрхийлж байгаа нэг ёсны мөн чанар юм.Хамгийн шинэ сэргэг зүйлийг уншигчдад хүргэх явдал мэдээний гол зорилго юм.Болсон үйл явдлыг болсон даруйд нь мэдээлж халуун мөрөөр нь олж авсан мэдээг тэр дороо өргөн олны сонорт хүргэж чадвал мэдээллийн үнэ цэнэ төдий чинээ өндөр байх болно. 
4. Үнэн зөв байх шаардлага: бас л чухал хамгийн хариуцлагатай асуудал бол үнэн магадтай байх явдал юм.Мэдээ бол үнэн магадтай байх хэрэгтэй үүнийг хэрэгжүүлэхийн тулд тавигдах шаардлага байдаг.
               1. Баримтыг шалгаж үзсэн байх   2.  Шалгасан баримтынхаа үнэн эсэхийг олсон баримттай байх
Үнэн магадтай байх нэг нөхцөл бол хэтрүүлж өсгөлгүй, гоёж чимэлгүй, хас ч бууруулалгүй яг байгаагаар нь үнэнийг олж мэдээлэх юм.
     15.ТВ МЭДЭЭНИЙ  ХЭЛБЭР
Мэдээний хэлбэр:  мэдээг тусгаж буй объектоор нь
      1. Гадаадын мэдээ 2.Дотоодын мэдээ гэж 2 ангилна.
Дотоод мэдээг цар хүрээ ач холбогдолын талаар
1.      Улсын чанартай мэдээ
2.      Орон нутгийн чанартай мэдээ гэж 2 ангилна.
Улсын чанартай мэдээг үндэсний хэмжээний сонин болон төвийн радио, телевиз нийтэлж нэвтрүүлж байхад орон нутгийн чанартай мэдээг аймаг хотын сонинд нийтэлдэг.Хамгийн гол хүчин зүйл бол мэдээний бичлэгийн хэлбэрүүдийн тухай асуудал юм.Практикт мэдээний хэлбэрийг өргөн ашиглаж байна.

1.      Товч мэдээ
2.      Сонсгол мэдээ
3.      Дэлгэрэнгүй мэдээ
4.      Тайлан мэдээ зэрэг болно.
1. Товч мэдээ нь сонины бичлэгийн үлэмж дэлгэрсэн хэлбэр юм.Мэдээний энэ хэлбэр нь нэг талаас сонин хэвлэлийн дайчин шуурхай чанарыг хангаж нөгөө талаас сонины нүүр царайг үзэмж чимэгтэй болгодог.Товч мэдээ нь баримтыг дурдаад маш цөөн үгээр тайлбарласан байдаг.
2.Сонсгол мэдээ: нийгэм улс төрийн ач холбогдолтой үйл явдал, нийтэд заавал сонсгох шаардлагатай зүйл байдагаараа онцлогтой байдаг.Сонсгол мэдээ нь төр засгийн төлөөлөгчид ирэх явах жуулчин гийчин томилолтоор ирэх явах зэрэг үйл явдлыг олон нийтэд сонсгох зорилгоор бичдэг. Сонсгол мэдээ нь гол төлөв гарчиггүй байх ба хэрэв гарчиг өгөх болвол “сонсгол мэдээ ” “сонсгол” гэж гарчигласан байдаг.Бусдаас ялгарах зүйл нь онцлог үйл явдлыг мэдээллэхээс биш, түүнд ямар нэг тайлар өгдөггүй.
3. Дэлгэрэнгүй мэдээ: Үйл явдлыг мэдээлэх явцдаа бага зэрэг оршил, төгсгөл хий, зохиогчийн товч дүгнэлт оруулж бичсэн мэдээг дэлгэрэнгүй мэдээ гэдэг.Товч болон сонсгол мэдээнд тавигддаг хэзээ хаана юу болов? Гэдэг  асуулт дээр тэр үйл явдал яах зорилгоор юутай холбоотой ямар янзтай болж өнгөрөв, ач холбогдол нь юу юм бэ?Ямар үр дүнд хүрсэн юм гэсэн нэмэлт асуултанд хариулахад дэлгэрэнгүй мэдээний зорилго оршино.
4 .Тайлан мэдээ: Хамгийн их дэлгэрсэн мэдээ юм.Энэ чанараараа мэдээнээс салж бие даасан хэлбэр болсон.Цаг үеийн чухал асуултанд чухам ингэж шуурхай хандах дайчин зэвсэг бол мэдээ юм.



















