Tuesday, April 5, 2016

Теле сэтгүүл зүй -2 /1-15/



Лекц- 1             Телевизийн нарийн мэргэжлүүд, тэдгээрийн тус тусын онцлог

            1960 аад оны эхээр теле сэтгүүл үй олон нийтийн хүртээл болж байхад телевизээр мэдээ дамжуулдаг аливаа хүнийг тайлбарлагч гэж нэрлэж ирсэн. Яваандаа теле сэтгүүлчийн ажлын зааг ялгаа тодорч тодорхой төрөл зүйлүүд бий болж үүнийг даган тухайн нэвтрүүлгээр дагнан бэлтгэдэг сэтгүүлчид бий болсон. Энэ бол телевизийн нарийн мэргэжил юм. Үүнд:
·         Сурвалжлагч
·         Редактор
·         Тайлбарлагч
·         Тоймч
·         Хөрөг ярилцлага
·         Хөтлөгч /ток шоу модератор/
·         Мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч “Ankormen” “news presenter” мэдээ танилцуулагч.
            Теле сэтгүүлчээс хөрвөх чадвар шаарддаг мэргэжил. Зөвхөн мэргэшсэн ажлаа хийдэггүй мэдээний хөтлөгч тойм юм уу, сурвалжлага хийх зэргээр ажилладаг онцлогтой. Шоуны хөтлөгч, тойм хийх юм уу мэдээ хөтлөх зэрэг нь тохиромжгүй, үзэгч хүлээж авахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол шалгуур бол ямар төрөл зүйлээр нэвтрүүлэн хийх гэж байна тэр төрөл зүйлийн онцлогт захирагдах ёстой. Ярилцлага авч байгаа бол тайлбар хэзээ ч хослуулах ёсгүй. Үүн дээр сэтгүүлчид их алддаг. Бас ярилцлага өгч буй хүнээсээ их ярих ёсгүй. Эфирт гарч байгаа сэтгүүлч театрын тайзнаа гарч буй жүжигчинтэй төстэй. Теле сэтгүүлч өөрийгөө олох, ямар зүйлд авьяастай гэдэгт хэн ч туслахгүй. Зөвхөн сэтгүүлчийн дэлгэцийн имиж туслана. Теле найруулагч сэтгүүлчийн дэлгэцийн имижийг бүрдүүлэх тал дээр ажиллах ёстой. Дэлхий нийтэд телевизийн сэтгүүлч байхад баримталдаг зарчим гэж бий. Энэ нь сайхан бие, царай, дуу хоолойноос гадна, өргөн мэдлэгтэй, хүмүүсийн аж амьдрал мэддэг, ухаалаг сэргэлэн, хошин шогийн мэдрэмжтэй, тэвчээртэй ургуулан бодох чадвартай, тэмүүлэлтэй, төлөв даруухан, өөртөө итгэлтэй, үнэмшилтэй, хамт олонч байх ёстой. Ер нь хаана ч тэр үндсэн шалгуур бол сэтгүүлчийн авьяас чухал байдаг. 
            Редактор /продюсер/
            Редактор хүн телевизийн уран бүтээлчийн хамт олны үүргийг хувиарлаж зохицуулдаг. Сүүлийн үед продюсер гэдэг нэр томъёо гарч ирсэн. Продюсар нь редактораас ялгарах нэг зүйл нь нэвтрүүлгийнхээ санхүүгийн талыг хариуцдаг. Редакторлана гэдэг бол нэвтрүүлгийн төлөвлөгөө боловсруулахаас эхэлдэг. Хэнийг ямар мэдээнд явуулах вэ?, Хэнээр ямар нэвтрүүлэг бэлтгүүлэх вэ? Энэ удаагийн нэвтүүлэгт ямар ямар сэдэв тусгах вэ? гэх зэргийг шийдвэрлэдэг. Редактор хүн бол утга зохиолын ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Дүрсээ текстэйгээ яаж холбох, гол баатараар хэнийг сонгох вэ гэх зэргийг хүртэл шийдвэрлэдэг. Редактор оновчтой найруулгийг сонгох төдийгүй, телевизийн дэлгэцтэй хамтран ажиллах болдог. Телевизийн дэлгэцэн дээрх дүрс, текст, дуу хөгжмийн зохицол хослолыг редактор хүн л хийдэг. Сонинд ажиллаж байгаал телевизэд очсон сэтгүүлчийн давуу тал бол теле сэтгүүлчтэй харьцуулахад дэвшүүлэх гэсэн асуудлынхаа мөн чанарыг гаргаж тавихдаа илүү байдаг. Аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч ярилцлага авлаа гэхэд цаадмөн чанар нь мэдээлэл авах зорилготой байдаг.Телевизийн сэтгүүлчийн ялгаа бол цаад ярилцагчийн гадаад төрх, өөртөө итгэлтэй байгаа эсэх дуу хоолойны өнгө, ярианы хэлбэр, ээрдэг үү зэргийг бодолцох ёстой болдог. Цаад урих хүнтэйгээ хэзээ ч утсаар тохиролцож болохгүй, заавал нүүр нүүрээрээ уулзаж байж, ярилцлага өгөх хүнийхээ гадаад төрх яриа хөөрөөний хэв маягийг судлах хэрэгтэй. Дэлгэцэнд гарахын өмнө тактикийн зөвлөгөө асуулт тавьж бэлддэг. Тэрчлэн ярилцагчийнхаа хувцаслалт, нүүр царайны байдлыг засаж хэлж өгөх шаардлагатай юм.Тухайлбал том ээмэг зүүлт, тод өнгийн хувцаслалт зэрэг нь эфирийн гэрэлд гялбах, өнгөний зохицолгүй харагдах зэрэг бэрхшээл гардаг. Редактор бол мэдээллийн стратегийг атгаж, олон тооны сурвалжлагчдын ажлыг хувиарлах, менежментийг хийдэг ба редактор муугаас баталгаагүй мэдээлэл цацагддаг тал бий.
     Теле сурвалжлагч:
            Теле сэтгүүлчдийн үндсэн мэргэжил. Сурвалжлагч дотроо олон төрөлтэй. Нэг талаас нь харахад хүн төрөлхтний бүхий л салбар чиглэлийн мэдлэгтэй хүн /эрүүл мэнд, улс төр, эдийн засаг/ нөгөө талаас нь харахад тухайн газар нутгийн өчигдөр болсон хийгээд одоо болж буй, маргааш болох үйл явдлыг хэлдэг хүн байдаг. Ихэнх сурвалжлагч нь мэдээ мэдээллийн чиглэлээр ажилладаг. Сурвалжлагч бодит амьдрал үзэгч хоёрыг холбож өгдөг.
            Сурвалжлагчийн ур чадвар дараах зүйлээс бүрдэнэ: Нийтэд сонирхолтой, ач холбогдолтой аливаа үйл явдлын халуун цэгт, хэрэгтэй цагт нь зургийн хэсэгтэй байж байх.
Тухайн үйл явдлын талаар тойм өгч, баримт болж чадахуйц хамгийн хурц хэдэн кадр зураглаачтай хамтран сонгож авч чаддаг байх
Үйл явдлын мөн чанарыг нээн шинжлэх ухаанчаар уран яруу оновчтой үгээр мэдээллийг дамжуулж чаддаг байх.
Үүний тулд сурвалжлагч үйл явдлыг нарийн ажиглаж урьдчилан таамаглаж чаддаг байх хэрэгтэй. Гэнэтийн үйл явдалд бэлэн байх зургийн группээ чиглүүлэх ёстой.
Ямар ч телевизийн мэдээллийн өгүүлэмж тодорхой бүтэцтэй, дэс дараатай, асуудал дэвшүүлсэн, үйл явдлын өрнөлийг харуулсан, эхлэл төгсгөлтэй байх ёстой. Ихэнх сурах бичигт “эхний хэдэн минутыг танд” гэсэн зарчим бий. Үүнийг хуурай онол хэмээгээд зургаа авч эхлэх нь туйлын буруу. Ямар нэг хэмжээгээр эрэн сурвалжлагагүй үйл явдлыг шууд харуулсан байх нь ойлгоогүй,  мэдрэмжгүй, танин мэдэхүйгүй мэдээ болдог. Өөрөөр хэлбэл үйл явдлыг тандаж сурах хэрэгтэй. Сурвалжлага оюуны нөөц сайтай байх ёстой. /Цэцгийн үзэсгэлэнгийн тухай мэдээнд үзэсгэлэнд гарч буй цэцгийн зураг биш түүнийг үзэхээр ирсэн хүмүүсийг, авто машины зогсоол, гэх мэтийг харуулах хэрэгтэй юм/
Гэхдээ теле сэтгүүл зүйд нэг зарчим бий. Энэ бол үзүүлж чадахгүй байгаа юмаа ярь, ярьж чадахгүй байгаа зүйлээ үзүүл. Эхлээд телевизийн мэдээг үзэгч, олон нийтэд танилцуулах /өргөн планаар/ дараа нь үйл явдал болж өнгөрсөн дараалал юм уу эхлэл, өрнөл, зангилаа, өрнөл, туйл, тайлалаар харуулдаг. Гудамжинд иргэдээс сурвалжлага авахдаа дундаж байр суурь баримтлах хэрэгтэй. Сурвалжлагч үнэнийг тогтоох гэж оролддог нь буруу. Телевизийн сэтгүүлчийн нэг үүрэг бол цаана гарч буй дүрсийг хуулбарлан ярихгүй үйл явдлыг дэлгэрүүлж, тайлбарласан байх ёстой. Эхэлж буй сэтгүүлчийн хамгийн гол алдаа бол мэдээллийг дамжуулахдаа шуурхай бус байдаг нь. Мэдээллийг дамжуулахдаа итгэл үнэмшилтэй харуулах хэрэгтэй. Энэ чанар нь мэдээллийг амьд болгодог. Телевизийн сурвалжлага гэдэг нь дэлгэцийн хамгийн нийлэг ажлын юм бөгөөд энэ нь маш олон шаталсан ажлыг нэг дор гүйцэтгэж өгдөг онцлогтой. Хэрвээ теле сэтгүүлч өөрийг нь мянга мянган үзэгч хүлээж байгаа гэж бодон сандарч байгаагаа мэдээд айх юм бол нэвтрүүлэг сайн болдог тал бий. Харин зөвхөн өөрийг нь хүлээж байгаа мэт их зантай гарч ирвэл буруу. Сэтгүүлч өөрийгөө хэтрүүлэн үнэлж болохгүй. Дэлгэцээр гарахдаа сая сая хүн намайг үзэж байгаа гэж бодож болохгүй. Зөвхөн нэг хүнд л тайлбарлаж байна гэж гарч ирэх хэрэгтэй. Камер луу харж ярихдаа түүний цаана хэн нэгэн хүн сууж байна гэж хийсвэрлэн сэтгэж чадвал мэргэшиж байна гэж тооцдог. Телевизийн нэгэн мастер хэлэхдээ: “Юу ярихыгаа бичээд гараад ярьж чаддаггүй хүн гэж байдаг.Ингэхийн оронд өөртэйгээ чанга ярь, өөрийгөө сонс” гэжээ. Гэхдэ шинжлэх ухаанд эхлээд бич, дараа нь цээжил, дараа нь илтгэ гэсэн зарчим байдаг.Хэнийх нь зөв бэ? Энэ бол тухайн хүний ур чадварын түвшингээс шалтгаална. Зарим сэтгүүлч зураг үзүүлээд текстээ уншчихдаг. Хэрвээ алдар нэртэй больё гэвэл дэлгэцээр дахин дахин гарч бай. Илтгэх урлагийн мөн чанар нь хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмшихэд байдаг.
    



















