Tuesday, April 5, 2016

Дэлхийн сэтгүүл зүй 6-15



Лекц – 6                   Герман, Нидерланд, Англид сонин хэвлэл үүссэн нь

            Германд анхны сонин үүссэн нь
            1450 онд хэвлэх суурь машин бүтээж, библийг латин хэлээр хэвлэсэн Майнцын суугч  Иоханн Гүтэнбэргийн эх орон герман  оронтой дэлхийн хэвлэлийн түүх салшгүй холбоотой билээ. 1609 онд  долоо хоног тутмын Relation, Aviso  гарсан бол Германы анхны өдөр тутмын сонин  “Лайпцигер цайтунг” нь 1661 онд мэндэлжээ. Германы өнөөгийн хэвлэлийн онцлогыг өглөөний сонин үлэмж давуу гаралт орон нутгийн шинж тод илэрдэгт оршиж байна гэж болно. Тогтмол хэвлэлийн 95 хувь нь орон нутгийнх энэ нь феодалын олон зуун жилийн /дөнгөж19 зууны үеэс герман орон нэгджээ/  тархай бутархай байдалтй холбоотой гэж үздэг. Берлины хана нурж хоёр улс нэгдсэнээр сонин сэтгүүлийн зах зээлд эргэлт гарсан. Германд радио харьцангуй эрт түгсэн юм. Анх 1923 онд зөвхөн берлинчүүд сонсож байсан бол ердөө гуравхан жилийн дотор хэдийн 1 сая сонсогчтой болсон байна. 1935 онд нийтийн телевиз үзэх цэг нээгдэж, 1936 оноос өдөр бүр 20-22 цагийн хооронд тогтмол нэвтрүүлэг явуулах болжээ. Герман улс нь 300 гаруй хэвлэлийн хороотойгоос “DPA”/1949/, DDP/1971/ хамгийн том нь юм. 

            Нидерланд, Англид сонин хэвлэл үүссэн нь
            17-р зууны тэргүүн орон болох Нидерланд оронд сонин хэвлэл бий болсноор Англи, Франц зэрэг олон оронд хэвлэл үүсч хөгжихөд нөлөөлсөн байна. Нидерландад хэвлэл хэрхэн хөгжиж байсныг 1684 онд тухайн оронд улс төрийн орогногчийн хувиар амьдарч байсан Францын философич, нийтлэлч Пьер Бейль “Энд өөр аль ч оронд байхгүй даву тал бий. Тодруулвал, хэвлэн нийтлэгчдэд боломжийн их эрх мэдэл олгодог учир өөрийн бүтээлийг хэвлүүлэх зөвшөөрөл хайгаад цөхрөнгөө барсан хүмүүс Европын өнцөг булан бүрээс наашаа тэмүүлж байна.” Хэмээн дүрсэлсэн байна. Дэлхийд анхны хөрөнгөтний хувьсгал хийж, улмаар тухайн үеийн хамгийн хөгжилтэй орон байж чадсан Нидерландад хэвлэх технологийн өндөр чанар ба хэвлэлийн тал дээр Либерал (чөлөөт) бодлого явуулсны  үр дүнд мэдээллийн арилжааны салбарт багагүй амжилтыг гаргасан. Тухайлбал, Нидерланд хэвлэмэл бүтээгдэхүүнийг Англи, Франц зэрэг орон руу экспортлож ашиг олж байв. Нидерландын анхны сонин болох <Courante uyt Italian, Duytsland, ect>, (Курант уйт Италиен, Дуйцланд )буюу “Итали Герман г.м орны мэдээ” бөгөөд анхны эрхлэгч, редактор Каспар ван Хилтен 1620 оны 9-р сард өөрийн хэвлэлийг “Corant d’Italie and d’Almaigne, ect (Куранте ДИталие, ДАлмайн) буюу "Итали Герман г.м орны мэдээ" нэртэйгээр франц хэл рүү хөрвүүлж тус улсын нутаг дэвсгэр дээр түгээж байжээ. Лондонд амьдарч байсан Нидерландын сийлбэрч газрын зургийн мэргэжилтэн Питер ван де Кеере 1620 оны 12-р сард Амстердам хотноо англи хэл дээр сонин болсон нь үнэн хэрэгтээ <Courant>-ын бараг үгчилсэн орчуулга байлаа. Тус сонины анхны дугаар 1620 оны 12 дугаар сарын 2-нд нэргүй гарсан бөгөөд “Италиас сүүлчийн мэдээ хараахан ирээгүй байна” гэж эхэлжээ. Дараагийн дугаараасаа эхлэн тус сонин <Corrant out of Italie, Germany, ect>, (Корент аут оф Итэли, Жемени) буюу Итали Герман г.м орны мэдээ гэсэн нэртэй болжээ. Энэ сонинд нийтлэгдсэн мэдээг шинэлэг гэж хэлэхэд хэцүү ч уншигчдад Европт өрнөж буй үйл явдлуудын тухай ямар ч гэсэн ойлголт өгдөг байжээ. Нидердландчуудын хэвлэлийн монополь удаан үргэлжилсэнгүй. 1621 оны 9 сарын 21-нд Лондон хотноо <Corante, or Weekly News from Italy, Germeny, Hungary, Poland, BohemiaFrance and Low countryes> буюу “Мэдээлэл буюу Итали, Герман, Чех, Франц болон бусад орны долоо хоног тутмын мэдээ” нэртэйгээр анхны англи сонин хэвлэгджээ. Анхны англи сонинууд Нидерланд хэвлэлийг олонх шинжээрээ дуурайсан бөгөөд аажимдаа л уламжлалт найруулгадаа эргэн оржээ. 1620-иод оны Англи сонины онцлог бол дотоодын улс төрийн мэдээ бараг нийтэлдэггүй байв. Ерөнхийдөө анхны англи сонинууд бол редакторлох шатыг алгасдаг мэдээллийн хуудсууд гэж хэлж болно. Редакторын ажил үүрэг 17-р зууны эхэнд зөвхөн англид төдийгүй Евродын ихэнх оронд орхигдмол байжээ. Тэр үед англид Натаниель Баттер, Николась Борн нар хэвлэн нийтлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж иржээ. Николась Борны түншийг Томас Арчер гэдэг байв. Харин Натаниель Баттер ганцаараа ажилладаг байжээ. Зарим үед тэд хамтран ажиллах тохиодол гардаг байжээ. Тухайн үед сэтгүүлч, редакторын ажлыг амжилттай хослуулж чадсан хүн бол ахмад Томас Гейнсфорд байжээ. 1622 онд Борн-Арчер, Баттер нарын хэвлэх газруд долоо хоног тутмын сонин хамтран гаргах зорилгоор түр нэгдэж, Т.Гейнсфордыг редакторын албан тушаалд урьжээ. Ирланд Английн дайнд оролцсон, олон газраар аялсан Гейнсфорд тун ч авъяаслаг редактор байсан учир зарим судлаач түүнийг “Английн анхны сэтгүүлч” хэмээн өргөмжилдөг. Т.Гейнсфордыг редактороор ажилласан хугацаанд Борн-Арчер, Баттер нарын хэвлэлд ихээхэн өөрчлөлт гарчээ. Мэдээллийн 70 орчим хувь Амстердамаас ирсэн хэвээр боловч Гейнсцордын ачаар мэдээнүүд тайлбар, үнэлгээний хамт нийтлэгдэж эхлэв. Түүнийг 1624 онд тахлаар нас барны дараа Борн-Арчер, Баттер нар буцаад Нидерландын хэвлэлүүдийг хуулбарлах болсон ажээ. 



Лекц – 7             - Хэвлэх үйлдвэрийн үүсэл, И.Гутенбергийн нээлт

            1320 онд Германы Майнц хотын ойролцоо цаасны анхны үйлдвэр баригдсан нь модон бар (модон дээр зураг зураад, эсвэл юм бичээд, түүнийгээ цаасан дээр дарж хэдэн арав, зуун хувиар буулгах) газар авахад түлхэц үзүүлжээ. Оюуны сэтгэлгээ хөгжсөн Парис, Орлеон зэрэг хотод XV зууны I хагасын сүүл үед 10 мянга хүртэл хуулан бичигч ажиллаж байсан ч цаг үе, нийгмийн шаардлага, хэрэгцээг хангаж, гүйцэж чадахгүй байлаа. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг гагцхүү техникийн дэвшилтэт нээлт хангаж чадахаар байв.
Сонин хэвлэлийн үүсэл гагцхүү техник технологийн дэвшил, хөгжилтэй холбоотой юм. чухамхүү 1455 онд Майнц хотын иргэн, алт мөнгөний дархан Иохан “Иоганн” Гутенберг нэрээр  түүхэнд үйлдсэн Иохан Генсфлайш-Ладен (1397-1468) зөөврийн хөдөлгөөнт үсэг сэдэж, хэвлэлийн анхны суурь машин бүтээсэн нь Европын, дэлхий нийтийн соёл иргэншлийн түүхэнд ул мөрөө үлдээсэн төдийгүй, мэдээллийн хувьсгалын эхлэл болжээ. Европын анхны хэвлэмэл ном болох “Библи” 1455 оны 9-р сарын 30-нд хэвлэгдсэн юм. энэ нь самбар дээр үг үсэг, зураг сийлж түүнээсээ хувилдаг уламжлалт аргыг халж, үсгийг өрдөг болгосон нь тухайн үедээ шинжлэх ухааны агуу нээлт байлаа. Гутенбергийн хэвлэлийн суурь машиныг “Хүн төрөлхтөн оршин тогтносон түүхэндээ үзсэн хамгийн агуу, хамгийн дэвшилтэт нээлт” гэж суут сэтгэгч Ф.Энгельс XIX зуунд үнэлсэн бол орчин үеийн судлаачид ч үүнийг хүлээн зөвшөөрч, сүүлийн 1000 жилийн хугацаанд гарсан, хүн төрөлхтөний амьдралд хамгийн их нөлөөлсөн нээлт гэж тэмдэглэжээ.
Гутенберг машин цагт 100 дардас гаргах чадвартай байсан учир хэвлэх ажиллагааг эрс хөнгөвчилсөн төдийгүй ажлын бүтээмжийг огцом нэмэгдүүлсэн төдийгүй ажлын бүтээмжийг огцом нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Майнцын хамба лам бүх татвараас нь чөлөөлж, сар тутам тэтгэмж олгох болжээ. Ном хэвлэх аргыг XV зууны 30-40 оны үеэс Европын зарим зохион бүтээгч эрэлхийлж байсан ч Гутенберг шиг амжилтанд хүрч чадаагүй ажээ. И.Гутенбергийн нээлт XV зууны II хагаст Европод хүлээн зөвшөөрөгдөж , өргөн тархсан байна. хэвлэх үйлдвэрүүд 1465 онд Италид, 1468 онд Швейцарьт, 1470 онд Францад, 1473 онд Бельги, Унгар, Польшид, 1481 онд Чех, Англид, 1482 онд Австри , Данид, 1483 онд Шведэд, 1487 онд Португальд тус тус байгуулагджээ. 1510 он гэхэд зөвхөн Парист 50 гаруй хэвлэх үйлдвэр байсан нь мэдээллийн хэрэгцээ хэрхэн өссөнийг харж болно.
Хэвлэх үйлдвэр нь зөвхөн хэвлэлтийн тоог эрс огцом нэмэгдүүлээд зогсоогүй, дундаж европ хүний амьдрахуйн хэв маяг сэтгэхүйг өөрчилж чадсанаараа түүхэн ач холбогдол юм. Учир нь хэвлэх үйлдвэр бий болохоос өмнө гараар бичигддэг цөөн тооны номыг худалдан авч унших нь амьжиргааны дээгүүр өртөгтэй, эсвэл өндөр мяндагтай лам хүний л “тансаглал” байсан бөгөөд олон зуун хувиар ном үйлдвэрлэж эхэлсэнм нь Европын хүн амын бичиг үсэг мэдэх хэрэгцээг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.
Европт анхны ном хэвлэгдэж гарахаас хэдэн зууны өмнө Азид модон барын арга өргөн дэлгэрсэн байна. 751 онд Солонгост модон барын аргаар ном хэвлэж байсан бөгөөд Гутенбергийн нээлтээс 70 жилийн өмнө “Чикжи симчхэ” хэмээх номыг өрдөг төмөр шрифтээр хэвлэж байжээ. Харамсалтай нь энэхүү арга олны хүртээл болж чадаагүй.       
 

 

 

Лекц – 8                           19-р зууны 2-р хагасын Францын хэвлэл

 

Õ.Карл 1830 оны долдугаар сарын 25-нд сонгууль хийх журмыг өөрийн дураар өөрчилж, ном зохиол, ялангуяа сонин хэвлэлийн тал дээр маш хатуу хууль баталжээ. Энэ хуулийг ард түмэн ультрароялист, засгийн газрын тэргүүн, гүнгийн нэрээр “Полиньякийн зааврууд” гэж нэрлэсэн аж. “National( “ Насиональ”-“Үндэстэн”) сонины редактор Арман Каррелийн санаачилгаар сэтгүүлчид вангийн захирамжид захирагдахгүй гэдгээ мэдэгдэж, урьдчилсан хяналтаас зөвшөөрөл авалгүй сонин гаргасан байна. Парисчууд бослого дэгдээж, ванд дайн зарлав. Айсан ван захирамжаа цуцалсан боловч нэгэнт оройтжээ. Түүхэнд “Долдугаар сарын хувьсгал” хэмээн алдаршсан энэ бослогын үр дүнд 10-р Карл огцорсон аж. Түр засгийн газар гадаад рүү дүрвэсэн Карлын оронд хаан ширээнд Бурбончуудын холын хамаатан, Орлеан удмын Луй-Филиппыг (1830-1848 онд төр барьсан) залсан байна. Луй-Филиппийн баталсан шинэ үндсэн хуулийн хартид “хяналтыг дахин хэзээ ч сэргээхгүй” гэсэн заалт оржээ.

