Tuesday, April 5, 2016

Хэл яриа хөгжүүлэх арга зүй 1-15



Лекц - 1          Хүүхдийн хувийн онцлогийг сургалтад харгалзах нь
            Хүүхэд бүр өсөлт хөгжлийн өвөрмөц онцлог, зан төрх, сурах арга барилтай, гэр бүлийн өөр өөр орчинд хүмүүжэн байдаг. Сургалтын агуулга, насанд хүрэгчдын хамтын үйл ажиллагаа нь дээрх онцлогт тохирсон байх ёстой. Балчир хүүхдийн сурч хүмүүжих үйл явц бол материал, бодол санаа, хүмүүсийн талаар бодож, сэтгэж, туршлага хуримтлулах явцад бий болох харилцан үйлчлэлийн үр дүн юм. Эдгээр туршлага нь хүүхдийн чадавхийг түүний сонирхол, ойлголттой хослуулах учиртай. Сургалтыг хүүхэд бүрийн өвөрмөц онцлогт тохируулах явдал яагаад тийм чухал байдаг вэ? Ийм нөхцөлд хүүхэд өөрийн гэсэн хурдтай хөгждөг байна. Хүүхдийн онцлогийг харгалзаж үзсэнээр хүүхэд бүрийн хөгжлийн үе шат, хүчин чадал, сонирхол, эрэлт хэрэгцээг сургалтын үйл явцтай уялдулж болно. Ингэсэн тохиолдолд хүүхэдхийж байгаа зүйлдээ илүү амжилт олно. Хүүхэд хариуцлагатай бас өөртөө итгэлтэй, шинэ зүйлийг эзэмших хүсэл эрмэлзэлтэй болдог. Хүүхдийн онцлогий харгалзан үзсэн сургалтын орчин нь хөдөлгөөнтэй, амьд, хүүхдийн сонирхол, хөгжлийн үе шатуудад тохирох сургалтын материалуудаар хангагдсан байх ёстой. Ангид байгаа тоног төхөөрөмж, багаж, хичээлийн хэрэгсэл нь хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон байна. Хүүхэд тоглох явцдаа ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, шилж сонгох зэрэг үйлдлүүдээрээ өөрийгөө таньж мэдэж хөгжүүлэх боломжтой. Иймд хүүхдийг ямар нэгэн үйл ажиллагаанд амжилттай, сэтгэл ханамжтай оролцох, тодорхой хэмжээний саад бэрхшээлийг давж туулах тиймнөхцөлйг багш нь бүрдүүлнэ. Багш нар уян хатан, сонирхолтой үйл ажиллагааг төлөвлөж, хүүхдүүдийг анхааралтай ажиглан шаардлагатай бол хичээлийн хэрэгсэл үйл ажиллагааны чиглэлийг сольж өөрчилнө.
Сургалт, тоглоомын үйл ажиллагаа
            Балчир насны хүүхдэд зориулсан шилдэг хөтөлбөрүүдийн хамгийн гол зүйл бол тоглоом байдаг. Судалгаанаас харахад тоглоом хүүхдийн амьдралд чухал байр суурь эзэлсээр ирэв. Хүүхэд тоглох үйл явцад хөгждөг учраас тэдэнтэй чөлөөтэй тоглох орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн тоглоомоор ганцаараа тоглох, дүрд хувирч тоглох, дүрэм журамтай тоглоомонд оролцож тоглох зэрэг хүүхэд янз бүрийн хэлбэрээр тоглож болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхэд тоглох явцдаа танин мэдэхүйн болон хөдөлгөөний туршлагатай болж, нийгмийн тухай, өөрсдийнхөө байр суурийн талаар ойлголттой болно. Нийгмийн туршлагыг хүүхдүүд бусад хүүхдүүдтэй хамтран тоглож сурна. Хүүхэд аливааг хийж сурах, сорьж үзэх, бусад хүүхдүүдтэй хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааны явцад бие бялдар, оюун ухааны хувьд хөгжиж, өөрсдийгөө таньж мэдэн удирдах өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг болно. Эдгээр шинж чанарыг тоглоомын явцад эзэмших бололцоо нөхцөлийг багаас нь олгоно.
            Хүүхдийн хувийн туршлага, орчин тойронтойгоо харилцан үйлчлэлд орж өөрийн гэсэн ойлголттой болдог бөгөөд ийм нөхцөл бүрдүүлж илүү сайн хөгждөг. Ангид байгаа сургалтын материалууд нь зориулалтын дагуу хэрэглэж сурах хүсэл эрмэлзлийг нь төрүүлэх ёстой. Туршилт хийж, судлан шинжилж, нээн илрүүлэх замаар хүүхэд өөрөө бодож сэтгэн, шин мэдээллийг өөрөө олж мэднэ. Ийм замаар ямар нэгэн асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх, аливаад шүүмжлэлтэй хандаж сурах, сонголт хийх, тодорхой нэгэн үзэл ойлголттой болж төлөвшдөг. Сургалтын явцад хүүхэд багш, эцэг, эх тусалж ажиллана. Тоглоомын явцад шаардлагатай үед мэдээлэл өгч, буруу зөрүү ойлголтыг нь залруулж, сургалтын материал нэмж өгч, шинэ туршилт, сонирхолтой тоглоом зохиож хамтран тоглоно.
                                                





           Лекц- 2                                     Хэл ярианы хөгжил
            Сүүлийн гучаад жил хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар хийсэн судлагаанаас үзвэл багш нь хүүхдүүдтэй аль болох гэртээ сонсож сурсан үг хэллэгээр ярих хэрэгтэй ажиглагдсан. Дөнгөж төрсөн хүүхэд олон янзын дуу авиа ялгаж чаддаг байна. Хүүхэдтэй бүр хэлд орохоос нь өмнө байнга ярих хэрэгтэй. Дэлхийн бүх улс оронд нялх хүүхдийн хэл гэсэн ойлголт байдаг. Энэ нь хүүхдүүдтэй эх, эцэг, цэцэрлэгийн багш нар аажуухан ойлгомжтой, анхаарлаа хүүхэд рүү хандуулсан, бас эелдэг өнгө аястай, өвөрмөц хэв маягаар ярихыг хэлдэг. Зарим судлагаанаас харахадхүүхэд дуулдаагүй хэл ярианаас урьд өмнө сонсож байгаагүй, үг хэллэгийг сайн ялгаж чаддаг байна. Энэ чиглэлээр явуулсан тусгай судалгаанд ээж нь хүүхэдтэйгээ хүүхдийн хэлээр яаж харилцаж, ямар төвшинд өөр хоорондоо ойлголцдогийг судалжээ. Эх нь гэнэт харилцахаа болиход хүүхэд уйтгартай, санаа зовсон байдалдтай болж ээжийгээ эрж хайж байжээ. Харин аав нар хүүхэдтэйгээ ихээхэн өөрөөр харьцдаг байна. Ээж нь хөдөлгөөн дуу хоолой бүхий л зүйлээрээ уян зөөлөн байхад, аав нар хүүхэдтэйгээ арай хатуу ширүүн, хөдөлгөөнтэй, тоглож харилцдаг ба гэхдээ хүүхэд үүнд бас дуртай байдаг байна. Хүүхдийн хэл ярианы хөгжлийн асуудлаар сонгодог бүтээл туурвисан эрдэмтэн Л.С. Выготский болон түүнийг залгамжлагчид хүүхэд юу хийж байгааг болон эсвэл саяхан юу хийж байсныг нь харгалзан одоо хийж байгаа, ирээдүйд хийх зүйлд нь тохирох үг хэллэг хэрэглэх талаар бичсэн байдаг. Энэ цаашдын хамтын ажиллагааны эх үүсвэрийг тавьдаг ба насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын юу хийсэн, юу хийх гэж байгаа зэргийг хэл яриагаар илэрхийлсэн үйлдэл болж тэр нь хожим хүүхдийн уураг тархинд үйлдэл, үйл ажиллагааны үндэс болж өгдөг. Ингэж эцэг эх нь хүүхэдтэйгээ туршлага солилцох ба тэр нь нэгдүгээрт: Хүүхдийн анхаарлыг ямар нэгэн юманд зориудын ба зориудын бусаар хандуулах, хоёрдугаарт: Хүүхдийн анхаарлыг эзэмдэн, ямар нэгэн юм оролдох, туршилт хийх сонирхолыг нь төрүүлэх, гуравдугаарт: үүнийг хүүхдийн ач холбогдолтой гэж үздэг нөхцөл байдалтай нь холбох зэрэг юм. Хүүхдэд ном уншиж өгөх нь дээр өгүүлсэн туршлага солилцох зүйлтэй ихээхэн төстэй. Ингэхдээ хүүхдэд ном уншиж өгөхөөс илүү хамт уншвал сайн. Номыг заавал уншиж дуусгах нь гол биш, уншсан номныхоо талаар харилцан ярилцах, ямар нэг зүйл хамт хийх нь чухал байдаг.
Хайрлаж дасах:
            Хүүхдийн сэтгэлзүй хэвийн, эрүүл хөгжих үндэс бол хүүхэдбүр нялх байхдаа орчин тойрноосоо хүнд итгэх үндсэн итгэл, тухайлбал, идэх хоол байгаа, хүссэн зүйлүүд нь биелнэ, хайр халамж хажууд нь байгаа, хүмүүст итгэж болно гэсэн нялх багын итгэл дээр үндэслэдэг. Үүнээс гадна эцэг эхдээ, хайрлан халамжилдаг бусад хүмүүстээ хайртай болж дасдаг. Судлаачид сүүлийн гучаад жилд нярай, хөлд орж байгаа хүүхэд хүнд хэрхэн дасаж хайртай болдог үйл явдлыг гүнзгийрүүлэн судалжээ. 12 сартай хүүхдийг эхээс нь түр холдуулж ганцаар байлгах, эсвэл хажууд нь танихгүй хүн байлгаж байгаад эргэж эжтэй нь уулзуулах зэргээр туршилт хийж үзэв. Эндээс хүүхдийн хайрыг ээжийгээ болон ойр дотныхоо хүнийг хайрлах, айх аюулгүй тайван хайр, уцаарлаж хайрлах хайр гэж хоёр ангилж болох нь харагджээ. Ийнхүү ихэнх хүүхэд ээжийгээ тайван хайрладаг байхад цөөн зарим нь уцаартай эсвэл эсэргүүцэх хэлбэрээр харилцдаг ажээ.
            Соёлын уламжлал, заншлын нөлөөгөөр хүүхдийн хүнд дасах чадвар, түүний халамжлагчийн мэдрэмтгий чанар, хариу үйлдлүүд өөр хоорондо ихээхэн холбоотой байдгийг судлаачид нотолжээ. 12 сартайдаа найдварай халамжинд байгаа хүүхэд сургуульд орох үедээ танин мэдэхүйн, нийгмийн ба сэтгэл санааны хувьд түрүүлж хөгждөг нь батлагдав. Гэхдээ судлаачид хүүхдийн хүнд дасаж хайрлах үндсэн асуудлуудаар санал нэгтэй байж чаддаггүй тухайлбал:
·         хүүхдийн төрөлх зан ааш, дээрх ангилалд хэрхэн нөлөөлдөг.
·         дээрх дүгнэлт соёл, уламжлалаас үл хамаарах бүх нийтийн үзэгдэл мөн эсэх
·         нярай байх үеийн хайр халамж, хожмын хөгжлийн хоорондын хамаарал хүчтэй эсэх зэрэг юм.