     Лекц  – 9                         Телевизийн сурвалжлагын тухай ойглголт

            Сурвалжлага нь сэтгүүлзүйн хамгийн түгээмэл, хамгийн амьд бичлэгийн зүйл бөгөөд хэвлэл мэдээлэлийн аль ч хэрэгсэлд гол байр эзэлдгээрээ онцлогтой.Тиймээс Барууны судлаачид “Сэтгүүлзүйд бүх юм сурвалжлагаас эхэлдэг” гэж үздэг.Мөн Америкийн зохиолч Том Вульф  “Сурвалжлага бол бүх зүйлийн үндэс цөм мөн” гэж тодолхойлжээ.Латины “Reportare” “мэдээллэх, дамжуулах, хүргэх”, францын “эргэж ирэх, буцааж аваад ирэх” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг.Өөрөөр хэлбэл сэтгүүлч үйл явдал болж байгаа газарт очих, эргээд редакцид мэдээ материал аваад ирэх гэсэн санааг агуулж байгаа юм. Орон цаг хугацааны явцуу хүрээнд болж буй үйл явдал, үзэгдэлд зохиогч өөрөө оролцож, гэрч болсны үндсэн дээр түүнийг хөгжил хөдөлгөөн, өөрчлөлт дундаа харуулж, тухайн цаг мөчийн мэдрэмж, онцлог шинжийг нүдэнд үзэгдэж, сэтгэлд буутал дүрслэн мэдээлдэг мэдээллийн бичлэгийн төрлийн шуурхай зүйлийг сурвалжлага гэнэ. Энэ бичлэгийн зүйлийн онцлог шинж нь:
1.      Тусгаж буй сэдвийн хүрээ цаг хугацаатай, орон зайн хувьд ямагт хязгаарлагдмал байдаг.
2.      Тухайн үйл явдал үзэгдлийн талаар харьцангуй шуурхай мэдээлэл өгөхөөс гадна тэр үйл явдлын дүр зургийг дүрслэн харуулдаг.
3.      Сурвалжлагын судлагдахуун нь ямагт нийгмийн ач холбогдол бүхий шинэлэг үйл явдал, үзэгдэл, баримт байдаг.
4.      Зохиогч үйл явдлын ажиглагч, гэрч, оролцогч байх замаар түүний явцыг хөгжил хөдөлгөөн дундаа үзүүлдэг.
5.      Зохиогчийн “би” баатар идэвхтэй үүрэг гүйцэтгэж, хүлээн авагчдыг үйл явдалд хөтлөн оруулах, сэтгэл зүйд нь нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь уншигчидад сурвалжлагчтай хамт тухайн үйл явдалд өөрөө оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
6.      Тухайн цаг мөчид сэтгүүлчид төрсөн сэтгэгдэл мэдрэмж гол байр эзэлдэг бөгөөд энэ нь сурвалжлагын нөлөөлөх дээшлүүлдэг. 
7.      Сурвалжлагад зохиогч ү\явдлыг 1-р биеээс өгүүлсэн, одоо цагаар бичсэн, идэвхтэй үйл үг голлосон байдаг нь түгээмэл байдал юм. Үүнийг ялангуяа радио теле сурвалжлагын гол шинж гэж хэлж болно.
8.      Сурвалжлага нь үйл явдлын түүхийг” зорилт болгон тавьдаг.
9.      Сурвалжлагад цэвэр мэдээллэх үүрэг гүйцэтгэдэг.
10.  Сурвалжлага ямагт шинэ сэргэг зүйлийг сэдэв болгон, жирийн амьдралын дундаас содон сонин юмыг гаргаж гаргуулахыг чухачилдаг.
            Сурвалжлага нь 19-р зууны англид эх сууриа тавьж, 19-р зууны 2-р хагас, 20-р зууны эхэнд Америкийн тогтмол хэвлэлд эрчимтэй хөгжиж, дараа нь Европ,Латин Америкийн сэтгүүл зүйд нэвтэрчээ. 20-иод оны үед Америкийн “Time” сэтгүүлийн редакцын үзэл баримтлалын нөлөөгөөр сурвалжлагын бичлэгийн өнгө аяс ихээхэн өөрчлөгдөж, улам субьектив шинжтэй, зохиомж болон бичлэгийн арга, ур чадварын хувьд нэлээд чөлөөтэй болж эхэлсэн.Дэлхийн с\зүйн сурвалжлагын хөгжилд АНУ-ын сэтгүүлч, зохиолч Ж.Рад, Э. Хэмингуэй, Унгарын Эгон, Эрвин Киш, Чехын Ю. Фучик, Оросын В.А.Тиляровский, М. Кольцов, Л.Рейснер, В.Песков нар томоохон хувь нэмэр оруулсан. Манай орны тогтмол хэвлэлд сурвалжлага 30-аад оны үеэс идэвхтэй нэвтэрч,40-өөд оны үед бие даасан төрөл зүйл болон төлөвшиж, дотоод хэлбэрийн хувьд баяжин гүнзгийрч эхэлсэн. Cурвалжлагыг зохиогчийн өмнө тавьсан зорилго, бичлэгийн арга барилын хувьд мэдээлсэн, асуудал дэвшүүлсэн, задлан шинжилсэн, үйл явдлын,  шүүмжлэлт, уянгын гэж ангилж болно.Тусгах сэдэв, объектын хувьд үйлдвэрлэлийн, ёс суртахууны, экологийн, шинжлэх ухааны, хөдөө аж ахуйн нь сэдэвт гэх мэтээр ангилдаг .Зохиомжийн хувьд холбоо сурвалжлага, гурвалсан сурвалжлага гэж ангилдаг .Дээрх хэлбэрүүдийн дотор нөлөөлөх чадвар , ач холбогдлын хувьд асуудал дэвшүүлсэн  сурвалжлага чухал байр эзэлдэг .Сурвалжлагын энэ хэлбэр нь үйл явдлыг задлан шинжлэхээс шалтгаалж үр дагаварыг гаргаж дүгнэлт хийдэг.Энэ шинжээрээ сурвалжлагын бусад хэлбэрээс сонгож авсан сэдвийн хүрээ харьцангуй өргөн бөгөөд сурвалжилсан тэмдэглэлтэй нэлээд ойртсон байдаг