19-р зууны эхэн үеэс Францын сонинууд зар сурталчилгааг эрчимтэй нийтэлж эхэлжээ. 1827 онд “Constitutionel( “Конститүсионель”-“Үндсэн хууль”), “journal des Debates” “Gazette de France” зар сурталчилгаа нийтэлдэг тусгай нүүртэй болсон аж.
Техник технологийн хөгжлийн үр дүнд, мөн европын орнуудад анхан шатны боловсрол олгох ажил эрч хүч авснаар олон нийтэд зориулагдсан, хямдхан, шуугиан дуулиан хөөсөн, уншуургүй хэвлэлийн үе эхэлсэн байна.
19-р зууны дунд үеийн Францын “penny press”-д “роман-фельетон” буюу шог роман гэсэн шинэ нэр томъёо бий болжээ. Энэхүү нэр томъёоны үүсэл сэтгүүлч, нийтлэлч Луй Вероны үйл ажиллагаатай холбоотой. Тэрээр 1835 онд Граноперын захирлын ашигтай албан тушаалаас татгалзаж, “Constitutionel” сонины эзний суудлыг сонгожээ. Верон уншигчдад 1837 онд үргэлжлэл бүхий шог роман санал болгосноор өргөн аудиторийг өөртөө татаж чадсан юм. Энэ бол Эжен Сюгийн “Мөнхийн еврей”  роман бичжээ. түүний гараас гарсан бүхий л романууд дугаар дамжсан урт хэмжээний шог найруулал байв. Сюгийн зохиолууд урьд өмнө нь хэзээ ч ном уншиж байгаагүй боловсрол багатай хүмүүсийн сонирхлыг эзэмдэж чаджээ. “Мөнхийн еврей”-г хэвлэж байх үед “Constitutionel”-г захиалагчид 3.000-аас 40.000 болтлоо огцом өссөн байна. Бичиг үсэггүйчүүд хүртэл тэрхүү сониныг худалдан авч, хүнээр дуудуулдаг байжээ. Боловсрол багатай олон түмэнд хандсан эдгээр хэвлэлийг орчин үеийн “савангийн дуурь”-тай харьцуулж болох юм.
Сэтгүүлзүйн түүхэнд “penny press(Английн бутархай мөнгө) гэгддэг хямдхан хэвлэл газар авахад Францын сэтгүүлч Эмиль де Жирарден чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр тухайн үеийнхээ сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлагыг соргог мэдэрсэн авъяаслаг сэтгүүлч байв. 1829 оноос Жирарден “La Mode(“Ла мод”-“Загвар”)-г эрхлэн гаргасан бөгөөд анхандаа дээдсийнхний сэтгүүл маягаар эхэлсэн ч яваандаа илүү өргөн хүрээний уншигчдыг татахын тулд улс төрийн сэдэвтэй материал илүү түлхүү нийтлэх болжээ. 1836 онд Жирарден улс төрийн чиглэлийн “La press(Ла прес”-“Хэвлэл”) гэдэг сонин эрхлэн гаргах болов. Сонины захиалгын үнэ 40 франк байсан нь бусад хэвлэлийн захиалгын үнээс даруй хоёр дахин бага байжээ. Олон хүн захиалсан тохиолдолд зар сурталчилгаа өгөх сонирхолтой газрын тоо эрс өсөж, улмаар захиалгын үнийн алдагдалаас гарч болно гэж Жирарден зөв тооцоолсон аж Түүний сонин хамгийн хямдхан байсан төдийгүй, чадварлаг сэтгүүлчид ажилладаг байснаараа онцлогтой. Ганц нэр дурдахад зохиолч, шүүмжлэгч Теофиль Готьегийн (1811-1872) хөтөлдөг уран сайхны шүүмжийн булан хамгийн уншууртай байжээ.
Захиалагч цаасны үнэ, хэвлэлийн болон түгээлтийн зардлыг төлөх ёстой, харин зар сурталчилгаа редакцийн ба аж ахуйн зардлыг нөхөж, сонинд орлого оруулах ёстой гэж Жирарден үзэж байв. 19-р зууны дунд үе гэхэд Франц, Английн сонинууд талбайнхаа ¼ дээр реклам нийтэлж  байжээ. Зар сурталчилгаа ашиг өгч эхэлснээр сонины үнэ огцом буурсан байна. Хэрэв 19-р зууны эхэн үед хэдэн мянган хувьтай сонин тоотой байсан бол 1836 онд 10 сантимаар (бутархай мөнгө) зарагддаг Жирардений сонин 30 мянган хувиар түгэж байв. Жирарден нэрд гарсан зохиолчдын бүтээлийг нийтлэхэд ихээхэн ач холбогдол өгч байжээ. 19-р зууны францын зохиолчдоос тэрээр Александр Дюмаг илүүд үздэг байсан бөгөөд: “Дюмагийн бичсэн романы мөр бүр нь гурван франкийн үнэтэй . харин Дюма, Огюст Маке (Дюмагийн хамтран зохиогч) нарын нэртэй романы мөр бүр нь 30 сугийн (бутархай мөнгө) үнэтэй” гэж ярих дуртай байв.
А.Дюма ч тогтмол хэвлэлтэй хамтран ажиллахдаа дуртай байсан бөгөөд 1838 онд “Le Ciecle(“Ле сьекль”) сонинд нийтлэгдэж эхэлсэн. “Ахмад Поль” роман нь гурван долоо хоногийн дотор тус сонинд 5.000 шинэ захиалагч “авчирсан” удаатай. Гэхдээ “Шадар гурван цэрэг” роман нь хамгийн амжилттай байсан ба Дюмагийн уран бүтээлийг судлаач Паригогийн хэлсэнчлэн Франц орон тэр даяараа сонины дараагийн дугаарыг амьсгал даран хүлээж байжээ.
Санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож чадсанаар Жирарден сониноо эрх дархатнаас хараат бус, чөлөөт хэвлэл болгож чадсан юмаа. “La presse”-ийн нийтлэлүүд  “томчуул”-ын бухимдал, дургүйцлийг ихэд хүргэдэг болов. 1848 оны зургадугаар сарын хувьсгалыг цусанд живүүлсэн генерал Луй Эжен Кавеньякийн тушаалаар мөн онд Жирарденийг баривчилж, “La presse”-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Удалгүй өрнөсөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн , Кавеньякийн өрсөлдөгч, нэгдүгээр Наполеон Бонапартын үеэл дүү хунтайж Луй Наполеоныг (1852-1870 онд Францын эзэн хаан) 11 хоногийн дараа шоронгоос суллагдсан Жирарден улайран дэмжсэн байна. Сонгуульд Луй Наполеон ялалт байгуулж, бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгчөөр өргөмжлөгджээ. Гэвч Жирарден хууль тогтоох хурлын гишүүнээр сонгогдсоныхоо дараа бонапартизмыг эсэргүүцэгч болж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж эхэлсэн байна. Учир нь 1852 оны 12-р сарын хоёронд нэгдүгээр Наполеоны Аустерлицын тулалдааны ойгоор Луй Наполеон төрийн эргэлт хийж, өөрийгөө гуравдугаар Наполеон нэрээр эзэн хаанд өргөмжилжээ.
Европын тогтмол хэвлэл дэхь анхны “далд” реклам Жирардены нэртэй холбоотой. Иймэрхүү төрлийн рекламууд бүр 18-р зууны хэвлэлүүдэд ажиглагдаж байсан ч ямар ч уншигчийн хувьд сонины нүүрэн дэх байрлал, өгүүлэмж зэргээрээ сурталчилгаа гэж танигддаг байв. Тэгвэл Жирардены рекламыг хүн уншихад мэдээлэл мэт сэтгэгдэл төрүүлдэг ч цаанаа далдуур сурталчилсан өнгө аястай байжээ. Цэвэр сурталчилгааг бодвол ийм мэдээллийг илүү өргөн хүрээнийхэн уншдаг бөгөөд нөлөөлөл нь ч хамаагүй өндөр байв. Тиймээс Жирарден далд реклам нийтэлснийхээ төлөө илүү өндөр хөлс авдаг байжээ.
Өргөн түмэнд хандсан хэвлэлийн өөр нэг онцлог шинж бол шуугиан тарьсан гэмт хэргийн материалыг түлхүү нийтэлдэг явдал байв. Бүр 1827 онд “Blackwood s Magazine”-д Томас де Куинсигийн бичсэн “Аллага хамгийн нарийн урлагийн нэг болох нь” нэртэй эссе нийтлэгдэж, олныг шуугиулж байжээ. Эл нийтлэлдээ Куинси гэмт хэргийг “гоо сайханжуулж”, гэмт хэрэгтнийг идеалчлан дүрсэлсэн байдаг. Куинсигийн арга барилаар бичигдсэн гэмт хэргийн ертөнцийг “уудалсан” нийтлэлүүд уншигчдыг хөнгөн шокийн байдалд оруулдаг байв. Нэн ялангуяа 1880-аад оны үед Лондоныг хүүлдэг Жек террорчилж байхад гэмт хэргийн сэтгүүлзүй улам хүчтэй газар авчээ.
Энэ замыг Полидор Миллогийн 1861 онд үндэслэсэн “Petite journal(“Птит журналь”-Бяцхан сэтгүүл) хэмээх өдөр тутмын сонин сонгожээ. Уншсан хүний цус царцмаар гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх нь Миллогийн гол зорилго байлаа. “Petite journal” хэдий чинээ аймшигтай аллага хядлагын тухай бичнэ, уншигчдын тоо нь төдий чинээ нэмэгдэж байв. Ердөө наймхан жилийн дараа тус сонин 470 мянган хувиар түгэж байлаа. Нийтлэлүүдээ итгэл үнэмшилтэй, илүү сонирхолтой болгохын тулд Милло дүрс зураг нийтэлж эхлэв. Тэрбээр 1870-аад оны эхэнд Парисын дүрс зурагтай бүх хэвлэлийг худалдаж аваад “Petite journal”-аа францын өдөр тутмын, зурагтай анхны сонин болгож чаджээ. Харьцуулж хэлэхэд , Англид өдөр тутмын, зурагтай анхны хэвлэл болох “The Daily Graphic(“Дэйли грэфик”-“Өдрийн зурагт сонин”) 1890 онд л уншигчдын гар дээр очсон байна. 1870-аад оны дунд үе гэхэд  “Petite journal” сая орчим хувиар хэвлэгдэж байв.
Гуравдугаар Наполеоныг засгийн эрх байх үед 1860-аад оны дунд үеэс Францад ардчилсан хэвлэл улс төрийн нөлөөтэй болж эхэлжээ. Авъяаслаг нийтлэлч Анри Рошфорын “Дэнлүү” сэтгүүл анхандаа францад гарч байгаад хаагдсаны дараа Бельгид хэвлэгдэж, нууцаар францад түгээгддэг байв. Засгийн газрын бодлого, Наполеон Бонапартын удмыг Рошфор тун ч чадамгай ёжлон шүүмжилж, мөн царайг нь илчилдэг байсан учир түүний хэвлэл удалгүй олон мянган уншигчтай болжээ. 1869 онд Рошфор Францын хууль тогтоох байгууллагад сонгогдож, зүүний чиглэлийн нийтлэлээрээ нэрд гарсан “Марсельеза” сониныг эрхлэх болсон байна.
1880-аад оны үед Панамын суваг барьж эхэлсэнтэй холбогдон Францын хэвлэлийг хамарсан томоохон дуулиан дэгджээ. Суэцийн сувгийг 1859-1869 онд барих ажлыг удирдсан Франц инженер Фердинанд Лессепс (1805-1894) хэсэг хөрөнгөтний захиалгаар Атлантын, Номхон далайг холбосон Панамын суваг барих ажлыг гардан гүйцэтгэх болсон байна. Гэвч ширэнгэн ой , уулс, намаг халуун орны хумхаа зэрэг байгалийн бэрхшээлээс болж олон зуун ажилчин нас барж, улмаар суваг барих ажил зогсон нь хөрөнгө оруулагчдыг дампууруулж, санхүү-улс төрийн томоохон дуулиан дэгдээв. Энэ хүнд нөццөлд Лессепийн санаанчлагаар Панамын сувгын хувьцааг худалдаж эхэлжээ. Лессепс хоёроос гурав дахин нугарах ашиг амлаж, хэвлэлч ч дэмжсэний үр дүнд1882-1887 оны хооронд 1.3 тэрбум алтан франкийн хувцаа худалдаалагдсан байна.1888 онд анхны хувцаануудын ногдол ашгийг өгөхөд зэс нь цухуйж,  Лессепс болон түүний байгууллага төлбөрийн чадваргүй болох нь харагджээ. Лессепсийн дампуурлын араас хэвлэлийн дуулиан дэгдэв. Учир нь Францын 1620 сонин, 2675 сэтгүүлчид 20.432.704 франкийн хахууль өгсөн нь илэрсэн байна. Энэ бол сэтгэл зүйн түүхэнд гарсан хамгийн том авилгын хэрэг байлаа.
Францын армийн ахмад Альфред Дрейфуст (1859-1935) тохиолдсон эмгэнэлтэй явдал XIX зууны сүүлд үеийн Францын хэвлэлд ихээхэн шуугиан дэгдээжээ. Өндөр боловсролтой, эрхэлсэн ажилдаа эзэн болсон, шударга офицер түүнийг цэргийн гялалзсан карьер хүлээж байна гэж ярилцдаг байв. Гэвч 1894 оны хавар түүнийг Германы талд ажиллаж дайсанд цэрэг-дайны чухал баримтуудыг худалдсан хэргээр баривчилжээ.  Баримт урсаж байгаа нь тодорхой байсан тул Францын цэргийн яам хэнд ч хамаагүй буруу тохохоор шулуудаж, Дрейфус буруутай нь албан ёсоор батлагдаагүй ч еврей гаралтай түүнийг золигт гаргаж, хэвлэлээр худал хуурмаг мэдээлэл цацаж цэргийн шүүхэд нөлөө үзүүлсэний үр дүнд Дрейфусыг буруутай гэж үзэж, офицер цолыг нь хурааж, Францын Гвиана колонийн ойролцоох чөтгөрийн арал руу бүх насаар нь цөлсөн байна. Тус арал маш хүнд уур амьсгалтай учир “цусгүй гильотин” гэж нэрлэгдсэн нь хэтрүүлэг биш байв. Хэвлэл энэ асуудлыг улам дэвэргэж 1870-1871 оны дайнд Германд ялагдсаны шарх сэдэрч Франц даяар антисемитизмын хөдөлгөөн газар авчээ. Гэвч Дрейфусын хэрэг дөнгөж эхэлсэн нь энэ байлаа.
1897 онд Дрейфусын хэргийг нэг бүрчлэн судлаад буруугүй болсныг нотолсон ерөнхий штабын сөрөг тагнуулын албаны дарга, хурандаа пикарыг Африк руу томилж “амыг нь хаажээ” гэвч удалгүй ерөнхий штабын хошууч гүн Шарль Мари Фернан Эстергази Германы туршуул болох нь илрэв. Харамсалтай нь түүний ард Францын армийн нөлөө бүхий хүмүүс байсан бөгөөд тэд Дрейфусын хэргийг дахин сөхөхийг хүссэнгүй. Хэвлэл энэ хэргийг мөрдөж нууц баримтуудыг хуулбарласан Эстергазийн захиаг илэрүүлж нийтэлжээ. “Figaro(“Фигаро”) сонины нийтлэлийн мөрөөр Дрейфусын ах Матье энэ хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн байна. Гэтэл илэрхий баримт байсаар байтал Францын армийн удирдлагын шахалтаар цэргийн шүүх    Эстергазийг буруугүй гэж үзсэн ажээ.
Дрейфусын хэргийг хэдэн жил зүрх шимшрэн харж суусан нэрт зохиолч хүндэт леогионы одонт Эниль Золяа аргаа барсандаа Францын ерөнхийлөгч Феликс Форд хандаж бичсэн “би яллаж байна” захидалаа “Aurora(“Орор”-“Аврора”) сонины 1898 оны нэг дүгээр сарын 13-ний өдрийн дугаарт нийтлүүлсэн байна. Тэрээр бичэхдээ “Ноён Ерөнхийлөгч өө! Таны нэр дээр Дрейфусын хэрэг том хар толбо болон үлдлээ. Эстергазиг зөвтгөсөн нь үнэн бодит байдал шударга ёсыг уландаа гишгэсэн явдал боллоо. Энэ нь Францын нэр нүүрийг хөөдөж байна” гэжээ. Хачирхалтай нь засаг захиргааг доромжилсон хэргээр Золяг шүүõэд өгч, улмаар нэг жилээр хорих ял оноож, 3000 франкаар торгож, хүндэт леогионы одонг нь хураасан байна. Үүний хариуд Золягийн найз, зохиолч Анатоль Франс эсэргүүцэлээ илэрхийлж, хүндэт леогионы одонгоо сайн дураараа хураалгажээ. Гэвч “Тагнуул” Дрейфусыг дэмжлээ гэж олон нийт Золяг буруутгасан учир тэрээр аргагүйн эрхэнд Англи руу хэсэг хугацаагаар дүрвэсэн юм.
Франц орон Дрейфусыг дэмжигч, Дрейфусыг эсэргүйцэгч гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, иргэний дайны эрмэг дээр очжээ. Гэвч эцсийн мөчид Эстергази тэсэлгүй 1898 оны 8 дугаар сард хилийн чанадруу зугтсан нь хэргийг бүр эхнээс нь дахин шалгахад хүргэв. “Би гөлөгч алж чадахгүй. Гэхдээ нэг буман Франц хүнийг дуртайяа буудчихна” гэсэн захиа нь хүртэл илэрчээ. Дрейфусыг Чөтгөрийн арлаас авчирч, дахин шүүсэн ч цэргийн хурал түүнийг буруутай гэсэн шийдвэрээ хэвээр үлдээж хорих ялыг 10 жил болгож “давж заасан нь” шударга хүн төрөлхтний жигшил зэвүүцлийг зүй ёсоор хүргэжээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Эмиль Лубе эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Дрейфуст өршөөл үзүүлсэн юм. Альфред Дрейфусыг 1906 оны 7 дугаар сард л цагаатгасан байна.
Энэ хэрэг шударга хүн цэрэг-улс төрийн машины араанд нэгэнтээ орвол түүнийг хэн ч яаж ч дэмжээд нэмэргүй үүнийг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл дэвэргэж сөрөг үр дагаварт хүргэж болдогыг илэрхий харуулсан юм.