            Цаг хугацаа болон шинжлэх ухааны шинэ судалгаа, нээлтүүд нярай хүүхдийн дасаж хайрлах нь насанд хүрсэн үйл ажиллагааг нь хэрхэн тодорхойлдгийг харуулах болно.

Лекц- 3        Хөгжлийн чиглэлүүдийн хоорондын харилцан хамаарал

            Бага насны хүүхдийн нийгэм, сэтгэл санаа, бие бялдар, танин мэдэхүйн хөгжил нь тус тусдаа биш өөр хоорондоо салшгүй холбоотой байдаг. Жишээлбэл мөлхөж байгаа хүүхэд саад бэрхшээлтэй тулгараад эхийнхээ царайг хардаг. Ээж тайван байвал үргэлжлүүлэн мөлхөнө. Ээж хорьсон янзтай байвал хүүхэд зогсож мөлхөхөө болино. Үүнийг нийгмийн эх сурвалж гэж нэрлэж болох юм. Хүүхэд хажуудаа найдвартай хайрлан хамгаалагч нь байна гэсэн итгэлтэй бол орчноосоо илүү их таньж мэдэхийг хүсдэг. Бага хүүхэд танин мэдэхүйн ба сэтгэл санааны учир шалтгаанаар эхийнхээ царайг байнга ажигладаг. Хүний нүүр царай орчинтойгоо харьцах хүүхдийн анхны туршилт болдог байх магадлалтай. Нуугдаж тоглох нь хүүхдэд сэтгэл санааны ба танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Дотны хүмүүстэйгээ сэтгэл санааны холбоо тогтоогоогүй хүүхэд ууж идэхээ больж, сульдаанд орж болно.
Хүүхэд өөрийгөө ухамсарлан ойлгох
            Хүүхэд арай том болоод эцэг эх, гэрийнхнээ таньдаг болж улмаар өөрийгөө мэдэрч ухамсарлаж эхэлнэ. 7-9 сартайгаасаа эхлээд өөрийнхөө ба бусад хүний хүсэл эрмэлзлэлийг ойлгоно. 2 настайгаасаа бие даасан байдлаа мэдэрч, хүсэл эрмэлзлэлээ илэрхийлнэ. Гэхдээ энэ үед өөрийгөө ухамсарлах хүрээ нь ихээхэн хэврэг хэвээр байна. Бусад хүмүүс хүүхдэд хэрхэн хандаж байгаа, тэдэнтэй яаж харилцаж байгаа нь хүчтэй нөлөөлж болох ба таагүй үйл явдлууд хүүхдийн өөрийгөө ухамсарлан ойлгох үйл явцад сөргөөр нөлөөлж болно. Харин эцэг эх, багш нар хүүхдэд анхааралтай хандаж тусалж, дэмжиж чадвал гурав орчим настайдаа өөрөөсөө ба бусад хүнээс хүсэж, хүлээх зүйлээ мэддэг болж төлөвшинө.    
Хүүхдийн зан байдлын ялгаа 
            ХХ зууны эхний хагаст шинжлэх ухаан хүүхдийн хэвийн хөгжилд ихээхэн анхаарсан билээ. Ялангуяа ХХ зууны хоёрдугаар хагаст хүүхдийн хэвийн хөгжлийн талаар анагаах ухааны болон сэтгэлзүйн олон судалгаа шинжилгээний бүтээлүүд гарлаа. Зан ааш бол хүүхэд аливаад хэрхэн хандах төрөлхийн ялгаа бөгөөд энэ чиглэлд хүүхдүүдийн ялгаа ихээхэн тод харагддаг. Томас Чесс нар зан аашны ялгагдах 9 төрлийн шинж чанарыг ангилж тодорхойлсон. Үүнд:
·         идэвхийн төвшин
·         биологийн хэмнэл нь тогтмол ба тогтмол бус
·         шинэ нөхцөл байдалд тав тухтай байх төвшин
·         зохицох чадвар
·         сэтгэл санааны өнгө аяс
·         юм хүлээж авах хурд
·         мэдрэмжийн босго
·         өөрийгөө зугаацуулах чадвар
·         тэвчээр анхаарал
            Судлаачдын үзэж байгаагаар зан үйлийн дээрх шинж чанар нь сэтгэлзүйн үндэс суурьтай байдаг. Жишээлбэл: таньж мэдэхгүй нөхцөл байдалд хүүхдийн биеэ авч явж байгаа, биен дэх кортизолын төвшин хүүхэд бүрт ихээхэн ялгаатай байх ба тэр нь амьдралынх нь туршид нэг хэвэндээ байдаг. Яг ижил нөхцөлд нэг юмыг хүүхэд, нөгөөгөөсөө тэс өөр ихээхэн хүчтэй хүлээж авдагийг ойлгох болсон юм. Яг ижил зүйлийг нэг нь идэвхижүүлэгч гэж хүлээн авч байхад нөгөө нь хэтэрсэн зүйл гэж авч үздэг байна. Нэг нь сонирхолтой гэж хүлээн авч байхад нөгөө нь аймшигтай гэж үздэг байна. Иймээс багш бэлтгэл мутай байгаа хүүхдэд хэтэрсэн шаардлага тавихгүйн тулд хүүхэд бүрийн темпераментыг танин мэдэх ёстой. Нөгөө талаас өөрийгөө зугаацуулж чадах уян хатан хүүхдийг бас мартаж болохгүй.



Соёлын ялгаа, ач холбогдол   
            Соёлын ялгаанд нутгийн аялгуу бүхий хэлний ялгаа, хэрэглэж заншсан хоол хүнс, өдөр тутмын хийдэг зан үйлүүд ордог. Соёл гэдэг нь хүн хүүхэд наснаасаа өөрийн тухай болон нийгмийнхээ тухай ойлгох ойлголтыг хэлбэржүүлдэг, нүдэнд харагдахгүй агуулгатай гэж тодорхойлжээ. Мэдээжийн хэрэг хүүхдийн сургалтын төвүүдэд гэр бүлийнх нь бүх хэвшсэн зүйлийг дуурайлгах аргагүй, гэхдээ хүүхдийн гэртээ дассан нэлээд зүйлийг төвүүдэд бий болгох хэрэгтэй. Халамжлан хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн дассан гэр бүлийн ёс зүй, шашин, хэл, соёлын уламжлал нь ижил байвал энэ зорилтыг илүү хялбар хэрэгжүүлнэ. Ямарч байсан багш, хүмүүжүүлэгчид нь хүүхдийн гэр бүлийнхний өөр өөр соёл, уламжлалын талаар мээх ёстой бөгөөд тэдгээрийг хүндлэн, зарим зүйлийг ангидаа нэвтрүүлэхийг оролдох хэрэгтэй. Ингэснээрээ аны хүүхэдтэй ажиллах ажил тань бага боловч хөнгөрөн, тэдэнтэй ойр дотно болж, ач холбогдлоо өгнө.







 Лекц – 4    Нийгмийн амьдрал байгалтай танилцуулж үг яриаг хөгжүүлэх хэлбэр
            Нийгмийн амьдрал байгальтай танилцуулах нэг хэлбэр нь өдөр тутмын үйл ажиллагаа юм. Энэ хэлбэр нь зугаалга, ажил хөдөлмөр, наадмаар дамжин хэрэгжинэ.
Зугаалга: Хүүхдийг нийгмийн амьдрал, байгальтай танилцуулахад чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааны хэлбэр юм.
            Зугаалгыг бүх бүлэгт өдөр тутам зохион байгуулна. Зугаалгаар хүүхдийг нийгмийн амьдрал, байгалын биет юмс үзэгдэлтэй танилцуулж шууд ажиглуулахад тохиромжтой юм. Зугаалгйн явцад байгалийн материал элс, цас, ус ашиглан наадаж тэдгээрийн нэлээд хэдэн шинж чанарыг /цас хайлах, элс, усны халах, хөрөх, хөвөх гэх мэт/ таньж мэднэ. Халуун хүйтэн болох салхи шуурга гарах, цас, бороо орох гэх мэт цаг уурын үзэгдлээс гадна амьтан, ургамлын амьдралд гарч байгаа онцлог өөрчлөлт, шувууд сүрэглэн ирэх, буцах өлсөх, даарах, малын зүс, арчилгаа, ургамал навч, цэцэг үүсэх, үр жимс боловсрох, навч шарлах, унах, ургамал тарьж, амьтан тэжээх зэрэг байгаль, нийгмийн амьдралтай танилцуулна. Эдгээр ажиглалтын явцад амьтай,  амьгүй байгалийн хоорондын холбоо хамаарлыг ойлгож мэддэг. Зугаалгын үед хүүхэд байгалыг хүртэн мэдэрч, танин мэдэхүй нь хөгждөг. Жишээ нь: бага бүлэгт ажиглалтын явцад тагтааг бусад шувуудаас ялгуулж сургадаг. Зугаалга нь амьтан ургамалын тухай ойлголтыг алгуур аажим олгодог. Нийгмийн амьдрал, байгальтай танилцуулах хичээлийн сэдвийн агуулгын дагуу өдөр тутмын ажиглалтаар юу үзэж ажиглах, ямар тоглоом хөдөлмөр зохион байгуулахыг урьдчилан төлөвлөж ажиглуулбал зохино.
            Зугаалгыг ганцаарчилсан, хэсэгчилсэн, анги нийтийг хамарсан хэлбэрүүдээр зохион байгуулж ажиглалт хийлгэнэ. Зугаалгаар хийх ажиглалт нь бага дунд бүлгүүдэд 5-7 минут, ахлах, бэлтгэл бүлэгт 7-10 минут орчим байна. Ажиглалтыг аажмаар наадам ба хөдөлмөрийн үйл ажиллагаанд шилжүүлнэ. Жишээ нь: туршлагын талбайд шинээр тарьсан мод, зүлгийг ажиглуулсан бол тэдгээрийг услах, орчин тойрныг нь цэвэрлэх, тарьсан модонд тогоо засах зэрэг хөдөлмөрөөс “Энэ юуны навч вэ?”, “Модыг тань”, “Энэ юуны цэцэг вэ?” “Энэ ямар гоё хот вэ?” зэрэг сургах наадамд шилжүүлэх жишээтэй явагдана. Үүнээс үзэхэд зугаалгын үед хийх ажиглалт, хөдөлмөр, наадах үйл ажиллагаанууд хоорондоо нягт уялдаатай байхын хамт нийгмийн амьдрал ба байгальтай танилцуулж үг яриа хөгжүүлэх шинэ хичээлийн бэлтгэл, өмнөх хичээлийн бататгал болох ёстой. Зугаалгын нэлээд хэсгийг хөдөлмөрийн үйл ажиллагаа эзлэх бөгөөд байгалийн булан, туршлагын талбайд хийх хөдөлмөр хамаарна. Дунд бүлгээс эхлэн туршлагын талбайд үр үрслүүлж, суулгах тарьсан ногоо, цэцгийг услах, бордох, хөрс сийрүүлж, мод зүлгийг хамгаалж тордох, янз бүрийн үр цуглуулах, ургац хураах шувуу, малд тэжээл тавьж, хэвтрийг суллаж цэвэрлэж хуурай бууц хийх гэх мэт. Ахлах бэлтгэл бүлгийн хүүхэд зугаалгаар ажиглаж мэдсэн зүйл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар нөхөддөө ярьж, цаг уур, амьд байгалд гарсан өөрчлөлтийг бүлгийн тэмдэглэлд хөтөлнө. Өдөр тутмын үйл ажиллагаанд байгалийн буланд хийх хөдөлмөр их үүрэгтэй. Хүүхэд байгальд хийсэн ажиглалт ба хийж байсан зарим ажлыг бүлэгтээ үргэлжлүүлнэ. Тасалгааны ургамалыг усалж цэвэрлэх, гэрэл дулааныг тохируулах, сав солих, хөрсний өнгөн хэсгийг суллах, ургамалыг үрээр ба үрслүүлж тарих, аквариумыг цэвэрлэж, загас, бусад амьтныг тэжээх, тэдний орчин нөхцөлийг сайжруулахтай холбогдсон ажлыг өдрийн цагын хувиарын дауу жижүүрийн журмаар багшийн туслалцаатай хийх явц ургамал амьтдын амьдралд гарч байгаа ялимгүй өөрчлөлтийг өдөр тутам ажиглан мэдэрч учир шалтгааныг олж тогтоох замаар мэдлэгийн хүрээ нь өргөжин баяжиж, ажигч гярхай байдал нь улам бүр хөгжинө. Цэцэрлэгийн ойролцоо барьж байгаа байгууламж, үйлдвэр үйлчилгээний газрууд, төрсн хот аймаг сум хороо дүүрэг нь өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа өрчлөлтийг ажиглуулж дүгнэлт хийж ярилцана.