Лекц - 10                     Телевизийн сурвалжлагын онцлог         
            Сурвалжлага нь олны анхаарал сонирхолыг татсан чухал үйл явдлыг шууд, шуурхай хүргэх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл “юу болсоныг нь дараа мэдчихэе“гэж хойш тавьж болхооргүй байдал нь сурвалжлагын үндэс юм. Олон түмний цаг алдалгүй шууд, аль болох хурдан үзэж, сонсохсон гэсэн хүслийн хариултыг сурвалжлага биелүүлэх учиртай.Нэг талаас аливаа нэг болох үйл явдалын өрнөл, үр дүнгийн хүлээлтыг олон нийтийн дунд бий болгосон ийм сэдэв сайн сурвалжлага болохоос гадна аливаа гэнэтийн онцгой үйл явдал  бас сурвалжлагын сонгодог сэдэв байдаг.Сурвалжлага хийхдээ тухайн үйл явдлынхаа өрнөл, явцыг сайтар ажиглан цаг хугацааны дарааллаар нь тэмдэглэн авна.Гэхдээ бүхий л үйл явдлыг нэг бүрчлэн тусгах биш зөвхөн түүнийг сурвалжлагад бодитой дүрслэн үзүүлэхэд хэрэг болж чадахуйц онцлог хэсгүүдийг л сонгох ба шаардлагатай газар нарийн детальчилж, зураглаж оруулах ёстой. Ийм тэмдэглэл нь уг үйл явдлын хураангуй дүр зураг , чиний сурвалжлагын “араг яс” болох юм.Сэтгүүлч сурвалжлах явцдаа бүгдийг өөрийн биеээр нэг бүрчлэн ажиглаж хүрэлцэхгүй тохиолдол олон гардаг тул тэрхүү үлдсэн хэсгүүдийг бусад оролцогч , гэрч ажиглагчдаас тодруулах ярилцах замаар нөхөн оруулна. Дээрх “араг ясыг ” нь гаргасан тэмдэглээдээ тулгуурлан  холбогдох мэдээлэл , цуглуулсан баримт сэлт , ишлэл, өөрийн болон бусдын үзэл бодол , сэтгэгдэл , сэтгэл хөдлөл, үнлэлт дүгнэлт , ахуй орчны зураглал , ерөнхий уур амьсгал зэрэг бусад зайлшгүй элментүүдийг зохих зохих газар нь  оруулна өргөжүүлж бүрэн гүйцэд болгоно.Мэдээжээр  сурвалжлагын салшгүй нэг хэсэг, тухайн үйл явдлыг өнгөтөөр бодиттой үзүүлэх чухал хэрэглүүр бол гэрэл зураг.
            Урт хугацааны туршид сэтгүүлч редакц авчирсан матераил болгоныг “сурвалжлага” гэж хамт нэрлэж байсан.Цаг хугацааны хувьд хязгаарлагдмал тухайн цаг мөчидыг тод томруун буулгасан, уран дүрслэлын шинжийг агуулсан , үйл явдал , үзэгдэлд сэтгүүлч гэрч ажиглагчаар оролцон бичлэгийн төрөл зүйлийг сурвалжлага гэнэ.Үнэн бодиттой баримтан дээр тулгуурлсан, шуурхай, нэг л үйл явдал, үзэгдлийг тусгасан зэрэг шинжээрээ сурвалжлага мэдээтэй ойролцоо юм.Бичлэгийн энэхүү хоёр зүйл чухам ямар чанараараа ялгаатай вэ? гэвэл сурвалжлага
-       сэтгүүлч өгүүлж буй үйл явдалд биечлэн оролцсон, үгүй гэхэд ажигласан
-       уран дүрслэлийн элемент орсон харин адил төстөй шинж гэвэл
1.      Нэг л үйл явдал, үзэгдэлын тухай өгүүлдэг.
2.      Тухайн цаг мөчийг буулгадаг.
3.      Орон зай болон цаг хугацааны  хувьд хязгаарлагдмал
            Үүнээс үүдэн сурвалжлага бол уран дүрслэл, зохиогчийн оролцоо бүхий мэдээ гэж тодорхойлж болно. Сурвалжлага бичиж буй сэтгүүлчийн гол зорилго бол баримтыг өгүүлээд зогсохгүй уншигчийг үйл явдалд татан оролцуулах нэг ёсны гэрч болгох юм.Сурвалжлагад том ч бай бага ч бай нэг л үйл явдал, объектыг тусгадаг.Мөн болсон үйл явдлыг болжил өгвөл өдөрт мэдээлдэг онч шуурхай шинжээрээ ялгардаг.








     Лекц - 11                      Телевизийн ярилцлага гэж юу вэ?