Лекц -2                                   ТВ   Тайлбарлагч тоймч

            Тайлбарлагч, тоймч бол ихэнхдээ мэдээллийн нэвтрүүлэгт хамаарах мэргэжил юм. Өрнөдийн сэтгүүл зүйд “баримт гэдэг бол ариун гэгээн юм, тайлбар бол эрх чөлөө юм” гэж үздэг “Америкийн дуу хоолой” мэдээгээ явуулсны дараа хэний, хаанахын үзэл баримтлал, эрх ашгийн үүднээс хийснээ заавал хэлдэг. Тайлбар бол баримтад түшиглэсэн хувь хүнй үзэл бодол юм. тайлбарлагч болно гэдэг нь нилээд туршлагтай, тухайн асуудлын түүхэн мөн чанарт нэвтэрсэн, тухайн сэдвээр мэргэшсэн дүн шинжилгээ үнэлэлт, дүгнэлт өгөх ёс суртахууны эрхтэй сэтгүүлчийн хийх ажил юм. Тайлбарлагч хүн цорын ганц үзэл бодол дээр хатуу зогсохгүй байх нь зөв юм. Өөр нэг үзэл бодол эргэлзээ шүүмжлэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Мэдээллийн хөтөлбөр дуусаад улс төрийн асуудлаар тайлбар хийхдээ энэ асуудлыг тухайн болсон орчинд тайлбарладагаараа мэдээнээс ялгаатай. Яагаад гэвэл өмнө нь мэдээгээр цацагдсан мэдээллийг ийнхүү олон талаас нь авч үзэн дэлгэрүүлэн тайлбарлах шаардлага үй ёсоор тавигдана. Телевиз болгон өөрийн гэсэн мэргэшсэн тайлбарлагчтай байдаггүй. Ихэнх нь нийгэм судлаач, улс төрчдийг урьж тайлбар хийлгэдэг. Тайлбар хийлгэнэ гэдэг бол үзэгч тухайн үйл явдал мэдээллийн талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болоход нөлөөлдөг. Редакцийн зүгээс тайлбарлагчид үг хэлэх боломж олгох нь үзэгчдээ үйл явдлыг тодорхой ойлгоход туслаж байна гэсэн үг. Сүүлийн үед тоймч гэдэг мэргэжил ямар нэг тусгай мэргэжлийн нэвтрүүлгийг дагнан хөтөлдөгийг хэлдэг. Амьтдын ертөнц, аялалын тухай, эрүүл мэнд, урлагийнхан гэх мэт. Иймэрхүү нэвтрүүлэг амьдралын туршалагыг харьцуулж чаддаг, мөн заавал дэлгэцийн гоо зүйтэй, сайхан нүүр царай, дуу хоолойтой хөтлөгч хөтлөх ёстой. Ер нь дэлгэцийн ард жүжэгчин болж хувирах нь теле сэтгүүлчийн онцлог юм.
     Ярилцлага авагч, Модератор, Шоу хөтлөгч :
Энэ бол теле сэтгүүл зүйд орж ирж байгаа шинэ төрлүүд.
·         Ярилцлага авагч – Нухацтай, лавшруулдаг, хүнийг яриулж чаддаг байх
·         Шоумен – маш хөдөлгөөнтэй гялалзсан
·         Модератор – Тайван, хурц асуудлыг зөөлрүүлж чаддаг байх ур чадвар тус тусаас нь шаарддаг.
            Сэтгүүлч хүн дээрх гурван нарийн мэргэжлийг сонгохдоо унаган төрх, зан төлөв харж байж сонгох хэрэгтэй. Үндсэн чадвар бол хүмүүстэ харилцах. Тайлбарлагч тоймчоос арчмын ялгаатай. Өөрийн үзэл бодлоо тэр бүр илэрхийлдэггүй, өөрийн үзэл бодлоо асуултандаа илэрхийлж болно.
            Ярилцлага авагч: Ямар ч сэтгүүч асуулт тавьдаг. Энэ нарийн мэргэжил бол мэдээллийн суралжлагч огт биш хүний хөрөгийг бүтээхийн тулд сэтгэл зүйг сонирхдог ажил. Энэ бол нарийн урлаг. АНУ-ийн теле сэтгүүл зүйд ярилцлагад бэлтгэнэ гэдэг бол тулалдаанд бэлтгэх төлөвлөхтэй адил хэмээн тодорхойлдог. Харилцан ярианд сурвалжлагч харилцагч хоёр нэг асуудлыг хамтдаа шийдвэрлэж байгаа юм шиг оролцох хэрэгтэй. Таны дараагийн асуултыг тэр хүн чинь хэзээ ч таахгүйгээр л асуух нь зүйд нийцнэ. Хариултанд эргэлзэж буй юм уу ойлгоогүй мэтээр дахин лавшруулж болдог. Гэнэтийн асуулт тавих хэрэгтэй. Сайн ярилцлага бол уйгагүй төлөвлөлт, гэнэтийн мэдрэмжид тулгуурладаг. Туршлагатай ярилцлага авагч зөн билгээрээ, ярилцагчийнхаа нүдний хөдөлгөөнөөс мэдэрдэг. Нүүр хагарах асуултыг хэзээ тавих гэдгээ бодож, яриа өгч буй хүнээ дэмжиж буйгаа, эсвэл ярианд нь догдолж буйгаа харуулж дүрдээ орж жүжиглэх хэрэгтэй. Ер нь хамгийн түрүүнд сэтгэл зүйн орчин бүрдүүлж чи бид адилхан гэсэн ойлголтыг өгөх хэрэгтэй. Хуучин “Би чамайг хүндэлж байна” орчинг бүрдүүлдэг байсан. Эдгээрийн аль аль нь сайн муу талтай учир хослуулах хэрэгтэй юм. Зарим тохиолдолд туршлагатай яригч байдаг. Өөрөөр хэлбэл телевизээр яриад сурчихсан хүн байдаг ийм хүнтэй ярихдаа сэтгүүлч хөтлөгдчихдөг. Ярилцлага авдаг сэтгүүлчийн ажлыг хөгжмийн удирдаачтай зүйрлэдэг. Ярилцлагын мөн чанарт нэвтрэнэ гэдэг бол болж буй үйл явдлын гүнд нэвтэрнэ гэсэн үг. Ярилцлага авахдаа эхлээд уяруулаад дараа нь хүүхэд аав, ээждээ юм аа ярьж байгаа мэт ярилцлага өгч буй хүн хамаг юм аа яих тийм сэтгэл хөдлөлийг бий болгох ур чадвар сэтгүүлчээс шаарддаг. Сэтгүүлч буруу зөвийг хэзээ ч шүүхгүй, бас шийтгэхгүй зүгээр л яриулах хэрэгтэй юм. Хамгийн түрүүнд сэтгүүлч сонсож сурах ёстой. Дайралт хийж буй асуултыг өөрийнхөө нэрийн өмнөөс биш гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс ярих хэрэгтэй. Лари Кинг хариултыг нь мэдэж байгаа асуултаа: “хэзээ ч бүү тавь” гэсэн зарчим барьдаг. Тэрээр хэн ч төсөөлөөгүй гэнэтийн асуулт тавьдагаараа алдартай.
    
Лекц -   3                                                Шоумен

            Хуучнаар нийтийг хамарсан нэвтрүүлгийн хөтлөгч, орчи үед шоумен гэж нэрлэж байна. Энэ нь ховор тохиолдох авьяас шаарддаг мэргэжил юм. Шоу- гэдэг үг маань ямар нэг бүхэл ойлголтыг агуулах нүдээр үзэж чихээр, сонсож, үйл явдалд үзэгч өөрийн биеэр оролцох боломжийг хангаж өгдөг ойлголт юм. Олон нийтийг хамарсан ямар ч асуудлыг ток шоу болгох боломжтой. Жишээлэхэд хот даяараа өвлийн бэлтгэл, барилга байгууламж гэх мэт асуудлыг хэлэлцэж болдог. Орчин үед хүний ёс суртахууны асуудлаар олон нэвтрүүлэг хийдэг болсон. АНУ-ын жирийн алслагдмал мужаас гараагаа эхэлж өдгөө дэлхийг хамарсан том нэвтрүүлэг болсон Филь Донахью – ийн шоу нэвтрүүлэг хамгийн алдартай. Энэ нэвтрүүлэг нэг удаа Орос, АНУ-ын үзэгчдийг хиймэл дагуулаар холбож шууд нэвтрүүлэг хийсэн нь их амжилттай болж олон нийтэд алдаршсан. Энэ шоу дэлхий ертөнцийн таван өөр цэгт очиж энгийн хүмүүсийг харуулсан нэвтрүүлэг хийдэг. Филь Донахью АНУ ын “Эмми” гэдэг урлагын бүтээлд олгодог шагналыг хүртсэн. Түүний  нэвтрүүлэг олон хүн оролцуулж, сэтгэл хөдлөлийн өнгө аяс харуулдагаараа онцлог. Ток шоунд үзэгчид өөрсдөө суралцдаг. Ток шоумен олон зан араншинтай хүмүүсийг түргэн зуур нэг амьсгалаар амьсгалуулах ур чадвартай байдаг. Нэг л  зүйлийн тухай бодоход хүргэж чаддаг байх. Шоуменд сэтгүүлчээс илүү жүжигчиний ур чадвар шаарддаг.
     Шоумен нь:
1.      Өндөр боловсролтой
2.      Хүмүүсийг сонсож ойлгодог
3.      Хүмүүстэй хамтарч асуудлыг шийдэж чаддаг хэрэгт дуртай хөнгөн, хөдөлгөөнтэй хүн байх шаардлага тавигддаг.Шоумен нь хүмүүсийн өмнө биш тэдний дотор ажиллаж чаддаг байх.
            Модератор : хуучин тодорхойлолтоор дугуй ширээний ярилцлагийг удирддаг хөтлөгчийг ийн нэрлэдэг. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг цуглуулж хурц сэдэвтэй, маргаантай нэвтрүүлгийг урьдчилан бэлтгэж марааныг яаж өрнүүлэх вэ гэдгийг шийддэг. Ийм нэвтрүүлэгт цагийг зөв зохицуулах, сэдвээсээ хазайхгүй байх, халуун маргалдаж чадахгүй бол үүнийг урьдчилан харах гэх мэт чадвар шаардана. Хамгийн гол нь халуун маргаан өрнүүлэх юм. Зөрчилд хөтлөгч оролцохгүй байх ёстой. Хэн нэгний талд орох, дагаж маргалдах хориотой. Хөтлөгч нэрд гарсан хүмүүстэй уулзах учраас хувийн бэлтгэл өндөрэй байх ёстой. Хэн нэгэнд боломж гаргасан асуулт асууж болохгүй.
     Мэдээний хөтлөгч
            Мэдээллийн хөтлөгчийг тусгайлан бэлтгэхээс илүү телевизийн сэтгүүлч сурвалжлагчдаас авбал тохиромжтой байдаг.Мэдээллийн хөтөлбөрийг мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, сурвалжлагч нь хөтлөхөд итгэл үнэмшилтэй, амьд болдог давуу талтай. Ер нь теле сэтгүүлч мэдээний хөтлөгч болохыг тэмүүлж байх хэрэгтэй юм. Хүний өмнө гарч өөрийгөө үзүүлэх теле сэтгүүлч, жүжигчин хүний өөртэйгээ ажиллах зарчимыг судлаж сурах ёстой. Хүн бүрт бусдыг татах ямар нэг чадвар байдаг. Энэ мэт бусдыг татах чадвар мэдээний хөтлөгчид заавал байх ёстой гэж судлаачид тодорхойлжээ. Мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч тухайн мэдээгээ өөрөө олж мэдсэн мэт унших нь мэдээг итгэл үнэмшилтэй амьд болгодог. АНУ-ын теле сэтгүүл зүйн стандартад мэдээний хөтөгч тайван, тогтвортой зан чанартай, бусдын итгэл хүлээхээр дүр төрхтэй хүн байх ёстой гэнэ.              