Лекц- 5             Үг яриаг хөгжүүлэхэд зурагт үзүүлэн ашиглах арга
            Нийгмийн амьдрал, ургамал, амьтан, цаг уур, хүмүүжлийн хөдөлмөр, байгал дахь улирлын өөрчлөлтийг шууд үзүүлэхээс гадна тэдгээрийг янз бүрийн байдлаар дүрсэлэн зурагт үзүүлэнг өргөн ашиглах хэрэгтэй. Зураг нь хүүхдийн сэтгэхүйн идэвхитэй үйл ажиллагаа, ой тогтоолт үг яриаг хөгжүүлэх үндсэн хэрэглүүр мөн. Нийгмийн амьдрал ба байгальтай танилцуулахад зарим зүйл шууд ажиглуулах боломжгүй байдаг.
            Ийм тохиодолд зурагт үзүүлэнг ашиглан шинэ мэдлэг олгоно. Жишээ нь гэрийн ба зэрэг амьтдыг /хандгай, сармагчин, янгир, аргал, хулан, хавтгай, баавгай, чоно, үнэг/ танилцуулах хичээлд зураг ашиглана. Зуаг ашиглан шинэ мэдлэг олгохоос гадна нийгмийн амьдрал, байгалийн тухай хүүхдийн мэдлэгийг гүнзгийрүүлэн, ярианы хэлэнд сургана. Зургийг зөвхөн хичээлд үзүүлэн болгон ашиглах төдийгүй нийгмийн амьдрал ба байгальд хийсэн ажиглалтыг бататган ажигласнаа сэргээн сануулж, ярилцахад ашиглавал зохино. Зургийн хэмжээ, зориулалт нь янз бүр байж болно. Үүнд номын зураг, ил захидал, зургийн цуглуулга, ургамал, амьтан улиралын цуврал зургууд, зурагт сугалаа, дипфильм, кино, диапозитив, сэдэвчилж бэлтгэсэн тарааж өгөх материал зургийн цомог гэх мэт.
            Өдөр тутмын ашигласан зүйлтэйгээ уялдуулж зургийг сургах наадам, үгэн наадам, оньсого тааврыг тайлах, авиан зүйн судалгаа гаргах, хэл зүгшрүүлэх, зургаар ярилцах, харьцуулалт хийх, зурагт хуудсаар наадах зэргээр мэдлэгийг бататгаж гүнзгийрүүлэх ба зургаар өгүүллэг зохион ярих, харж зурах, зургийн цуглуулгыг хүүхдээр төрөлжүүлэх, ялгуулах зэрэг хэлбэрээр ажиллаж тэдний үг яриа сэтгэхүйг хөгжүүлэхэдөргөн ашиглах хэрэгтэй.
            Зургийн утга санааг ойлгуулж, зураг сонирхох сонирхолыг хөгжүүлэхийн тулд зургийн агуулгаар багш өгүүллэг зохион ярьж өгөх ба ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийг өгүүллэг зхоин ярьхад сургана.
Зурагт үзүүлэн ашиглаж хичээл заах арга
Зурагт үзүүлэн ашиглан хичээл заахдаа:
а/зургийг гярхай ажиглан агуулгыг зөв ойлгуулах
б/ зурагт дүрслэгдсэн зүйлийг зөв тусган мэдрэх чадварыг хөгжүүлэх
в/ үгийн санг нэмэгдүүлж, ярианы чадварыг хөгжүүлэхийн тулд зургийн утга санааг чөлөөтэй илэрхийлж чаддаг болгох
            Бага бүлгийн хүүхэд зургийн утга санааг бие даан ойлгох, зурагт дүрслэгдсэн хүн амьтан, юмс үзэгдлийн хоорондын харьцаа, холбоо, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг ялган тодорхойлох талаар дутмаг байдаг. Иймд багшийн идэхитэй оролцоо, туслалцаатайгаар тухайн зургийг ажиглан харж утга санааг хүртэн хүлээн авах чадвар дадалтай болно. Хичээл дээр зурагт үзүүлэнг хэрэглэхдээ юуны өмнө уг зургйн утга санааны талаар харилцан ярилцана. Энэхүү харилцан ярианы үед багшаас хүүхдэд хандаж тавих асуулт нь хичээл заах гол арга барил болно. Багшийн асуулт хүүхдийн анхаарлыг үзүүлэнгийн нэг хэсгээс нөгөөд, нэг дүрсээс өөр нэг дүрсэд хандуулж байхаар юмс хоорондын холбоо хамаарлыг зөв ойлгуулж, тэдгээрийн үйл хөдлөл ба нөхцөл байдалд оновчтой дүгнэлт хийж сургах гол хэрэглүүр болж байх ёстой.
            Багш зурагт үзүүлэн дээр ажиллах асуултыг, урьдчилан бэлтгэх бөгөөд асуулт оновчтой зөв дараалалтай байвал хүүхэд бүр зурагт дүрслэгдсэн юмс үзэгдлийн гол ба гол бус шинж чанар, утга санаагзөв тусган заахад нөлөөлнө.
            Багш асуултаа сэдвийн зорилго, агуулга, хүүхдийн мэдлэгийн төвшин, насны онцлогтой уялдуулан бэлтгэнэ. Нийгмийн амьдрал байгальд үзэж ашигласан зүйлийг сэргээн сануулах асуултыг нэмэлт болгон тавина. Хүүхдийн анхаарлыг чухам юунд төвлөрүүлэх нь зөвхөн  багшийн асуултаар тодорхойлогдох ёстойг бага бүлэгт амьдын зураг дээр тэдгээрийн толгой, их бие, сүүл, хөл, ургамал дээр навч, цэцгийг оноон зааж нэрлэнэ. Дунд бүлэгт амьтны биеийн гадаад байдал онцлог, зан араншин, ургамалын навч цэцгийн өнгө, хэлбэр дээр тодорхой асуултыг тавина. Ахлах бэлтгэл бүлгүүдэд ургамал амьтны адил төсөөтэй, ялгаатай байдлар харьцуулалт хийлгэх нь хүүхдийн сэтгэхүй, ажигч байдлыг хөгжүүлэхэд илүү ашигтай. Жишээ нь төлийг эхтэй нь, эр сувай малыг эх малтай нь, зэрлэг амьтныг гэрийн амьтантай /аргал, янгир, хулан, хавтгай, мал сүрэг/ амьдарч байгаа орчин хоол тэжээл зэргээр харьцуулна. Эдгээр асуулт бүр нь оновчтой бөгөөд тодорхой хариулт авч болохуйц байвал зохино.