            Ярилцлага бол хүмүүсийн хоорондын харилцааны онцгой хэлбэр юм.Ярилцлага янз бүр байдаг.Ярилцлагыг ажилд орох, эмчид очих, олон нийтийн санал асуулга явуулах, социологийн маркетингийн судалгаа хийх зэргээр олон салбарт ашигладаг.Байцаалт ч бас ярилцлагын нэг хэлбэр билээ.Ярилцлага бүхэн мэдээлэл авах зорилготой, ямарваа нэгэн үр дүнд хүргэдэг.Харин сэтгүүлзүйн ярилцлагыг Уэбстерийн толь бичигт 2 янзаар тодорхойлсон.
1т- Өөд өөдөөсөө харан сууж, нүүр тулан уулзах, зөвлөлдөх
2 т- Хэвлэл мэдээллийн төлөөлөгч, мэдээллийг өгөх хүн 2-ын хоорондын уулзалт гэжээ.
             Ярилцлага бол олон нийтийг төлөөлсөн сэтгүүлч, сурвалжлагч тэдний хэрэгцээ сонирхолд нийцсэн мэдээлэл авах зорилгоор тодорхой хүмүүст тодорхой асуулт тавьж, хариулт авах арга юм.Тэрхүү мэдээлэл нь энгийн, эсвэл ноцтой ч байж болно.Ярилцлага нь нийгмийн ач холбогдолтой, сэтгэлзүйн нөлөөтэй байдаг.Сэтгүүлчийн цуглуулсан мэдээллийн ихэнх нь ярилцлагад тулгуурладаг.Твийн ярилцлага бол сэтгүүлзүйн ярилцлагын хэлбэр дотроос хамгийн  өргөн хүрээтэй, илүү нийлэг юм.Ярилцлага бол твийн мянга мянган үзэгчдийг нэвтрүүлэгт татах сэтгүүлзүйн чухал сонирхолтой арга юм./Сайн ярилцлага хийх, асуултаа онож тавих, өөрийн хүссэн асуултын хариултыг авах ур чадвартай байх/.Ярилцлага чанарын, тоон үзүүлэлтийн 2 үүрэгтэй.
            Чанарын үзүүлэлт: Үзэгчдэд тухайн хүний үзэл бодол, сэтгэлгээ, бодрол, санаа сэтгэлийг таниулж, дотоод мөн чанарыг нь илэрхийлдэг.Чанарын хувьд шинэлэг мэдээллийг өгнө.
            Тоон үзүүлэлт: Ярилцлагын явцад тодорхой баримт мэдээллийг тодруулдаг. Ярилцлагад үзэл бодол чухал: Тухайн үйл явдлын талаар хэрэгтэй хүнээс чухал мэдээлэл олж авсан бол түүний үнэн бодитойд эргэлзэх сэтгэгдэл үзэгчдэд төрөхгүй. Үйл явдлын гэрчийг зөв олох нь түүний нарийн ширийнийг тодруулахад туйлын хэрэгтэй.Зураг гараагүй, эсвэл дүрсийн гологдол гарсан бол үйл явдлыг дүрслэхэд маш хэрэгтэй.
ТЕЛЕВИЗИЙН  ЯРИЛЦЛАГЫН ҮЕД ЮУГ АНХААРАХ ВЭ?
-Ярилцлага өгөх хүнээ зураг авалтанд бэлтгэж, орчин нөхцөлтэй нь дасгах.Энэ үед түүнтэй ерөнхий сэдвээр ярилц.Гэхдээ огт хөндлөнгийн сэдвээр биш.
-Асуултыг давтах хэрэг гардаг.Бэлтгэлийн үед ярилцаж байсан зүйлээсээ давтан асуух хэрэг гарч болох юм.Иймд ярилцлага авч буй хүндээ урьдчилан сануул.Ярилцлагыг аль болохоор алгуурлалт хийхгүйгээр авахыг эрмэлздэг.Сэдэв ба ярилцлагын үндсэн чиглэлийг тохирч болно.Хэрэв ярилцагч этгээд бүрэг ичимтгий, эсвэл зөрүүд бол бие халаалтын үед дэлгэц дээр асуух асуултыг хөндөх хэрэггүй.
-Өдөөн хатгалтын шинжтэй асуултыг шаардлагагүй үед тавих, асуулт тавих, тодорхой тавигдсан нөхцөлд л ашигтай мэдээллээ олж авч чадна. Шууд ил өдөөн хатгасан асуулт тавьснаас эелдэгхэн гэхдээ тууштай, шаргуу байвал эерэг үр дүн гарна.
-Нэг удаа нэг л асуулт тавь. Олон асуулт ар араас нь цувруулж тавьсан үед зарим хүн 2 дахь, эсвэл сүүлчийн асуултаас нь эхлэн хариулья гэж ярьж эхэлснээ санаатай болон санамсаргүй аль нэг байдлаар түрүүчийн асуултаас бултах, мартах явдал гардаг.
-Асуулт оновчтой, ойлгомжтой байх. Асуултаа зөв тавих, үгээ зөв сонгох
-Ярилцагч этгээддээ санаагаа бүрэн илэрхийлэх боломж олго.Шаардлагагүй бол яриаг дундуур нь таслахгүйг хичээж, тэвчээртэй сонсож, дараа нь санаагаа хэл
-Хариултнаас бултах боломж бүү олго.Өөрийгөө тэнэг байдалд оруулах хэрэгггүй.Асуултдаа хариулт аваагүй цагт дараагийн асуултыг бүү асуу.
-Тийм эсвэл үгүй гэж ганц үгээр хариулах асуулт бүү тавь
-Асуултаа давтаж тавь.Хариулт хангалтгүй бол өөр маягаар тавь.
-Тулгасан асуулт бүү тавь
Ярилцлага дууссаны дараа ярилцсан хүнийхээ овог нэр, албан тушаалыг зөв бичиж авсан эсэхээ шалга. Ярилцлагын мэдээллийн , үзэл бодлын, баримтын, хувийн гэх мэтээр ангилдаг. Твийн түгээмэл дэлгэрсэн ярилцлагын нэг хэлбэр нь VOX POPS юм. Энэ нь VOX POPULE буюу Voice of the people, хүмүүсийн дуу хоолой гэсэн үг. Энэ бол тухайн үйл явдал, асуудлаар гудамжинд явж буй жирийн иргэдийн санаа бодлыг сонсох арга юм.













































    
     Лекц – 12                             Телевизийн нэвтрүүлгийн сценари            

            ТВ-ийн бүтээлийн анхдагч эх суурь болох нийтлэлийн болон уран зохиолын өвөрмөц төрлийг телевизийн сценари гэнэ. Телевизийн сценарийн зохиомж, байгууламж нь нэг талаар, жүжгийн болон киноны бүтээлийн зүй тогтлыг, нөгөө талаар телевизийн урлагийн өвөрмөц онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр бичигдсэн байдаг. Телевиз үйл явдлыг гадна талаас нь илэрхийлэгдсэн тусгал байдаг учраас сценарийн шүндэс суурийг амьдралын үзэгдэл, үйлдлийн хөгжил хөдөлгөөнийг дүрслэн харуулах явдал бүрдүүлдэг бөгөөд энэ нь бүтээлийн сэдэв, үзэл санаа, утгыг нь нээж өгч баатруудын зан чанарцуудын онцлогийг илэрхийлдэг юм.

            Сценари бол ирээдүйн телевизийн бүтээлийн үгээр илэрхийлсэн хувилбар юм. Энэ нь бодит нөхцөл байдлыг тусгасан баримтат бүтээл, эсвэл тусгай жүжүигчдийн тусламжтайгаар хийдэг зохиомжит бүтээл байж болно. ТВ-ийн өвөрмөц онцлог нь үйл явдал, үзэгдлийг үзэгчдийн өмнө шууд болж байгаа амьдралын үйл явц мэт сэтгэгдэл төрүүлж, түүний орчин нөхцлийг харуулах заэмаар телевизийн жүжгийн өвөрмөц шинжийг бүрдүүлэхэд оршино.

            Тиймээс ТВ-ийн шууд нэвтрүүлэг, ялангуяа тшүүний баримтат хэнлбэрүүд маш нарийн тодорхойлж бичсэн сценари шаардахгүй. Өөрөөр хэлбэл, Телевизийн гайхамшиг дахь амьд амьдрал-ыг / С.Эйзенштейн / зохиогч нэг бүрчлэн дүсрлэн харуулах боломжгүй юм.

            Энд сценари биш, сценарийн төлөвлөгөө буюу нэвтрүүлгийн зорилго, сэдэв, объект, уран дүрслэлийн болон техник хэрэгслийг одорхойлсон бүдүүвч, тайлбар, ерөнхий төсөөлөл төдий зүйл хийгдэжх болно. ТВ-ийн нэвтрүүлэгт оролцогчдыг хамарсан тодорхой нөхцөл байдал,шалтгааныг тусгасан сценари чухал ачё холбогдолтой,бас ихээхэн ирээдүйтэй гэж үздэг.