Лекц -4                       Асуух техник ажиллагаа  -  Асуултын гурван төрөл
1. “Тийм”,  “Үгүй”,  гэсэн төрлийн асуулт:
Энэ төрлийн асуултыг тэр болгон асуудаггүй, зөвхөн баримтыг нотлох үед л хэрэглэнэ. Жишээ нь
-Та эхнэрээ алсан уу?
-Тийм.
2. WH /даблью Эйч/ төрлийн асуултууд: Баримтыг гүнзгийрүүлэхэд энэ төрлийн асуултыг тавьдаг.
Why- Яагаад?       When- Хэзээ?      What – Юу?     Where- Хаана?   Who- Хэн?       How -Яаж?    
3. Дүгнэсэн асуулт: Энэ төрлийн асуултыг баримтуудыг дүгнэх үедтавьдаг. Жишээ нь:
-Эхнэр чинь өөр хүнтэй байснаас алсан уу?
Ярилцлага авч байхдаа дараах зүйлийг сана.
o   Богинохон асуулт тавь
o   Нэг удаа нэг л асуулт асуу
o   Онцгой, тодорхой асуулт асуу
o   Хувь хүнд нь хандаж асуу
o   Яагаад гэсэн асуулт асуу
o   Сандлын өнцөг дээр суусан мэт сэтгэгдэл төрүүлэх өдсөн асуулт асуу
o    Та өөрөө сэдвийг болон ярилцагчийг ихэд сониучирхсан, сонирхсон гэдгээ харуул
o   Өөрсдөө пауз хийж, зогсосхийхийг зөвшөөр. Гэнэтийн сонин хариулт гарч ирж болзошгүй.
o   Цаашдын чиг хандлага, санаа бодол, сэтгэгдэл, сэтгэл санааны байдлыг нь асуу

Радио, Телевизийн ярилцлагыг шалгах арга:
     1. санаа
     2. зорилго юунд чиглэсэн:
o   Бид юу хийх гэж байна вэ?
o   Яагаад бид үүнийг хийх гэж байна вэ?
o   Сонсогчдод энэ нь ямар ашигтай вэ?
o   Яаж бид үүнийг хийх вэ?
o   Хэнд зориулж нэвтрүүлж байна вэ?
     3. Судалгаа төлөвлөгөө:
o   Ухаан задраах дасгал ба майнд мэп
o   Юуг эрэн сурвалжлах вэ
-сэдэв, зөрчил, тохиолдол гэх мэт
-ярилцах хүн
-ярилцах шалтгаан
-ярилцагчийн чиг үүрэг, сонирхол
-та тэднийг итгүүлж чадах уу
Ярилцагч нь шүүмжлэгчийн байр суурь эсрэг баримтална. Ярилцлагын явцад ярилцлага өгч байгаа хүний хувьд нээлттэй байх ёстой.

Шүүмжлэгч гэдэг нь: шалгах, хэлэлцэх, дүн шинжилгээ хийх, эрэн сурвалжлах сониуч байхыг хэлнэ.  
     Эсрэг байр сууринаас хандах гэдэг нь:
o   Эсрэг байр суурь баримтлах шаардлагыг тодорхойлох
o   Асуудлын мөн чанарт нэвтрэх
o   Ярилцагчдаа хүнлэг хандах
o   Харилцан ойлголцох
o   Ярилцлагыг хийж дамжуулахыг хэлнэ.
Эсрэг байр суурь баримтлаж байна гээд ярилцагчийг буруутгах ёсгүй. Гэхдээ харилцан яриаг сэргээхийн тулд ярилцлага өгч байгаа хүнийг өдөхдөө:
o   Ойлгомжтой нямбай
o   Өөрийн гэсэн онцлогтой
o   Илүү нээлттэй
o   Илүү илэн далангүй
o   Илүү шударга бай

           























Лекц -5                Өнөөгийн ТВ мэдээнд тавигдах шаардлага

            ªíººãийн уншигчид маш их завг¿й х¿м¿¿с, çºвхºн ººрт хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг л õýâëýë, ìýäýýëëýýñ хайдаг. Тийм болохоор мэдээ дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж Àìåðèêèéí ñýòã¿¿ë ç¿éä ¿здэг. Эдгээр шаардлага нь ганц мэдээнд бус сэтг¿¿л з¿йн нийтлэг зарчим болдгийг анхаарах хэрэгтэй. 
¯нэн байх /truth/    
Уншигчийн итгэлийг олох гол зарчим юм. Таны мэдээний ¿нэн худлыг цаг хугацаа шалгадаг. Зарим нь нийтлэгдсэн дороо ¿нэн худал нь мэдэгдэж байхад зарим нь, хэдэн ºдрийн дараа, магадг¿й сарын дараа, жилийн дараа ч илрэх тохиолдол байдаг. ¯ðãýëæ ¿нэн мэдээлэл ºгдºг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ард т¿мэн дуртай. Тэр õýðýýð мэдээллийн хэрэгслийн нэр х¿нд ºсч бизнес нь амжилттай болно. 
Бодитой байх /objectivity/ 
Ñýòã¿¿ë÷ ñýòã¿¿ë ç¿éí ÿìàð ÷ á¿òýýëä áàðèìò îðóóëàõ ¸ñòîé. Ýíý íü áîäèò áàéäëûã õàíãàæ áàéíà ãýñýí ¿ã. ªºðèéí ¿çýë áîäëîî çºâõºí ðåäàêöèéí ºã¿¿ëýëä îðóóëæ áè÷äýã. Ãýòýë ìàíàéä “ìàãàäã¿é”, “áîëîëòîé”, “áîëçîøã¿é” ãýñýí ãàð÷èãòàé ººðèéí ¿çýë áîäëîî ÷ºëººòýé îðóóëñàí ìýäýý èõ ãàðäàã.
Баттай байх /reliable/   
Нэр байдгаараа, ¿г хэлснээрээ байх ёстой. Гол ¿г, утга санааг орхигдуулж болохг¿й. Цаг хугацаа, хаяг, статистикийн мэдээ, нэр нь баттай байснаар энэ зарчим б¿рдэнэ. Зургийн тайлбар алдаа мадагг¿й байх, гарчигт санаа тусгах нь энд хамаатай.   
Тэнцвэртэй байх /balance/  
Хоёр талын санааг оруулах нь чухал. Тэгвэл б¿рэн мэдээ болно. Хэрвээ ямар нэг ¿йл явдал, нэг х¿ний хэлснийг нийтэлчихвэл нºгºº тал, эсрэг байр сууринаас хандах х¿н “ Яагаад надтай уулзааг¿й юм бэ?” гэхэд сэтг¿¿лч  хэлэх ¿ãã¿й болно.  
Ёс з¿йтэй байх /ethics/ 
Аливаа асуудалд сэтг¿¿лчийн баримтлах хэм хэмжээ нь:   
         Ямар ч тохиолдолд мэдээллийн тºлºº мºнгº авах ёсг¿й.
         ªºр х¿ний бичснийг хуулбарлан ººрийн болгон сурталчлахг¿й байх
         Хэзээ ч санаанаасаа зохиохг¿й байх
         Ашиг сонирхолын зºрчилд орж болзошг¿й тул сэтг¿¿лчээс ººр ямар нэгэн ажил эрхлэхг¿й байх хэрэгтэй.
Шуурхай байх  /actual/
Ямар мэдээлэл мэдээ болдгийг санах хэрэгтэй. Мэдээний ¿ндэс шалгуурын нэг нь хамгийн с¿¿лийн ¿еийн, цаг ¿еийн юмс байдаг. Тэгэхээр аливаа ¿йл явдлыг бусдаас хоцорч мэдээлээд байвал ºрñºë人íä хэзээ ч ялж чадахг¿é, ºíãºðñºí õîéно нь бус одоо болж байгаа юмс ¿зэгдлийн тухай х¿ì¿¿ñ мэдэх дуртай байдаг.
Тºр ард т¿мнийг холбогч г¿¿р /bridge/ 
Тºрийн хэрэг бол ард т¿мний хэрэг. Учир нь тºр ард т¿мэнд ¿йлчилдэг. Хэвлэл ард т¿мнийг мэдээллээр хангах ¿¿рэгтэй. Олон т¿мний эрх ашгийн тºëºº òºр засагт болон тºðèéí ò¿øýýäýä ø¿¿мжлэлтэй хандах хэрэгтэй. Тиймээс чºëººò ñýòã¿¿ë÷ ÑÃÇ Ц.Дашдондов гуайн дандаа хэлдэг “Сэтг¿¿лч, засгийн газар хоёр янагийн холбоотой байж болохг¿й” гэдгийг санахад ил¿¿äýõã¿й.
Товч хялбар /simple interesting and shorter/
Мэдээ бичихдээ уруугаа харсан пирамид хэлбэрээр зохион байгуулж, гол з¿йлийг эхэнд /лийдэд/ нь хэлж санаагаа товч тодорхой гаргана. Гэхдээ товч болгож байна гээд эх сурвалжийнхаа нэрийг оруулахг¿й юм уу, тэнцвэртэй байлгах ¿¿днээс á¿õ эх сурвалжийг áàãòààõ ãýñíèé õýðýãã¿é.
Бие даасан байдал /independence/
Зар сурталчилгааны болон мэдээллийн алба тус тусдаа байх нь чухал. Манай нºхцºлд сурвалжлагчид зар сурталчилгааны тºëºº давхар явдаг нь бие даасан байдлаа алдахад х¿ргэдэг. Зар сурталчилгааны алба мэдээ тавиулахаар г¿йх эрхг¿й. Зар сурталчилгаа хийлгэж байгаа компани бараагаа сурталчлахын хажуугаар мэдээ тавиулах, сонин хэвлэлийг ººрийн зорилгоор ашиглахыг хичээдэг.
Идэвх санаачлагатай байх /activity/
Редактор зºâõºí çºâëºõ ë ¿¿ðýãòýé. Ñýòã¿¿ë÷ õ¿í ººðºº ã¿éæ ã¿йж мэдээ олно. Хэн их явна, тэр хэрэгтэй бодитой мэдээлэл авч чадна. Тиймээс ч  “Сэтг¿¿лчийг тархи нь биш хºл нь тэжээдэг” гэдэг ¿г гарчээ. Тал талаас нь баримтыг дэлгэж тавьсан сонин мэдээг л х¿н сонирхоно.





