Лекц -6              Зурагт үзүүлэнг хэрэглэх заах хичээлийн явц
            Багш зурагт үзүүлэнг нийтэд үзэгдэхүйц газар өлгөж, хүүхдэд эхний нэг хоёр минут зурагт үзүүлэнг чөлөөтэй ажиглах бололцоо олгоно. Хүүхдүүд зургийн талаар өөрсийн сэтгэгдлийг шивэр авир илэрхийлж эхэлнэ. Энэ үеэс багш зургийн гол хэсэг уруу оноон зааж хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэн төлөвлөсөн асуултыг ээлж дараалан тавина. Ингэж зурийн нэгэн хэсэг утга санааны талаар ярилцаж дуусмагц, нөгөө хэсэг дээр хүүхдийн анхаарлыг хандуулж холбогдох асуултыг тавьж зургийн агуулгыг бүрэн төгс илэрхийлэн ярилцана.
            Хөтөлбөрт: Байгаль, нийгмийн амьдрал, хөдөлмөр, гоо сайхны сэдэвтэй сонгодог зургуудийг оруулна. Тэдгээр зургуудийг хичээлд ашиглаж хүүхдийн гоо зүйн сэтгэлгээ, танин мэдэхүйг хөгжүүлэхийн хамт нийгмийн амьдрал, байгалийг сонирхох сонирхолыг идэвхжүүлж зургийн агуулгыг чөлөөтэй ярилцах чадварыг хөгжүүлнэ.
            Жишээ нь Манай эх орон сэдэт хичээлийг, Д. Гаваагийн “Алтайн уулс” сонгодог зураг ашиглан явуулахдаа байгалийн үзэсгэлэнтэй сүрлэг сайхан тогтоц, нүд гялба өнгө, улирал, цаг уурын хослол, газар дэлхий, ус ургамалын хосгүй сайхан зохицоог ойлгож төрсөн нутаг усаа бахархан үзэх, хайрлан хамгаалах сэтгэлгээг төрүүлэх ёстой. Уул зураг дээр ажиллахад багшаас хүүхдэд тавих  асуултын чиглэл ямар байх вэ гэвэл:
-Зурагт байгалийн ямар газрыг дүрсэлсэн байна вэ?
-Өндөр уулсаас гадна өөр юу дүрслэгдсэн байна вэ?
- Ямар улиралын байдал зураг дээр харагдаж байна вэ?
- Урин дулаан цаг гэдгийг юугаар мэдэв?
- Ийм уулсыг юу гэж нэрлэдэг вэ?
-Уулсын бэлд юу юу харагдана вэ?
- Зургийн хамгийн гоё сайхан зүйл нь юу байна вэ?
- Энэ сайхан нутаг хэний нутаг вэ?
- Бид ийм сайхан байгал эх нутагаа яаж хайрлах  ёстой вэ?
- Манай эх орон өнгө үзэсгэлэнтэй сайхнаас гадна баян юм.
-Энэ зурагт өгөөмөр баян гэдгийг яаж дүрсэлсэн байна вэ? гэх мэт асуултаар эх орны маань байгалийн сүрлэг сайхан байдал, ус ургамал жигдэрсэн, мал сүргээр дүүрэн учираас баян юм. Харилцан ярианы үед хүүхдийг сэтгэгдлээ бүрэн илэрхийлэх эрмэлзэлтэй болгох хэрэгтэй. Хүүхэд багшийн асуултанд товч хариулт өгч болно. Бага дунд бүлгүүдэд зурагт үзүүлэн дээр харилцан ярилцсаны дараа багш хүүхдийн хариултыг нэгтгэн дүгнэсэн байдлаар зургийн агуулгын дагуу богинохон өгүүллэг зохион ярьж нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй.
            Ахлах бэлтгэл бүлэгт харилцан ярилцсаны эцэст уг зургийг агуулгаар хүүхдээр бие даалгаж богино өгүүллэг зохиолгоно. Жишээ нь: Д. Гаваа “Алтайн уулс” зургаар харилцан ярилцсаны дараа цагаан цасан малгайтай, уулсыг мөнх цаст уулс гэнэ. Ийм уулс жилийн дөрвөн улиралд цагаан цасан орой нь мөнх гялтагнан харагддаг. Энэ манай нутгийн өнгө үзэмжийг гэрчилнэ гэх мэт.
            Ямар ч зураг кино диафильмыг хэрэглэхийн тулд багш сайтар судалж танилцах хэрэгтэй. Хүүхдэд чухам юуг мэдрүүлэх, юун дээр анхаарлыг төвлөрүүлэх, ямар шинэ үг сургах вэ? гэдгийг урьдчилан төлөвлөнө.
            Ардын зураач Д. Амгалангийн “Өглөө” сонгодог зургаар бага бүлгийн хүүхдэд Эх үрсийн аз жаргалыг ойлгон бахархах хүмүүжил олгоно.
-Зураг дээр хэн хэн байна?
 Ээж хүү хоёр байна.
-Ээж нь хаанаас ирж байна вэ?
 Ээж нь усаа авад ирж явна
-Хүү нь яаж явна вэ?
 Хүү нь ээж уруугаа гүйж явна
-Хүү хаашаа гүйж явна вэ
 Хүү өглөө мандаж байгаа нарны зүгт гүйж байна.
-Нар ямар өнгөтэй байна вэ     
 Нар улаан шаргал өнгөөр цацарч байна
-Ээж хүү хоёр яаж уулзсан бэ?
 Ээж хүү хоёр инээд баяртай уулзлаа
-Хүү юунд яаран гүйсэн бэ
 Ээждээ түргэн очиж туслах гэж гүйж байна.
            Багшийн ярих чиглэл:
            -Ээжийн баясглан бол хүүхэд нь юм. Ээж нь хүүгээ хармагцаа хоёр гартаа барьсан хувин дүүрэн усныхаа хүндийг ч мартаж хүү маань гүйж байгаад ойчих вий гэж эмээн хүүхэддээ түргэн очихыг завдан хүүгээ харах бүр өхөөрдөн баясаж инээнэ.
            -Хүүгийн баяр бол ээж, хүү ээжийгээ хармагцаа баярлан гүйж, хөөрч баясаж байгааг нарны гэрлээр дүрсэлжээ.
            -Хүү нь ээждээ туслаасай, ээждээ түргэн очоосой гэхдээ хөл нь газар хүрэхгүй шахам түргэн түргэн гүйж байгаа нь нарны цацраг шиг харагдаж байна. Өглөөний нар өнгөлөг жавхаалаг түүний гэрэл хурц, эх үрсийн аз жаргал нарны гэрлийн цацраг шиг бүхнийг гийгүүлнэ. Ээждээ хайртай бол ээждээ сайн тусалж байгаарай гэх мэт.               





Лекц -7                       Байгаль цаг уурын тэмдэглэл
            Байгальд хийсэн ажиглалтын дараа түүнийг сэргээн сануулж, бататгах зорилгоор үзсэн харсан, ажиглаж мэдсэн хийсэн ажлынхаа талаар хүүхдэд хамт олонтойгоо ярилцаж, байгаль цаг уурын тэмдэглэлийг хөтөлнө. Энэ хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг идэвхижүүлж ажигч гярхай чанарыг хөгжүүлж, мэдлэгийн хүрээг өргөтгөж үг яриаг хөгжүүлнэ.
            Байгаль цаг уурын тэмдэглэл бол хүүхдийн өдөр тутмын ажглалтаар олсон мэдлэгийг бататган бэхжүүлж, ажигч гярхай байдал, үг ярианы хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй арга хэрэглүүр юм.
            Тэмдэглэлийг урьдаар хийнэ. Тэмдэглэл нь дөрвөн үндсэн хэсгээс бүрэлдэнэ. Үүнд:
            Тухайн улиралын нэр байдлыг харуулсан зураг, цаг уурын үзэгдэлийг сараар хөтлөх хүснэгт, түүнийг тогтоогч, цаг уурын үзэгдлийн таних тэмдэг бүхий хүүхдийн бүтээлийн сав. Тэмдэглэлийг бүлэг бүрд өдөр тутам хөтөлнө.
            Тэмдэглэлийг бага бүлэгт багш өөрөө хөтлөх ба юу ажиглаж, ямар таних тэмдгээр яаж зурж байгаагаа тухай бүр хүүхдэд үзүүлж тайлбарлана. Хичээлийн жилийн сүүлийн хагаст зурж тэмдэглэхэд бага бүлгийн хүүхдийг оролцуулна.
            Дунд бүлгээс эхлэн тэмдэглэлийг байгалийн булангийн жижүүр хүүхэд хөтөлнө. Шаардлагтай үед хүүхдийг зурж тэмдэглэх, ярьж тайлбарлахад багш оролцоно.
            Багш цаг уур, ургамал, амьтанд гарсан өөрчлөлт дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж яаж тэмдэглэхийг сануулж өгөх ба тэднийг ажигласан зүйл, хийж гүцэтгэсэн ажлынхаа талаар нөхдөдөө ярих чадварт сургана.
            Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхэд байгаль, цаг уурын тэмдэглэлийг хичээлийн жилийн эхнээс бие даан зурж хөтөлнө. Байгалын үзэгдэл юмсыг хүүхдээр ажиглуулахын өмнө чухам юуг ажиглах тухай урьдчилан чиглэл өгнө.
            Цаг уурын тэмдэглэлийг дараах байдлаар хөтөлнө. Үүнд тэнгэр цэлмэг бол наны цацрагийг шар, үүлтэй бол үүнийг цайвар, салхиы чиглэлийг бор, тэнгэр бүрхэг, бороо, цастайг бол харандаагаар тус тус зурж тэмдэглэнэ.
            Тэмдэглэл цаг уурын үзэгдлийг зурж хөтлөхөөс гадна бүлгийн байгалийн булан, туршлагын талбайн амьтан ургамалд гарсан өөрчлөлтийг өдөр тутам гярхай харж ажиглан тусгай цаасан дээр дүрслэн зурж хүүхдийн бүтээлийн саванд хийж байна. Жишээ нь: бүлэгтээ сонгино суулгаж, цэцгийг үрээр тарьж, тасалгааны ургамалын мөчир авч үндэслүүлэх, өвөл улиас бургаснаас мөчир авч шилтэй усанд тавьж түүний нахиа хөөж навчлах, өвлийн даарсан, тэжээл хийсэн шувууд, хавар нүүдэллэж ирсэн шувуу, намар өвс ургамал, модны навчинд гарах өнгийн хувирал гэх мэт онцлог өөрчлөлтүүдийг зурах юм.
            Ингэснээр хүүхэд амьтай амьгүй байгалийг бие даан ажиглаж түүнийг зургаар дүрслэн үгээр илэрхийлж ярих юм. Хүүхэд байгаль, цаг уурын тэмдэглэлийг хөтөлснөөр амьд ба амьгүй байгалийн өөрчлөлтийг мэдэрч түүнийгээ өдөр тутам дүгнэн ярилцдаг болно.
Багш хүүхдийн бүтээлийг 3 чиглэлээр гаргуулж болно.
            а/ жижүүр хүүхдээр бүлгийн байгалийн булан, туршлагын талбайн ургамал, амьтны онцог өөрчлөлтийг өдөр тутам ажиглуулж тэмдэглүүлнэ.
            б/ бүлгийн бүх хүүхдээр байгальд зохион байгуулалттай тодорхой чиглэлээр ажиглалт хийлгэж түүнийг зуруулна. Хүүхэд бүрийн зурсан бүтээлийг нарийвчлан шалгаж тэргүүний 2-3 бүтээлийг эхний удаа тавьж уг бүтээлийн талаар өөрсдөөр нь яриулна. Дараагийн өдрүүдэд бусад бүтээлийг ээлж дараалан тавьж ярилцана.
            в/ байгалийг гярхай ажиглаж гойд сонирхдог хүүхдийг хөгжүүлэх зорилгоор тэдэнтэй ганцаарчлан хандаж хийсэн ажиглалтыг зуруулж бүтээлийн саванд тавиулах ба нөхдөд нь яриулна. Байгаль цаг уурын тэмдэглэлийг бүлгийн байгалийн буланд хүүхдийн гар хүрэх газар хөдөлгөөнгүй байрлуулж өнгийн ба бал харандаанууд тавьсан байна. Тэмдэглэлийг 7 хоног, сараар дүгнэн ярилцана.