            Шууд нэвтрүүлгийн тийм хэлбэр чиглэсэн зорилготой, шууд зохиож бүтээсэн шинжтэй байдаг. Учир нь зохиогчийн төлөвлөж, боловсруулсан СЦ утга санаа бүхий нөхцөл байдалд хамрагдсан хүний хөдөлгөөн, үйлдэл дээд зэргээр чөлөөтэй байдаг онцлогтой. Үүнийг тод жишээ бол МҮОНТ-ийн уралдаант цэнгээнт нэвтрүүлгүүд байдаг.

            Гэхдээ ихэнх теле нийтлэл, уран сайхны нэвтрүүлэг зохиогчийн тусгасан утга дэлгэцэнд амилуулах зорилго бүхий найружулагч, зураглаач, дууны найруулагч, хөгжмийн эвлүүлэгч, зураач болон бусад олон хүний уроан бүтээлийг нэгтгэсэн хамт олны хөпдөлмөрийн үндэс болдог. СЦ-ийг урьдчилж зайлшгүй бичихийг шаарддаг.

            ТВ-*ийн шинж чанар, хүлээн авагчидтай шууд харилцах боломж нь уянгын драм, уянгын инээдмийн жүжиг зэрэг нэвтрүүлгийн жүжгийн хэлбэр үүсэхэд нөлөөлсөн юм. Энд жүжигчдийн хамт сценарийг зохиогч өөрөө үйл явдалд оролцож, зуучлагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэхийн хамт зохиомол зүйлийг үнэн бодит зүйлтэй холбож өгдөг.

            СЦ-ийг бүтээх үйл явц дараах үе шатуудаас бүрддэг. Үүнд эхлээд товч агуулгыг мэдээлэл буюу гол утга сёанаа, сэдэв, уран дүрслэлийн хэрэгслийг илэрхийлсэн товч мэдээлэл / эсвэл либретто /, дараа нь ирээдүйн дэлгэцийн зохиолын агуулгыг бүрэн төгс, нарийн дэс дараалалтай илэрхийлсэн утга зохиолын сценари, эцэст үзэгдэл объектын дагуу хэсэгчлэн хийсэн эвлүүлэг, үргэжлэх хугацаа, зургийн хэмжээ, дуу чимээ хөгжмийн чимэглэл зэрэг бүх элементийг харгалзаж үзсэн найруулагчийн буюу ажлын сценари зэрэг болно. Энэхүү нэвтрүүлгийн үндэс суурь нь зохиогчийн бичсэн үндсэн санаа, эсвэл сценарийн бүдүүвчилсэн төлөвлөгөө, эсвэл утга зохмиолын үүднээс бүрэн төгс боловсруулсан. Сценари болдог.