XIX зууны төгсгөл гэхэд европийн хэвлэл улам бүр өнгө төрхөө олж, боловсролтой хэсэгт хандсан чанартай, массд зориулагдсан олон түмний гэсэн ялгаа илүү тод мэдрэгдэх болов.


     Лекц -9              Пулетцерийн сэтгүүлчийн үйл ажиллагаа

            1847 онд Унгарын Будапешт хотод 4-р сарын 10 нд чинээлэг гэр бүлд мэндэлсэн. Хөгжилийн бэрхшээлтэй эцэгтэй Жозиф бие султай төрж бүхий л насаараа өвчин эмгэгдээ шаналж байв. Гэвч эрүүл мэндийн байдал нь нөгөө талаараа өөрийгөө төгс дайчлах, бэрхшээлийг үл хайхран гэтлэх хосгүй чадвар суулгасан нь хожим нь хэрэг болсон түүхтэй. 17 настайдаа Пулитцер эцгийнхээ гэрээс зугтан тэнүүчилж байхдаа АНУ-ын армийн Ёвроп дахь төлөөлөгчтэй учирж сэтгэлийн хөөрлөөр сайн дурынханд нэгдэж шинэ ертөнцийг зорьжээ. Нью Иорк- д ирээд мажор залуу морин цэргийн хороонд бүртгүүлж боолчлолын ёсыг хамгаалж байсан өмнөд мужуудын эсрэг дайтах болжээ. Армийн харгис дэг цэргийн амьдралын ачаа залуу Пулитцерт хэт ахдаж тэрээр насан туршдаа дайныг жигших болов. 1865 онд иргэний дайн өмнөх мужуудын ялагдлаар төгсөхөд Пулитцер Сант Луйс хотыг зорьж тэнд луус хариулж, боомтод ачигч хийж, усан онгоцонд тэнгисийн цэргийн дагалдангаар ажиллав. 1968 онд Пулитцер Герман хэлээр хэвлэгддэг “Bestlish post” /өрнийн шуудан/ сонинд сурвалжлагчаар оржээ. Өглөөний 10-2 цаг хүртэл ажилладаг байв. Хазгай Ангил хэлтэй туранхай биедээ тохироогүй том толгойтой хурц эрүүтэй Пулитцерийг редакцийнхан анхандаа дорд үзэж ажлаар дардаг байсан ч яваандаа ядрахыг мэдэхгүй түүнийг хүндлэх болжээ. Чухам Пулитцер сонины гол ачааг үүрч түүний гараас гарсан хурц нийтлэлүүд нийгмийн амьдралын бузар булайг илчилж байв. Сонины удирдлага ч Пулитцерийг бүрэн дэмжиж байв. Энэ үед олон нийтийн эрх ашигийн сонин үгүйлэгдэж байгааг тэр ойлгосон. 1872 оны сонгуулийн үеэр “Bestlish post” Либериаль Бүгд Найрамдах намын эвсэлийг дэмжиж Пулитцер нэр дэвшигчдийг үг хайрлалгүй сурталчласан ч эвсэл амжилтанд хүрээгүй байна. Улмаар Бэстлэйш пост сонины уншигчдын хүрээ хумигдаж дампуурлын ирмэгт тулхад хөдөлмөрийн хөлсөө 4-н жил хуримтлуулсан Пулитцер сониныхоо тал хувьцааг хямд үнээр худалдан авчээ. Гэвч сонины удирдлага Пулитцерийн ажлын хурдыг гүйцэхгүй нь гэж түүнээс хувьцааг нь эргүүэн худалдаж авсан байдаг. 30,000 долларын ашиг олсон туршлагатай сэтгүүлч Пулитцер 2 жил ёвропоор аялаад Сант Луйсд эргэн ирж 1878 оны 12 сард сонины эрхлэгч болжээ. Орлого багатай “Сент Люст диспэйч” /сант луйсын мэдээ/ сониныг үнэ хаялцуулах худалдаанаас 2500 доллараар авч 30,000 мянгын хөрөнгө оруулалт хийжээ. Өөрт үлдсэн 2700 доллараар сониноо хөдөлгөж эхэлсэн Aceshet express агентлагын гишүүн Пулитцер гурав хоногийн дараа тус агентлагийн нөлөө бүхий хүн байсан Бэстлэйш постын эрхлэгч Жон Деллонтой нэгдэж “Сант –Луйс пост ба Диспэйч” нэрээр сониноо гаргах болов. Хэрэв АНУ-ийн зах зээл дээр толгой цохиж байсан Чарлиз Доннагийн “ the Нью Иорк сан” сонин хөрөнгөтний эрх ашигийг хамгаалж байсан бол Пулитцер алдарт: Puplich the Paplickt / ил тод/ байдалд үгээ хэлж өөрийгөө энгийн ардын хүсэл эрмэлзлэлийн индэр хэмээн дээд зиндааныхныг халз тулаанд дууджээ. Гоц ухаан сэтгүүлчийн ур чадвар, цуцашгүй хөдөлмөрч чанар, менежерийн ховор авъяас хослуулсан Пулитцер энэ бодлогоо тууштай барьсаар тухайн үед хамгийн өргөн аудиторыг өөртөө татаж чадсан юм. Удалгүй Сант- Луйсийн иргэд сониныг бидний сонин хэмээн хүлээн зөвшөөрөв. Хэсэг хугацааны дараа Пулитцер хувьцааг Деллоноос авч дангаараа сонинг эрхлэх болж авъяаслаг сэтгүүлчдийг татан багаа бүрдүүлж эхлэв. Сант-Луйсийн оройн сонинуудын лидер болсон түүний сонин томчуудын луйварийг илчэлж, жижэг аж ахуйтан,ажилчин дундад ангийнхны эрх ашигийг тууштай хамгаалахын зэрэгцээ гэмт хэрэгийн материал нийтлэж байв. Сонин нь жилд 40-50 мянган долларын ашиг өгөх болов. Нэртэй баян бизнесмэн сонинг нь 1,6 сая доллароор авахыг хүссэн ч Пулитцер зөвшөөрөөгүй юм. Пулитцер дөнгөж 35 нас хүрсэн ч эрүүл мэнднь түгшүүрийн дохио өгөх болж эрс тэс уур амьсгалтай Миссури мужаас далайн зөөлөн уур амьсгалтай Ньюркод иржээ. “The Ньюрк Herald” сонинд ажиллаж байсан дүү Альбэрт нь 25.000 долларын хөрөнгөтэй “the morning journal”-ийг эрхлэн гаргах болсон нь үүнд бас нөлөөлсөн байна. Нэг центээр худалдагддаг энэ сонин угаасаа борлуулат сайтай байжээ. Пинсалваний төмөр замын эздийн нэг бизнесмэний Жей Гаулдэн “the Нью Иорк World” сониныг Пулитцер худалдан авахаар шийджээ. Тус сонин жил бүр 40.000-н алдагдалтай гарч уншигчдын тоо нь өдрөөс өдөрт цөөрөв. Хэдэн сая хүн амтай Нью Иоркод ард түмэнд хандсан тэднийг дэмжсэн сонин зөв эрхэлбэл Сант-Луйсийг бодвол голдуу ашиг олохыг тооцсон Пулитцер 346,000-р “The Нью Иорк World” –ийн эрхийг авав. Ажлын эхний өдөрөөс л нойрмог редакцийнхныг ирээдүйн хэвлэлийн донсолгов. Бэлэн материалыг дахин засаж, сэтгүүлч сурвалжлагч нарт зааварчилж 1-р нүүрийг өөрөө макетлиж түүгээр ч зогсохгүй завсар зайнд нь редакцийн үгүүлэлээ өрөө бичиж байв. 1883 оны 5 сарын 11 нд бичсэн зарчимаа Жозеф Пулитцер насан туршдаа баримталжээ. Тэрээр “ Цэцэглэн хөгжиж буй энэ аугаа том хотод зөвхөн хямдхан биш, бас цэцэн, зөвхөн цэцэн биш бас өргөн хүрээг хамарсан, зөвхөн өргөн хүрээг хамарсан биш, бас жинхэнэ ардчилсан, мөнгөний туламнуудын биш ард түмний талын, лйвар залийг илчэлсэн, нийгмийн сөрөг тал дутагдлыг шүүмжилсэн сонин үгүйлэгдэж буй юм би үүнийг хийнэ ” гэж бичжээ. Долоо хоногийн дараа Пулитцер баячуудын тансаг хэрэглээнд татвар ноогдуулах, ашиг хонжоо хайгч төрийн түшээ нарыг хатуу шийтгэхийг шаардсан эдийн засгийн хөтөлбөрөө дэвшүүлсэн байна. Өөрийгөө Пулитцер Ардчилалын дуу хоолой тунхагч хэмээн зарлав...