Лекц -8           Нийгмийн амьдралтай танилцуулж үг яриаг хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
1.                  Бүлгийн зохион байгуулалт, тавилга төхөөрөмжийг нэрлүүлж зориулалтыг мэдүүлнэ.
2.                  Анги бүлэгт байх журам, “Бүлэгт зохиогдох ажил, өдрийн дэглэмийн дагуу хичээллэх, хооллох, нойрсох, наадах, зугаалах үйл ажиллагаа явагддаг. Бие биенээ хүндэтгэн, хоорондоо зөв харьцах, ахмад хүмүүсийн өгсөн үүргийг биелүүлэх, үеийн нөхөдтэйгээ үерхэж дотно харилцдаг тухай
3.                  Эрүүл ахуйн дадал эзэмшүүлэхэд хүүхэд бүр хувийн ариун цэврийн хэрэглэлтэй байдаг. Энэ бүгд нь таних тэмдэгтэй маш цэвэрхэн байх ёстойг тайлбарлана.
4.                  Наадгайн буланд байгаа наадгайнуудыг нэрлүүлж яаж наадах аргыг тайлбарлан ярилцана.
5.                  Бүлгийн гадаад тоглоомын талбайн хэрэглэлүүдийн нэр, зориулалт, байрлал, яаж наадах аргыг мэдүүлж талбайд ургасан мод, бутыг гишгэж хөндөхгүй байхыг ярилцах
6.                  Цэцэрлэгийн орчны явган хүний зам, гудамж, дэргэдэх үйлчилгээний орчны зам, барилга байгууламжийг танилцуулна.
7.                  Багш, багшийн туслахын, хөдөлмөрийн тухай: Багш хүүхдэд дуу шүлэг, бүжиг, наадам, хичээл зааж сургадаг, багшийн туслах бүлгийн өрөө тасалгаа тоглоом наадгайг цэвэр сайхан байлгадаг, багшийн туслахын хөдөлмөрин зарим багаж хэрэгсэлтэй танилцуулна
8.                  Тогооч төрөл бүрийн амттай хоолоор үйлчилдэг. Тогоочийн эрхэлдэг ажил /ширээ, хавтгай мод, хутга/ гэх мэтчилэн зориулалтын хөдөлмөрийн багаж байдгыг нэрлүүлэх, нэг хоёрдугаар хоолны тухай эдгээрийн ялгааг мэдүүлэх “Хоолны хачир” гэдэг үгийн утгыг тайлбарлах “Хоолыг юугаар хийдэг вэ?” гэсэн асуултанд хүнсний зүйлийг нэрлүүлэх
9.                  Хоолны хэрэгслүүдэд: 1,2 дугаар хоолны таваг, аяга, хутга сэрээ зэрэг зүйл байдаг, хооллоход ширээг засаж бэлтгэдэг. Хоолны хэрэгслийг зөв барьж хооллох тухай ярьж өгнө.
10.              Хооллох эрүүл ахуйн дэглэм: Хоол унда тохируулан хооллох, тогтмол цагт хоол ундыг иддэг, хоол идэхийн өмнө гараа тогтмол угааж, ширээнд зөв сууж, халбага сэрээгээ зөв хэрэглэж сурах
11.              Багш, багшийн туслах, тогоочийн хөдөлмөр хоорондоо холбоотой болох, цэцэрлэгт ажиллаж байгаа эдгээр хүмүүсийн хөдөлмөр нь онцлог ялгаатай боловч хоорондоо холбоотой ажилдаг болохыг мэдүүлнэ.
12.              Өөрсдийн овог нэр, жилээ ярилцах, овог нэр, нас жил гэсэн үгийн утга аймаг, сум бригад, ОСГ ны хороо хорооллын дугаарыг мэдүүлнэ.
13.              Аав ээж, ах дүү нарын нэр, тэд хаана ажиллаж аль сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг. Аав, ээж, ах эгч, дүүгийнхээ нэр ямар ажил хийдгийг мэдүүлэх, хүүхдэд аав, ээжийн хөдөлмөр нь ямар ач тустайг ярилцана.
14.              Гэр бүлд хамтран амьдардаг хүмүүсээ хайрлан хүндэтгэх, өөртөө хамаарахгүй эд юмсыг дураараа авахгүй эвдэхгүй байх хэвшилд сургах, өөрийгөө захирч биеэ барьдаг хатуужилтай болгох
15.              Тээврийн хэрэгслийн тухай ойлголт: Тээврийн хэрэгсэлд ачааны машин, суудлын машин, галт тэрэг нисэх ба усан онгоц, автобус орно. Юм зөөж ачих зориулалттай явах зам нь өөр өөр байдаг тухай ярилцана. “Ямар төрлийн тээвэр байдаг вэ? гэсэн асуултанд хариулах
16.              Жолоочийн хөдөлмөрийн тухай ойлголт. Төрөл бүрийн техникийг жолоодож барьдаг хүнийг “жолооч” гэж нэрлэдэг. Тээврийн салбарт жолооч нь чухал үүрэг гүйцэтгэдэгийг мэдүүлнэ.
17.              Автобусны онцлог: Автобусны тухай ерөнхий ойлголт өгч нийтийн тээврийн хэрэгсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг, автобусны зогсоол, чиглэл гэсэн үгийн утгыг ойлгуулах
18.              Ачааны авто машины төрөл онцлог: Автомашины төрөлтэй танилцуулж юунд хэрэглэдэг ямар ач холбогдолтойг мэдүүлнэ.
19.              Суудлын авто машины онцлогийг танлцуулж юунд хэрэглэдгийг тайлбарлана.
20.              Нисэх онгоц, усан онгоцны ялгаа, гадаад онцлог байдал нисэх онгоцны төрөл, усан онгоцны зориулалт ялгааг тайлбарлана.                             



Лекц -9               Ердийн хөсгийн тухай ойлголт
21. Ердийн хөсөг:      Манай ард түмэн морь, тэмээ, үхэр тэргийг ердийн хөсөг гэж нэрлэдэг. малыг өдөр тутам зөв эдлэх, арчлах тордоход анхааран бэлчээр усыг тохируулан маллагааны нэг горимыг баримталдаг. Ердийн хөсгийн тоного хэрэгслийг тохируулан, отор, нүүдэл хийх, өвс, хужир зөөх, хол, ойрын тээвэрт ашигладаг. 
22. Морин тэрэг: Адуу нь сонор сэргэлэн, мал маллагаа, уналга, эдэлгээний горимонд амархан сурдаг. Морин тэргээр ачаа зөөдөг, ердийн хөсөн гэж нэрлэдэг тухай мэдүүлнэ.
23. Тэмээн хөсөг: Тэмээ нь номхон дөлгөөн зантай, уналга эдэлгээнд түргэн номхорч сурдаг. Монголчууд нэг жинчинд арван тэмээ оноож, жин тээж явахдаа тэмээний билчээр усыг харж тааруулан үдэлдэг. Ачааныхаа татлагыг сайн чангалж тоног хэрэгслэлийг нь тохируулан хэрэглэгдэг.
24. Цагаан сарын тухай: Жил бүр сар шинийн баярыг тэмдэглэж цагаан сар хийдэг. Цагаан сард идээ будаагаа засаж золгодог, эцэг эх нь хүүхдүүддээ нас нэмсний баяр болгож билэг өгдөг.
25. Хүүхдийн баярын тухай: Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг тухай баяраар зохиогддог олон төрлийн ажлыг хэлж тайлбарлаж өгнө.
  /нэмэлтээр зураг үзүүлэн дээр ажиллах/





Лекц- 10     Байгалтай танилцуулж үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
            Нэг намар:
1.                  Цаг уур: Сэрүүн болж, тэнгэр бүрхэн бороо элбэгшдэг. Тэнгэрийн байдлыг харж бороотой, салхитай, сэрүүн, дулаан гэх зэргээр ярьдаг болно.
2.                  Ургамлын өөрчлөлт: Өвс ургамал, модны навч шарлан унадаг, өөрийн талбайн өвс, модыг ерөнхийлөн нэрлэнэ.
3.                  Хүнсний ногоо лууван, манжин, сонгиныг ногоон даланд ургаж байгааг харуулж, авахад байлцуулж оролцуулсны дараа “уутанд юу байгааг тань” “ижлийг ол” сургах тоглоомоор гадаад онцлог байдлаар ялгуулан, тэмтрүүлж нэрлүүлнэ.
4.                  Цэцгүдийг байранд нь тавь сургах наадмаар цэцгийн өнгийг ялгуулж мандалд тарьсан 1-2 цэцгийн өнгө нэртэй танилцуулах
5.                  Жимс: Өөрийн нутагт элбэг ургадаг жимсний өнгө, амт нэртэй танилцуулна.
6.                  Мод: Цэцэрлэгийн талбайн 1-2 модыг үзүүлж бургас, улиасны навч, навчны өнгө хувиралтыг танилцуулна.
7.                  Намрын хөдөлмөр: Тариа, ногоо хурааж малдаа тэжээл бэлтгэдэг
            Хоёр: Өвөл
8. Цаг уур 2 хичээл
            а/тэнгэр хүйтэрч цас ордог, цасны өнгө, сэвсгэр, гялгар цасан дээр чаргаар гулгаж болдог тухай
            б/ хүйтэрч ус хөлддөг, мөсний хатуу гулгамтгай чанар, өнгө мөсөн дээр тэшүүрээр гулгадаг тухай
9. Өвлийн ургамал:
            а/ өвс цасанд дарагдаж улиас, бургас навчгүй болсон байдаг
            б/ гацуур ногоон өнгөтэй, үзэмжтэй сайхан мод, түүний нэрийг мэдүүлэх
10. Тасалгааны ургамалтай танилцуулах.
            а/ удамбор цэцэгний нэр, навчны өнгө, хэмжээ, услах, тоосыг шүршиж цэвэрлэдгийг мэдүүлэх 
            б/ сүлгэнэ цэцэгний нэр, навчны өнгө хэмжээ, услах, тоосыг шүршиж цэвэрлэдгийг мэдүүлэх 
11. Байгалийн буланг ажиглалт хийх: Загасанд тэжээл тавьж аквариумын шилийг арчиж, тарьсан сонгино ургамлыг усалж, цэвэрлэж байгааг харуулж хүүхдийг оролцуулна
12. Шувуутай танилцуулах:
            а/тагтааны хөдөлгөөн, хоол тэжээл хайж, хүйтэнд даардаг, хүнээс айж эх эмээдэг, хүнд хор гэмгүй амьтан болохыг мэдүүлнэ
            б/ бор шувууны биеийн гадаад онцлог, хөдөлгөөн дуу, хооллох байдал, өвөлждөг учраас хоол тэжээл тавьж өгөх хэрэгтэйг мэдүүлнэ.
            в/ тахианы биеийн онцлог, хөдөлгөөн, түүнийг арчилж тэжээдэг, тахиа ашигтай шувуу болохыг мэдүүлнэ.  
13. Өвлийн хөдөлмөр: Хүмүүс гэр байраа дулаалж, өвлийн бэлтгэлээ хангадаг, дулаан хувтас өмсөж эрүүл мэндээ хамгаалдаг тухай 






Лекц -11                                  Хавар цагийн тухай /8 хичээл/
14. Цаг уур 1-р хичээл –Нарны элч нэмэгдэж, урин дулаан болж, цас мөс хайлж газар гэсдэг.
15. Ургамалын өөрчлөлт :
            а/ нялх ногоо цухуйж, бургас улиасны нахиа хөөж навч үүсдэг
            б/ эрт ургадаг цэцэг сэдвээр яргуй, багваахайн нэр, хаана ургадаг, навч цэцгийн өнгөтэй танилцуулна
16. Байгалийн булангийн ургамалтай танилцуулах:
            а/ цэцгүүдийг байранд нь тавиад сургах наадам явуулж дөл, уламбор цэцгийн адил, ялгаатай тал, гарсан өөрчлөлт, арчилгаа, нэрийг бататгах ба шинээр мэдүүлнэ
            б/ нэг ба олон “Хөх ба цагаан сургах наадам, халгай сүлжигнэнэ цэцгийн навч, цэцгийн өнгө, тоо нэрийг бататган арчилгааг үзүүлнэ.
17. Шувууны амьдралтай танилцуулах: “Ижлийг олж тавь” юу өөрчлөгдсөн бэ” Сургах наадмаар бор шувуу, тагтааны дуу, хөдөлгөөн, тоо нэмэгддэгийг мэдүүлнэ.
18. Малтай танилцуулах
            а/юу дуугарав
            б/ энэ юуны зураг вэ? сургах наадмаар орчиндоо байгаа 2-3 малын дуу, биеийн гадаад онцлог, нэртэй танилцуулна.
Зуны улирал
19. Тэнгэр ямар байна вэ? сэдвээр ярилцах: Хурц нартай, их халуун, тэнгэр сайхан, эсвэл үүлтэй, бүрхэг, бороотой, газар нойтон, хуурай, ус шалбаагтай гэх мэтээр ярилцана
20. Зун цаг сэдвээр ярилцах: Ногоон ургамал өнгийн цэцэгүүд алаглан ургаж, эрээн эрвээхэй эргэлдэж, шувууд зүйл бүрээр жиргэж байгааг олон дахин ажиглуулж, зуны өнгө үзэсгэлэнт байдлыг харуулсан зураг дээр ярина
21. “Нэг ба олон”, “Шар ба улаан” сургах наадам өөрийн бүлгийн мандалд тарьсан цэцэг, зүлгэн дээр ургасан багваахай буюу намуун цэцгийн өнгө нэртэй танилцуулж хаана ургасныг ярилцаж услахад оролцуулна.
22. “Энэ юуны үр вэ?” “Хэн юу хийсэн бэ?” сэдвээр вандуй, наранцэцгийн аль нэгийн үрийг багшийн гаргасан хонхорт байрлуулж услахад оролцуулж, үрийн хэмжээ, хатуу, зөөлөн чанар, өнгийг мэдүүлж хэн юу хийж, юу мэдсэнийг яриулна
23. Бүлгийн байгалийн буланд хийх ажиглалт тасалгааны ургамалд шинэ цэцэг, навч гарсан, өдөр бүр усалдаг болсон, загасны хөдөлгөөн, хооллолтыг ажиглаж яриулна
24. “Туршилтын талбайн шувууд” сэдвээр ярилцах “Бор шувуу”, тагтаа усанд шумбаж, ус ууж байгааг харуулж, тус бүрийн дууг сонсгож, дуу хөдөлгөөнийг хэд хэдэн удаа дуурайлгаж наадуулсны дараа ярилцана.
25. Баавгайтай танилцуулах: Ховдог бамбарууш үлгэрийн агуулгаар хурууны хүүхэлдэй наадаж байвгайн амьдрах орчин, хөдөлгөөн, дуутай танилцуулна.
26. Туулайтай танилцуулах: Туулай дэгдүүлдэг аман наадмын үг ашиглан наадаж, амьдрах орчин, хөдөлгөөн, биеийн онцлогийг мэдүүлнэ.