     Лекц – 13         Ток шоу гэж юу вэ? Түүний үүсэл хөгжил

            Ток шоу бол нийтийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгийн нэг хэлбэр юм.Talk show гэдэг нь Америк нэр томьёо юм.Их Британид үүнийг chat show гэж нэрлэдэг.Talk show нь утгачилбал яриан үзүүлбэр гэсэн утгатай үг юм.Уэбстерийн толь бичигт “Ток шоу гэж ярилцлага, утасны харилцан яриа, бусад яриатай радио твийн үзүүлбэр”гэж тодорхойлсон байдаг. 1967 онд Америкийн Охайо муж улсын Дейтон хотын орон нутгийн тв-д ярилцлын нэвтрүүлгийн хөтлөгч байсан Фил Донахью санамсаргүйгээр одоо дэлхий нийтээр алдаршсан ток шоуг санаачлагч болжээ.Нэг удаа твийн страдын концерт тасарч, түүнийг Филийн нэвтрүүлэг дээр оруулахаас өөр аргагүй болсон байна.Концертийн тасалбар зарагдаж, үзэгчид суудлаа эзэлсэн байв.Үзэх юмгүй хоцорсон хүмүүсийг саатуулж, зугаацуулах амаргүй үүрэг Филд ноогджээ.Техникийн завсарлагааны үеэр Фил танхимд сууж байсан үзэгчдээс “Үлдсэн хугацаанд зочинд өөр ямар асуулт тавих вэ?” гэж асуув. Үзэгчдийн зарим асуулт Филийн гайхлыг төрүүлсэн гэдэг.Тэрээр үзэгчдэд нэвтрүүлгийн үеэр зочинд өөрсдөө асуулт тавих боломж олгосноор ток шоугийн эхлэлийг тавьжээ.Дараагийнхаа нэвтрүүлэгт үзэгчдийн “бие халаалт” хийх шинэ дүрэм бий болсон байна.Хүмүүст хандан тэрээр “Тэнэг асуулт тавих байх гэж бүү айхтун, Тэнэглэлийн дээд хэмжээ надад л ноогдоно” гэж хэлдэг байв.Харин үзэгчдийн бие барьсан байдлыг эвдэж, чөлөөтэй байлгахын тулд нэвтрүүлэгтээ мэргэжлийн инээлгэгч Энн Шаллыг урих болов. Тэрээр хамгийн дүнсгэр хүнийг ч инээлгэж дөнгөдөг байлаа.1970аад оын дундуур ДОНАХЬЮ шоугийн техник, уран бүтээлийн 13 хүнтэй баг Чикагод шилжин ирж, 10 жилийн дараа Нью Уорк хотноо сууршжээ.
ТОК ШОУНЫ ШИНЖ ЧАНАР:
            Ток шоуны үеэр хүмүүс хамтдаа цугларан янз бүрийн сэдэв, асуудлыг хэлэлцэн ярилцана.Ток шоуны үндэс нь ямар нэгэн түүх байдаг.Гол хэлэлцүүлэг маргаан нь тэрхүү түүхийг тойрон өнгөрнө.Энэ гол шинж чанар нь ток шоуг савангийн дууртай дүйцэх хэмжээнд алдартай болгожээ.Энэ нь арилжааны сувгуудад зар сурталчилгааны тоог нэмэгдүүлж, орлогоо нэмэгдүүлэхэд тустай.
- Үзэгчидтэй байна.Шинжээч, зочинг урьж оролцуулна, хөтлөгч, нэвтрүүлэгч танхимд цугларсан хүмүүсийг ээлжлэн урьж яриа өрнүүлнэ.Зарим ток шоу үзэгчдэд асуулт тавьдаггүй, хэлэлцүүлгээр нийгэм, улс төр, ёс суртахуун, хүмүүсийн хувийн амьдралтай холбоотой өргөн асуудлыг хэлэлцдэг.Тухайн учир шалтгаанаас үүдэн сонгож авсан асуудлын талаар хүмүүсийн өөр өөр үзэл бодлыг хөндөн илэрхийлнэ.
-Хөтлөгч нэвтрүүлгийг удирдан явуулах зуур оролцогчдыг анхааралдаа байлгаж, ярих ээлж дараалал тогтооно.Ямар сэдэв-хязгаар байхгүй.Зарим судлаач ток шоуг энтэртайнмэнт буюу үзэгчдийг зугаацуулдаг яриан үзүүлбэр гэдэг.Ток шоуны хөтлөгч хүн бүхний анхааралд байдаггүй сэдэв, асуудлыг сонирхолтой болгож, үзэгчдийг татаж чаддаг учир ингэдэг биз.Ток шоуг янз бүрийн хэлбэрээр хийдэг.Иймч учраас хөтлөгчийн нэвтрүүлэг гэж онцолдог.Ток шоунд оролцох хүмүүсийг урихад тодорхой шалтгаан, үндэслэл байх ёстой төдийгүй бүрэлдэхүүнд нь гойд анхаарч тэнцвэржүүлэх хэрэгтэй.
Зочин:Тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч байх.Аливаа асуудлаар хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, түүнийг хэлэлцэх, маргаан өрнүүлэхэд мэргэжлийн үүднээс дүгнэлт өгөх, зөвлөх үүрэгтэйгээр шинжээчийг урьж оролцуулна.Зарим ток шоуд celebrity буюу алдартныг зочноор урьдаг.Учир нь алдар цуутай хүний үзэл бодол, санаа бодол, хандлага, сэтгэхүй, мэдлэг олон нийтэд хүчтэй нөлөөлдөг.Зочныг сонгохдоо түүний байр суурь, мэдлэг гэсэн 2 шалгуурыг анхаарах хэрэгтэй.Ток шоуны явц нэвтрүүлэх танхимд уригдан ирсэн  хүмүүсийн идэвх оролцоо, ухаалаг мэтгэлцээн, түүний өрнөлөөс ихээхэн хамаарна.Үүнд хөтлөгчийн чадвар өндөр холбогдолтой.Ток шоуны үр дүн нь Тоон, Чанарын үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Тоон үзүүлэлтэд: Оролцсон хүмүүсийн тоо, зарцуулсан цаг, үзэгчдийн тоо зэрэг багтдаг.Харин чанарын үзүүлэлтэд жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлж, хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.Нийгмийн гишүүний хувьд үзэгчдийн санаа бодлыг төвлөрүүлж, цэгцтэй болгодог.Эрүүл саруул ухаантай хүмүүсийг нэг дор цуглуулж, санал бодлыг нь үзэгчдэд хүргэснээр олон нийтийн ерөнхий мэдрэмжийг хөгжүүлж, мэдлэг олгоно.Олон нийтийг мэдээлэлтэй болгодог.Олон нийтэд өргөн хүрээтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, нийгмийн идэвхтэй гишүүн болоход тусална.Ток шоу “Хөтлөгч-зочин-үзэгч” гэсэн гурвалжин дотор эргэлддэг гэж хэлж болно. Үзэгчдэд заавал асуулт тавьж, мэтгэлцээнд татан оролцуулах албагүй.Хэдэн зочин оролцуулах вэ?, тэр нь хэн байх вэ? Тайзаа яаж засах вэ?, хэнийг хаана яаж суулгах вэ?Гээд олон зүйл ток шоу амжилттай болоход нөлөөлнө.Шинжлэлт буюу, нэвтрүүлэг, яриа ярилцлагаас ялгаатай нь ток шоуны зохиолыг иаш анхааралтай боловсруулах шаардлагатай.Зохиолын бүтцэд гол явдал чухал үүрэг гүйцэтгэнэ.Тухайн нэвтрүүлэгт сонгосон түүхээр дамжуулан гол явдлыг өгүүлэнэ. Харин зохиолчийн гол зорилго гол явдлыг аль болох сонирхолтой өрнүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд л оршино.Бүх зүйлийг хамран ерөнхий ярих нь шоуг амжилтгүй болгож, тухайн сэдвийг хөндсөн ч биш, хөндөөгүй ч биш болгодог.Сэдвийн өнцөг нарийн байх тусам хэлэлцүүлэг эмх цэгцтэй учир уялдаатай, утга учиртай болно.Ток шоу амжилттай болоход шууд нөлөөлдөг зүйл бол хөтлөгчийн ур чадвар юм.Хөтлөгч нэвтрүүлгийн явцад яриа хэлэлцүүлгийг цэгцтэй болгон чиглүүлэх үүрэгтэй.

