            Пулитцерийн сэтгүүлчийн үйл ажиллагаандаа баримталж ирсэн зарчим бол эхлээд олон нийтийн итгэлийг хүлээх улмаар сониноо борлуулах хувиа нэмээд дараа нь ашиг рекламны тухай бодох байлаа. Тийм учир шуурхай мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч байв. Гэмт хэрэг, секс, цаг ямагт хүн төрөлхтний анхааралыг татдагийг мэдсэн тэрээр эдгээр салбарт мөн анхаарлаа хандуулж байв. Түүний мэргэшүүлсэн сэтүүлчид АНУ-ийн өнцөг булан бүрт нэвтэрч хамгийн хачин, хамгийн жигтэй, ер бусын бүхнийг олж бичиж байв. Ямар нэг зэвүүцмээр гэмт хэрэг гарвал сонины маргаашийн дугаар хэрэгтэн хохирогчийн зурагтай сэтгэл хөдлөгсөн гарчигтай уншгчдад хүрдэг нь хууль байлаа. Зураг гэрэл зураг нь анхандаа нэг багана эзлэж байсан бол 19-р зууны эцэс гэхэд 4-5 багана болтлоо томорчээ. Пулитцерийн санаачилсан шинэ сэтгүүл зүй эрч хүчээ авч эхлэв. Хөхүүл хүү “Жем” ээ нойрсож байхад нь хөнөөсөн галзуу эхийн тухай бичсэн нийтлэл тэр үед АНУ-д бөмбөг дэлбэлэх мэт болов. Гал усны аюул байгалийн гамшиг осол аваар зэрэг нь Нью Иорк World-ийн тэргүүн нүүрний байнгын зүйл болов. Нью Иорк Herald ийн эрхлэгч Г. Винэтийн хамт Пулитцер спортын үйл явдлыг сониндо тусгаж эхлэв. Сониндоо спортын булан нээж энгийн өдөр 3-4 багана, амралтын дугаарт бол бүтэн нүүрийг зориулна. Пулитцерийн баг бол урьд өмнө байгаагүй шилдэг сэтгүүлчдийн цомирлог байлаа. Шинэ содон зүйл олж бичихээр тэд яахаас ч үл буцна. Нэг нь шрондорж камерт хоригдлуудтай хонож байхад нөгөөх нь галзуугийн эмнэлэгт хэвтэж ямар ч сэтгүүлчийн олж сонсохгүйг олж сонсдог байлаа. Нью Иорк Herald-ийн суурийг нь тавьсан адал явдалт сэтгүүл зүй жинхэнэ утгаараа Пулитцерийн Нью Иорк World-д биелэлээ олж байлаа. Ж. Верний “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” рамон нийтлэгдсэний дараа “Нью Иорк World” ийн сэтгүүлч Нилей Влая, Элизабет Кохрен, Францийн алдарт зохиолчийн зөгнөлийг нэг талаас нь амьдрал дээр хэрэгжүүлсэн гэж нөгөө талаас зохиолын баатар Фелиас Фоггийн амжилтийг эвдэх гэж 1889 оны 11.14 нд Нью Иорк хотоос гарч аялалаа эхэлжээ. Түүний  аялалыг Пулитцерийн Нью Иорк Worid-ийн сэтгүүчид өдөр бүр тодорхой тусгаж байлаа. Нью Иоркод ирэхэд нь Влаяаг сүр дуулиантай угтаж их буугаар арван удаа буудаж салют харважээ. Тэрээр эх дэлхийг 72 хоног, 6 цаг,11 минут, 14 секунд тойрсон нь аугаа зохиолчийн амжилтыг давж гарсан амжилт байв. Пулитцер сониныхо зураг дүрслэлд ихээхэн анхаарч байв. Өдөр дутмын анхны зурагт сонин Нью Иорк дэлли сонины графикийн ололт амжилтийг өргөн ашиглаж Оросын авъяаслаг зураач Валерин Г.Ирипойдовийг ажилд авчээ. Грей гэрэл зургийг хуулбарлан зурж сонины нэгдүгээр нүүрний баруун дээд буланд улс төрч, баячууд, гэмт хэрэгтэн, хулгайч, алуурчин гэх мэдээг бий болгогчдын хөргийг гаргах болжээ. Үүний ачаар сонины хэвлэгдэх хувь эрс өсөв. Анх удаа сэтгүүл зүйд зургийг ийм тодорхой зорилгоор ашигласан байна. Ер нь Пулитцер зургийн тал дээр техникийн бүхий л дэвшилийг өргөнөөр сониндоо ашиглаж байв. Түүнээс гадна улс төрчидийн шог зургийг нийтлэдэг анхны сонин болсон. Үдшийн сонин дотроос В. Ж. Венит эрхлэгчтэй “evining telegraff” мөн үүнийг анх нийтлэж байсан. Пулитцер Нью Иорк World-д анх удаа илчлэн шүүмжлэх аугаа том хэрэгсэл болгон ашигласан. Гэвч түүнээс өмнө “Нью Иорк Таймс” сонин Тведийн булхайг илчлэн ашиглаж байснаас үзвэл Пулитцер энэ чиглэлд мөн анхдагч биш байв. Гэхдээ түрүүлж гарсан чихнээс хожуу ургасан эвэр гэгчээр Нью Иорк World ийн нийгэм улс төр, эдийн засаг, бүх л салбарт нэвтрэн орж дээр дооргүй шүүмжлэж эхлэв. Өдөр дутмын ажил сонирхолдоо дарагдсан Нью Иоркчуудыг гүн нойрноос сэрээж Пулитцер нь “Манай сонин бол жинхэнэ ард түмний, тэдний эрх ашигийг хамгаалсан сонин” гэж дахин тунхаглажээ. Хамгийн түрүүнд Нью Иоркийн төмөр замын магнат Жек Шарк “Нью Иорк World  бүхнийг “Шатаан ариусгагч”-ийн галд өртөж шоронд оров. Ашигтай гэрээ байгуулахын тулд тэрээр Ворадвойн дагуух хүн амын саналыг худалдан авахаар шийдэж Нью Иоркийн захирааны гишүүн бүрийн гарийг 25,000 доллараар хүндрүүлэхийг зэхэж хотын хууль тогтоогчдод ихээхэн мөнгө өгсөн байжээ. Нью Иорк World ийн сэтүүлчидтэйгээ Пулитцер тэдний эсрэг жинхэнэ загалмайтны дайн зарлаж баримт олж чадсанаар Шарк болон түүнтэй харилцаанд орсон томчуул эрүүгийн хариуцлагад татагдсан байна. Пулитцерийн шүүмжлэлд өртөөгүй монопол гэж байсангүй. Дээдсийнхтэй холбоотой бузар булайг дэлгэхийн зэрэгцээ сонин ажилчин ангийн индэр болж үйлдвэрчний эвлэлүүдийг дэмжиж ажилчдын тулгамдсан асуудлын сэдвүүдийг өргөн тусгаж байв. Тус сонин ажилчин ангийн  8 цагийн ажлын өдөр, бямба гарагийн ажлын богиносгосон өдөр, 7 хоног дутмын цалингийн төлөө шургуу тэмцэж амжилттай шийдүүлж байжээ. Энгийн ардад хийсэн Пулитцерийн өөр нэг тус бол Брунклин, Манхэтен хоёрийг холбосон групийг хүмүүсд үнэгүй ашиглуулах болсон явдал байв. Нью Иорк World сонин үндэсний хэмжээнд 1885 онд хүлээн зөвшөөрөгдсөн. Пулитцер ардчилсан намыг тууштай дэмжиж байв. Пулитцер  1884 оны сонгуулиар тус намаас нэр дэвшигч Гровер Клийвлэндийг дэмжиж Нью Иорк мужийг тэр аяар нь түүний араас дагуулж чаджээ. Клийвлэнт ерөнхийлөгч болсон хойноо Пулитцерийн тусыг өндөр үнэлсэн. Амралтын дугаарыг эрхлэн гаргагчидийн хувьд Пулитцер тасархай байлаа. Хэрэв Нью Иорк World ажлын өдөр дээд тал нь 24 нүүрээр гардаг байсан бол дагуул амралтын дугаар “Sun day World” нь 50 хүртэлх нүүрээр хэвлэгддэг байв. Талбайн талыг реклам эзэлдэг байв. Sun Day World үнэхээр сонирхолтой болж чаджээ. Амралтын дугаарыг Пулитцер гарамгай ашигласны үр дүнд 1884 он 95,000 уншигч 1897 онд 600.000 мянга болон нэмэгдсэн байдаг.
“Итгэх эсэх нь таны эрх”, “Бүсгүйчүүд” булан нэмж оруулж эхэлсэн зэрэг нь онцгой нөлөөлжээ. 1893 онд Пулитцер сониндоо анхны өнгөт зураг нийтлэх оролдлогийг хэрэгжүлсэн байна. Ноуган Эллие хорооллийн бяцхан хулгиануудын ахлагч жаалыг зураач Ричард Ауткоф тод шар цамцтай зурсан нь хожим “шар хэвлэл” хэмээх нэр томъёо үүсэхэд нөлөөлжээ. 1893 оны 11.19 нд “Sun day World” анхны өнгөт дугаараа уншигчдын гар дээр тавьсан. Гэвч мөн л анхдагч биш байлаа. Үүнээс хоёр жилийн өмнө Чикаго хотноо Х. Каллост АНУ-д анхны өнгөт сонин хэвлэсэн нь ч хувь цөөтэй ажиллагаа их шаарддаг байсан тул олны хүртээл болж чадалгүй өнгөрсөн түүхтэй. 1893 онд “Walter Ckot” компани нэг зэрэг 18-н өнгөт нүүр хэвлэх машин бүтээснийг мэдээллийн ертөнцөд лидер байхыг хүсдэг Пулитцер асар өндөр үнээр авчээ.Кинг оф пресс буюу хэмээх эрхэм алдрыг нөр их хөдөлмөрөөрөө хүртсэн Пулитцерийн редакцийн үйл ажиллагаа онцгой байлаа. Пулитцер сонины зүрх хэмээн үздэг сонины нэгдүгээр нүүрээ өөрөө хянадаг байв. Пулитцер 1889 оны 10 сарын 10 нд суурь нь тавигдсан редакцийн шинэ барилга 2,5 сая доллараар босгосон Нью Иорк хотын хамгийн өндөр байшинг 1890 оны 12 сарын 10 нд сүр дуулиатай нээж байжээ. Эцэс төгсгөлгүй хүч хөдөлмөр, тууштай чанар, сэтгүүлчийн хосгүй авъяас, ухаанаараа дэлхийн хэвлэлийн хаан хэмээх эрхэм алдрыг зуун дамжин эзэгнэх хувьтай төрсөн Жозеф Пулитцер насны эцэст хараагүй болсон байдаг.Гэвч тэр сэтгүүл зүйн салбараас нэг ч алхам холдолгүй үргэлж ард түмний үнэнч дуу хоолой ардчилсан чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг хэвээр байлаа. Өнөө ч түүний гэрээслэн үлдээсэн ёсоор онцгой гавъяа байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлчдэд олгодог дээд шагнал түүний  “Пулитцерийн шагнал” нэрэмжит хэвээр байна.                                                                                                   



Лекц – 10                 У.Р.Хёрстын сэтгүүлчийн үйл ажиллагаа

            Уильям Рендольф Хёрст 1863 оны 4сарын 20-нд Сан-Франциско хотноо төржээ. Дээдсийнхний дэг жаягаар амьдардаг, язгууртан гаралтай, боловсролтой чинээлэг ээж нь хүүгээ сонгодог боловсрол олгуулахыг түүний эцэг Жозеф Хёрстоос байнга шаарддаг байжээ. Уильям дунд сургуулиа дүүргээд их сургуульд оржээ. Тэр үед түүний авъяас тодорч сургуулийнхаа “The Harvard Lampoon” буюу Гарвордын шог сонины эрхлэгч болж энэ салбартаа чамгүй амжилтанд хүржээ. 1884 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “The Harvard Lampoon”-ы  сурталчилж байсан Гровер Кливленд сонгуульд ялалт байгуулсныг Уильям сургуулийнхаа хэмжээнд дэндүү сүр дуулиантай тэмдэглэсний улмаас сургуулийн захиргаа түүүнийг хэсэг хугацаанд хичээлд суухыг хоригложээ. Тэрээр энэхүү шийдвээрээс болж сэтгүүлч болохоор тууштай шийджээ. Сурлага хичээлээсээ улам хөндийрсөн түүнийг 1886 онд Гарвардаас хасчээ. Түүний аав хүүдээ 1887 онд Сан-Францискод эргэж ирэхэд нь бэлэг болгон “The San-Francisco Examiner” буюу “Сан-Францискогийн ажиглагч” сонинг худалдан авч өгчээ. Уильям сонины эзэн болоод, юуны түрүүнд “хэвлэлийн хаан” Жозеф Пулитцерийн арга барил, эрхлэн гаргадаг “The New York World” сониныг нь иж бүрэн судалжээ. Харин энэ 2 бол тэс өөр хүмүүс юм. Саятан эцэг, эхээрээ хязгааргүй санхүүжүүлэгддэг Уильям, Пулитцер шиг бүхнийг тэгээс эхлээгүй бөгөөд мөнгөний хувьд гачигдах зүйл гарсангүй. Авьяаслаг редактор, сурвалжлагдыг өндөр үнээр хөлслөх болсон Хёрстыэ “The San-francisco Examiner” удалгүй өөрсдийн гэсэн уншигчидтай болов. Ж.Пулитцерийн адил У.Хёрст нийгмийн сөрөг үзэггдлийг эрс хатуу шүүмжилж эхэлсэн. Өөрийгөө радикал ардчилсан үзэлтэн гэж зарладаг тэрээр сониноо мөнгө хайрлалгүй сурталчилж амжилтанд хүрчээ. У.Хёрст америкийн хэд хэдэн томоохон хотод ялангуяа Нью-Иоркод өөрийн сонинтой болохыг хүсч байжээ. Тэрээр Пулитцерийн байр суурийг эзлэн авах тулаанаа түүний дүү Альбертийн нэг дугаар нь нэг центээр борлогддог өдөр тутмын “The morning Journal” сонинг 1895онд 180мянган доллараар худалдан авч эхэлжээ. Энэ тулаанд нь түүний байнгын туслагч ээж нь хөрөнгө оруулсан байна. Хёрст ээжийнхээ өгсөн 7.5 сая долларыг эргэлтэнд оруулж худалдан авсан сониноо сурталчилж Пулитцерийн шилдэг сэтгүүлчдэд  өндөр хөлс амлан өөртөө татаж байжээ. Өөрт байсан мөнгө болон ээжийнх нь өгсөн мөнгө дуусдагийн даваан дээр “The morning Journal” сонин дөнгөж ашиг олж эхэлжээ. Пулитцер Хёрстын сонинг 6сарын дараа дампуурна гэж байсан  нь бурууджээ. Хёрст 6 сарын дотор “The morning Journal” сонинг Нью-Иоркийн зах зээлийг хязгааргүй эзэмшигч “The New York World”-өрсөлдөж чадахаа хүн бүхэнд батлан харуулжээ. Хёрст шинэ зүйл бүтээгээгүй бөгөд Пулитцерийн үйл ажиллагааг хуулбарлагч байжээ. Гэхдээ тэрээр Пулитцерийн санааг илүү эрч хүчтэй хэрэгжүүлж амжилтанд хүрч чаджээ. Тэрээр сексийн шинжтэй гэмт хэргийг сониндоо түлхүү тусгаж байв. “The morning Journal”-ын дугааруудад “Тэр бүсгүй үхлийн харайлт хийв”, “Амьдаар нь оршуулав” зэрэг нийтлэлээр дүүрэв. У.Хёрст сенсацит сэтгүүл зүйг амралтын өдрийн дугаар ‘The Sunday journal’-д сонгодог утгаар хэрэгжүүлсэн гэж судлаачид үздэг. Хэнийч бичиж зүрхэлдэггүй тийм найруулгаар У.Хёрстын сонинууд бичигддэг байжээ. Амралтын өдрийг ихэнх Нью-Иоркчид зугаацуулах зүйлгүй гэртээ өнгөрөөдгийг анзаарсан Хёрст 1897 оны хавар гэхэд 3хавсралт бүхий 80 нүүр “The Sunday Journal”-аа уншигчдын гарт хүргэжээ. Уг 3 хавсралт нь ‘American magazine’, ‘American Women’s Hom Journal’, ‘American Humorist’ байжээ. Түүний сонинд нийтлэгдэж буй секс, гэмт хэрэг, аваар осол, дайн, шинжлэх ухааны ололт нээлт гээд бүгд уншиж эхлээд хойш тавимгүй сонирхолтой байдаг байв. Ж.Пулитцерийг даган нийгмийн ажилчин анги дунд давхаргынхны эрх ашгийг хамгаалж “тарган трестүүд”-тэй тэмцэж эхлэжээ. Ажиличн ангийнханд олон тус хүргэний нэг нь Бруклиний ачигчдад ажлын өдрийг багасгахад нөлөөлсөн явдал юм. АНУ болон Испанийн дайн сенсацит сэтгүүл зүйн оргил байлаа. Энэхүү анхны Империалист дайн гарахд гол үүргийг У.хёрст гүйцэтгэсэн юм. Тэрээр өөрийн сониныхоо нэрд гарсан хослол сурвалжлагч Ричард Хардинг Дэвис, зураач Фредерих Ремингтон нарыг тусгай даалгавраар Куба руу илгээжээ. Эзнийхээ хувийн онгоцоор зорчсон тэд тэр даруй “Оливеттын хэрэг” гэгчийг илрүүлжээ. Дэвисийн бичсэнээр царайлаг залуухан боловсролтой америк бүсгүйг “Оливетт” хөлөг онгоцон дээр бүдүүлэг Испаницууд нүцгэлэн эрээ цээргүй нэгжсэн гэсэн бол Ф.Ремингтон түүнд нь тохируулан Испаничуудын дунд нүцгэн зогсож буй эмэгтэйг дүрсэлжээ. Энэ нийтлэл нилээн шуугиан дэгдээсэн бөгөөд үүнийг нь түүний өрсөлдөгч Ж.Пулитцер “The New York World”-ын сэтгүүллчид өнөөх бүсгүйтэй уулзан уг нийтлэл худлаа гэдгийг баталжээ. Ф.Ремингтон залхаж Хёрстод дайн болохгүй тул гэртээ харъя гэсэн захиа илгээтэл түүний хариуд нь тэрээр “Та нар наанаа үлд Та нар зөвхөн зураг илгээ. Дайныг би хийе” гэсэн алдарт захиаг илгээж байжээ. Гэсэн хэдий ч Ф.Ремингтон 7хоногийн дараа Кубыг орхижээ. “The morning Journal” нь “Руисийн хэрэг”\шүдний эмч мэргэжилтэй залуу испаны бослогод оролцож АНУ-д сууршиж байгаад тус орны Америкийн иргэн болжээ. Хэдэн жилийн дараа Кубад эргэж ирээд удаагүй байтал түүнийг Испаны цагдаа нар хулгай хийсэн хэргээр баривчилж төд удагүй шоронд нас баржээ. “The morning Journal” сонин үүнийг 1897 оны 2сарын 20-ний дугаартаа “Америкийн иргэнийг Испаны шоронд хөнөөв” гэж 1-р нүүртээ нийтэлж байжээ.\, “Сиснеросын хэрэг” зэрэг олон худал мэдээ материал нийтэлж АНУ, Испаныг дайтахад хүргэсэн бөгөөд дайн 1898 оны 4сарын 17-нд АНУ, Испанид дайн зарлажээ. Энэ дайн 4 сар хүрэхгүй дууссан байна. Харин энэ үед “The morning Journal” сонины хувь 1.5сая болтлоо огцом өсч У.Хёрст Ж.Пулитцерийг давж хэвлэлийн шинэ хаанаар өргөмжлөгдлөө. Дайн дууссаны дараа “The morning Journal” зүгээр суусангүй Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ерөнхийлөгч Мак-Кинлиг “трестүүдийг ивээн тэтгэгч” гээд ээлжит дайнаа эхэлжээ. “Муу хүнийг алж байж л түүнээс салдаг бол түүнийг алах хэрэгтэй” гэж “The morning Journal” хорьдугаар зууны эхэнд бичиж байжээ. 1901 онд Ерөнхйилөгч Кинли алагдсан бөгөөд алуурчны халааснаас “The morning Journal”-ын дугаар олджээ. 1911 онд тэрээр дахин Дайн дэгдээхийг оролдох болжээ. Энэ үед мексик дах түүний их хэмжээний газрыг хураах аюул учиржээ. Тиймээс тэрээр АНУ-ын засгийн газрыг Мексикт дайн зарлуулж цэргийн хүчээр газраа авч үлдэхийг зорьжээ. Дахиад л түүх давтагдав. У.Хёрстын сонинууд бүгд бүрэн зэвсэглэсэн зуу зуун мянган мексик цэрэг амьд бүхнийг устгахаар АНУ-ын хил рүү дэвшиж байна гэх зэрэг худал ярих болжээ. Түүний энэ санаархалд “The Chicago Tribune” сонин саад болж худал материал гэж баталжээ. Түүний зан чанарыг харуулсан “Иргэн Кейн” кино байдаг. Түүний сонины гинжин холбоо оноос онд баяжиж байв. 1933 он гэхэд У.Хёрстын хэвлэл оргилдоо хүрчээ. Энэ үед тэрээ 26 өдөр тутмын 17 долоо хоног тутмын сонин, 12 сэтгүүл, 2 кинокомпани эзэмшиж байжээ. Гэхдээ л 1955 онд Хёрст нас барахдаа өв залгамжлагч нартаа АНУ-ын өдөр тутмын сонины нийт хувийн аравны нэгийг эзэмшсэн трест үлдээжээ. Бүх насаараа трестийн эсрэг тэмцсэн Хёрст өөрөө тресттэй байсан нь сонирхолтой. У.Хёрст английн сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр их оруулсныг түүний хийсэн сөрөг үйлдлээр дарж болхохгүй.
Эерэг тал нь : өглөө, оройн, амралтын сониныг илүү сонирхолтой болгосон, сонины чимэглэлийг сайжруулж, том гарчиг нэвтрүүлсэн, эрх мэдэлтнүүдийн эсрэг амжилттай хэд хэдэн илчлэх компанит ажиллагаа явуулсан, шинжлэх ухааны ололт амжилтыг дүүрэн сурталчилж байсан, дундад ба ажилчин ангийнхны эрх ашгийг хамгаалж байсан, сэтгүүлчдийнхээ ахуй байдлыг ихээхэн анхаарч, цалинг эрс нэмсэн.
Сул тал : түүний сэтгүүлчид шуугиан дуулианы араас хэт хөөцөлдөж үйл явдлыг зохиомлоор дэврүүлж, баримтыг өөрт ашигтайгаар гуйвуулж байсан, тэрээр гэмт хэрэг секст илүү анхаарч байсан, түүний гарт сонин мэдээллийн бус зугаа цэнгээний хэрэгсэл болж хувирсан, тэрээр Испани, АНУ-ын дайн гарахад нөлөөлсөн зэрэг болно. Уильям Хёрст ард түмний эрх ашгийг ч марталгүй, ашиг хонжоогоо ч марталгүй байж амжилтанд хүрсэн чадварлаг сэтгүүлч удирдагч байжээ.       






Лекц – 11                       XIX 1-р хагасын хэвлэл  Оросын сэтгүүл зүй  

            XIX зууны Оросын хэвлэлийн суурийг “Вестник Европы” “Ёвропын мэдээч”, /1802-1830/ тавьжээ. Редактораар нь ажиллаж байсан Николай Михайлович Карамзиныг /1766-1826/ утга зхоиолын нэрт шүүмжлэгч Виссарион Григорьевич Белинский “улс төрийн мэдээг тун ухаалаг, чадварлаг дамжуулдаг” гэж үнэлсэн байдаг. 1804 онд Карамзин ордны түүхчээр томилогдсоны дараа тус сэтгүүлч уншигчдаа алдаж эхэлсэн байна. Гэвч “Вестник Европы” засгийн газрын талыг баримталсан, хаант засаг, халамжлагат ёсыг хамгаалсан нийтлэлийн бодлогоосоо няцаагүй юм. 1820- иод оны эхэн үеийн “Вестник Еврропы”-г “хуурай, уйтгартай, хөгцөрсөн, үхширмэл байдлын сонгодог жишээ” гэж мөнөөх Белинский тодорхойлсон байдаг. XIX зууны эхээр Оросын тогтмол хэвлэл шинэ төрлийн сонин, сэтгүүлээр баяжсан байна. 1801 -1810 оны хооронд 60 сэтгүүл, 9 сонин шинээр гарах болжээ. Харамсалтай нь “Вестник Европы” гаас бусад нь удалгүй түүх болон үлдсэн байна. Албан газрууд өөрийн хэвлэлтэй болох эхлэл тавигдахын хамт худалдаа арилжаа, бусад чиглэлийн сонин, сэтгүүл үүсчээ. Салбарын хэвлэлд дотоод гадаадын эрдэмтдийн бичсэн шинжлэх ухааны хялбаршуулсан, шинжлэх ухааны өгүүллүүд зонхилж, шинэ бүтээлийн дүрс, зураг шугам зургууд олноор хэвлэгдэж байв. 1811 онд “Казанские известия” /Казанийн мэдээ/ хэмээх сонон гарснаар Оросын орон нутгийн хэвлэлийн эх тавигдсан юм. 1812 оны Наполеоны түрэмгийлэл буюу Оросын Францын дайн /Оросын түүхэнд эх орны дайн гэгддэг/ сэтгүүл зүйн хөгжилд тодорхой ул мөр үлдээжээ. Николай Иванович Гречийн /1787-1867/ “Сын отечества” / Эх орны хүү”, 1812-1852/ сэтгүүл 1812 оны дайныг улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө дайн гэж үзэж, түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж буй энгийн цэргүүдийг зураглаж байсан бол Москвагийн цэргийн амбан захирагч Ф. В. Расточины хөрөнгөөр хэвлэгддэг “Русский вестнк” /”Оросын мэдээч”, 1808-1820 / сэтгүүлийг эрхлэн гаргагч, зохиолч Сергей Николаевич Глинка /1776-1847/ үнэн алдартны шашин, хаант төр, язгууртан ангийн эрх ашгийг хамгаалсан дайн гэж үзэж байв. Сонирхуулж хэлэхэд, Греч сэтгүүлээ гаргахын тулд эзэн хаанаас 1 мянган рубль авч байжээ. Долоо хоног бүрийн үрэв гаригт 40-50 хуудсаар гардаг тус сэтгүүлд И. А. Крылов ёгт үлгэрүүдээ нийтлүүлж, А. Г. Венецианов, И. И. Теребнев нар шог зургуудаа хэвлүүлдэг байв. 1813 оны 2-р сараас Петербургт “Русский инвалид” /Оросын эрэмдэг хүн/ сонин гарах болжээ. Лифландиас гаралтай, Германы Йенийн их сургуулийг философийн доктор зэрэгтэй төгсгөсөн П. Пазаровиус сониноо гаргахдаа эзэн хааны гэр бүлээс санхүүжилт авсан байна. Оросын армийн хилийн чанадын аян гэж түүхэнд тэмдэглэдсэн Наолеоны эсрэг 1813-1814 оны дайныг шуурхай тусгаж байсан тус сонины захиалагчийн тоо хурдан өсч, ердөө хоёрхон сарын дараа 800 захиалгчтай болжээ. Сонирхуулж хэлэхэд, “Руссий инвалид” Францын хэвлэлүүдийг дууриаж, фельтонтой болсныхоо хариуд бусад сонинд эх оронч бус зан гаргала гэж шүүмжлэгдсэн байна. Тус сонин он удаан жил тогтвортой гарсан бөгөөд 1913 онд сүүлийн дугаараа уншигчдад толилуулсан юм. Наполеонтой тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалсан нь Оросод эрх чөлөөг эрхэмлэсэн үзэл газар авахад түлхэц үзүүлжээ. Үүний зэрэгцээ дарангуйллын аливаа хэлбэрийг үзэн ядах, нийгэм- цаг үеийн тулгамдсан асуудлуудыг дэлгэн тавих нь ихэссэн байна. 1820-иод он бол декабристуудын идэвхижилийн үе байлаа. Тэд улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан тариачин анги буцаад л газрын  эздийн мэдэлд шилжсэнд бухимдаж, Оросын улс төрийн тогтолцоог шинэтгэхийг орилгоо болгожээ. А. А. Бестужев, К.Ф. Рылеев нар “Полярная звезда” /“Алтан гадас”/, В. Ф. Одоевский, В.К. Кюхельбекер нар “Мнемозина”, А. О. Корнилович “Русская старина” / “Оросын хуучин цаг” / -г эрхлэн гаргаж байв. “Полярная звезда” цомирлогтой Оросын сэтгүүл зүйн түүхэн дэх бичлэгийн анхны шагнал холбоотой                                      





Лекц – 12                          1950-1980-аад оны Оросын сэтгүүл зүй
1956 оны хавар хуралдсан ЗХУКН-ын ХХ их хурал улс орны их хөгжил дэх томоохон өөрчлөлтийн эх суурийг тавьсанаараа чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ хурал эдийн засгийн шинэ бодлогыг тодорхойлж, намын үйл ажиллагаанд ардчиллын эх суурийг тавихад чиглэгдсэн анхны алхамуудыг хийж, “хүйтэн дайнаас”энх тайванаар зэргэцэн орших бодлогод шилжихийг тунхагласан юм. ХХ их хурлын хамгийн гол ач холбогдол нь И.В.Сталиныг тахин шүтэх болон түүний үр дагаврыг арилгах, хэлмэгдэлд өртсөн олон зуун коммунис, нам бусчуудын нэр төрийг сэргээхэд оршино. Энэ бол амьдралын тулгамдсан асуултанд өгөх хариулт байснаараа ач холбогдолтой байв.

Энэ үед тогтмол хэвлэлийн бүтэц мэдэгдэхүйц шинэчлэгдэж, “Промышленно-экономическая газета” “Үйлдвэр-эдийн засгийн сонин” “Экономическая газета” “Эдийн засгийн сонин” “Социалистическая индустрия” “Социалист аж үйлдвэр” “Московсческая новости” “Москвагийн  мэдээ” зэрэг Холбоот улсын хэмжээний шинэ сонинууд гарч эхэлжээ. ЗХУ-ын хамгийн том холбоот улс болох ОХУ-д анх удаа өөрийн төв хэвлэл болох “Советская Россия” сонин бий болжээ. 1960 оноос “Известия” сонин өдөр орой гэсэн хоёр дугаараар, “Неделя” хэмээх ням гаригийн хавсралт дугаартай гарах болжээ.Мөн орон нутгийн сонин хэвлэлийн бүтэц, зохион байгуулалтанд томоохон өөрчлөлт гарч, хамтралын олон хувиар хэвлэгдэх сонин, хамтрал сангийн аж ахуйн хамтарсан хэвлэл болох район дундын сонин гаргах оролдлогыг хийж эхлэв. Гэвч ийм оролдлого үр ашиггүй гэдэг нь батлагдаж, районны сонин орон нутгийн гол хэвлэл хэвээрээ үлдсэн юм. Түүнчлэн “Москва” “Ленинград” “Нева” “Молодая градия” зэрэг утга зохиол-уран сайхны “зузаан” сэтгүүл, “Агитатор” /Ухуулагч/ хэмээх нийгэм, улс төрийн, “Вопросы историй КПСС” “ЗХУКН-ын түүхийн асуудлууд” нийгмийн ухааны “Известия Сибирского отделения Академии наук СССР” зэрэг шинжлэх ухааны сэтгүүл шинээр гарч эхэлжээ. 1960 онд 7 мянга гаруй сонин, 4 мянга орчим сэтгүүл маягийн тогтмол хэвлэл гарч байжээ.
1961 оны 2 дугаар сард шинэ мэдээллийн агентлаг АПН “Новости” хэвлэлийн агентлаг бий болсон бөгөөд үүнийг Сэтгүүлчдийн холбоо, Зохиолчдын холбоо, Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо, Улс төрийн болон шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх бүх холбоотны нийгэмлэг “сүүлд бүх холбоотны “Знание” нийгэмлэг гэж нэрлэх болсон” зэрэг бүх холбоот улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах олон нийтийн байгууллагууд үүсгэн байгуулсан юм. АПН-ийн төрийн мэдлийн агентлаг болох ТАСС-аас ялгагдах онцлог нь “Зөвлөлтийн ард түмний гадаад, дотоодод болж буй үйл явдлын талаарх үзэл бодлыг тусгахад оршиж байв. Энэ агентлаг тайлбарын шинжтэй мэдээллийг нийтлэхэд түлхүү анхаарч, гадаад орнуудад зориулсан өгүүлэл, тойм, салбар, сурвалжлага, ярилцлага, фото материалуудыг, сүүлд телефильмүүдийг бэлтгэх болсны хамт Зөвлөлтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон улсын амьдралын тухай мэдээллээр хангахыг гол зорилго болгосон юм. Мөн гадаадын уншигчдад зориулсан олон сонин, сэтгүүл гаргаж байсны дотор Англид “Советская неделя” “Зөвлөлтийн  долоо хоног” Энэтхэгт “Страна советов” “Зөвлөлтийн орон” АНУ-д “СССР”, Японд “Советский союз сегодня” “ЗХУ өнөөдөр” зэрэг нөлөө бүхий тогтмол хэвлэлийг нэрлэж  болно.
Энэ үед транзисторын хүлээн авагч өргөн дэлгэрсэн нь радиог эрчимтэй хөгжүүлэх, нэвтрүүлгийг хүлээн авах боломжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.1965 онд Зөвлөлтийн радиог сонсогчдын тоо 200 саяд хүрчээ. Москвагийн радио хоногт 250 цагийн нэвтрүүлгийг 46 гадаад хэл дээр, ЗХУ-ын үндэстний 10 хэл дээр явуулж байв. Мөн холбоот улс, муж, хязгаарын радио ЗХУ-ын ард түмний 65 хэл дээр нэвтрүүлэг явуулж байжээ. 1960-аад оны эхээр бүх холбоотны радои нэвтрүүлгээ 4 программаар цацаж, орон нутагт радоигийн 130 редакци үйл ажиллагаа явуулж байв.
Тавиад оны сүүлчээс телевиз нилээд эрчимтэй хөгжиж, телевизорын тоо 4 саяд хүрч, төв телевиз өдөр тутам нэвтрүүлэг явуулах болж, Москва муж болон нийслэлд зориулсан хоёр дахь сувгийг ажиллуулж эхэлжээ.
1959 оны сүүлд Зөвлөлтийн сэтгүүлчдийн бүх холбоотны анхдугаар их хурал хуралдаж, шинэ байгууллага болох ЗХУ-ын Сэтгүүлчдийн холбооны дүрмийг баталж, зроилтыг тодорхойлсон юм.
ЗХУКН-ын ХХ их хурлын  дараа Зөвлөлтийн сэтгүүл зүйн бодлого,тусгах     сэдэв нь үндсээр нь өөрчлөгджээ. Н.С.Хрущевын “Хувь хүнийг танин шүтэх болон түүний ур дагаврын тухай” илтгэлийг хаалттай хуралдсанаар авч хэлэлцсэн бөгөөд түүнийг олон нийтэд зориулсан сонин хэвлэлд нийтлээгүй юм. Гэвч 6дугаар сарын 4-нд “The New York Times” хоёр хоногийн дараа Парисийн “Le Monde” сонинд нийтлэгджээ. ХХ их хурлын дараа удахгүй коммунистууд Н.С.Хрущевын илтгэлийн эх бичвэртэй танилцаж, “Правда” сонинд түүний гол санаануудыг товчилж нийтэлсэн юм. Энэ бүхэн нь олон түмний сэтгэл зүйд хүчтэй давалгаа үүсгэсэн томоохон үйл явдал болжээ
Намын үйл ажиллагааг өөрчлөн шинэчилж, хүнд суртлын үеийн захиргаадалтын аргыг халж, удирдлагын ленинч зарчим, хэм хэмжээг нэвтрүүлэх асуудал Оросын сэтгүүл зүйн сэдэв болж “Намын амьдрал” “Намын амьдрал удирдлагын арга барил ба чадвар” “Марксизм-ленинизм амьдралд” “Лениний заасан замаар” зэрэг тогтмол булан ажиллуулж эхлэв. Мөн намын шинэ хөтөлбөр, дүрэм батлагдаж, түүнийг “бүх нийтээр хэлэлцүүлэх” өргөн хүрээний кампанит ажил өрнөв. Зөвхөн “Правда” сонин гэхэд “Коммунизм дэлхий дахинд Энх тайвныг тогтоох болно” “Коммунизм дэлхий дахинд аз жаргал авчрах болно” “Коммунизм дэлхий дахинд Эрх тэгш ёсыг тогтоох болно” зэрэг 6 тусгай дугаар гаргажээ.
Шүүмжлэлийг дутагдал доголдолтой тэмцэх болон хөдөлмөрчдийг хүмүүжүүлэх чухал зэвсэг гэж үзсэн явдал  шүүмжлэлт, хошин шог нийтлэлийн тоог нэмэгдүүлэх, шог найруулалыг  хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ чиглэлийн олон төрлийн булан гарч, ихэнх сонин “Ардын хяналтын нүүр” “Ардын хяналт” “Олон нийтийн хяналт” зэрэг сэдэвчилсэн нүүрийг тогтмол гаргах болжээ.
Энэ үед идэвхтэн бичигчдийн хөдөлгөөн  эрчимтэй өрнөж, редакцийн газраас зохиох олон түмний ажлын арга хэлбэр улам баяжсан юм. 1960-аад оны үед 5 сая орчим идэвхтэн сурвалжлагч ажиллаж байсан нь үүний тод жишээ мөн. Хөдөлмөрчдийн захидалд онцгой анхаарах болж, түүнийг сонины дугаар болгонд огтмол нийтэлж, “Уншигч зөвлөж санал болгож байна....” “Уншигч мэдээлж, бодож, санал дэвшүүлж байна. “Уншигч яриаг үргэлжлүүлж байна” зэрэг тусгай нүүр булан ажиллуулж байсан нь олон түмний нийгмийн идэвх санаачилгыг дээшлүүлэхэд тодорхой нөлөө үзүүлж байв.
Сансрын анхны хөлгийг нисгэсэн явдал бол Зөвлөлтийн шинжлэх ухаан, техникийн гарамгай амжилт болдж,1961 оны 4 дүгээр сарын 12-нд Ю.А.Гагарин сансарт ниссэн эь зөвхөн ЗХУ-ын төдийгүй, хүн төрөлхтний түүхэн дэх агуу их үйл явдал болсон ажээ. “Правда” “Известия” сонин энэ үйл явдалд зориулан тусгай дугаар гаргаж, ТАСС-ын мэдээлэл дэлхий  дахинд цацагдсан юм. Мөн Москвагийн телевиз 4 дүгээр сарын 14-нд Зөвлөлтийн ард түмний анхны сансарын нисэгчийг яаж угтаж авсаныг шууд үзүүлсэн нэвтрүүлгийг Ёвропын орнуудад дамжуулсан нь ЗХУ-ын сэтгүүл зүйн түүхэн дэх томоохон үйл явдал болжээ. энэхүү “дулаарал”-ын он жилүүдэд олон түмний оюуны дахин сэргэлт эрчимтэй явагдаж, хүний дотоод ертөнцийг нээн харуулах явдал идэвхжих хандлага ажиглагдах болсон. Нэрт сэтгүүлч В.Овечкиний “Районы жирийн өдрүүд” найрууллын цуврал нь “эргэлтйин ач холбогдолтой баримт” болж, Зөвлөлтийн сэтгүүл зүйн хөгжил дэх шинэ үеийг нээсэн юм. Тосгоны амьдралыг ил тод, үнэн бодитой, уран яруу тусгасан А.Калинин, Г.Троепольский , В.Тендряков, Е.Дорош нарын  нийтлэл нь сэтгүүл зүйд “тосгоныхны” хэмээх цоо шинэ чиглэл, урсгалыг бий болгожээ.
Нэрт нийтлэлч А.Аграновский өөрийнхөө уран бүтээлийг үйлдвэр, шинжлэх ухаан, боловсролд зориулж, Татьяна Тэсс зөвлөлтийн “жирийн” иргэдийн амьдралд тохиолдсон үйл явдлыг тэдний дотоод ертөнцийн онцлогтой холбон бичсэн хөрөг болон үйл явдлын найруулаараа алдаршиж байсан бол В.Песков экологийн сэтгүүл зүйн эх үүсвэрийг тавьж, 1936 онд хэвлэгдэн гарсан “Шүүдэр дунд алхахуй” номоороо олон түмнийг байлдан дагуулсан түүхтэй. 1964 оны 10дугаар сард ЗХУКН-ын Төв хороог Л.И Брежнев толгойлох болж, ЗХУ түүхэнд зогсонги байдлын үе гэсэн нэрээр үлдсэн хөгжлийн шинэ үед орсон ажээ. Улс орны төрийн механизм болон улс төрийн системд хүнд суртлын арга барил улаи хүчтэй нэвтэрч, эдийн засгийн өсөлт буурах хандлага ажиглагдаж эхэлжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн үр ашиггүй ажиллаж, нийгмийн салбарт ам ажил хоёрын ялгаа эрс нэмэгдэж, юуны өмнө нам-төрийн аппаратын таалалд нийцсэн бодлого эрчимтэй явагдах болжээ.
“Зогсонги” байдлын үеийн Зөвлөлтийн сэтгүүл зүйн нэг гол шинж нь ОНМХ-үүд тооны хувьд эрс өсөн нэмэгдсэн явдал байлаа. Хэрэв ЗХУ-д 1970 онд 7250 сонин 140сая хувиар хэвлэгдэн гарч байсан бол 1977 онд 7985 сонин 168 сая хувиар гарч байжээ. 1977 онд сэтгүүлийн тоо 7 мянгад, тэдний нэг жилд хэвлэгдэх хувь нь 3 тэрбумд хүрчээ. Хэвлэлийн материал –техникийн  бааз ч мэдэгдэхүйц сайжирч, 70-аад оны хоёрдугаар хагаст томоохон хотуудад 20 шинэ хэвлэлийн комбиант ашиглалтанд орсон байна. Офсет хэвлэл болон фото өрөлтийн аргыг, нэвтрүүлсэн нь сонин хэвлэлийн чанар, өнгө үзэмжийг эрс сайжруулахад нөлөөлжээ.