Лекц -12        Нийгмийн амьдрал байгалтай танилцуулж үг яриа хөгжүүлэх арга зүй
            Бага бүлгийн хүүхдийг нийгмийн орчин ба байгалтай танилцуулахдаа хүүхдэд хамгийн ойр байгаа зүйлээс эхлэх бөгөөд хамгийн ойр байгаа байгаль, нийгмийн орчин бол бүлгийн тавилга төхөөрөмж, эд хогшил байгалийн булан юм. Иймд бүлгийнхээ эд хогшил, төхөөрөмж байгалийн буланд байгаа амьтан, ургамалтай танилцуулж эхлэх ба аажмаар ажиглалтыг цэцэлэгийн тоглоом, туршлагын талбайд шилжүүлж тэнд байгаа амьтан,ургамал элс чулуу, ус цастай танилцуулна. Хичээлийн жилийн сүүлийн хагаст цэцэрлэгийн хашааны гаднах мод, зүлэг, цэцэгтэй танилцуулна. Бүлгийн байгалийн булангийн ургамалыг усалж, навч арчиж цэвэрлэх, загасанд тэжээл өгөхдөө хүүхдийн анхаарлыг хийж байгаа ажил дээрээ төвлөрүүлж би юу хийж байна вэ?, услуурыг аль гартаа яаж барьж вэ?, юуг арчиж байна? навч нь ямар өнгөтэй, хэмжээ нь ямар байна вэ?, ургамалын навчийг хэн барьж үзэх вэ? навч нь зузаан уу? нимгэн үү? гэх мэтээр ярилцана.
            Бүлгийнхээ ургамал амьтантай өдөр тутмын үйл ажиллагааны явцад хэрхэн яаж арчилж ургуулж байгааг мэдүүлж, амьтан ургамалын нэр, навч цэцэг амьтны тухай энгийн төсөөлөлтэй болгоно. Өдөр тутмын зугаалгын явцад орчны барилга байгууламж, туршлагын талбайн өвс, ургамал, мод зүлэг, тарьсан цэцэг, ногоо, тэжээсэн амьтдыг сэдвийн төлөвллөгөөний дагуу ажиглуулна. Үзэж ашигласан зүйлтэй нь холбоотой зураг дээр ярилцаж ажиглалтыг бататгах ба сургах наадам, уран зохиол, оньсого таавар ашиглан мэдлэгийг гүнзгийрүүлэн ярианд сургана. Бага бүлэгт аливаа биет юмс үзэгдлийг богино хугацаанд дахин давтан танилцуулна. Жишээ нь: Цэцэрлэгийн талбай дахь ургамалтай танилцуулахдаа эхний удаа зөвхөн цэцгийн олон өнгийг харуулж хүүхдийн анхаарлыг мандлын сайхан цэцгүүд дээр төвлөрүүлж өнгүүдийг нэрлүүлнэ. Дараа нь ямар ямар өнгийн цэцэг байдгийг ярилцах ба “цэцгүүдийг байранд нь тавь” гэсэн сургах наадам явуулж улаан, шар, хөх зэрэг үндсэн өнгийг ялгах дасгал хийлгэнэ. Давтан хийх ажиглалтаар тодорхой нэг цэцгийн нэр, навч, цэцгийн өнгө, үнэрийг танилцуулж цэцэг тасалж, түүний дээгүүр явж болохгүйн учирыг тайлбарлаж өгнө. Багш өөрөө мандалд тарьсан цэцгий шүршүүрээр усалж өөрийн хийж байгаа зүйл дээр хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж тарьсан цэцгийг усалж арчилдагийг мэдүүлнэ.
            Бага бүлгийн хүүхдийг тасалгааны ургамалтай танилцуулахдаа хөдөлмөрийн үйл ажиллагааг ашиглана. Хүүхэд бүлэгт ирсэн анхны өдрөс эхлэн тэдний нүдэнд шууд тусах газар тод өнгийн услуурыг сайхан ургасан тод өнгийн цэцэгтэй /дөл, халгай/ ургамалын дэргэд тавьсан байх ба уг ургамалыг усалж навчыг цэвэрлэж, тавиур, тавгийг угааж үзүүлнэ. Хүүхэд багшийн энэ ажиллагааг сонирхож эхэлнэ. Энэ үеэс тэдэнд услуурыг зөв бариулж, хэт дээрээс биш цэцгийн савны амсар дээрээс алгуурхан гадуур нь асгахгүй услуулж сургана. Эхний удаад услуурыг зөв бариулж сургах, аажмаар ургамал услахад ээлж дараагаар оролцуулна. Нэг удаа 1-2 хүүхдийг ажиллуулж бусдыг байлцуулж багш хувиарласан хоёр хүүхэдтэй хамтран ажиллана. Эхний үед хүүхэд хийж байгаа зүйлээ бүрэн хйж чадахгүй байж магадгүй. Тийм үед багш тэдний зүтгэлийг үнэлж ургамал арчлах сонирхолыг нь дэмжих хэрэгтэй. Ургамалтай танилцуулах энэ үе шатанд тэднийг хөдөлмөрлүүлэхэд анхаарах төдийгүй ургамалыг ажиглуулахад анхаарч ажиллана. Дөл ямар сайхан цэцэгтэй юм бэ? Цэцэг нь ямар өнгөтэй байна вэ? Олон юм уу? Нэг юм уу? Үнэртэй юу? Навч нь том уу, жижиг үү? гэх зэргээр ургамалын нэр, навч, цэцгийн өнгө, хэмжээ, арчилгаатай танилцуулна. Хүүхэдтэй ганцаарчилан ажиллахаас гадна сургах наадам явуулж тэднийг, хэсэгчлэн оролцуулна. Наадамд удамбор, эрдэнийн ундраа, сүлжгэнэ, дөл, халгай зэрэг амьд ургамал тэдгээрийн зургийг ашиглана. Дор дурдсан сургах наадмыг явуулна. Үүнд: “Ижлийг нь ол”, “Том ба жижиг”, “Нэг ба олон”, “Модтой адил уу”, “Өвстэй адил уу?” “Улаан ба цагаан цэцэгтэй ургамалыг ол” наадамд тасалгааны ургамал, тэдгээрийн зургийг 10х15 см ийн хэмжээтэй бэлтгэсэн байна. Эдгээр наадмыг танилцуулж байгаа сэдэвтэйгэй уялдуулж явуулна. Жишээ нь: ургамалын навч, цэцгийн хэмжээтэй танилцуулсны дараа “Улаан ба цагаан цэцэгтэй ургамалыг ол” нэг ба олон “ гэсэн сургах наадам явуулах жишээтэй. Эдгээр наадмын явцад хэд хэдэн ургамалын нэрийг бататган цөөн тооны гадаад онцлог шинжийг ялгуулж хэлүүлнэ. Хүүхэд аажимдаа ургамалыг яаж зөв арчлахыг мэдэж авна. Хичээлийн жилийн дунд үеэс бүх хүүхдийг хамарсан хичээл зохион байгуулж ургамалын нэгэн шинэ арчилгаа болох навчийг арчиж цэвэрлэхийг зааж сургана. Энэ хичээлд нэлээн зузаан том навчтай удамбор, эрдэнийн ундраа зэргийг сонгон авна. 2-3 долоо хоногийн дараа уг сэдвээр дахин зааж хүүхдийн мэдлэгийг бататгана. Бататгах хичээлийг янз бүрийн хэлбэрээр явуулж болно. Жишээ нь: зууван, дугуй, том навч үзүүлж байсан бол одоо урт навч, эрдэнийн ундраа үзүүлж нэрийг нь бататгана. Мэдлэг чадвар олгох энэ хичээлээр хүүхдийг хамтын хөдөлмөрөөр зохион байгуулж өдрийн 2-р хагаст явуулна. Нэг хүүхдээр навч арчуулж, нөгөөгөөр түүнийг услуулах гэх мэт. Ийм маягаар бүх хүүхдийг ургамал арчлуулахад ээлж дараагаар оролцуулна. Жилийн эцэст ургамалтай танилцах хичээлийг зохион байгуулна. Энэ хичээлээр ургамалын арчилгаа, тэдгээрийн хэд хэдэн онцлог шинж чанарыг гүнзгийрүүлж бататгана. Энэ хичээлд бие биеэсээ ялгаатай 2 өөр ургамалыг сонгон авах ба нэг нь цэцэгтэй байвал зохино.