     Лекц  - 14                       Телевизийн нэвтрүүлгийн зохиомж төрөл зүйл
            Зохиомж бол бүтээлээ үзэгчдэд хүргэх сонирхолтой хэлбэрийн өвөрмөц арга юм.Зохиогчийн туйлын зорилгоо үзэгдэд хүргэх уран сайхны хэрэглүүрийг зохиомж гэнэ.Зохиомж бол тухайн нэвтрүүлгийн сэдэв, агуулга, төрөл хэлбэрээс хамааран зохиогчийн ургуулан бодох авъяас чадвар уран сэтгэмжээр тодорхойлогддог учир яг ийм байна гэсэн тусгай жор байхгүй.Энгийн үгээр хэлбэл зохиогч туйлын зорилгодоо хүрэхийн тулд нэвтрүүлгийг яаж эхлүүлэх вэ, яаж зангидах вэ, яаж өрнүүлэх вэ, дээд туйл нь юу байх вэ, энэ зөрчил мөргөлдөөн баримт сэлт яаж тайлагдах вэ, яаж төгсөх вэ гэдгийг сонирхол татахуйц хэлбэрээр өрж нэвтрүүлгийн араг ясыг босгоно гэсэн үг юм.Нэвтрүүлгийн зохиолд бүх зүйл чухал боловч эхлэл онцгой үүрэгтэй.ТВ нэвтрүүлгийн зохиолд холбоос чухал үүрэг гүйцэтгэнэ.Холбоос гэдэг нь зохиолд зайлшгүй шаардлагатай утга учир бүхий шилжилт юм.Тайлбар яриа 2 харилцан уялдаа холбоотой байж нэг цогц болно.Энэ яриаг мөн үгийг, яагаад энд хэлүүлэв гэсэн шалтгаан байх ёстой.ТВ ярианд тодорхой хязгаарлалт байдаг учир яриа яг орох газартаа онож эвлүүлэгдсэн байх ёстой.ТВ зохиол бол үйлдэл, үйл явдал, үйл хөдлөл тэдгээрийн болж буй газар орон цаг хугацаа өгүүлэмжийн чиглэл оролцогсдын эсвэл баатрын шинж чанарын тухай дүрслэл юм.Нэвтрүүлгийн уран сайхны түвшин нь зохиолын чанараас эхтэй.  Үүнд: агуулга –хэлбэрийн, үг-дүрс-хөгжмийн, баримт-уран сайхны, илэрхийлэл-дүрслэлийн нэгдэл чухал. Нэг нэгнээс тасархай яриа дүрс нэгдэл болж чадахгүй төдийгүй тэр нэвтрүүлгийг задлан дахин эвлүүлээд огт өөр бүтээл болох боломжгүй.
11.ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ
Сюжет дүрсэн өгүүлэмж: Үүнийг кино хальс дүрс бичлэг уран зураг фото зураг, зураасан зураг, график зэргийг ашиглан ямар ч аргаар бүтээж болно.Янз бүрийн дүрсэн өгүүлэмж нь тухайн утга санаанаас хамааран үйл явдлын, мэдээллийн, найрууллын гэх мэт янз бүр байна.Утга санаа гэдэг нь тухайн үйл явдал үзэгдэл юмсын тухай зохиогчийн санаа юм.
Тавигдах шаардлага:
1. Үйл явдлын гол санаа, явц өрнөл, цар хэмжээг бодитой тусгах
2. Гол баатар оролцогсдыг үйл явдлын төвд үзүүлэх
3. Үйл явдлын орчинг бодитой тусгах
4.      Зохиомжийг сонирхолтой хэлбэрээр бодож олох

Бичиглэл: Үүнийг дэлгэц дээр тогтсон дүрс өөрөөр хэлбэл нэг агшин гэж үзэж болох юм. дэлгэцийн бичиглэлийг уран сайхны хэрэглүүр гэсэн үүднээс үр дүнтэй ашиглах хэрэгтэй юм. Бичиглэл нь гарчгийн, тайлбарт, нэрийн гэсэн гурван хэлбэртэй.Гарчгийн бичиглэлд нэвтрүүлэг хөтөлбөр булан хуудасны гарчиг хамаарагдана.Тайлбарт бичиглэл нь зорилго гүйцэтгэлээс хамааран өргөн хэлбэртэй байна.Зориулалтын, ишлэлийн, огноо, байршлын, уриалгын, тэмдгийн, бэлэг тэмдгийн гэх мэт янз бүрийн бичиглэлийг дэлгэцээс харж болно.
Хөгжим: Тайлбаргүй нэвтрүүлэг байж болно.Харин хөгжим чимээний чимэглэлгүй огтын дуу авиагүй нэвтрүүлэг туйлын ховор байдаг.Дэлгэцэнд өчүүхэн төдий завсар гарахад өч төчнөөн цаг хугацаа өнгөрсөн мэт санагддаг.Хэрэг дээрээ хөгжим чимэглэл нь нийллэг чанартай юм.Хөгжмийн ойлгож ашиглаж чадвал үзэгч тодорхой мэдээллийг авч чадна.Уйтгартай дүрс, уйтгартай зурагийг хөгжим амилуулж гүнзгий сэтгэгдэл үлдээх чадалтай билээ.
Чимээ: Оросоор шум, англиар sound бид чимээ гэж хэлж заншсан.Чимээг амьдралын чимээ /интершум/ хүч оруулсан чимээ /эффект/ гэж ангилдаг.Амьдралын чимээ нь авсан бүх дүрсэнд амь оруулж түүнийг бодитой болгодог.Баримтат ТВ-д амьдралын чимээ чухал.Хүч оруулсан чимээг нэвтрүүлэх танхимд мөн түүний гадна бэлтгэдэг нэвтрүүлгийн аль алинд ч хэрэглэдэг.Үзэгчид хүч оруулсан чимээнд итгэж хүлээж авах нь илүү үр дүнтэй байдаг.
      ТВ-ИЙН НЭВТРҮҮЛЭГ БЭЛТГЭХ ҮЕ ШАТ
            Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх үе шат бүх нэвтрүүлэгт ижил байдаг.ТВ-ийн нэвтрүүлэг бэлтгэх үе шатыг:
1.      Үйлдвэрлэлийн өмнөх
2.      Үйлдвэрлэлийн явцын
3.      Үйлдвэрлэлийн дараах гэж ангилдаг.
     Үйлдвэрлэлийн өмнөх:
            Энэ үе шатанд нэвтрүүлгийн зохиол, найруулагчийн зохиол төлөвлөгөө бэлэн болно.Шуурхай мэдээ мэдээллийн нэвтрүүлэгт зохиол хэрэггүй.Сэдэв сонгох, судлах, боловсруулах, зохиолч найруулагчаа сонгон захиалгаар зохиолоо бичүүлэх, эсвэл бэлэн зохиол авч найруулагчдаа өгөх зэрэг ажлууд энэ үед хамаарна.Нэвтрүүлгийн бүтцийг тодорхойлж дүрсний шийдвэрлэлт хийх, шинээр зураг авах, кино дүрс, фото материал хийх зэрэг олон ажлыг энэ шатанд хийнэ.
ТВ-ийн техник:  /суурин- техникийн бичлэг, эвлүүлэг, дуу, гэрлийн төхөөрөмж, цацах дамжуулах тоног төхөөрөмж/
Явуулын /явуулын станц, зөөврийн бага оврын сурвалжлагчийн иж бүрдэл/
Үйлдвэрлэлийн явцын үе шат:
Үүнд зураг авах, бичлэг хийх боловсруулах эвлүүлгийн өмнөх үзлэг, эвлүүлэг дуу оруулалт зэрэг ажлууд хамаарна.Нэвтрүүлгийг бэлтгэхдээ гаднаас зураг авч эвлүүлэх нэвтрүүлгийн танхимаас бичлэг хийх, явуулын станцаар шууд нэвтрүүлэг дамжуулах, эсвэл нэвтрүүлэх танхимаас өөр газар бичлэг хийх мөн эдгээрийн аль алийг нь хослуулах аргыг ашиглана.
     Нэвтрүүлгийн бичлэгийг:  1. Шууд
                                                 2. Зогсолттой хийх 2 үндсэн арга байдаг.
Бичлэгийг зогсолттой хийсэн бол эвлүүлгийг сүүлд нь хийнэ. Үүнд шахаж авлүүлэх, хасах эвлүүлэх аргыг хэрэглэнэ.
            Үйлдвэрлэлийн дараах үе шат:
Эвлүүлэг хийх, тайлбар бичих дуу оруулах ажил энэ үе шатанд хамаарна.ТВ-ийн техник тайлбар Нэвтрүүлгийг бага зардлаар өндөр үр ашигтай бэлтгэхийг эрмэлзэх нь чухал.Энэ нь цаг төдийгүй мөнгийг хэмнэдэг. Нэвтрүүлгийг бэлэн болмогц техникийн хяналтад үзүүлж, эфирийн найруулагчид хүлээлгэн өгнө.Зах зээлийн өрсөлдөөний үед нэвтрүүлгээ сайн сурталчилах нь үзэгчдийг татах шилдэг арга болдог.