Лекц -13                                  Оросын ТАСС

ТАСС болон АПН-ний дамжуулах мэдээллийн тоо жилээс жилд нэмэгдэж, сурвалжлагчдын сүлжээ нэлээд өргөжин хөгжжээ. Тухайлбал: 80-аад оны дунд үед ТАСС-ын харьяанд Холбоот улсын 14 агентлаг, ОХУ-д 6 салбар, 72 сурвалжлах товчоо, хилийн чанадад 110 сурвалжлах товчоо болон салбар ажиллаж байв.
Бүх холбоотны радио 80-аад оны эхэнд 5 программаар нэвтрүүлэг хийж, тэдний зарим нь 24 цагийн турш нэвтрүүлэг явуулдаг болжээ. мэдээлэл, нийгэм –улс төр, уран сайхны нэвтрүүлгийн 1 программ хамгийн гол үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд хоногт 20 цагийн нэвтрүүлгийг цаг хугацааны ялгааг харгалзан 4 бүсэд ээлжлэн нэвтрүүлж байв. Мөн хөгжил-мэдээллийн төрөлжсөн нэвтрүүлэг явуулдаг “Маяк” /гэрэлт цамхаг/ буюу 2 программ олон түмний анхаарлыг татаж, богино хугацаанд олон сонсогчидтой болж чадсан. Гадаад орнуудад зориулсан нэвтрүүлгийн тоо нэмэгдэж, дэлхйи дахины ард түмний 10-аад хэл дээр нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Бүх холбоотны радио 80-аад оны эхэнд хоногт 150 цагийн нэвтрүүлэг явуулж байжээ.
1970-1980-аад оны үед Зөвлөлтийн телевиз зөвхөн материал-техникийн хувьд төдийгүй, нэвтрүүлэг, хөтөлбөрийн чанар, төрөл, хамрах хүрээний хувьд ч ихээхэн өөрчлөгдөж нэлээд сайн хөгжсөн гэж хэлж болно. 1965 онд дээд, дунд, сургуульд болон бие дааж боловсрол эзэмших хүмүүст туслах зорилгоор сургалт, шинжлэх ухаан –танин мэдэхүйн 3 программыг үүсгэн байгуулсан бол 1967 онд Останкино дах телевизийн төв ашиглалтанд орсноор спорт, уран сайхны  4 программ үйл ажиллагаагаа эхэлжээ. 1970 онд ЗХУ-ын нийт хүн амын 70% нь 80-аад оны эхэнд 88 хувь нь телевиз үздэг болжээ. 1982 онд төд телевизийн соёл-гэгээрлийн 2 программыг орон даяар явуулах болж,1 программын бүх нэвтрүүлгийг “Орбита” /Огторгуй/ систетийн тусламжтайгаар хойд болон дорнод  хэсэгт цагийн ялгааг харгалзан ээлжлан нэвтрүүлэх болсон юм. Олон үндэстэн амьдардаг бүс нутагт орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг хоёр хэл дээр явуулж эхэлжээ. Тухайлбал: 1980 онд зөвхөн ОХУ-д 14 теле студи хоёр хэл дээр, телевизийн 4 төв 3 буюу түүнээс дээш хэл дээр нэвтрүүлэг явуулж байв.  70-аад оны үед тогтмол хэвлэл, радио, телевизийн харилцан нөлөөлөл улам бэхжиж, нэгдмэл нэг систем болж үйлчлэх үйл явц нэлээд эрчимтэй явагдах болжээ. “Кругозор” / мэдлэгийн хүрээ/, “Колобок” /Өнхрүүш/ “Клуб и  художественная самодеяельности” /клуб ба сайн дурын уран сайхан ч/ зэрэг сэтгүүл пянз. Дууны бичлэгтэн гарч хэвлэлийн мэдээлэл болон радио сэтгүүл зүйн шинжийг нэгэн зэрэг агуулж байснаараа ихээхэн онцлогтой. 80-аад оны үед Зөвлөлтийн сэтгүүл зүйн сүлжээ эрс өргөжиж, төрөлжсөнөөрөө ЮНЕСКО-гоос тавьж байсан иргэн бүр мэдээллийн 4-6 эх сурвалжийг ашиглах ёстой гэсэн шалгуурын төвшинд хүрчээ. ЗХУ-д албан ёсоор бүртгэгдсэн байсан 14 мянган тогтмол хэвлэлийн 8,5 мянга нь сонин байсан бөгөөд тэд 65 хэл дээр гарч байв. Нийт тогтмол хэвлэлийн нэг удаагийн хэвлэгдэх хувь нь 200 саяд хүрсэн юм_ төв телевиз, бүх холбоотны радиогоос гадна орон нутгийн 115 телевизийн төв, 140 радиостанци үйл ажиллагаа явуулж байв.
ЗХУ-д ОНМХ юуны өмнө намын үзэл суртлын зэвсэг болж байсанаараа ихээхэн онцлогтой юм. 1960-аад онд социализмын дайснуудыг илчлэхэд” үндэслэгдсэн “үзэл суртлын тэмцлийг хүчтэй болгох” лоозин дэвшүүлж байсан нь 30-аад оны “ангийн тэмцлийг хүчтэй болгох” гэсэн урианы ялимгүй өөрчилсөн томёолол байлаа. Гэвч энэ үеийн сэтгүүл зүйн гол зорилго нь Зөвлөлтийн ард түмэнд марксист-ленинист үзэл санаа, коммунист ёс суртахууныг төлөвшүүлэх, намын их хурлуудын шийдвэрийг сурталчлахад оршиж байсан юм. Намын шийдвэрийг сурталчилсан янз бүрийн уриа лоозон, “малгай” гарчиг, цуврал буланд нийтлэгсэн ухуулан сурталчлах зорилго бүхий албархуу шинжтэй, саарал магтаал шингэсэн том том материалууд улиг болсон хэвшмэл хэлбэр, өнгө аясаар дүүрэн байв. Тухайлбал: “Правда” сонины дугаар болгонд /ЗХУКН-ын XXYI их хурлын шийдвэрийн “мөр болгоны” цаана / XXYI их хурал-марксизм-ленинизм амьдралд/ “Советская Россия” сонинд “Чиний намын чиг шугам” “ЗХУКН-ын XXYI их хурлын шийдвэр амьдралд” булан, телевизийн “Их хурлаас их хуралд” “Сая сая хүний лениний их сургууль” хөтөлбөр “Таван жилийг хугацаанаас нь өмнө” цуврал нэвтрүүлгийг хэлж болно. ЗХУ-д улсад шинээр баригдаж эхэлсэн томоохон барилга байгууламж, үйлдвэрүүдийг залуучуудын гавшгай хөдөлмөрийн бүтээл байгуулалт гэж зарласан нь зөвхөн залуучуудын төдийгүй, Зөвлөлтийн нийт ард түмний анхаарлыг татахын хамт сэтгүүл зүйн үндсэн сэдэв болж, залуучуудыг таван жилийн чухал объект болох Сибирь, Алс Дорнод, Нечерноземьед уриалан дуудаж, идэвх санаачлагыг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байв. БАМ /Байгаль-Амурын төмөр зам/ “Атоммаш” /Волгийн машины үйлдвэр/ Красноярскийн болон Усть-Илимийн усан цахилгаан станци, Авто ВАЗ /Волгийн машины үйлдвэр/, Канск-Ачинский дулааны эрчим хүчний цогцолбор /ТЭК/ сэтгүүлчдийн анхаарлын төвд байж, үүнд олон арван найруулал сурвалжлага, тэмдэглэлийг зориулсныг хэлэх хэрэгтэй. Үүний хамт сэтгүүл зүйн нэг чухал сэдэв бол Афганистан дахь дайн байсан бөгөөд үүнийг Зөвлөлтийн хязгаарлагдмал тооны цэргийн интернациональч үүргийг сурталчлах зорилгын үүднээс зөвхөн нэг талыг барьж дэндүү уйтгартай, улиг болсон өнгө аясаар тусгаж байсан юм. Энэ бүхэн нь Афганистан дахь Зөвлөлтийн арми зөвхөн хувьсгалч ард түмний эрх чөлөөний тэмцэлд туслах зорилготой гэсэн үзэл суртлын домог зохиоход хүргэж байжээ.
    Энэ үед хэдийгээр саарал магтаал голлссон материал давамгайлж байсан боловч А.Аграновский, В.Песков, Г.Радов, И.Руденко, А.Стреляный, Т.Тэсс, Ю.Черниченко зэрэг сэтгүүлч хатуу хяналтын нөхцөлд ч зоригтой дуугарч, олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж, шуугиан дэгдээсэн цөөнгүй нийтлэл бичиж, шудрага ёсны төлөө идэвхтэй тэмцэж, хохирч хэлмэгдсэн хүмүүст туслахын хамт өөрсдийн нөхцөл боломжийн хүрээнд улс орны хөгжил дэвшлийн төлөө үйлчлэхийг эрмэлзэж байсан. Тухайлбал: Л.Лиходеев И.Шатуновскийн шог найруулал, хошин шог телесэтгүүл “Фитиль” /Бялт/ залхуу, зарчимгүй удирдагчид, луйварчид, улсын өмч хөрөнгийг завшигчдийн тухай хурц шүүмжилж байсан нь тодорхой үр дүнд хүрч, олон түмний анхаарлыг ихээхэн татаж байжээ. Сэтгүүлчдийн шүүмжлэлт нийтлэлийн мөрөөр авсан арга хэмжээний талаар хоёр сарын дотор заавал хариу ирүүлдэг журам хэрэгжиж, зөвхөн “Правда” сонинд /Хариу ирлээ/ /Шүүмжлэлийн дараа/  “Правда” асуудал дэвшүүлэв. “Юу хийв?” “Эргэн сурвалжлахад” зэрэг булан тогтмол гарч байв. Товчоор хэлбэл, 80-аад оны эхэнд шүүмжлэлт болон асуудал дэвшүүлсэн нийтлэлийн үр нөлөө нэлээд өндөр төвшинд байсан гэж хэлж болно.
80-аад оны эхээр хүмүүсийн радио, телевиз, сонин хэвлэлд итгэх итгэл нь буурах хандлага ажиглагдах болов. Тухайлбал: 1983 онд райноны сонины захиалагдын тоо 110 мянгаар буурчээ. Ихэнх хэвлэлийн захиалагдын тоог нам, комосолын гишүүдэд хүчээр захиалуулах замаар барьж байв.
ЗХУ-д хэвлэлийн эрх чөлөө хэт хязгаарлагдмал, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө үндсэндээ алга байсан нь самиздат буюу  бие дааж хувиараа сонин, сэтгүүл хэвлэх үйл ажиллагаа үүсэхэд нөлөөлжээ. Ийм үйл ажиллагаа 20-иод оны үеэс эхэлсэн боловч энэ нэр томъёог 50-иад оны дунд үеэс буюу “Известия” сонинд “Синтаксис”/ Өгүүлбэр зүй/ хэмээх гар бичмэл сэтгүүл гарсан тухай мэдээ нийтлэгдсэнээс хойш нилээд өргөн хэрэглэх болжээ.
Шинэ үеийн хувийн хэвлэл эрхлэн гаргах үйл ажиллагаа Хрущевын “дулаарал”-ын үед эхэлж Л.И.Брежневийн үед мэдэгдэхүйц хөгжсөн түүхтэй юм. 60-аад оны үед гар бичмэл, эсвэл бичгийн машинаар олшруулсан сонин, сэтгүүл түгээмэл үзэгдэл болж чаджээ. Хувийн хэвлэл нийтлэгчдийн хувьд “Синтаксис” сэтгүүлийн уламжлал чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. “Синтаксис” сэтгүүлийн дугаар гарсаны (1959 оны 12 дугаар сард №1, 1960 оны 2 дугаар сард №2 1960 оны 4 дүгээр сард №3 ) дараа түүний эрхлэгч А.Гинзбургийг баривчилжээ.
     1960-аад оны үеийн бусад хувийн хэвлэл гол төлөв уран зохиолын бүтээлүүд, улс орны нийгэм-улс төрийн амьдралтай холбоотой өгүүлэл, баримт бичиг болон материалууд байсан бөгөөд хувийн хэвлэх үйлдвэрүүдэд А.Солженицыны рамонууд, Б.Пастернакийн “Живаго эмч”, А.Авторхановын “Засаглалын технологи”, И.Габаль, Н.Горбаневскийн шүлгийн түүвэр, В.Аксенов, А.Кузнецов, А.Галич нарын урьд хэвлэхийг хориглосон бүтээлүүд, А.Д.Сахаровын “Оюуны эрх чөлөө ба нийгмийн дэвшил, энх тайванаар зэрэгцэн орших тухай эргэцүүлэл Р.А Медведевийн “Түүхийн шүүхийн өмнө” “орчин үеийн тухай үнэн” зэрэг ном товхимол хэвлэгдэн гарчээ.
   70-аад он хүртэл Зөвлөлтийн бие даасан, хувийн хэвлэлийг гол төлөв ухуулах хуудас, товхимол, ном зэрэг тогтмол бус хэвлэл бүрдүүлж байв. Сэтгүүл гаргах  оролдлого байсан боловч тэр нь нэг удаагийн шинжтэй байсан юм. Дээр дурьдсан “Синтаксис” /1960/ сэтгүүлээс гадна “Бумеранг” /Шидүүр 1960/ “Феникс” / Галт гарди 1961/  “Коктейль” /1961/ “Фонарь” /Дэнлүү 1963/ “Времена года” / Жилийн дөрвөн улирал 1962/ “Мастерская” /Урлан 1964/ “Чу” /1965/ “Сфинксы” / Ховдос 1965/ зэрэг сэтгүүлийн нэг дугаар, “Сирена” /Дохио 1962/ сэтгүүлийн  гурван дугаар гарчээ. Зөвхөн 60-аад оны эцэс, 70-аад оны эхний үед л тогтмол гардаг сонин хэвлэл олшрох хандлага ажиглагдаж, энэ нь цаашид бие даасан сонин хэвлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм.
     Ийм бие даасан сонин хэвлэл үндсэндээ хоёр замаар бий болжээ. нэгдүгээрт, анх эмхэтгэл, товхимол маягаар гарч / Тухайлбал: В.Н.Чалидзегийн “ Нийгмийн асуудлууд” цувралыг нэрлэж болно/ сүүлд тогтмол хэвлэлийн бүх шинж тэмдгийг агуулсан бие даасан сонин хэвлэлийг шинээр үүсгэн байгуулах явдал байлаа. Ийм бие даасан тогтмол хэвлэлийн шинэ үзэгдэл  бол Москвад эхийг хувийн журмаар бэлтгэж, Нюь-Йоркийн “ Хроника” хэвлэх үйлдвэрт хэвлэж, ЗХУ-д нууцаар тарааж байсан “Хроника текущих событий” / Үйл явдлын өдрийн мэдээ/ сэтгүүл байсан юм. 1972-1973 оны үед янз бүрийн дарамт шахалт үзүүлэх замаар “ Хроника текущих событий” сэтгүүлийг хаасан боловч 1974 оны хавар дахин гарч үйл ажиллагаагаа нэлээд хэдэн жилийн турш үргэлжлүүлжээ. Харин түүний дараа зохиогч, түгээгчид болох Т.Великанова С.Ковалев Т.Ходорович нарт байнга хавчлага дарамт шахалт үзүүлж, маш хүнд нөхцөлд ажиллаж байжээ.
Сэтгүүл хэлбэртэй олон арван хуудас бүхий дэвтэрээс бүрдсэн “Хроника”-гийн “ Шорон ба цөллөгөнд” “Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт” “Захидал ба өргөдөл” “Хувийн хэвлэн нийтлэгчдийн мэдээлэл” “Товч мэдээ” зэрэг буланд улс төрийн хэргээр шоронд хоригдож, олон жилийн турш зовж зүдэрч, хэлмэгдэж буй хүмүүсээс эхлээд үндэсний цөөнхийн тулгамдсан асуудлууд, сүсэгтнүүдэд үзүүлж буй дарамт, сөрөг хүчний үзэл бодол, хохирогчдын санал гомдол хүртэлх сэдэв, асуудлуудыг хөндөж байсан нь олон түмний анхаарлыг онцгой татаж байв. Энэ сэтгүүл мэдээллийн багтаамж, товч тодорхой баталгаа нотолгоо сайтай зэрэг шинжээрээ онцлогтой байжээ.
   70-аад оны бие даасан хувийн хэвлэлийг дараах үндсэн хэсгүүдэд хувааж болно. Үүнд: 1. ЗХУ-ын нутаг дэвсгэрт амьдардаг зохиогчдын бичсэн өвөрмөц эх бичвэрүүдийг олшруулж тараадаг байсан. 2. Нууцаар оруулж ирсэн гадаадын хэвлэлийн улс төрийн  болон уран сайхны бүтээлүүдийг орчуулж хэвлэж, тараах 3. Бүтээлүүдийг нь хэвлэн тараахыг хориглосон зохиогчдын бүтээлүүдийг номын сангийн тусгай хадгаламж, хувийн архивуудаас авч хэвлэн нийтлэж байв. Тухайн үед бие даасан хэвлэн нийтлэгчид бараг алхам тутамдаа саад бэрхшээлтэй тулгарч байсан боловч асар их эр зориг гарган ажилласан юм. Зөвхөн өөрчлөн байгуулалтын үед л нууц байдлаас гарч, ямар ч дарамт шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах болжээ.

        “Дулаарлын” бас зогсонги  байдлын үетэй давхацсан ЗХУ-ын сэтгүүл зүйн хөгжлийн 30 жилийн үе шинэлэг хандлагтай, бас дотоод зөрчилтэй байсан гэж үздэг Сэтгүүл зүйн системд телевиз хэмээх ОНМХ-ийн шинэ төрөл нэмэгдэж, нийтлэл, нэвтрүүлгийн хэв маяг, бүтэц зохион байгуулалтанд томоохон өөрчлөлт гарчээ. Бие даасан, хувийн сонин хэвлэл гарч эхэлсэн нь мэдээллийн ертөнц дэх нам төрийн монопол эрхийг хязгаарлаж, Зөвлөлтийн сэтгүүл зүй хаалттай сэдэв рүү нэвтэрч, олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлэх, ил тод байдлын бодлого руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм





 Лекц – 14                         Цахим сэтгүүл зүйн түүх 

            Мэдээж бид цахим сэтгүүлзүйн түүхийг ярихын тулд интернэтийн үүсэл хөгжлийг ярих нь зөв зүйтэй юм.
Интернэт гэдэг нь олон компьютерийг холбосон сүлжээ юм. Интернэтийг анх 1962 оны 8 дугаар сард санаачилсан гэдэг. Харин АНУ-ын Засгийн газраас цэрэг үйлдвэрлэлийн судалгаа хийх мэдээллийг сүлжээг 1969 оны 9-р сард ARPANET нэртэй байгуулж Юта, Калифорни мужид байсан дөрвөн компьютерыг холбосноор одоогийн интернэтийн суурь тавигдсан гэж үздэг.
Энэхүү компьютерууд нь хоорондоо http гэсэн протокол ашиглан сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар холбогдож мэдээллээ солилцдог.
Зарим он цагийн хэлхээ:
      - 1973 онд Англи, Норвегийг холбосноор олон улсын шинж чанараа олж эхлэв
      - 1981 онд 213 компьютер сүлжээнд холбогдов
      - 1983 онд интернэт, милнет хэмээх хоёр сүлжээ болж салав
      - 1987 онд интернэтэд 10.000 компьютер холбогдов
      - 1990 онд АНУ-ын Засгийн газраас интернэтийг бүх нийтийн мэдээллийн сүлжээ болгов.
      - 1994 онд анхны зураг дүрс харуулах боломжтой веб браузер зохиогдов.
Олон улсад цахим сэтгүүлзүй буй болсон нь
Дээр дурдагдсан интернэт нь цахим сэтгүүлзүй үүсч бий болох орчин нөхцөл нь болж өгсөн юм. Флоридагийн Их Сургуулийн Интерактив хэвлэлийн төвийг үндэслэгч Дэвид Карлсоны үзэж байгаагаар АНУ-ын Охайо мужийн “Columbus Dispatch” сонин 1980 онд цахим хувилбараа түгээж эхэлснээр хамгийн анхны электрон хэвлэл бий болсон гэж үзэж байна.
Энэ үед хэрэглээний компьютер гараагүй дөнгөж 213 компьютер интернэтэд холбогдсон байсан үе бөгөөд тусгай дэлгэцээр үзэж байв. Анх 3600 уншигч энэхүү электрон хэвлэлийг захиалсан байдаг.
Энэ завсар тухайлбал, 1982 он гэхэд АНУ-ын Atlanta Journal Constitution, Los Angeles Times, Washington Post зэрэг 11 сонины редакц электрон хэлбэрээр сониноо түгээж эхэлсэн. Гэвч энэ нь маш өндөр өртөгтэй бөгөөд цөөн уншигчитай байсан учир 1986 он гэхэд ерөнхийдөө орхигдсон юм.
Харин компьютерийн хэрэгцээ маш их болж 1989-1995 онд л гэхэд 13-58 хувь болтлоо өссөн тул электрон хэвлэл эргэн хүчээ олж эхлэв. 1993 оны 05 дугаар сарын 10-нд АНУ-ын Калифорни мужийн “Сан Хосе Меркурий” нь жинхэнэ утгаар нь электрон хэвлэлийг гаргаж ирсэн учир энэ оныг ч мөн электрон хэвлэл үүссэн үе болгон авч үздэг юм.
1994 он гэхэд АНУ-ын 20 томоохон сонин онлайн хэлбэрт шилжив. Харин энэ үеийг дэлхий дахин “электрон сэтгүүлзүйн үндэс суурь тавигдсан үе” хэмээн үзэх талтай.


Монгол улсад цахим сэтгүүлзүй орж ирсэн нь
1994 оны 01 дүгээр сарын 17-нд анх интернэтийн сүлжээнд Монгол улс холбогдсон гэж маш олон баримт сэлтэд дурджээ.
Гэвч 1996 онд Датаком компани интернэтийн сүлжээг оруулж ирэн www.mol.mn Монголын портал сайт ажиллаж эхэлснээр электрон сэтгүүлзүйн үндэс тавигджээ.
Mol.mn нь Монголын өдөр тутсын болон долоо хоног тутмын гол хэвлэл, тухайлбал Засгийн газрын мэдээ, Өнөөдөр, Сэрүүлэг, Ил товчоо зэрэг сонин, Монцамэ агентлагийн мэдээллийг монгол, англи хэлээр хөрвүүлэн тавьж байснаас гадна өөрсдөө мэдээний редакц байгуулан ажиллаж байв.
Энэ үед мөн АНУ-д ажиллаж амьдарч байсан залуучууд www.tsahimurtuu.mn веб сайт нээсэн байдаг.
Харин үүнээс хойш маш олон цахим хэвлэл, веб сайтууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдийн хамгийн чухал мэдээллийн эх сурвалж болсон www.news.mn, www.gogo.mn зэрэг сайтууд өндөр хэмжээнд хөгжиж сэтгүүлзүйн хэм хэмжээнд хүрсэн байна






Лекц – 15                  Сэтгүүл зүй ба техник, технологийн хөгжил
АНУ XIX зууны аж үйлдвэрийн эргэлтийн үед татагдан орсон байна. АНУ-ын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн аж үйлдвэржилт 1880 аад оны үед дуусчээ. Энэ үеийн гол дэвшил бол гар хөдөлмөрийг уурын хөдөлгүүр бүхий машинаар сольсон явдал байлаа. Гэхдээ аж үйлдвэржилт 1880 оны үед дууссан гэж үзэх нь учир дутагдалтай. Энэхүү түүхэн явц өдгөө ч үргэлжилж буйг тэмдэглэх хэрэгтэй. Дэлхий дахины хүн төрөлхтний цаашдын хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон чухал нээлт XIX –р зуунд гарсан нь тогтмол хэвлэлийг ч тойрч өнгөрсөнгүй.1779 онд  Францад цаас үйлдвэрлэх суурь машин бүтээсэн нь дэлхийн сэтгүүл зүйн хөгжилд ул мөрөө үлдээсэн анхны томоохон нээлт байлаа. Ингэснээр гараар цаас үйлдвэрлэхтэй харьцуулбал хамаагүй бага хугацаа зарцуулах болсон нь цаасны үнэ өртгийг хямдруулахад нөлөөлжээ. 1810 онд Лондонд Фридрих Кёниг уурын хөдөлгүүрээр ажилдаг механик хэвлэлийн суурь машин бүтээж патентлуулжээ. Үүнээс өмнө гараар сонин хэвлэдэг байхад үйлдвэрийн бүтээмж нь цагт 250 дардас буюу нэг талыг нь хэвлэсэн сонин байлаа. Тэгэхлээр 3000 хувьтай сонинг гар аргаар бүтэн өдөржин хэвлэдэг байв. Өдөр тутмын сонин борогдох хувиа нэмэгдүүлэхэд тэр үеийн техник технолги чөдөр тушаа болж байлаа. Кёнигийн зохиосон хэвлэлийн суурь машиныг анх 1814 онд Лондоны “Таймс” сонин хэрэглэсэн бөгөөд үйлдвэрийн бүтээмж нь цагт 1100 дардас буюу 550 ширхэг сонин байв. Тухайн үеийн технолгийн ололт “Таймс” сониныг өрсөлдөгчийнх нь өмнө давуу талтай болгожээ. АНУ-д уурын хөдөлгүүрт хэвлэлийн анхны суурь машин 1824 онд Бостон хотод баригдсан юм. Дэвид Нэпирийн бүтээсэн тус загвар цагт 2000 дардас /1000 ширхэг сонин/ хэвлэх чадалтай байв. 1830 он гэхэд шинэ загварын хэвлэлийн суурь машинууд цагт 4000 дардас /2000 ширхэг/ сонин гаргах чадалтай болжээ. 1846 онд АНУ ын иргэн Ричард Хоу сониныг нэг зэрэг хоёр талаас нь хэвлэдэг булт суурь машин бүтээж, хоёр жилийн дараа үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цагт 8000 ширхэг сонин хэвлэх болов. Ердөө 35 хүрэхгүй жилийн дотор хэвлэлийн суурь машины үйлдвэрийн бүтээмж 64 дахин нэмэгдсэн нь сонины өртгийг мэдэгдэхүйц хямдруулж, борлогдох хувийг өсөхөд түлхэц үзүүлсэн байна. Аж үйлдвэрийн эргэлт хүмүүсийн хоорондын холбо харилцааг улам өргөжүүлжээ. Англид анх баригдсан төмөр зам удалгүй дэлхийг ороож, шуудан харилцаг түргэтгэсэн байна. Мэдээллийн шуурхай чанарыг дээшлүүлэхэд 1832 онд Оросын эрдэмтэн Павел Львович Шиллингийн /1786-1837/ бүтээсэн цахилгаан мэдээний аппарат чухал нөлөө үзүүлсэн юм. 1838 онд Лондонд 21 км-ийн урттай анхны цахилгаан мэдээний шугам тавигджээ. Шиллингийн бүтээлийн дутагдлуудыг Америкийн зохион бүтээгч Сэмюэль Морзе аилгаж, түүний загвараар 1844 онд АНУ-д Балтимор –Вашингтоныг холбосон хот хоорондын цахилгаан мэдээний анхны шугам тавигдсан байна. Морзегийн нээлтийг хэвлэл, бирж хоёр бүхнээс түрүүнд үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сонинд “Сүүлийн үеийн цахилгаан мэдээ”, “Морзеографик”, “Цахилгаан” зэрэг шинэ шинэ блан бий болсон байна. 1865 он гэхэд АНУ хот хоорондын цахилгаан мэдээний шугамаар хөндлөн гулд холбогджээ. 1866 онд тэр үеийн техник сэтгэлгээний гайхмшиг болсон Европ, Америк тивийг далайн ёроолоор холбосон цахилгаан мэдээний трасатлантик шугам тавигдсан байна. Анхны оролдлогыг 1858 онд хийсэн ч амжилтгүй болжээ. 1867 оноос сонины цаасыг хуучин даавууны оронд цулт, модлогийн хаядлаас гаргаж авдаг болсон нь хэвлэлийн өртөг улам хямдрахад нөлөөлсөн байна. 1868 онд Кристофер Шоулз бичгийн машин угсарсан нь олон үеийн сэтгүүлчийн хөдөлмөрийг үлэмж хөнгөвчилжээ. Таван жилийн турш Шоулз, Карлос Глидден, Жеймс Денсмор нар бичгийн машиыг улам боловсронгуй болгох оролдлогийг эрэлхийлсний эцэст 1873 онд бүтэн зуун жилийн турш хэрэглэгдсэн загварыг гаргаж чадсан байна. Бичгийн машиныг сэтгүүлчид төдийгүй, цаастай зууралддаг хүн бүр уриалагхан хүлээн авчээ. Техникийн сэтгэлгээ улам хөгжсөөр байлаа. 1869 онд атлантын ба Номхон далайн эргийг холбосон төмөр зам баригджээ. 1874 онд өөрөө хэвлэдэг цахилгаан мэдээний аппаратыг бүтээв. Түүнийг дөнгөж ашиглаж эхэлж байхад 1876 онд Бостоны инженер Александр Грэйам Белл /1847-1922/ телефон утас зохиосон байна. Ахуй амьдралд утсыг нэвтрүүлэх ажиллагаа тэр даруй эхэлж, 1877 оны эцэс гэхэд Бостонд телефон станц баригдаж 700 үйлчлүүлэгчтэй болжээ. 1884 онд Нью-Йорк- Бостоныг холбосон хот хоорондын телефон  анхны шугам тавигдсан байна. XIX зууны эцэст олон нийтийн мэдээллийн нэгэн шинэ хэрэгсэл болох радио бүтээгджээ. 1886 онд Германы эрдэмтэн Хайнрих Рудольф Херц /1857-1894/ анхны радио хүлээн авагч бүтээсэн ч практик дээр хэрэглэгдэхгүй байх гэж үзээд патентлуулаагүй байна. Радиогийн давуу талыг мэдэрсэн Оросын эрдэмтэн Александр Степанович Попов /1859-1905/ 1895 онд радио хүлээн авагчийг боловсронгуй болгосон  ч Херцийн бүтээл гэж үзээд патент аваагүй өнгөрчээ. Үүнээс хэдэн жилийн дараа Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони /1874-1937/ радио хүлээн авагчийг улам боловсронгуй болгоод, өөрийн нэр дээр бүртгүүлсэн байна. Анхандаа радиог цахилгаан мэдээний утасны шугам байхгүй газар Морзегийн цагаан толгойг ашиглаж мэдээлэл дамжуулж байв. 1903 онд Попов дуу авиаг амжуулдаг дуу радиоаппарат бүтээсэн нь олон нийтийн мэдээллийн шинэ хэрэгсэл болж, сэтүүл зүйн түүхэнд шинэ хуудас нээжээ.
               





No comments:

Post a Comment