Лекц -13                             Амьтадтай танилцуулах арга зүй  
            Хүүхдийг цэцэрлэгт ирсэн эхний өдрөөс аквариумтай сайхан өнгөтэй загас, тортой шувууг харуулж бүх хүүхдийн өмнө багш тэжээл өгч, тор, сав, аквариумыг арчиж цэвэрлэхийг өдөр тута үзүүлнэ. Хэсэг хугацаа өнгөрч хүүхдийг цэцэрлэгтээ дасаад ирэх үед бүлгийнхээ амьд буланг танилцуулж эхэлнэ. Энэ нь амьд булангийн ургамал, амьтдыг мэдүүлэхээс гадна амьтдыг арчлах сонирхолтой болгох зорилготой. Эхлээд амьтдыг ойроос харуулна. Амьтад хүүхдийн сонирхолыг их татдаг. Хүүхдийг амьтадта танилцуулах явцдаа тэднийг арчлан тордох аргыг аажмаар зааж сургана. Ингэхдээ хүүхэд нэг бүрд ажил хувиарлан өгч ажиллуулна. Хүүхэд багшийн амьтантай харилцах харилцааг тусган дуурайдаг учраас зөв харьцаж үзүүлэх нь чухал. Амьтан ажиглах хичээлүүд хүүхдийн сонирхолыг их татдаг. Зугаалгаар туршлагын талбайд туулай, тахиа, төл мал үзүүлэхэд хүүхэд ихэд сонирхон өвс өгөх, үс ноосыг нь илж таалж, янз бүрээр нэрлэж дуудах, амьтдыг ажиглан харж, дэргэдээс нь явах дургүй байдаг. Зугаалгын явцад ойрхон идээшилж яваа мал сүргийг ерөнийд нь танилцуулж түүнээс аль нэг малыг тодруулан ажиглуулна. Жишээ нь: үхрийн том эвэр, урт нарийн сүүлийг 1-2 удаа ажиглуулах явцад үхрийн аажим, удаан явж байгаа, биеэ долоож, сүүлээрээ ялаа үргээж байгааг, дараагийн ажиглалтаар үхрийн өвс идэж, ус ууж, мөөрч байгааг үргэлжлүүлэн танилцуулах мэт ажиглалтын үед багшийн асуулт чухал үүрэгтэй.
            Бага бүлгийн хүүхэд томхон амьтан, туулай, мал зэргийг арчилж чадахгүй учир өөрсдөөр нь тэжээлгэх хэрэгтэй юм. Эхний хичээлээр уг амьтдын талаар тойм ойлголттой болно. Дараагийн хичээлээр мэдлэгийн хүрээ өргөжиж бэхжинэ. Сарын дараа дахин уг амьтанг юм уу, түүний төрлийн төсөө бүхий өөр амьтныг дахин ажиглуулна. Тэгэхдээ амьтнаа үзүүлээд юу санаж байгааг нь асууна. Аль болохоор өмнө нь үзэж ажигласныг нь сэргээн сануулах хэрэгтэй. Хичээлийн эхэнд амьтны зан авирын онцлог дээр анхаарлыг нь төвлөрүүлнэ. Биеийн том жижгээр мэддэг амьтантай нь жишүүлнэ. Танилцуулж байгаа амьтны үр төлийг үзүүлэхдээ нэрийг нь хэлж өгөх, эр эмийг нь ялгуулна. Ийм маягаар гэрийн тэжээвэр жижиг амьтад, малтай танилцуулна. Загас ба тортой шувууг танилцуулахдаа хүүхдийг хагас дугуй байдлаар суулгаж дунд нь түмпэн саванд загасаа хийж шууд ажиглуулна. Шувууг ажиглуулахдаа шувууны хооллох байрлалыг системтэй танилцуулна.
            Нэг хүүхэд загас хооллох хөвүүрт тэжээл тавьж байхад нөгөө нь шувуунд ус тавих гэх мэт. Ингэснээр хөдөлмөрийг сонирхон үзэж амьтан арчлах эрмэлзэлтэй болно. Амьтадтай танилцуулах эхний өдрөөс эхлэн багш амьтдын ан авир, тэдгээрийн хөдөлгөөнийг ажиглуулахад ажлаа чиглүүлбэл зохино. Загас усанд яаж сэлдэг, өгсөн тэжээлийг шувуу яаж тоншиж байгаа, шувуу яаж явдаг, яаж нисдэг, загас яаж сэлдэг гэх мэт. Хичээлийн өөр нэг зорилго бол хүүхдийг амьтадтай зөв харьцдаг болгох явдал юм. Ажиглалтыг сонирхолтой болгохын тулд олон янүын арга хэрэглэнэ. Жишээ нь: танилцулж байгаа аьтадтай холбогдсон хялбар оньсого таалгана. Тааврын үндэс нь ажиглаж байгаа амьтдыг дүрсэлсэн байвал зохино. Жишээ нь загас ажиглуулж байгаа бол:
нүд байгаад хөмсөггүй
явдаг байгаад хөлгүй
жигүүр байгаад нисдэггүй тэр юу вэ?
Шувуу ажиглуулж байгаа бол:
Унасан будааг түүгч
Унтсан хүнийг сэрээгч тэр юу вэ? гэж таалгаад хүүхэд талйж чадахгүй бол уг амьтнаа үзүүлэх эсвэл зургийг үзүүлж оньсогын утга санааг мэдүүлж шинэ үгэнд тайлбар өгч ярилцана. Бага бүлэгт тавих асуулт нь товч тодорхой, 1-2 үгээр хариулт авахаар байвал зохино. Жишээ нь чих нь том уу, жижиг үү?, хөл нь урт уу? богино юм уу? гэх мэт. Амьтныг толгой, их бие, өл, сүүл гэсэн дарааллаар ажиглуулна. Эхний үед барьж болохуйц амьтдыг сонгож авна. Багшийн удирдлагаар шувууны онцлог шинж, зан авир, гадаад байдлын цөөн шинжээр урьд үзсэн шувуутай нь харьцуулж нэрийг нь мэдүүлнэ. Багш болон ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд шувуунд тодорхой цагаар тэжээл тавьж арчилж байгааг ажиглан, хайрлан хамгаалж, тэдэнд санаа тавьж туслах хэрэгтэйг ойлгож өөрсдөө амьтдыг асран хамгаалах эрмэлзэлтэй болно. Юу яаж дуугардаг вэ? гэх мэт сургах наадмын явцад амьтдын тухай мэдлэгийг гүнзгийрүүлж өгнө. Эдгээрээс гадна танилцуулж байгаа амьтдын тухай шүлэг, өгүүллэг, ардын аман наадмын үг, оньсгыг сонгон авч түүнийхээ агуулгаар зураг бэлтгэж ярилцах хэрэгтэй. Эдгээр нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд чухал нөлөөтэй. Бага бүлгийн хүүхдийг зэрлэг амьтадтай танилцуулахдаа наадмын аргыг ашиглана. Танилцуулж байгаа амьтадтай холбогдох үлгэр, өгүүллэг сонгон авч чөлөөт цагаар урнаар ярьж өгнө. Хэд хэдэн удаа ярьж, утга санаа, шинэ үгийн тайлбар хийж өгсний дараа үлгэр өгүүллэгийн агуулгаар жүжигчилсэн наадам, ширээний театр наадаж зохиолын агуулгаар амьтдын хөдөлгөөн дууны өнгө, амьдрах орчин нөхцлөийг гаргаж, жүжигчилсэн наадмаар илэрхийлнэ. Зохиолын агуулгаар хүүхэдтэй ярилцлага хийнэ. Хялбархан тайлагдах оньсого таалгаж, оньсогын утга санаанд үгээр тайлбар өгнө. Ардын аман наадмын үг ашиглаж болно. Танилцуулах амьтдын зураг, альбом, бэлтгэж ашиглах нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлнэ.                                                                                                                   




Лекц -14                   Нийгмийн амьдралтай танилцуулах арга
            Бага бүлгийн хүүхдийг нийгмийн үйл амьдралтай танилцуулах үндсэн арга шууд ажиглалт юм. Ажиглалтыг өдөр тутмын үйл ажиллагааны явцад систем дэс дараатай, ганцаарчилсан ба хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж хялбар үйлдлүүдэд хүүхдийг оролцуулна. Жишээ нь: тоглоомын буланд байгаа наадгайг зөв байрлуулах, угааж цэвэрлэх явдал түүний өнгө, хэлбэр, хүүхэлдэйгээр наадах, үс гэзгийг самнах, зөв дэс дарааллаар хувцаслах, хувцсыг дарааллын дагуу тайлж, эвхэж тавих зэрэг үйл ажиллагааны явцад, хувцасны нэр, зориулалт зэргийг хэлүүлж хүүхэлдэйтгээ найрсаг эелдэг харилцах харилцаанд сургана. Ажиглалтыг  бататгах зорилгоор богино асуулт бэлтгэж харилцан ярилцах ба сэдэвт үйл явдлын наадамд шилжүүлж өөрсдийг нь оролцуулж наадуулна. Ажиглалтыг бататган ярилцах, наадах зэрэг аргаас гадна холбогдолтой зураг үзүүлэн нэрлүүлж, богино өгүүлбэр зохион яриулж сургана. Өөрийн бүлгийн зохион байгуулалт багш, багшийн туслах тогоочийн хөдөлмөр, өөрийн бүлгийн тоглоомын талбайн хэрэглэлүүдтэй танилцуулна. 
Нийгмийн амьдралтай танилцуулж үг яриа хөгжүүлэх хичэлийн сэдэвчилсэн төлөвлгөө:
1. Цэцэрлэгийн ангий бүлгүүдийн зохион байгуулалт, байршил ялгааг мэдүүлнэ.
2. Бүлэг бүрийн тоглоомын талбайн хэрэглэгдэхүүний онцлог бүлэг бүрийн тоглоомын талбайн хэрэгслийг нэрлүүлж хоорондоо юугаараа ялгаатайг ярилцана.
3. Цэцэрлэгчийн эрхлэгчийн хөдөлмөр: Хүүхдийг эрүүл өсгөх, сургуульд сэлтгэхийн тулд хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдан зохон байгуулдаг тухай
4. Дуу хөгжмийн багш, дуу бол цэцэн мэргэн үгтэй, утгыг гүнзгий гаргасан сайхан аялгуутай байдаг. Дууг багш хөгжимдөж дуулж хүүхдэд зааж сургадаг. Дуу хөгжимийн багш хөгжмийн ямар зэмсэг, техник хэрэгсэл ашигладаг тухай
5. Эмчийн хөдөлмөр: эмч нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, өвчин тусвал эмчилж эдгэрүүлдэг. Эмчийн зааврыг хүн болгон биелүүлдэг байх, хүүхдийн эрүүл мэндэд үзлэг хийх тухай ярьж өгнө.
6. Үйлчлэх ажилчдын хөдөлмөр: Ажилд орохын өмнө үйлчлэгч ажлын хувцасаа өмсөнө. Хүүхдийн эрүүл мэндэд санаа тавьж ажилдаг. Хөдөлмөр хийхийн ач холбогдлын талаар анхны ойлголт өгнө.
7. Гэр бүлийн хүмүүсийн хөдөлмөр, мэргэжил, эцэг эхийн хийдэг хөдөлмөр, ээж нь эмч, аав нь барилгачин, эгч нь оёдолчин, ах нь жолооч гэх мэтээр мэргэжлийн тухай ерөнхий ойлголт өгнө. Хүүхдийг гэр орондоо ажил хийж, яаж тусалдагийг яриулж ойлгуулна.
8. Төрсөн газар, амьдарч байгаа хот, аймаг сум, дүүрийн нэрийг мэдүүлнэ. Сургууль цэцэрлэг, дэлгүүр, холбоо зэрэг үйлчилгээний газруудтай танилцуулж, төрөлх хот, аймаг сумаа хүндэтгэн үздэг үзлийг төлөвшүүлнэ.
9. Ойр орчны үзвэр үйличлгээний газар, холбоо буюу үйлдвэр, үйлчилгээний газраас танилцуулна.
10. Дэлгүүрийн тухай: дэлгүүр нь хүнс ба бараа гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. Дотроо бүтээгдэхүүнээсээ хамааран тасгаар үйлчилдэг. Дэлгүүр сэдэвт тоглоомыг чөлөөт цагаараа тоглоно.
11. Худалдагчийн хөдөлмөр: Худалдагч нь хүмүүст хөнгөн шуурхай үйлчилдэг. Үйлчилгээний газар тул эелдэг дару, хүнтэй зөв харилцаж бараагаа сурталчилж байх үүрэгтэй
12. Эмч, оёдолчин хүний ялгаа: Тэд хаана ажилладгийг ярьж ойлгуулна.
13. Монгол дээлийн тухай: Бүс бүслэх ёс. Дээлийн зах, энгэр, товч, шилбэ гэхчлэн хэсгүүдийг мэдүүлэх, ажлын ба гоёлын дээл гэж байдаг дээлийг улиралд нь тохируулан тэрлэг, үстэй, хөвөнтэй дээл гэхчлэн хийж өмсдөгийг мэдүүлнэ. Бүс нь үндэсний хувтасны үндсэн хэсэг бөгөөд өмсөх хувцасны өнгөнд тохируулан хэрэглэдэг. Бүсээ тайлаад дэрнийхээ дээд талд тавьдаг.
14. Монгол гэрийн тухай :Гэрийн мод нь бүрээснээс бүрддэг. Гэрийн модонд хана, тооно, унь, хаалга, багана, бүрээсэнд өрх, дээвэр, туурга, гадуур, дотуур цагаан бүрээс хошло бүслүүр даруулга зэрэг байдгийг мэдүүлнэ.
15. Гэрийн тавилга: Гэрийн дотор тавилгыг нэрлүүлэх. Гал голомтоор төв хийж баруун зүүн, хоймор, үүдэн тал хэмээн хувааж тавилгаа байрлуулдаг.
16. Гал голомтоо эрхэмлэн хүндэтгэх: Айл гэрийн үндэс гэж гал голомтоо хүндэтгэдэг. Ах дүүс хүмүүсийг нэг голомтнй хүмүүс гэж нэрлэдэг. Гэр орныхоо хөрөнгийг хадгалж хамгаалах, эцгийнхээ голомтыг хүндэтгэн өгөх ёсыг тайлбарлан өгнө.
17. Идээ будааны тухай: Өдөр тутам идэж уудаг хоолноос гадна баярын үеэр хийдэг тусгай хоол байдаг. Цаг улиралын аясаар хоол, ундны нэр төрөл өөр өөр байдаг, цай хоол хийхэд нарийн горимтой гэх мэт.
18. Сүүг дээдлэх ёс: Цагаан эдээний эх бүтээгдэхүүн сүү юм. Сүүг хөөрүүлэх эсгэх, ээдүүлэх аргаар тараг, хоормог бяслаг, зөөхий, аарц зэрэг амтат идээ хийдэг. Манай ард түмний идээний дээж болох сүүг цагаан өнгөөр эрхэмлэн бэлэгшээж ирсэн. Сүүг асгадаггүй тухай тайлбарлан ярих.
19. Ардын хувьсгалын баяр наадмын тухай хүүхдэд ойлгомжтой энгийн төсөөлөл олгох. Үндэсний уламжлаль баяраа “Наадам” гэж нэрлэсэн. Бусад баяраас ялгагдах онцлог.