            Лекц – 15                ТВ-н нэвтрүүлгийн зохиол, текст бичихэд анхаарах нь

            ТВ-н нэвтрүүлэг үзэгч бүрт өөр өөр сэтгэгдэл төрүүлдэг.ТВ-н дүрс, дуу, авианы нийтлэг урлаг боловч зохиолыг эхлээд цаасан дээр буулгадаг.ТВ-н зохиолын хэллэг бичгийн хэллэгээс ялгаатай.ТВ-д зориулан бичиж буй зохиогч дараах зарчмыг баримтлах нь зүйтэй.
1.                  Энгийн ойлгомжтой байх. Тайлбар бичвэр тууж биш учраас үзэгч бараг эхлэлийг нь мартчихаар урт таслал хавсарсан нийлмэл өгүүлбэр зохимжгүй. Аль болох богино өгүүлбэрээр ойлгомжтой бичих шаардлагатай.
2.                  Үг хэмнэх зарчмыг эрхэмлэх. Шаардлагагүй тэмдэг нэр, дагавар үгийг хаяж, хамгийн идэвхтэй хүчтэй үгийг сонгож хэрэглэх
3.                  Тодорхой байх. Албан тушаал, цол хэргэмийг хүний нэрний өмнө бичих.
4.                  Товчлохоос зайлс хийх. Нийтэд түгээмэл хэрэглэгдхээс бусад үгийг товчлохын хэрэггүй.
5.                  Ишлэл татахаас зайлс хийх. Зайлшгүй авах шаардлагатай бол түүний хэлсэнчлэн, хэлснээр, бодлоор гэх мэтээр нэр албан тушаалыг ишлэлийн өмнө хэлж, төгссөнийг нь мэдэгдэнэ.
6.                  Хашилт хэрэглэхээс зайлсхий. Давхар утгатай, ёжилсон, сонинд хашилтанд бичдэг үг хэллэг хэрэглэхгүй байх.
7.                  Цэг таслалд анхаар. Цэг, таслалыг номоор нь заавал тавих. Болж өгвөл зураас, тодорхойлох цэг хэрэглэхгүйг хичээх.
8.                  Бүхэл тоог ашиглах. “Тав зууны арван таван хувиар өслөө” гэснээс “10 гаруй хувиар” гэсэн нь зөв болно.
9.                  Үгийн өргөлтөнд анхаарах. Гадаад үг, нийтэд төдийлөн ташаах бус, дуудахад төвөгтэй үг хэллэгийн өргөлтийг тавьж өгөх.
10.              Овог бичихдээ анхаарах. Хүний овгийг хэлэх шаардлагатай бол бүтнээр нь бичих.
11.              Хаанаас нь эхлэх вэ? ТВ-н мэдээ, нэвтрүүлгийг хүн сонсоод өнгөрдөг учир аль үг, өгүүлбэр \мэдээлэл\ нь түрүүлж хүрэх ёстой вэ? гэдгийг бодолцох нь чухал.
12.              Төлөөний нэрийг зохистой хэрэглэх. Айлын гэрт байгаа дэлгэц хүн, юмсыг илүү ойртуулдаг. Хүний нүүр дэлгэцээр томруун гарч байхад “тэрээр” гэх нь зохимжгүй. Хүний нэрийг хэлэх нь шулуун эсвэл “энэ хүн” гэх мэтээр өөр үгээр оруулах шаардлагатай.
13.              Үзэгчдэд шууд ханд. Аль болох үзэгчдэд шууд хандсан үг хэлбэл зүгээр. Таны хэрэглэж буй цахилгааны үнэ өсөх хандлагатай.  


No comments:

Post a Comment