Лекц – 6                            Мэдээний лидийн хэлбэрүүд -1  
                1. Үр дүнгийн лид: Ийм лидэд хэрэг явдлын гол үр дүнг мэдээний эхлэл болгодог. Жишээ нь: “Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал ганцхан саналын илүүгээр хотын төсдийг баталлаа”
            2. Ганцаарчилсан лид: Лидийн энэ хэлбэр аливаа асуудлаар тодорхой хүнд хандсан шинжтэй байдаг. Жишээ нь: Хэрэв та ирэх жил шинэ орон сууцанд орохор төлөвлөж байгаа бол энэ онынхоос 500 мянган төгрөгийн илүү үнэ төлөх болно.
            3. Шийдвэрлэх лид: Эгзэгтэй асуудал хэн нэгний оролцоогоор шийдвэрлэгдснийг илэрхийлнэ. Тухайлбал “Нийслэлийн төсвийг батлах эсэх асуудлаар улс төрийн гол хоёр хүчнээс сонгогдсон төлөөлөгчдийн санал тэнцээд байтал бие даагч Болд нэлээд бодож сууснаа “Би дэмжиж байна. гэснээр асуудал шийдэгдэв.
            4. Ишлэл лид: Хүний хэлсэн үгэр мэдээг толгойлох арга Жишээ нь: “Манай хотод их хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тиймээс ч би энэ саналыг дэмжиж байна” гэж  иргэдийн төлөөлөгч Баярмөнх хотын төсвийг дэмжсэн шалтгаанаа тайлбарлав.
            5. Дэлгэрэнгүй лид: Үйл явдал, үзэгдэлийн байр байдлыг товч зураглан дүрсэлсэн толгой. Үлгэрлэвэл: “Компанийн захирал Дорж бүр амьсгал хураасан мэт дуугүй болов. Түүний царай дэлүү шиг хүрэнтэн, уруул нь татвалзаж харагдана. Удирдах зөвлөлд боловсруулж оруулсан ирэх жилийн төсвийн зарлагын төслийг анхны хувилбараар нь батлуулахад ганцхан хүний санал хэрэгтэй байгааг тэр урьдчилан тооцжээ.
            6. Сунжирсан лид: Улс төрийн тодорхой шийдвэр хийгээд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүс төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан гэх мэт тодорхой баримтаар мэдээг толгойлох арга. Жишээ нь: “Захирал Баатар шатахууны үнийн өсөлтийг хэлэлцсэн нефть бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдын хуралд оролцов. Тэр дизель түлшний үнэ огцом өсөх гадаад шалтааныг мэдэж авснаар компанидаа хоёр ширхэг жийп машин авах шийдвэрээсээ татгалзав”
            7. Үр дагаварын лид: Хэрэг явдлын дараа буй болсон нөхцөл байдлыг харуулна. Тухайлбал: “Өчигдөр амалтын шинэ цогцолбор барих асуудлыг шийдвэрлэсэн Захиргааны зөвлөлийн хурал дууссаны дараахнаас эхлэн гүйцэтгэх захирал Барсыг огцруулах, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж дахин сонгууль явуулахыг уриалсан гарын үсэг цуглуулах хөдөлгөөн ажилчдын дунд өрнөлөө”
            8. Задлан шинжилсэн лид: Аливаа хэрэг явдлаас үүдэж гарах сөрөг үр дагаврыг урьдчилан таамагласан өгүүлбэрээр мэдээг эхлэнэ. Жишээ нь: “Гүйцэтгэх захирал Барс амралтын цогцолбор барих зорилгодоо хүрч чадлаа. Гэвч тэр захиралынхаа зөөлөн сэнтийгээс огцрох эрсдэлийг эс тооцжээ”
            9. Тайлан лид: Хэрэг явдал хийгээд шийдвэрийн дараа асуудал хэрхэн өрнөхийг харуулна. Тухайлбал: “Шинэ төсвийг батлах халуун мэтгэлцээн дууссаны дараа Нийслэлийн ирэх жилийн санхүүгийн байдалд дараах дараах өөрчлөлт гарах төлөвтэй байна.
            10. Асуулт маягийн лид: Уншигчдын өмнө хүлээлт буй болгож анхааралыг төвлөрүүлэх арга. Үлгэрлэвэл: “Хэрэв бие даан сонгогдсон төлөөлөгч Болд Нийслэлийн шинэ төсөвийн эсрэг санал өгсөн тохиолдолд у болох байсан бол?”
            11. Товч лид: Нөхцөл байдлыг дүгнэсэн цөөн үгтэй толгой. Жишээлбэл: “Түлшний үнэ тэнгэрт хадах нь ээ”
Лекц – 7                           Мэдээний лид үргэлжлэл
            12. Эсрэг тэсрэг санаатай лид: Уншигч сонсогчийг салаа утгатай өгүлбэрээр урхидаж, мэдээ материалыг бүрэн уншуулах арга. Жишээ нь: “Украйны ерөнхийлөгч Леонид Кучма сөргөлдөөнийг намжаах уу, Ерөнхий сайдаа авч үлдэх үү гэсэн эгзэгтэй мөчид тулж ирлээ”
            13. Ирээдүйг зөгнөсөн лид: Үйл явдал, үзэгдэлийн хэтийн төлөвийг таамагласан товч өгүүлбэр. Тухайлбал: “Байдал энэ янзаараа үргэлжилбэл хорин жилийн дараа дэлхийн дулааралт өнөөгийнхөөс хоёр хэмээр нэмэгдэнэ”
            14. Хошин шог лид: Мэдээний төрөл зүйлд тэр бүр тохирдоггүй. Мэдээг хошин өнгө аястай үгүүлбэрээр эхэлнэ. Хэрэг явдлын өрнөлтийг хошин өгүүлбэрээр эхэлж тайлбарласан толгой. “Миний энэ өвчнийг мянган тэрэг эм ачсан эмч нар биш, харин ганцхан алиалагч эмчилж чадна” гэж эрт цагт нэгэн өвчтөн хэлсэн гэлцдэг”, “Цехийн мастерт агсам тавьж болдогүйг ажилчид ойлгов.
            15. Хорхой хүргэсэн лид: Нууцлаг зүйлийг өгөөш болгон хаяж уншигчийн сонирхол татах арга. “Америкийн нэгэн тэрбумтны бэлэглэсэн гоёмсог хайрцагтай зүйлийн тагийг нэгдсэн үндэстний байгууллагын элч дуучин Ариунаа өнөөг хүртэл нээж үзээгүй байгаа гэнэ”
            16. Сүрдүүлсэн лид: Практикт их ховор хэрэглэгддэг. Шог маягаар хошигносон байдлаар лидэд хэрэглэсэн байдаг. “Хөлөө хугалуулж шоронд орохыг хүсвэл хавтангийн үйлдвэрт ажилд орж болох аж”
            17. Сэрэмжлүүлсэн лид: практикт ховор хэрэглэдэг. Өгүүлбэрийн эхэнд орох нь бий. “Хавтангийн үйлдвэрт ажилд орвол мастериас нь ажлын ажлын багажаа нууж байх хэрэгтэй гэнэ”
            18. Уриалсан лид: болгоомжлуулсан өгүүлбэртэй байдаг. “Хувийн үйлдвэртажилд орох бол дарга нарыг судлаж байж орох хэрэгтэй.
            19. Яриан лид: Хоёр хүний харилцан яриа хэлбэрээр лидийг бичихийг хэлнэ. Зөрчилдөөнт лидтэй бүтцийн хувьд төстэй. “Би биеэ хамгаалж түүнийг цохисноос биш, гэмтээе гэж бодоогүй ээ” хэмээн Б мэдүүлж байхад, гэрчүүд “Тэр худлаа Б цохихгүй байж болох байсан” гэв.
            20. Хэрчмэл лид: Хэд хэдэн нэрлэсэн өгүүлбэрээс бүрдэнэ. “Тэсэрсэн уур хилэн. Хатуухан үг. Агсам согтуу. Хэрүүл маргаан. Хүрзний цангинах дуу энэ бүхэн төгсгөл болов.
            21. Зөрчилдөөнт  лид: Мэдээний эхэнд эсрэг тэсрэг хоёр санааг байрлуулна. “Цехийн мастер ажилчныхаа хөлийг зэрлэгээр гэмтээсэн хэрэг сая Дархан хотод гарсан ч гэрчүүд цехийн мастерийг буруутгахгүй байна”
            22. Хандсан лид: Уншигчад, /сонсогч үзэгчидэд/ шууд хандсан байна. Хэрэв та харанхуй бүрийд энэ гудмаар явбал амь насаа ч алдах аюултай”.
            23. Парадокс лид: Мэдээг өвөрмөц жигтэй, зарим талаар этгээд санаагаар эхлэхийг хэлнэ. “Ажилд авна. Аминдаа хайргүй мастерт агсам тавьдаггүй ажилчин хэрэгтэй”
            24. Дүрсэлсэн лид: Дэлгэрэнгүй лидтэй төстэй боловч уран дүрслэлийн арга хэрэглсэн байдгаараа ялгаатай. “Гэмшсэн царайтай нүүрээ буруулсан мастер Б өнөө өглөө сүүлчийн удаа үйлдвэрийнхээ байрнаас гарч одов. Ажилчныхаа эрүүл мэндэд халдсан түүнийг цагдаа нар машинд суулгаад авч явлаа.
Лекц – 8                                  Мэдээний лид төгсгөл
            25. Харьцуулсан лид: Мэдээний лидэд өгөгдсөн санааг өөр нэг баримт, санаатай харьцуулна. “Эзэн нь ажилчнаа зодож танхайрдаг бурангуй үеийн үзэгдлийг бип түүхийн хуудас руу улиран одсон гэж үзсээр ирсэн. Гэтэл саяхан ийм хэрэг Дархан хотод ахин гарлаа”
            26. Суман лид: Мэдээний гол санааг хурц дайчин хэлбэрээр өгөхийг хэлнэ. “Дархан хот дахьхавтангийн үйлдвэрийн ажилчин Г маргааш ажилдаа ирэхгүй. Учир нь түүнийг мастер нь явж чадахгүй болгосон.
            27. Дүгнэлт лид: Мэдээний үндсэн санааг дүгнэлт маягаар эхэнд бичнэ. “Хавтангийн үйлдвэрийн мастер ажилчнаа зодсон хэрэг гарлаа.                  
Лидийг дам ба шууд гэж хуваадаг. Шууд лид нь гол санаа эхний үгүүлбэртээ /догол мөрөндөө/ тусгахыг хэлнэ. Дам лид гэдэг нь оршил маягтай гол санаа хоёр дахь заримдаа гурав дахь догол мөрөнд орсон байдаг. Уруугаа харсан пирамид бүтцээр бичигдсэн мэдээний лид шууд гэдэг нь эндээс харагдана. Жишээ нь: дүгнэлт, дэлгэрэнгүй, товч, хэрчмэл, зөрчилдөөнт ганцаарчилсан, суман зэрэг болно.
Шууд лид гэдэг нь: мэдээний гол санааг гоёж чимэлгүйгээр уран сайхны дүрслэлгүйгээр тусгадаг. Харин дам лидийг нэг ёсны уянгын халил, уншигчийн сонирхолыг татах зорилгоор хийж буй “ өдөөн хатгалга” юм. Жишээ нь: “Хавтангийн үйлдвэр дампуурлаа” гэх мэт. Лидийн гол зорилго уншигчийн анхаарал татаж, тухайн мэдээ материалыг унших дур хүслийг төрүүлэхэд оршино. Мэдээнд хамгийн өргөн хэрэглэгддэг лидийн хэлбэрүүдэд үр дүнгийн, ганцаарчилсан, шийдвэрлэх, ишлэл, дэлгэрэнгүй, сунжирсан, үр дагаварын, задлан шинжилсэн, тайлан шинжтэй, асуулт маягийн, товч лидүүд ордог. Нэг мэдээ бичихийн тулд хэд хэдэн янзын лид хийж, тэдгээрээс хамгийн оновчтойг сонгох нь илүү үр үнтэй болдог байна. лидийг сонгохдоо сонирхолтой болгох, шинэ сэргэг шинжийг илэрхийлэх, мөн чанарыг илчлэх, шинэ мэдээлэл өгөх зорилгод нийцүүлэх хэрэгтэй. Лидид мэдэмхийрч сүржигнэсэн, гоёж чимсэн үг үгүүлбэр хэрэглэхээс болгоомжлох нь чухал.  Мэдээг агуулгаас нь шалтгаалж лидийн аль ч хэлбэрээр эхэлж болно. хамгийн гол нь агуулга, лид хоёр тохирч байх ёстой. Жишээ нь ослын тухай мэдээнд хошин шог лид тохирохгүй. Лид гэдэг нь мэдээг эхлэх арга төдийгүй урлаг юм.   
Баримт гэж юу вэ? баримт мэдээ хоёр салшгүй холбоотой юм. Хэдийгээр баримт болгон мэдээ болдоггүй ч баримтгүй мэдээ байх боломжгүй юм. Баримт нь факт буюу документ гэж хоёр янзаар нэрлэдэг. Документ гэдэг нь Латинаар нотолгоо, факт гэдэг нь Латины фактум буюу үйлдсэн гэсэн үгнээс гаралтай. Аль аль нь ямар нэг үзэгдэл үнэн бодитой болохыг харуулах төдийгүй нотолж буй зүйл юм. Гэхдээ Документ гэж биет зүйлийг нэрлэдэг бол факт гэж болсон явдлыг хэлнэ. “Баримт гэдэг нь барих, барьцтай байх гэсэн үгнээс гаралтай тодорхой орон зай, цаг хугацаанд болсон үйл явдал, ертөнцийн юмс үзэгдэл үнэн бодит болохыг гэрчилж буй хөдөлгөөнгүй нотолгоо юм.                                                                       






Лекц – 9                   Ярилцлагын үүрэг ярилцлага хийх арга
            Сэтгүүл зүйн ярилцлага нь жижиг ярианаас эхлээд судалгаагаар дамжин сөргөлдөөнт ярилцлага хүртэлх сэтгүүлч, эх сурвалж хоёрын хоорондох харилцан яриа юм. Хүмүүс их ярих дуртай. Ялангуяа тэд өөрсдийнхөө бодож явдаг зүйлээ хэлэлцэж ярих, асуудлын талаар ярих дуртай. Гэвч бид ярилцагчиддаа эелдэг хандахын тулд биш, уншигчдынхаа эрэлт хэрэгцээг хангахын тулд л ярилцлага авдаг. Та хүссэн асуултдаа хариулт ав. Ярилцлага нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах багаж зэмсэг судлагааны хэрэгсэл болдог. Товч мэдээ хийхдээ ч бид ярилцлагыг ашигладаг. Түүнчлэн ярилцлагыг нийтлэлийн төрөл гэж үздэг. Энэ нь аливаа үйл явдал, үзэл бодол, тодорхой хэрэг явдлын тухай өгүүлэл-ярилцлага байдаг. Энэ төрөл 1936 онд Нью-Иоркийн “Хералд” сонины нэгэн сурвалжлагч аллагад холбогдсон биеэ үнэлэгчээс ярилцлага авсанаар сэтгүүл зүйд орж ирсэн байна.Ярилцлагын төрөл нь хөрөгтэй адил биш боловч түүнтэй салшгүй холбоотой.
Сэтгүүлчийн хувьд яррилцлага нь:
Баримт буюу наад захын мэдээллийн эх сурвалж болно.
Аливаа нийтлэлд хүний сонирхол татах шинжийг нэмнэ.
Нийтлэлийн зохиомжид бүрэлдэхүүн хэсэг болдог.

Уншигч үзэгчийн хувьд ярилцлага нь:
Өөрөөр нь хэлүүлдэг
  Өөрөөр нь илрүүлдэг
  Үр дүн нь ил харагдахаар үнэмшил төрөх үйл явдалтай
  Уур амьсгал бүрдүүлдэг
  Маргаан үүсгэж чаддаг
  Мэдлэг өгдөг.
  Ярилцлагад бэлтгэх ёстой гэдгийг сана:
  Та асуултыг чухам аль зүгрүү хандуулах вэ? гэдгийг тодорхой мэдэж ав.
  Ярилцлага хийхээсээ өмнө үндсэн судалгаа хий /тэгвэл ярилцлага хийх сэдэв тань тодорхой     болно/
  Ярилцлагын явцад асуултууд урган гарч ирдэгийг сана. /шинэ урган гарч ирсэн асуултыг           тэмдэглэж   авснаар танд баримтын чухал, онцлог талруу орох боломж бүрдэнэ.

  Ярилцлага хийх үедээ дараах зүйлийг сана:
  Бэлтгэ, сонс чиглүүл
  Богино асуулт тавь
  Нэг удаа нэг л асуулт асуу
  5 даблью 1 эйчтэй асуулт асуу
  Асуултыг чиглүүл, гүйцээ
  Чиглүүлсэн асуултаас зайлсхий
  Маргаангүй тодорхой хариулт авах гэсэн үедээ л хаалттай асуулт хэрэглэ
  Маргалдахаас зайлсхий
  Уншигчдынхаа нэрийн өмнөөс тэнэг асуулт тавь
  Ярилцагчийнхаа яриаг өрнүүлж, тодорхой хариулт авахын тулд өвөрмөц асуулт асуу
  Жишээ хэлэхийг ярилцагчаас хүс
  Ойлгомжтой, нарийвчилж тайлбарлахыг ярилцагчаасаа гуй
  Бодол санал, туршлагаа хуваалцахыг хичээнгүйлэн хүс
  Өдөөн хатгасан асуулт тавихдаа найзархгаар, санал бодлыг нь сонирхож буй маягаар ханд.
  Эсрэг саналтай байвал шүүмжлэлтэй ханд
  Мэдээллийн эх сурвалжийг асуу /та яаж мэдэж авсан бэ?/
  Хариултад хоорондын харьцааг барьж няцалт хий /ялангуяа өвөрмөц болон ерөнхий асуултын/
  Анааралтай хянуур сонс
  Анхаарлаа хандуулах ёстой мэдээллийн талаар тэмдэглэл хөтөл
  Сонирхож байгаагаа биеийн хөдөлгөөн дохио зангаагаараа үзүүл
  Найзаасаа сэрэмжил-шүүмжлэлтэй бүү ханд
  Дайснаас сэрэмжил- сайтар сонс
  Тааварлахаас сэрэмжил-зөвшөөрсөн хариулт авах
  Ярилцлага өгч байна гэдгийг ярилцагчид яг таг ойлгуул

  Ярилцлага өгөгчдөд ялгавартай ханд:

  1. Жирийн хүмүүст өрийгөө илэрхийлэхэд нь тусал
  2. Санал болон шийдвэр гаргагчдад шүүмжлэлтэй ханд
  3. Мэргэжилтнээс “тэнэг” асуулт асууж, мэргэжлийн үг хэллэгийг нь тайлбарла  
 
  Ярилцлагын үүрэг зорилго юу вэ? /сонсогч, үзэгч, уншигчдын хувьд/
  Ямар ч албадлагагүй байх
  Сэтгэл хөдөлгөх
  Үр дагавар нь нээлттэй юм шиг мөртлөө юу ч болж хаашаа ч эргэж болохоор байх
  Ярилцагчийн зан чанарыг харуулах
  Уур амьсгалыг бий болгох
  Маргаан хэлэлцүүлэг үүсгэх
  Ярилцлага шинэ мэдлэг өгөх

  Сэтгүүлчийн хувьд:
  Ярилцлага нь бодит хүнтэй ярьж байна гэсэн баталгаа болно
  Ярилцлага нь маргаан үүсгэнэ
  Зохиомжийн хэд хэдэн боломж өгнө
  Радио, ТВ-ийн ярилцлага авахын өмнө, ярилцагчдаа зорилгоо сайтар ойлгуулж зарим зүйлийг   тохиролцох нь чухал. Энэ нь ярилцлагын өмнө болон дараа нь гарч болзошгүй үл ойлголцох явдлаас  сэргийлдэг.

  Сайн тохиролцооны урьдчилсан нөхцөл:
  Ярилцлагын зорилго тодорхой байх
  Ярилцлага өгөх хүний сонирхолыг судлаж, ярилцлагад оролцох хүслийг төрүүлэх
  Ярилцлага ямар үүрэгтэй вэ? мэргэжилтний хувьд уу, хэсэг бүлгийг төлөөлж үү, эсвэл туршлагатай хүний хувиар ярилцлагад оролцох гэж байгаа юу гэдэг талаар үүргийг нь             тодорхойлох

  Заавар зөвлөгөө дараах зүйлийг заавал агуулсан байна:
  Ярилцлагын сэдэв
  Нэр томъёо, нөхцөлийг ярилцлагын өмнө тохирч нэгдмэл санаанд хүрсэн байх
  Ямар нөхцөлд ярилцлагыг нэвтрүүлэх вэ?
  Ярилцлагын байр суурь /өнцөг/ юу вэ?
  Хэдэн сэдвийг хичнээн хэсэг давтамжтайгаар хэлэлцэх вэ? /зарим тохиолдолд дохио зангаа      ашиглах талаар тохирно/
  Эхний асуулт юу вэ? /зөвхөн эхний асуултыг тохирно./
  Ярилцлага үргэлжлэх хугацаа
Чиглэл, газар, болзох хугацаа
Ярилцагчаас хүлээж буй зүйл чинь хэр бодитой вэ
  Ярицллагын өмнө сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийн зөв холбоо тогтоох
Судалганаасаа хамгийн чухал, цаг үеийн мэдээллийг шалга
            Тохиролцоо нь ярилцлагыг тодорхойлно. Энэ нь таныг зарим нэг талаар хязгаарлах боловч бас             зарим нэг боломжоор хангана. Дипломат харилцаа, сайхан ярилцах чадвар тань танд маш их             тусална.Заавар зөвлөгөө нь таныг ярилцлагын хамгийн эхний хэсэгт хөтөлж очно. Энэ гол сэдэвт             ортлоо ярилцлагын эхний хэсгийг ярилцагчаа халаахад зориулалгүй цаг хэмнэх ашигтай.           
  

      
























   Лекц -10                             Телевизийн сэтгүүлчдийн анхаарах зүйлсд
            Теле сэтгүүл зүй нь бусад сэтгүүл зүйн нэгэн адил үнэн бодитой байдлыг хангаж бүтээлдээ доорх зарчимуудыг уян хатан байлгах ёстой.
Сэтгүүлчийн хэлж буй үг үзүүлж буй санаа дүрс хоёр авцалдаатай байх учиртай. Сэтгүүлч нь хэт их мэргэжлийн үг хэллэг хэрэглэхгүйгээр үзэгчид хүрэх ёстой.
Теле мэдээг олон нийтэд хандсан  харилцан ярилцаж буй мэтээр ярианы хэллэг ашиглан бичих ёстой. Тиймээс хавсарсан буюу нийлмэл өгүүбэрээс зайлсхий.
Мэдээ бичиж дуусаад чангаар унших өөрт чинь төвөгтэй үг хэллэгийг хасаж найруулах ёстой.
Телевизийн хамгийн чухал зүйл нь дүрс юм. Теле сэтгүүлч мэдээ бичихийн тулд дүрсээ оновчтой ашиглах талаар бодох хэрэгтэй. 
Дэлгэцээр жирсхийн харагдаад өнгөрөх хэсгээс “заставка” дүрс зураг хүртэл нүдээр харж болох бүхий л зүйлийг хянах. /Теле мэдээ материал дагалдаж байгаа үзүүлэх материалыг заставка гэнэ/. Энэ нь телевизэд чухал зүрх учираас мэдээнд аль болох үр ашигтай оновчтой ашиглахыг бод.
Хэрэв үзэгчдийг эмзэглүүлэхээр сэдэв байвал эхлээд зураг зүйг харуулснаар үзэгчдийн сэтгэл зүйг бэлдэх нь зөв юм.
Эвлүүлэг нь ашиглахад боломжийн боловчиг маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эвлүүлэгийн гол зорилго нь ямар ч хүн хараад ойлгох хэмжээнд хийх нь чухал.  Эвлүүлэгийн зарим ерөнхий зөвлөгөөгөөр:
1. Нэг мэдээнд адил дүрс давтахаас зайлсхий
2. Эвлүүлэг нь мэдээг сайтар ойлгоход тусалдаг учир үзэгчдийн анхааралыг сарниулахгүй байх. Шаардлагатай зүйлсээ цаг тухайд нь ав. Боломжгүй нөхцөлд ом график ашиглаж үзэгчдийн анхааралийг төвлөрүүлэхийн тулд үзэж байгаа хэсэгт хүрээ татах нь зөв. Хэрэв боломжгүй бол бичвэрээр дэлгэцийн баруун зүүн дээд доод хэсэгт хэлж болно. /сумаар –заах/. Энэ тохиолдолд дүрс бичвэр хоёр зөрж болохгүй. Дүрсийг давтахын оронд зарим үед хэрэгтэй газар нь удаашруулан харуулж болно. Эвлүүлэг хийж байхдаа дууны эффектийг ашиглах нь чухал. Байгалийн дуу чимээ, дээд зэргийн үзүүлэлт боловч ямар нэг хэсэг дээр заавал эвлүүлэг хийх шаардлагатай. Тиймээс үзэгчдийг төөрөгдүүлэхээс болгоомжил.
Стэнд ап: Сурвалжлагч үзэгч хоёрын шууд харилцах хэсэг. Үүнийг зөвхөн шаардлагатай үед ашиглана. Сурвалжлагч нь үйл явдал болсон газар ирээд байгааг харуулах эсвэл бичвэрийнхээ дүн шинжилгээ хийсэн хэсэгт ач холбогдол өгч шаардлагатай гэж үзвэл шууд үзэгчидтэй харилцах гэсэн үед л хийнэ. Эхлээд болж буй үйл явдалийг үзүүлж буй дүрсийн өнцөгт сурвалжлагчийг хүрээлж оруулаад дараа нь сурвалжлагчийг томоор буюу групний планаар харуулж болно.
Стэнд ап дуустал камер онилсон зүгээс хөдлөхгүй онцгой тохиолдолд тухайн объектруу шилжиж болно. Ярилцагчийн зургийг зөв өнцөг зөв байрлалаас авахын тулд зураглаач биеийн хөдөлгөөн нүүрний онцлого зэргийг сайн судална. Богино хэмжээний ярилцлагыг оруулснаар мэдээний хурдацыг буруулж уйтгартай болгодог. Нууц дуран ашиглахыг гарцаагүй тохиолдолд хэрэглэнэ.
Хөгжиж бу орнууд теле мэдээнд голдуу бизнес эдийн засгийн холбогдолтой мэдээллийг дамжуулдаг. Ийнхүү мэдээ нь ердийн хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг. Тийм учираас ОНМХ бизнес эдийн засгийн мэдээллийг илүү анхаарах болсон. Сөрөг үр дагавар нь ойлгоход хялбар бус уйтгартай байдаг учир хүмүүс тэр бүр сонирхдоггүй сул талтай. Бизнесийн чиглэлийн бичигч сэтгүүлчийн эцсийн зорилго нь энэ тэргүүнд үнэн зөв мэдээлэл өгөх ойлгоход хялбар бус мэдээллийг ойлгомжтой болгоход дараах асуултыг асууж сурах ёстой.
1. Миний бичиж буй зүйл зөв үү?  2. Үүнийг арай энгийнээр бичиж болох уу?      3. Энэ нэр томъёо ямар утгатай вэ?
4. Энэ олон тоо баримт үнэхээр хэрэгтэй юу?   5. Юутай харьцуулахад    6. Энэ мэдээ өрөөсгөл гэж үү 
7. Өөр зүйл байж болох уу? Энэ мэдээ хүнтэй яаж холбогдох вэ?
8. Миний бичиж буй мэдээг уншигчид яаж хүлээж авах бол
9. Баттай эх сурвалжаас гэсэн хэллэг хэрэгтэй юу?
10. Тэгээд яав? 

















































 Лекц -11                         Телевизийн сэтгүүлчийн онцлог

                 Телевизийн сэтгүүлчийн онцлогийг 3 зүйлээр тодорхойлж болно.
Нэгдүгээрт : Телевизийн сэтгүүлчийн үг хүнд шууд бус, харин мэдээллийг хүргэх тодорхой аргаар дамжин хүрдэг.
  Хоёрдугаарт : Үзэгчдийн сэтгэл зүйн байдал нөлөөлнө. Телевизийн сэтгүүл зүй орон зай цаг хугацааны саадыг багасгах, товчлох арга замыг эрэлхийлдэг.
Гуравдугаарт : Телевизийн сэтгүүлч дамжуулж буй мэдээллийнхээ үнэн бодитойд өөрөө итгэсэн байх ёстой. Үүнийг сэтгүүлчийн ярианы өнгө, хэмнэл зэргээр эрч хүчээр ч орлуулах  боломжгүй юм.
Сэтгүүлч телевизэд зохиогч, редактор, сурвалжилагч, тайлбарлагч, тоймч, хөтлөгчөөр ажилладаг. Телевизийн сэтгүүлчийн тухайн ажил бүр өөрийн онцлогтой.
Зохиогч : Телевизэд нийлэг урлагийн бүтээл туурвигчийн хувьд зохиогч нь телевизийн зохиолын зохиогч, тайлбарын зохиогч, хөгжмийн зохиолч, найруулагч – зохиогч байж болно.
Редактор : Телевизэд редактор нэвтрүүлэг гаргагчийн үүрэг гүйцэтгэнэ. Редактор тухайн нэвтрүүлгийн бодлого агуулгыг тодорхойлж, зохиол, тайлбарыг телевизийн онцлогт тохируулан нягтлан шүүж, нэвтрүүлгийн эцсийн үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг.
Сурвалжилагч : Телевизийн сурвалжилагч үйл явдлын талбараас мэдээлэл цуглуулж, боловсруулан бэлэн болгох үүрэгтэй.
Тайлбарлагч : Телевизийн тайлбарлагч дотоод, гадаад үйл явдал, урлаг, спорт, хөгжим, улс төр, нийгмийн асуудлаар бэлтгэж хөтөлдөг.
Тоймч : Телевизийн тоймч дотоод, гадаад үйл явдлыг тоймлон хүргэхээс гадна асуудалд илүү өргөн хүрээний задлан шинжилгээ хийж, нэвтрүүлгийг хөтлөн удирдана. Тоймчийг сурвалжилагч, тайлбарлагчтай харьцуулахад үзэл бодлоо түлхүү илэрхийлж болно гэж үздэг.
Хөтлөгч : Телевизийн хөтлөгч тухайн нэвтрүүлгийг өдөөх, хөгжөөх, задлах үүрэгтэйгээр нэвтрүүлгийг удирдан хөтөлнө. Хөтлөгч нэвтрүүлэгт ярилцлага авагч, заримдаа тоймч, тайлбарлагчийн үүрэг хүлээх ч тохиолдол бий. Харин цэнгээнт, хөгжөөнт уралдаант нэвтрүүлгийн хөтлөгчид сэтгүүлч гэхээсээ илүүтэй урлагийн мэргэжилтэн жүжигчин байдаг.  
     Телевизийн сэтгүүлчидэд тодорхой шаардлага тавигдана. Үүнд :
- Сайн бичих. Өөрөөр хэлбэл, сонины сэтгүүлчийн чадвар эзэмшсэн байх ёстой.
- Ярианы чадвар эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, радиогийн сэтгүүлчийн чадвар эзэмшсэн байх ёстой.
Дэлгэцийн өмнө биеэ зөв авч явах чадвар эзэмшсэн байвал зохино. 
Үүний зэрэгцээ телевизийн онцлогийн тухай сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ нь камертай ажиллах, дүрстэй ажиллах чадвар гэх мэт олон зүйлийг шаарддаг.  Нэг үгээр хэлэхэд телевизийн сэтгүүлч “бичих+дуу+дүрс”-ийн нийлэг нэгдэл телевизийн сэтгүүлчийг дэлгэц дээр хэрэгтэй хүн болгоно. Телевизийн сэтгүүлч юугаараа онцлог юм бэ? Нэгдүгээрт,  Телевизийн сэтгүүлчийн ажилладаг орчин өвөрмөц юм. Хоёрт, телевизийн аливаа уран бүтээл нь мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн урлагийн  мэргэжлийн урлагийн нийлэг шинжийг агуулсан байдаг. Гуравт, уран бүтээлээ зориулан хийдэг үзэгчид нь өвөрмөц, эцэст нь телевизийн сэтгүүлч уран бүтээлч хамт олны гишүүн байдаг. Эдгээр онцлог нь хоорондоо уялдаатай учир телевизийн сэтгүүлчээс өвөрмөц арга барил шаарддаг байна. Телевизийн сэтгүүлч болохын тулд дараах зөвлөмжийг санаж явна уу.
            -       Үзэгчийг өөртөө татахын тулд боломжтой бүхнийг хий. Авьяас чадвар, овсгоо авхаалжаа ашигла.
            -        Үзэгчийг, харилцан ярилцагчаа өөртөө итгүүл.Үзэгчийн итгэлийг хүлээхгүй бол дэлгэцнээ гарах хэрэггүй.
            -       Тухайн асуудлаар бүрэн төгс мэдэхгүй ч, мэдрэмжтэй хий.
            -       Цаг ямагт сонирхолтой бай.
            -       Нэвтрүүлгийн гол баатар хэн бэ? Гэдгийг ямагт санаж байх.
            -       Соёлтой боловсон бай. Үзэгчдийг, өөрийгөө хүндэтгэ. Хэлж ярьж буй зүйлээс чинь илүү үзэгчийн анхаарлыг татахуйц бүдүүлэг үг хэллэг, элдэв чамин хөдөлгөөн, марзан хувцаснаас зайлсхий.
            -       Бусдыг анхааралтай сонсож сур.
            -       Үзэгчийн сэтгэл зүйг мэдэрч бай.
            -       Ажигч бас сониучхан бай.
            -       Хүнд байдлаас түргэн хугацаанд эвтэйхэн гарах чадвар эзэмш.
            -       Мэргэжлээ чадварлаг эзэмш.














































Лекц – 12                                                Нэвтрүүлэг унших дасгал текст
            Нэвтэр: Бүрэн бүтэн бүлээн эх орныхоо төгөлдөр мэргэн төгс буянт үзэгчдийнхээ түмэн амар амгаланг айлтгая. Бүхий л амьтны үзэх хөтөлбөр, бүхий л сансарын цэнхэр нүд, бөмбөрцөг дэлхийн анир үймээн бүрэн бүлээн эх орныхоо бүтээн байгуулалтын сонин содонгоос орчлонд дуулгах мэдээ,мэдээллийнхээ шинэ сониноос мэлмий сонорт тань дуулгахад бэлэн боллоо.Төрийн захиргаа, төсөв санхүүгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай тотатилатор дэглэмийн үеийнхтэй адил төгс төгөлдөр төлөвлөгөөгүйгээс төлөвлөгөөжүүлэлтийн төлөвлөгөө төрийн мөнгөний гол бодлогод гал галав юүлэх мэт харшилж гангараа гарах мэт мэдрэлтэй байна гэж статистик төлөвлөлтийн статистикийн төв газраас иш татан мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжиллаа.

            Нэвтэр: Чамчачирвада Чимиха ахлагчтай чацарганча Чамцадамжа сав газраас Шиврийн болоод Сэрдарьяагийн Сэрбумын чацарганыг шилдэг технологи ашиглан шилж биш ширвэж тариалж шигүү шугуй бултаж сэргэж бодож сэрж мэдэрч шийдвэртэйгээр зүтгэж сэдвэртэйгээр хөдөлмөрлөн ургуулж байна. Тэд ширүүн аадар шавшуулж сэвшээ салхинд гандсан ч намрын налгар шар наран дор чацарганчилбал чацарганчилбаа чацарганчилье эс чацарганчилбал чацарганчилье хэмээгдсэн хошин үг хэлэлцэж хоржоонтой яриа чулуудалцаж хошин сэтгэлцэж хоршин тэмцэлдэж харилцан уралдаж хагаралдан уралцаж байна.

            Нэвтэр: Од орон Импэрэлэгийн шавийн шавь Бавалбуугийн Лхагвасүрэн тэргүүтэй архаг архиологчид арын сайхан хангай нутгийн Арьяабалын хөндий, ац модны энгэр бэлд Хүннү гүрний үеийн хөндлөн булш малтаж хүрэн илүүр боловсруулах хаш хундага хасбуу тамга ширмэс ширдэг ширмэн тогоо бортого малгай бортого сав алтан титэм мөнгөн завьяа тэргүүтэй ховор нандин олдвор олныг олов. Хүннү дээдсийн сүлдэнд хүндэтгэлтэйгээр сөгдөн хүчирхэг дээсийн өв соёлыг хөвчин дэлхийд мэдүүлэв.

            Нэвтэр: Манай улс мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж ашиг шим арвинтай цөөн тоотой цөм сүргийг бүрдүүлэх эдийн засаг зоо мал эмнэлгийн стратеги бодлогын хүрээнд лазандуу монгол үнээг Терма Лемүзен бухаар хээлтүүлж Тэсийн голын унагыг Темразен үүлдрээр эрлийзүүлж Олъяатайхүүгийн ухныг Ульяновсхийнхээр сольж шанх сайтай шарга адуутай, савга сайтай сарлаг үхэртэй болохоор шамдан ажиллаж шавдуу хөдөлмөрлөцгөөж байна.

             Нэвтэр: Одоо гадаад мэдээ дуулгая:- Зургаан зуун метртэй зузаан гэгчийн соёл түүхтэй эртний Константинобол хотыг хүч түрэмгийлэн эзлэсэн хөх Түрэгийн удам угсаа хөрстийн дээр хүчирхийлсэн ч Султан Сулиман хаан хацрынхаа өнгөн дээр Орос гаралтай татвар эм хожмын хаан Ольга Димитревна Асебенкогийн обжин залуу ов мэх хорон санаа хорт явуулгын балгаар Шахзаде хан хөвгүүд хагаралдаж хатуу засаглал ганхаж цээлийн ус ширгэж цэгээн чулуу хагарах мэт бутран сарниж бууран дарагдсан билээ.Харин 20 дугаар зууны хориод онд ардчиллын эцэг гэгддэг Кимор Аттаже Мустапагийн оновчтой мэргэн нээлттэй бодлогын үр дүнд 90 жилийн дотор ер бусын хөгжингүй шинэ Турк улсыг бий болгож Европ гүнж шиг нэн цэгцтэй цэцэглэн хөгжиж байна.
           
            Нэвтэр: Гүрж умард Осеттины хооронд газар үндэсний маргаан тэмцэл үргэлжилж байна. Тэмцлийн гол шалтгаан нь Оросын дангаар ноёорхох колончлолын он жилүүдэд Зөвлөлтийн босс коммунизмын удирдагч Иософ Висоронович Шихашвилли тоталитари дэглэмийг хэвээр үргэлжлүүлэх гэсэн Эдвард Аврор Шверназагийн уршигт бодлогын урхагийг одоогийн удирдагчид мөн л баримталсаар байгаагийн үр дагавар мөн гэж дэлхийн олон нийт үзэж байна



Лекц -13                     ТВ нэвтрүүлгийн хөтлөгчийн хөтөлбөр бичих загвар
 “Сэтгүүлч- тв караоке”
            Хөтлөгч:  Сайн байцгаана уу? эрхэм үзэгчид ээ ДИ БИ ЭС телевиз, Аймгийн Сэтгүүлчдийн салбартай хамтран Шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Сэтгүүлч- ТВ караоке” нэвтрүүлэг эхлэж байна. Цаг минут бүртэй уралдан шинэ содон мэдээ мэдээллийг үзэгч түмэндээ хүргэхээр зогсоо чөлөөгүй ажилладаг сэтгүүлчид маань үзэгээ түр тавин авъяас билэг, авхаалж самбаа, ая дуугаараа өрсөлдхөөр хүрэлцэн иржээ. Ингээд оролц огчдоо та бүхэндээ танилцуулъя.
ДИ БИ ЭС телевизийн редактор, сэтгүүлч Ганшүр, найруулагч  Мягмарсүрэн, нарын “Бөмбүүлэй” баг
ЛХА телевизийн редактор, сэтгүүлч Баясгалан , найруулагч Уранбэр нарын “Багваахай” баг
ТВ 12 телевизийн редактор, сэтгүүлч Энхболд, найруулагч Бүрэнжаргал нарын “ Бүлтээхэй” баг
АА ЖИ БИ телевизийн редоктар, сэтгүүлч Оюубаяр, найруулагч Мөнгөнтуяа нарын “Бүлтээхэй” багууд өнөөдрийн “ТВ караоке нэвтрүүлэгт оролцож тэргүүн байрын төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байна. Энэ удаагийн “ТВ караоке” нэвтрүүлэгийнхээ журмыг оролцож байгаа сэтгүүлчиддээ танилцуулъя. Дуучид маань зохиолын дуу, эстрадын дуу, хип хоп дуугаар өрсөлдөнө. Оролцогчдын дуулах дуу сэдвийн хувьд чөлөөтэй, дуулах дуугаа нэг бадаг дахилттай нь дуулна. Уралдаант нэвтрүүлэг маань 3 шаттай явагдана. Ингээд 3 шат явагдаж дууссаны дараа шүүгчид оноог нэгтгэн цуваагаар байр эзлүүлэн дүгнэж танилцуулах учиртай. Одоо та бүхэнд “Сэтгүүлч-ТВ караоке уралдааныг шүүн явуулахаар хүрэлцэн ирсэн эрхэм шүүгчдийг танилцуулъя. ХИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, МҮОНР-н сэтгүүлч Б. Норовсамбуу, МУГЖ –н Дагийсүрэн, МУСТА-н хөгжимийн зохиолч Баасанхүү нарыг танилцуулахад таатай байна. Ингээд уралдаанаа эхлэеэ. Уралдаант оролцогч багуудаас 1-дугаартай “Бөмбүүлэй” багийг тайзнаа урьж байна.
/оролцогчдыг гарч ирэхэд хөтлөгч угтан авч мэндлээд асуулт асууж товч хариулт авна/
Хөтлөгч: Танай баг тайзнаа ямар дууг эгшиглүүлэхээр сонгосон бэ? /оролцогчид дуны нэрээ хэлнэ/
Хөтлөгч: Бөмбүүлэй баг маань ............................ нэртэй дуг сонгожээ.  Ингээд оролцогчдынхоо дууг сонсоцгооё.
/оролцогчид дуугаа дуулна/
Хөтлөгч: За баярлалаа Бөмбүүлэй багдаа амжилт хүсье. Үнэхээр сэтгэл хөдлөм дууллаа. Тайзнаа дараагийн багийг  уръя. /урина багууд гарч ирнэ/ гэх мэтээр цааш хөтлөнө.
Хөтлөгч: За ингээд “Сэтгүүлч-ТВ караоке” нэвтрүүлгийн маань ялагчид тодрох сэтгэл хөдөлгөм торгон агшин ирлээ. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань аль баг ямар дуугаар, хичнээн оноогоор тэргүүлснийг шүүгчдээсээ сонсъё. Шүүгчдийн ахлагч Б. Норовсамбуу багшийгаа уралдааны дүнг танилцуулан уу хэмээн урин залъя.
/шүүгчид уралдааны дүнг танилцуулж зохион байгуулагчид шагнал гардуулана./
Хөтлөгч: Эрхэм хүндэт үзэгчид ээ? ДИ БИ ЭС телевиз, аймгийн сэтгүүлчдийн салбар хамтарч, шинэ жилийг баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Сэтүүлч-ТВ караоке” цэнгээнт нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Айл гэр бүрт, ая дуу цангинаж, аз жаргал бялхаж байх болтугай. Сайхан баярлаарай.
 /Титр:-цэнхэр фоно/
 зохиогч М. Баяржаргал, найруулагч Ганбат, зураглаач Мандахбаяр, эвлүүлэгч Онон, зөвлөх Одмандах, техникч Энхболд, дууны техникч Оюубаяр, хөтлөгч Баясгалан.     
























Лекц -14                                 Эмгэнэл
            Тогтмол хэвлэл үүссэн цагаас эхлэн байнга нийтлэгдэж буй мэдээллийн бичлэгийн өвөрмөц зүйл бол эмгэнэл юм. Эмгэнэлийн туслах объёт нь ямар нэгэн хүний үхэлтэй холбоотой мэдээлэл байдаг бөгөөд энэ шинжээрээ бусад бичлэгийн зүйлүүдээс эрс ялгаатай юм. Гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэлд хүний нас барсан шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлтэй холбоотой баримт байдаг боловч эмгэнэлээс эрс өөр зорилго агуулдаг. Эмгэнэл нас барсан хүний талаар олон түмэнд мэдээлж, түүний намтар, хаана, яаж ажиллаж байсан, ололт амжилт, авсан гавъяа шагнал, нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар товч өгүүлдэг. Заримдаа нас барсан шалтгаан, оршуулах газрын талаар мэдээлдэг. Ийм материал гол төлөв эмгэнэл илэрхийлж, харамсаж гашуудсан үгээр төгссөн байдаг. Эмгэнэлийг мэдээлсэн /намтарчилсан/ дурсамж эмгэнэл гэж ангилдаг. Дурсамж эмгэнэл нь зохиогч чин сэтгэлээсээ дурсан гашуудаж, тухайн хүнд зориулсан сэтгэлийн үгийг илэн далангүй илэрхийлсэн, өөрт нь үзүүлсэн ач тусыг тодорхой жишээ баримтад тулгуурлан өгүүлсэн шинжтэй байдаг. Ийм эмгэнэл манай томоохон сонин хэвлэлийн “Сэтгэлийн зул”, “Нөхрийн тухай үг” “Нөхрөө дурсахуй” зэрэг буланд нийтлэгддэг.          
Эмгэнэл /унших бичих дадал хийх/
            Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж 2015 оны 10-р сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. Зундуйн Дорж нь 1941 онд Булган аймгийн Авзага сумын нутаг Хадан хошууны Ар зайдан гэдэг газар төржээ. 1961 онд Булган аймагийн арван жилийн дунд сургууль, 1968 онд МУИС-ийн Хэл, утга зохиолын ангийг тус тус төгссөн. 1971-1973 онд БНАГ-ын Берлин хотын “Брундфункт” радиод сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж, 1973 оноос Монголын үндэсний радиод сэтгүүлч, редактораар ажиллаж, утга зохиол, өв соёлынхоо төлөө бүхий л амьдралаа зориулсан суу билэгтнүүдийн нэг байлаа. Тэрбээр ард түмний сэтгэлд хоногшсон “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага” шилдэг роман, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын зүлэг” “Үүр шөнийн нулимс” зэрэг олон шүлэг, яруу найраг, дууны үг, тууж нийтлэлүүд турвиж олны хүртээл болгожээ. З. Дорж нь 1992 онд хэл, хил, мал гурваасаа салвал Монгол эмгэнэлтэй хэмээн тунхаглаж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг санаачлан байгуулж “Баян Монгол” студийн захирлаар ажиллаж, малчин түүний язгуур эрхийг хамгаалахын тулд дуу хоолойгоо өргөж явсан цуцашгүй дайчин, мятрашгүй туурвигч эрхэм тод авъяастан явсан юм. Түүний гавъяа зүтгэлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт мядаль, Сүхбаатарын одон, Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол, Төрийн шагнал, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Сэтгүүлчдын Холбооны нэрэмжит шагнал, Монголын радиогийн тэргүүний ажилтан, “Малчны алдар” одон хүртээсний зэрэгцээ 2009 онд олон нийтийн санал асуулгаар Монголын ард түмний дээд шагнал “Ард түмний баатар” цолоор шагнажээ. З. Доржийн уйгагүй шаргуу хөдөлмөрч зан чанар, мохошгүй билиг авьяас, чансаатай бүтээл туурвил, ямагт бусдыг соёл гэгээрэлд түүчээлэгч үлгэр дуурайлал нь бидний сэтгэл зүрхэнд үүрдорших болно. ум сайн амгалан болтугай.           





Лекц – 15                                Тв сурвалжлага тавигдах шаардлага

     Тв сурвалжлага нь тв мэдээний дийлэнх хэлбэрийг эзэлнэ.

Тайлагнах өгүүлэх гэсэн утгатай телевизийн сурвалжлага нь тв сэтгүүл зүйн хамгийн шуурхай дайчин төрөл бөгөөд гол сэдэв нь үйл явдал юм өөрөөр хэлбэл дэлгэцнээ өрнөж буй үйл явдал юмаа.
Телевизийн сурвалжлагад дараах зарчмыг баримтална.
      1.    Олон нийтийн ашиг сонирхлыг дээдлэх.
      2.    Мэдээлэл нь үндэслэлтэй байх.
      3.    Мэдээлэл нь тодорхой ойлгомжтой байх.
      4.    Эвлүүлгийг зохимжтой хийх.
      5.    Сэтгүүлч зураглаач нь харилцан бие биенээ ойлгох.
      6.    Хариуцлагатай байх.
Телевизийн сурвалжлага нь мэдээ мэдээллийн хөтөлбөр теле сэтгүүл зэрэг бараг бүх төрөлд өргөн ашиглагддаг.
 Телевизийн үйл явдлыг дараах аргаар үзүүлэх.
      1.    Шууд  дамжуулан  үзүүлэх. (үзэгчид тухай үйл явдлыг тухайн мөчид нь яг тэр хэмжээ хугацаагаар нь хүлээж авдаг.)
олны анхаарал татсан үйл явдлыг сурвалжлахад энэ аргыг ашиглана.
      2.    Бичлэг хийж үзүүлэх. (тухайн үйл явдал арга хэмжээг болж буй мөчийг тэр хэвээр нь үзүүлэх.)
      3.    Бичлэг хийж эвлүүлэн үзүүлэх. (үйл явдал арга хэмжээг эфирийн цагтай тохируулж  богиносгон үзүүлэх энэ тохиолдолд нэмэлт тайлбар тойм зэргийг оруулж болно.)
      Сурвалжлагыг дээрх 3 аргын алыг нь ч ашигласан бай тухай үйл явдлын мөн чанар агуулга хэлбэр зэрэг бодит байдлыг алдагдуулж болохгүй.

Шууд сурвалжлага.
      Телевизийн шууд сурвалжлага бол өвөрмөц төрөл зүйл юмаа. Телевизийн шууд сурвалжлага нь үзэгчид яг тухайн мөчид өөрөө тэр үйл явдлыг гэрч болох нөхцлийг бүрдүүлдэг. Шууд сурвалжлага нь үзэгчдэд сэтгүүлч сурвалжлагын бодол санаагаар боловсруулагдаагүй мэдээллийг хүлээн авах боломжийг олгодог. Шууд сурвалжлагыг явуулын станц зөөврийн хэрэгслийн тусламжтайгаар үзүүлдэг хамгийн гол нь үйл явдал болж буй цаг мөчийг үзэгч хүлээн авч буй тэр цаг мөчтэй давхцаж байгаа нь Телевизийн шууд сурвалжлагын мөн чанар юмаа.
      Тийм учраас сэтгүүлчийн хариуцлага туршлагатай холбоотой байдаг учраас сэтгүүлчээс өндөр чадвар шаардана.
Сонин болон радиогийн сурвалжлагч үйл явдлыг дүрсэн бичих ярих шаардлагатай бол  телевизийн сэтгүүлч зөвхөн тайлбар хийнэ.
Сэтгүүлч сурвалжлагч энэ тохиолдолд болж буй үйл явдлыг ойлгоход тусалж тэдний хөтөч болж өгдөг.
      Шууд сурвалжлагад сэтгүүлчийн сэтгэл хөдлөл шаардлагатайн зэрэгцээ анхаарал маш чухал тв-ийн сувгууд мэдээллийн шуурхай байдлыг хангах үүднээс шууд сурвалжлагыг бэлтгэн үзүүлдэг. Дараа нь бодож боловсруулдаггүйгээрээ онцлогтой тийм учраас сэтгүүлч өөртөө байгаа баримт кино фото зэргийг авч явах шаардлагатай байдаг.
Шууд сурвалжлагад зохиол бичдэггүй үйл явдлын төлөвлөгөө хийдэг.
              


                      



No comments:

Post a Comment