Лекц -15    Байгальтай танилцуулж, үг яриа хөгжүүлэх хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
            Намар хичээл:
1. Цаг уур: өдөр дулаан, өглөө орой сэрүүн, шөнө хүйтэрч, цан хяруу унаж, өдөр хайлдаг.
2. “Алтан намар” сэдвээр экскурс хичээл: Өвс ургамал гандаж, мод бутны навч олон өнгөөр алаглан, шарлаж хатсан навч унадаг тухай
3. Цэцгүүдийг байранд нь тавьж сургах наадам: Хумсан цэцэг, алаг нүдэн зэрэг мандалд тарьж ургуулдаг чимэглэлийн 2-оос доошгүй цэцгийг навч, цэцгийн онцлогоор ялгуулж зургаас таньж зөв нэрлэдэг болгох.
4. “Уутанд юу байгааг таа”, “Амт үнэрээр нь тань” наадаж сургах: Манжин, лууван, сонгинын зүйл, ялгаа, жимс жимсгэнийг амт өнгөөр ялгуулж сургах
5. Хэн зөв нэрлэх вэ? сургах наадам: Мод бут, өвс, чимэглэлийн ургамлыг ерөнхийлөн нэрлүүлж, улиас, бургас, гацуур, харгана, алаг нүдэн, хумсан цэцэг, мойл, үхрийн нүд, лууван, манжин, бөөрөнхий ба ногоон сонгино гэх зэргийг тусгайлсан нэрээр нэрлэх.
6. Хэн түргэн таах вэ? сэдвээр оньсого таах: Мэлхий, тарваганы амьдралд гарч байгаа улирлын өөрчлөлт, түүний учир шалтгааныг мэдүүлэх биеийн онцлог, дуутай танилцуулах
7. “Юу цөөрч”, “юу олшров” сэдвээр ярилцах: эрвээхэй, цох хорхой цөөрч, шувуу сүрэглэж олширдог. Нүүдлийн шувуу буцаж, цөөн шувуу үлдэж хоцордог тухай, тэдгээрийн хоорондын холбоо хамаарал, учир шалтгааныг мэдүүлэх.
8. Хэн юу хийдэг вэ? хэн юу хийж чаддаг вэ? сэдвээр ярилцах
            а/ малд тэжээл бэлтгэдэг, боловсорсон жимс мөөгийг түүж хүнсэнд хэрэглэдэг
            б/ ургамалын услах болсон эсэхийг мэддэг, загасанд тэжээл өгч, аквариумд ус сэлбэж, тамруураар навч цуглуулж, цаг уурын тэмдэглэл хөтөлж үзүүлэх, ярьж илэрхийлэх.
Өвөл хичээл:
9. Юу өөрчлөгдөв сэдвээр ярилцах: Цаг уур газар дэлхийн өнгө, гол нуурын ус, сая орсон, ороод удсан цасны өнгө, чанар яаж өөрчлөгдсөнийг ярилцах
10. “Сайхан өвөл” сэдвээр ярилцах: Өвсний толгой, мод бутны мөчир, шилмүүс цантан хяруулж, өвлийн өнгө үзэсгэлэнг бүрдүүлдэг. Цас мөсөн дээр цана чаргаар гулгаж, эрүүлжиж чийрэгждэг, цасны цагаан, мөсний гялтагнан харагдах өнгийг ярилцаж сэдвийн дагуу шүлэг урнаар унших
11. “Хэн юунд туслав” сэдэвт зургаар ярилцах: Шувуунд тэжээл, малд өвс, ус хужир тавьж, тахиа, туулай тэжээж байгааг зураг дээр ярилцах, өөрсдөө мал, тэжээмэл амьтан, шувуу хамгаалж тусалсан тухайгаа ярих
12. “Ургамалаа хамгаалья” сэдэвт зургаар ярилцах: Зүлэг мод, бутанд цас тогтоож, замын цас цэвэрлэж байгааг харуулсан зураг, өөрсдийн хийсэн ажлын талаар ярилцах.
13. “Нэрлэсэн модыг ол” “хамгийн гоё модыг хэн нэрлэх вэ?” сургах тоглоом: Өвлийн байдалд байгаа навчит ба шилмүүст модыг ялган таньж зөв нэрлэх, “Гацуурхан” дууг дуулж шүлэг унших.
14. Тасалгааны ургамалтай танилцуулах: Хайтан цэцгийн 1-2 зүйлийн навч, цэцгийн адил ба ялгаатай тал, өвлийн арчилгааны онцлогийг мэдүүлнэ.
15. “Ижлийг нь олж тавь”, “Аль нь олон бэ?” сургах наадам: Хайтангийн 1-2 зүйл, сүлжгэний 1-2 зүйлийг навч цэцгийн онцлогоор таньж ялгах, цэвэрлэгээ, усалгаа, байрлалын зөв бурууг ялгах чадвартай болгох.
16. “Хэн сайн мэдэх вэ?” сэдвээр: Шаазгай, бор шувуу, тагтаны өвлийн амьдрал, биеийн онцлог, хөдөлгөөнийг дүрсэлсэн, таавар, шүлгийн утгыг тайлах ярилцах
17. Байгалийн булангийн “жижүүрийн ажил” сэдвээр: Тасалгааны ургамлын усыг тохируулан услах, гэрлийн зүг эрүүлж тавих, ургамлын том навч, тавиур таваг, савны амсарыг арчиж цэвэрлэж загасанд тэжээл өгөх, аквариумд цоргоор ус сэлбэж, шилний тоосыг арчих, цаг уурын тэмдэглэл хөтөлж үзүүлэх, хийсэн зүйл, олж харсан өөрчлөлтийг мэдээлэх
18. Байгалийн буланд ажиглалт хийх: Тарьсан сонгино, овъёосны ургалтын байдал, амьтан, ургамалын амьдралын онцлог, өвлийн зугаа наадмыг харуулсан зургаар ярилцах. 
19. Өвөл сэдэвт зургаар ярилцах: Өвлийн байгалийн үзэсгэлэнтэй сайхан байдал, амьтан, ургамалын амьдралын онцлог, өвлийн зугаа наадмыг харуулсан зургаар ярилцах     
20. Хавар хичээл: Юу өөрчлөгдсн бэ? сэдвээр
            а/ цас мөсний өнгө, гулгамтгай чанар өөрчлөгддөг, түүний шалтгааныг мэдэх
            б/ модны мөчир нахиа уян зөөлөн болж нахианаас навч, газраас ногоо ургадаг.
21. Хүйтэнд тэсвэртэй ургамал: Цас хайлж яргуй нүдэлж, цахилдаг ургадаг тухай. Тэдгээрийн навч, цэцгийн өнгөтэй танилцуулж хамгийн түрүүн ургаж, цэцэглэдгийн учир
22. Ургамалын өөрчлөлтэй танилцах экскурс: “Хэн сайн таних вэ” сургах наадам явуулах: Навчилж цэцэглэсэн улиас, бургас, харганы навчны хэлбэр, хэмжээ, үнэр, мөчрийн байрлалтай танилцаж, тэдгээрийг таньж ялгах
23. Энэ юуны зураг вэ? Хэн түргэн таах вэ? сэдвээр наадам явуулж, оньсого таалцах: Цагаан ба эрээн эрвээхий, галуу, нугас, тарвага, мэлхийн амьдрах орчин, амьдралын онцлог, хоол тэжээл, хөдөлгөөнтэй танилцах
24. Эх, төл малтай танилцуулах: Эх, төл малын биеийн гадаад онцлог, дууны өнгийг ялгуулах: Талбайд тарьсан сонгино, вандуй, улаан лууван болон өөрсдийн тарьсан бусад ногоо, цэцгийн ургалтыг ажиглаж услахад оролцож, мэдсэнээ ярилцах
25. Хаврын ажилд тусалсан тухай яриа: Үр тарих, хонхор гаргах, үрийг зөв байрлуулж булж услах, шувуунд тэжээл тавихад оролцож ажигласнаа ярилцах
Зун хчээл:
27. Тэнгэр ямар байна вэ? сэдвээр ярилцах: Цэлмэг хурц нартай, аагим халуун, үүлтэй, тэнгэр дулаан бороо орсон, бороо арилж солонго татсан гэх мэт.
 Зун цаг сэдвээр ярилцах: Ногоон ургамал өнгийн цэцэгүүд алаглан ургаж, эрээн эрвээхэй эргэлдэж, шувууд зүйл бүрээр жиргэж байгааг олон дахин ажиглуулж, зуны өнгө үзэсгэлэнт байдлыг харуулсан зураг дээр ярина



1 comment: